Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 854

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 22Б байр, 74 тоот хаягт оршин суух, БНХАУ-ын иргэн Хао Шиангшэнг /Hao Xiansheng/ /БД:39348283/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 22А байр, 67 тоот хаягт оршин суух БНХАУ-ын  иргэн Тунг Фей /Tong Fei/-д холбогдох,

540,508,416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагч Тунг Фей, орчуулагч Д.Энхцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов. 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хао Шианшэнг /Hao Xiansheng/  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Хао Шианшэнг /Hao Xiansheng/  нь өөрийн танил болох БНХАУ-ын иргэн Тунг Фэй /Tong Fei/-д өөрийнх нь хүсэлтийн дагуу 2015 оны 3 сарын 15-ны өдөр 800,000 юань бэлнээр зээлж дансаар шилжүүлэхээр, мөн хамтран ажиллахаар тохиролцсон. Тус мөнгийг зээлэхдээ талууд зээлийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулж улмаар ашиг, хүү авахаар тохирсон. Тунг Фэй зээлийн барьцаа болгож өөрийн компанийн нэр дээрх 10-63 УНХ дугаартай ачааны авто машины гэрчилгээ, эхнэр Дашдонровын Энхцацралын нэр дээрх Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороолол 22 дугаар байрны 67 тоотод байрлах, 62.12 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээ, 80-72 УНЧ дугаартай НАММЕR Н2 маркийн машины гэрчилгээ тус бүрийг хуулбарлан, барьцаалж байгаа гэж Хао Шианшэнг-д өгсөн. Тунг Фэй нь зээлсэн мөнгөөрөө Улаанбаатар Эрээний чиглэлд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж олсон ашгаасаа А тал буюу зээлдүүлэгчид 2015 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө үндсэн зээлд 1.040.000 юань эргүүлэн төлөх бөгөөд цаашид үргэлжлүүлэн 2016, 2017, 2018 онуудын 12 сарын 31-ний өдрөөс өмнө А талд тус бүр олсон ашгаасаа 240.000 юань төлнө. Мөн 2019 оноос Б тал үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах бол А тал зорчигч тээврийн компанийн 30 хувийг эзэмшихээр талууд гэрээндээ тохиролцжээ. Дээрх тохиролцоо нь ямар нэгэн шалтгааны улмаас биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу Б тал 2015 оны 10 сарын 31-ний өдрөөс өмнө А талд үндсэн зээл болон түүний хүүг төлөх байсан. Гэтэл Б тал гэрээ байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үндсэн зээл болон түүний хүүг төлөөгүй байна. Талууд гэрээний 3 дахь хэсэгт хүүг шилжүүлгийн баримт дээрх хугацаанаас эхлэн өдрийн 0.15 хувиар тооцно гэж тохиролцжээ. Иймд үндсэн зээл болох 800.000 юань, 598 хоног /шилжүүлгийн өдөр болох 2015.03.20-ны өдрөөс 2016.11.08-ны өдөр хүртэлх хугацааны хүү 717.600 юань нийт 1.517.600 юань буюу Монгол банкны 2016 оны 11 сарын 08-ны юаны ханш болох 356.16 төгрөгөөр тооцож, нийт 540,508,416 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хао Шианшэнг /Hao Xiansheng/-ийн  нэхэмжилсэн 540,508,416 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн Тунг Фэй /Tong Fei/ төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 5 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 7 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 8 сарын 15-ны өдөр 250,000 юань буюу 89,040,000 төгрөг, 2017 оны 9 сарын 15-ны өдөр 250,000 юань буюу 89,040,000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-ны өдөр 217,600 юань буюу 77,500,416 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хао Шианшэнг /Hao Xiansheng/ нь хариуцагч БНХАУ-ын иргэн Тунг Фэй /TONG FEI/-д холбогдуулан 540,508,416 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хао Шианшэнг /Hao Xiansheng/-ийн  нэхэмжилсэн 540,508,416 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн Тун Фэй /Тong Fei/ төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 5 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 7 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 8 сарын 15-ны өдөр 250,000 юань буюу 89,040,000 төгрөг, 2017 оны 9 сарын 15-ны өдөр 250,000 юань буюу 89,040,000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-ны өдөр 217,600 юань буюу 77,500,416 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Зохигч нь энэхүү эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,860,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн Тунг Фэй /Tong Fei/-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,860,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн  Хао Шианшэнг /Hao Xiansheng/-д олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Хао Шианшэнг /Hao Xiansheng/-ийн нэхэмжилсэн 540,508,416 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн Тунг Фэй /Tong Fei/ төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 5 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 7 сарын 15-ны өдөр 200,000 юань буюу 71,232,000 төгрөг, 2017 оны 8 сарын 15-ны өдөр 250,000 юань буюу 89,040,000 төгрөг, 2017 оны 9 сарын 15-ны өдөр 250,000 юань буюу 89,040,000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-ны өдөр 217,600 юань буюу 77,500,416 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,860,000 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн Тун Фэй /TONG FEI/-с улсын тэмдэгтийн хураамжид 1,430,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн /Хао Шианшэнг//Hao Xiansheng/-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

    

                                    ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА