| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2018/0077/Э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 407
Н.Нд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Баярхүү,
шүүгдэгч Н.Н,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Нд холбогдох эрүүгийн 1710010430026 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Самбуу Гэцэл овогт Найдангийн Н, 1969 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мон Фарм Трейд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, /,
Н.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атлантис” пабад тус пабаар үйлчлүүлж байсан Ч.Хгийн өгзөгнөөс барьсны улмаас түүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Н.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Самбуу Гэцэл овогт Найдангийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Самбуу Гэцэл овогт Найдангийн Нг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая төгрөг/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Нд оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Н.Нд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ч.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогдон шалгагдсан ба энэ асуудлыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хэрэгт гэм бууруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр Ч.Х гэх бүсгүйн өгзөг тус газраас бариагүй ба санаатай цохиогүй, гэрч С.Энхжин, Э.Энхзаяа, Г.Даваа, Э.Сувданшагай, Г.Ганбат нар нь илтээр миний эсрэг үгсэн хуйвалдаж гүтгэсэн худал мэдүүлэг өгсөн ба миний бие эдгээр залууст цохиулж баруун нүдэндээ гэмтэл авсан.
Миний зүгээс ажил ихтэй байдаг тул хэргийг хурдан хаахыг хүссэн. Мөрдөн байцаагч, прокурорын зүгээс “миний буруу гээд л байх юм бол хурдан шийдвэрлэгдэнэ, хамгийн бага нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгоно” гэж зөвлөсөн. Прокурорын газраас ажлын газар луу мэдэгдэл ирсэн нь миний нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж үзнэ үү...” гэжээ.
Шүүгдэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч эмэгтэйгээс гадна 4 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Бүгд үгсэж намайг санаатай цохисон мэт болгоод байна. Би өөрөө эмэгтэй хүмүүс ажилладаг газар ажилладаг, анхан шатны шүүх эмэгтэй хүний өгзөгнөөс барьсан, цохисон гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, тийм зүйл болоогүй...” гэв.
Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч Н.Н нь 3 удаа мэдүүлэг өгсөн. Эдгээр мэдүүлгийн эхний хоёрыг гэрчээр, дараагийн мэдүүлгийг яллагдагчаар өгсөн. Тухайн үед буюу эхний мэдүүлэгтээ шүүгдэгч Н.Н нь “зодоогүй” талаар, дараагийн мэдүүлэгт “тухайн үйл явдлыг нарийн сайн санахгүй байна” гэж, хамгийн сүүлийн мэдүүлэгтээ “би хэрэг үйлдээгүй” талаар мэдүүлэг өгдөг. Хэрэг гарах үед шүүгдэгч Н.Н нь хөл дээрээ тогтох чадваргүй их хэмжээний согтолттой байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Атлантис” пабад тус пабаар үйлчлүүлж байсан Ч.Хгийн өгзөгнөөс барьсны улмаас түүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.Хгийн : “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Атлантис” пабад найз нар уулзаж би 22 цагийн гар үед очиход Э.Энхзаяа, С.Энхжин нар байсан. ...хүн тус бүрийн 50 грамм виски ундаатай захиалсан. Тэнд үйлчлүүлж байхад гаднаас өндөр нуруутай 50 орчим насны ...2 эмэгтэйн хамт гаднаас орж ирээд текний ойролцоох ширээн дээр суусан. Би үйлчлүүлээд ойр орчмоо ажиглахад нөгөө өндөр нуруутай ах өөр ширээн дээр очиж байгаа харагдсан. Хамт явсан 2 эмэгтэй явах гэтэл нөгөө ах явахгүй гээд дургүйцэж байгаа харагдсан. Паба хаах цаг болж би босоод текин дээр очоод тооцоо хийгээд ширээн дээр ирээд куртикээ авах гээд тонгойход хойноос өгзөг барьсан. Эргэж харахад нөгөө өндөр нуруутай ах байхаар нь “та яаж байгаа юм” гээд хөлийнх нь шилбэ рүү өшиглөсөн. Тэр ах миний хамрын зүүн талд гараараа нэг удаа цохисон. Би хойшоогоо унасан. Босч ирээд ширээн дээр байсан цайны бакал шидсэн боловч оноогүй. Тэр ах надтай зууралдсан ба манай найз охин Э.Энхзаяа босч ирээд салгасан. Энэ үед найз охин С.Энхжин 00 өрөөнөөс гарч ирсэн. Пабны зөөгч залуу, дуучин эмэгтэй нар ирцгээсэн. Миний уруул тэр даруй хавдаж хамраас цус гарсан. Би цагдаа руу 95242222 дугаараас...залгаж дуудлага өгсөн. Нөгөө ахыг 2 эмэгтэй нь авч гарах гээд байсан ба найз охин С.Энхжин явуулахгүй гээд хаалга гараараа хашсан. Нөгөө ах С.Энхжингийн нүд рүү гараараа цохисон. Нөгөө согтуу эрэгтэй хүн текний урд хэвтээд “муу, сайн гичий нар” гээд хараагаад байсан. ...Эмчилгээ хийлгээгүй, ам руу цохисны улмаас уруул дотор талдаа язарч одоо эдгэрсэн. Хуулийн дагуу шийднэ үү...” /хх-ийн 11-12/,
гэрч С.Энхжингийн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед Ч.Х, Э.Энхзаяа бид гурав Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвд байрлах “Алтантис” бааранд уулзсан. ..хүн тус бүрийн 50 грамм архи дөнгөж аваад байж байтал зөөгч нь “хаах цаг боллоо” гэж хэлсэн. Бид нар Ч.Хгийн ажил дээр очихоор болоод Ч.Х бид хоёр тооцоо хийх гээд текин дээр очсон. Заяа /Э.Энхзаяа/ бие засах гээд 00 өрөө рүү явсан. Ч.Х текний хажууд зогсож байгаад хувцсаа өмсөх гээд буцаад ширээ рүүгээ явсан. Нэг орчим минутын дараа би Ч.Хгийн явсан зүг рүү эргээд харахад өндөр нуруутай бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн Ч.Хгийн нүүр лүү гараараа цохиход Ч.Х ширээний хажуу хашлага даваад унасан. Ч.Х босч ирээд “та яаж байгаа юм бэ” гээд ширээн дээр байсан аяга авч тэр хүн рүү шидсэн боловч нөгөө хүнийг оноогүй. Заяа /Э.Энхзаяа/ 00 өрөөнөөс гарч ирсэн ба зөөгч залуу бид гурав нөгөө 2 дээр очсон. Тэгээд би “та яаж байна” гэхэд өндөр нуруутай өвөө миний үснээс зулгааж толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэр өвөө газар унасан. Хамт явж байсан нэг эгч тэр өвөөг босгосон. Ч.Хгаас “чамайг яасан юм бэ” гэхэд “хажуугаар явахдаа өгзөгнөөс базахаар нь би хөлөөрөө өшиглөсөн” гэж хэлсэн. Нөгөө өвөөг хамт явж байсан эмэгтэй нь цагдаа дуудсан гэж хэлсээр байхад авч явах гээд байсан учир би явуулахгүй гээд хорьж зогссон. Тэгтэл нөгөө өвөө миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Зөөгч залуу нөгөө өвөөг татаж газар суулгасан. Тэр өвөө нилээн согтуу байсан. “Муу, сайн гичийнүүд” гээд хашгираад байсан. ...Баруун нүд бага зэрэг хөхөрсөн ба одоо зүгээр. Харин Ч.Хгийн уруул нь хавдсан...” /хх-ийн 13-14/,
гэрч Э.Энхзаяагийн: “...2017 оны 11 дүгээр сард одоо өдрийг нь санахгүй байна ажил тараад 21 цагийн үед Ч.Х, С.Энхжин бид гурав Хан-Уул дүүргийн “Атлантис” пабад уулзацгаасан. ...Гурвуулаа хүн тус бүрийн 50 грамм виски авсан. Үйлчлэгч “00 цаг өнгөрч байна, хаалаа” гэж хэлсэн. Авсан вискигээ ууж чадаагүй. Тооцоог Ч.Х текин дээр очиж хийж би ...00 өрөө орсон. ...Ч.Х тооцоогоо хийж ирчихээд Ч.Х бид хоёр гарах гээд хувцсаа өмсөх гээд зогсож байтал Ч.Х гэнэт “зүгээр байгаач яагаад байгаа юм” гээд орилоод явчихсан. Би эргээд харахад тэр хавиар ширээ хэсээд яваад байсан өндөр нуруутай, нилээн согтсон, 60 орчим насны ах Ч.Хг ам руу нэг удаа гараараа цохиход тэрээр хойшоо унасан. Ч.Х босч ирээд ширээн дээр байсан цайны бакал нөгөө ах руу шидсэн боловч оноогүй. Нөгөө ах Ч.Хг дахин цохих гээд бариад авсан ба салгах гэж голоор нь ороод дийлээгүй. Энэ үед 00 өрөөнөөс С.Энхжин, бармен залуу, дуучин бүсгүй ирцгээсэн. С.Энхжин “чи манай найзыг яаж байгаа юм” гэхэд С.Энхжингийн үснээс зулгаагаад авсан. Түүнийг салгах гэж бид нар тал талаас нь татсан боловч бармен залуу тэр хүнийг газар суулгасан. Маргалдах үед 2 хүүхэн эхлээд гарч явсан ба бид нар ...маргалдаж байхад ороод ирсэн. Нэг нь “наадах чинь манай нөхөр би авч явлаа” гээд байхаар нь С.Энхжин “явуулахгүй цагдаа дуудсан” гэж хэлсэн. ...согтуу ах тал тал тийш хүн болгон руу үсчээд агсагнаад бид нар луу “муу, сайн гичий нар” гэж хашгираад байсан. Нилээн өндөр нуруутай том биетэй хүн байсан. ...Тэнд үйлчлүүлж байхад тэр эрэгтэй нилээн согтуу миний харахын 2 ч ширээн дээр очиж тарган эгчийг тэвэрч аваад бүжиглээд байсан. Давтиргүй байрын харагдаж байсан. Бид нар архи, дарс уугаагүй эрүүл байсан...” /хх-ийн 50-51/,
гэрч Г.Даваагийн: “...Атлантис пабад би өдөр бүр 12 цагаас оройны 00 цаг хүртэл ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагийн үед үл таних 40 гаруй насны эрэгтэй өөрийн үеийн 2 эмэгтэйн хамт орж ирж үйлчлүүлсэн. Гаднаас орж ирэхдээ тэдгээр 3 хүн халамцуу байсан. 21 цагийн үед мөн 20 гаруй насны 3 эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. Энэ өдөр манай паб нилээн их үйлчлүүлэгчтэй байсан. 00 цаг дөхөж байсан учир 3 охинтой ширээг “тооцоогоо хийгээрэй хаах боллоо” гэж хэлсэн. Өндөр нуруутай ах 2 эгчтэй үйлчлүүлэгчийн ширээн дээр очиж би тооцоо хийсэн. 3 эмэгтэйн 2 нь текин дээр ирээд тооцоогоо хийсэн. Тооцоогоо хийгээд буцаад ширээ рүүгээ явж байхад нөгөө согтуу өндөр нуруутай ах цаанаас ирж байгаа нь харагдсан. Текний хойно зогсож байхад нөгөө охин цаашаа тонгойж байсан, “яаж байгаа юм” гээд өндөр нуруутай согтуу эрэгтэйн хөл рүү өшиглөж байгаа харагдсан. Нөгөө согтуу өндөр нуруутай эрэгтэй нөгөө охины нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Нөгөө охин түүн рүү ширээн дээр байсан бакал авч шидсэн боловч хана оносон. Нөгөө охины хамт явсан охин, би, дуучин Сувдаа /Э.Сувданшагай/ бид нар тэр хоёр хүн рүү очсон. Тэгээд согтуу өндөр нуруутай эрэгтэйг би цааш нь авч явахад “муу, сайн гичий нар” гээд хашгираад байсан. Текний тэнд очоод нөгөө согтуу эрэгтэй газар унасан. Тэнд нилээн хэвтсэн. Дахиж босч ирээд дахин хашгираад байсан. Хамт явсан 2 эмэгтэй нь юм хэлэхгүй тоохгүй байсан. “Цагдаа дуудсан байж бай” гэхэд явах гээд байсан. Тэгтэл. ..явуулахгүй гэсэн охины нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Би...татаад газар суулгасан. ...Өндөр нуруутай эрэгтэйтэй ширээ 12 шил пиво авсан. Тэд нар гаднаас орж ирэхдээ согтуу орж ирцгээсэн. Наад 3 эмэгтэй нь тус бүрийн 50 грамм виски, кола ундаа авсан...” /хх-ийн 15-16/,
гэрч Э.Сувданшагайгийн: “...“Алтантис” бааранд би 4 жил дуулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 23 цаг 20 минутын үед нэгдүгээр ширээн дээр 3 охид сууж байгаа нь харагдсан. 5 дугаар ширээн дээр сууж байсан өндөр нуруутай ах нэгдүгээр ширээний охины ам руу гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан. Нөгөө охин зөрүүлээд стакан шидсэн боловч багана оносон. Тэгтэл өндөр нуруутай ах нөгөө охиныг үсдээд буйдан дээр унацгаасан. Хамт явсан охин нь “та яаж байгаа юм бэ, манай найз охинд яалаа гэж гар хүрч байгаа юм” гэхэд нөгөө өндөр нуруутай ах түүний нүүр лүү гараараа мөн нэг удаа цохисон. Манай бармен Г.Даваа, тэр охинтой хамт явсан нэг охин мөн өөр үйлчлүүлж байсан 1-2 хүн очиж салгасан. Өндөр нуруутай ах нилээн согтуу байсан ба “ална шүү гичий нар, та нар юу юм бэ” гээд байсан. Өндөр нуруутай учир бид нар дийлэхгүй юм билээ. Бид нар “цагдаа дуудъя” гэсэн. Бид нар зууралдсаар байгаад үүд хавьцаа ирцгээн нөгөө өндөр нуруутай ах хөлөндөө орооцолдоод газар унасан. Газраас босохгүй 5-6 орчим минут хэвтээд байсан ба хамт явсан эгчид нь “та энэ хүндээ хэлээч, 2 эмэгтэй хүнийг цохилоо шүү дээ” гэхэд “би эхнэр нь байна, мэдэж байна бүгдээрээ битгий орилоод бай” гэхээр нь би холдоод явсан. ...Нүүр лүүгээ цохиулсан охин согтуу ахын хөлөн дээгүүр алхаад явахад согтуу ах өшиглөсөн. Нөгөө охин үүд рүү унасан. Уруулаа цохиулсан охин согтуу ахыг гадуур хувцасны юүдэнгээс татсан. Тэгтэл согтуу ах гулжигнаад газар хэвтсэн. “Наад хүндээ битгий хүр, цагдаа ирнэ” гэж хэлээд ойртоогүй. Согтуу ахтай хамт явсан 2 эмэгтэй яах ч үгүй хараад зогсоод байсан. ...Тэд нар ер нь согтуу байсан. Гаднаас орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нөгөө 3 охин эрүүл байсан. ...Би тайзан дээр дуулж байхад тэр өндөр нуруутай ах охид, эмэгтэйчүүдийг өдөөд яваад байгаа нь харагдсан. Тэр охин хэлэхдээ “эргээд харахад өгзөгнөөс базсан” гэж хэлсэн ба түүнийг нь би хараагүй. Би дуулж байхад миний хөхийг барих гээд маяглаад байсан. Өндөр нуруутай ах их давьтаргүй хүн байсан...” /хх-ийн 17-18/,
гэрч Б.Ганбатын: “...2017 оны 11 дүгээр сарын 18-нд би “Алтантис” пабад хамгаалагчаар ажилд орсон юм. Паба 00 цагаас хааж үйл ажиллагаагаа зогсоодог юм. 00 цаг өнгөрч байхад утсаар бармен Г.Даваа “энд маргаан болоод байна” гэсэн. 2 дугаар давхарт гараад очиход өндөр нуруутай ах нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй 2 охинтой маргалдаад байсан. Тэр ах цохих гээд 2 охин руу дайраад байсан ба би цохиулахгүй гээд дунд нь зогссон. 2 охин “наад хүнээ гаргаж болохгүй шүү, цагдаа дуудсан шүү гээд байсан. Согтуу ах гарах гээд байсан ба хамт явсан эмэгтэй нь “наад хүнээ тавь, одоо явна” гэсэн. Би хувцаснаас нь барьж байгаад тавьсан, 2 охины нэг нь явуулахгүй гээд урд нь зогссон. Нөгөө ах охины нүүр лүү гараараа цохисон. 2 охин “хамгаалагч байж хамгаалсангүй” гээд байсан. Нөгөө согтуу ах хөл дээрээ тогтож чадахгүй газар унасан. 2 ах гарах гэтэл агсагнаад тэр 2 ахыг өшиглөх гээд согтуу ах хөлөө савчаад байсан. Тэр ах газар хэвтээд босохгүй байсан. ...Тэр ах урт мөчтэй өндөр хүн байсан. ...2 охин “өгзөгнөөс барьлаа” гээд байсан. Тэр 2 охин эрүүл байсан. ...Тэр ах “гичий, янханууд” гээд хашгираад байсан. ...2 охины нэгнийх нь уруул хавдсан, нөгөөгийн нүд нь хавдсан харагдсан...” /хх-ийн 53-55/,
гэрч Л.Гэрэлмаагийн: “...2 эмэгтэй 4 орчим эрэгтэй хүн Н.Н руу дайраад байсан. “Юу болов” гэхэд 2 охин хэл амаар доромжилсон гэж байсан. Та нар хүн зодоод байна гээд цагдаа руу 88772374 дугаараас 102 руу дуудлага өгсөн. Н.Нг янз бүрээр хэлээд байсан гэсэн. Н.Н юу ч хэлэхгүй суугаад байсан. Залуучууд дайраад байсан учир боль би эхнэр нь жирэмсэн гэж худал хэлсэн. ...Цагдаа ирээд Н.Нг авч яваад эрүүлжүүлсэн...” /хх-ийн 19-20/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ч.Хгийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” болохыг тогтоосон шинжээчийн 14436 тоот дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Нгийн “...1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн өдөр Ч.Х гэх бүсгүйн өгзөг тус газраас бариагүй ба санаатай цохиогүй...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Учир нь, шүүгдэгч Н.Нгийн давж заалдах гомдолд дурдсан үйл баримтыг үнэн зөв болохыг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт алга.
Түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Нд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: