Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 1064

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод, “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж СОТ3-25 тоотод оршин суух, Тайж овогт Цоодолын Чулуунсүрэн /РД:ЧБ66032063/-д холбогдох,

 

2,507,923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Чулуунсүрэн нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201151648 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1,600,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай 3.55 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй манай байгууллагаас гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэлх хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 1,163,229 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 1,120,577 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 224,115 төгрөг, нийт 2,507,923 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Чулуунсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн  нэхэмжилсэн 2,507,923 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Чулуунсүрэнгээс 2,507,923 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,507,923 төгрөгийг хариуцагч Ц.Чулуунсүрэн 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  55,080  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 27,540 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,507,923 төгрөгийг хариуцагч Ц.Чулуунсүрэн 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,080  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 27,540 төгрөг, хариуцагч Ц.Чулуунсүрэнгээс 27,540 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА