Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/178

 

 

 

 

 

 

 

 

 2021         02          02                                    2021/ШЦТ/

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Б.Уранцэцэг,

хохирогч О.П ,

шүүгдэгч Т.Д , Б.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц  овогт Б.Х , Б  овогт Т.Д  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  200 203 281 2889  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн. 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Зорчигч тээврийн нэгтгэл 1 дүгээр бааз”-д жолооч ажилтай байсан, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 4-р гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Ц  овогт Б.Х  /РД: 0000000/,

2.Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1991 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, "Зорчигч тээврийн нэгтгэл 1 дүгээр бааз”-д жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 00 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б  овогт Т.Д  /РД: 0000000/

Холбогдсон хэргийн талаар:

Т.Д  нь Б.Х тай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанхуарангийн автобусны буудал дээр О.П ы биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Х  нь Т.Д тай бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанхуарангийн автобусны буудал дээр

О.П ы биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт. хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: ...Би 08 дугаар сарын 04-ний өдөр өглөө ээлжинд явж байсан. Цайны цаг болоод автобусаа Улаанхуарангийн буудал дээр байрлуулж тавьчхаад буугаад харсан чинь байрнаас гарсан гарц гарам таглаад зогсчихсон байсан. Би гарц гармыг чөлөөлөх үүднээс тээврийн хэрэгслээ ухраах үйлдэл хийж байхад Д  хойд талыг хараад “ухар ухар” гэж хэлж байсан. Би зөв талынхаа толинд харж ухрах үйлдэл хийчхээд буруу талынхаа толинд харахад Д , П  хоёр зууралдчихсан зогсож байсан. Та автобусаа зогсоочхоод бууж Д , П  хоёрыг салгасан. Тэгэхэд П  газраас чулуу аваад автобус руу шидсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи улсын үнэтэй эд хөрөнгө чулуугаар эвдэн сүйтгэх ямар хэрэг байгаа юм. Чи энэ хүнтэй муудалцсан уураа энэ хүндээ гарга, яах гэж тээврийн хэрэгсэлд гаргаад байгаа юм” гэж хэлээд цамцнаас нь зуурч түлхсэн. П  дэлгүүрт байсан ах нарыгаа дуудаж гаргаж ирээд ах нар нь юу болоод, яагаад байгаа юм гэж асууж сураглаад тэгээд салаад явцгаасан. Би автобусаа өөр газар байрлуулж тавиад цайндаа орчхоод гарч ирсэн... гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Д  мэдүүлэхдээ: “...Би Улаанхуарангийн эцэст автобусаа тавьчхаад цайндаа орчхоод гарч ирсэн чинь Х  гарц хаагаад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би ард талыг нь хэлж өгсөн тэр үед 2 машин гарах гээд байж байсан. П -ын машин хоёр дахь машин байсан учраас “байж байгаарай энийг гаргачихъя” гэж хэлсэн. Тэгсэн П  яасан гэнээ гээд нэлээн ууртай бууж ирээд бид хоёр зууралдсан.  Х  автобусаа зогсоочхоод бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэр хооронд би П ыг тавь гэсэн тавихгүй болохоор нь би хоёр удаа цохисон нь үнэн. Х  салгаад би автобусандаа суугаад хөдөлгөөнөө эхэлсэн. П  ах нарыгаа дуудаж байсан... гэв.

Шүүх хуралдаанд хохирогч О.П  мэдүүлэхдээ: “...Би 08 дугаар сарын 04-ний өдрийн өглөө машинаа зогсоолоос гаргах гэж байсан. Улаанхуарангийн эцэст байдаг сэлбэгийн дэлгүүр бол манай дэлгүүр байгаа. Урд талаас хоёр үйлчлүүлэгч машинтайгаа орж ирэх гээд байхаар нь “түр байж байгаарай” гэж хэлээд би машинаа хөдөлгөсөн. Тэгсэн Д  гэдэг залуу “байж бай чи муу” гэхээр нь “чи хүнтэй ямар муухай харьцдаг юм” гэсэн чинь “юу гэнээ чи муу” гэсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Д тай барьцалдаж авсан. Тэгээд байж байтал Х  гэж залуу гарч ирээд намайг давхар боосон, тэр үед Д  гэдэг залуу нь эрүүн тус газар зөөлөн цохисон, тэгээд шанаа тус газар нэлээн хүнд цохисон. Би ерөөсөө гар хүрээгүй. Миний толгой эргээд хойшоо болоод газар байсан чулууг аваад санаандгүй шидсэн чинь автобус оносон.Би хүнд цохиулчихлаа гэсэн чинь манай ах нар юу болоод байгаа юм, больцгоо та нар гээд гараад ирсэн. Тэгэхэд Х  гэж залуу “эр хүн юм бол эр хүн шиг бай, чи сэг уначхаад” гээд миний эд хөрөнгийг доромжилсон. Х  гэж залуу “цагдаа, шүүх хэлдэг газар нь хэлээрэй” гэж надад хэлсэн.  Би энэ хоёр хүнээс 20.000.000 төгрөг нэхээгүй. Би Д  гэж залуутай ийм ийм зүйл боллоо гээд утсаар ярьсан. Би эмчилгээ хийлгээгүй. Миний толгой өвдөөд би байнга эм ууж байгаа. Би гадаадад очиж толгойны нарийвчилсан шинжилгээ авхуулъя л гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт томографик харуулсан. Тэгэхэд гэмтэлтэй гэж гарсан. Шүүх эмнэлэгт томографик харуулахад 120.000 төгрөг болсон. Би ажил ихтэй учраас хариугаа авч чадаагүй байгаа... гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-р тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-47-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.П ы өгсөн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын баруун талд байх гэрээсээ гараад дэлгүүрийн үүдэнд байсан машинаа аваад төв зам руу гарах гэтэл урдаас 2 машин манай дэлгүүр лүү орж ирж байсан. Тэхээр нь би тэр 2 машины жолоочид хандан “намайг эндээс гарахаар нь миний зогсоолд та 2 ороод зогсоо” гэж хэлээд хөдлөхөд төв зам дагуу 2 ширхэг автобус ар араасаа зогсож байгаад арын автобус хойшоо ухарсан. Тэгэхэд автобусны ард туранхай өндөр залуу зогсож байсан. Тэгэхээр нь би “түрүүлээд гарчихъя” гээд тэр залууд хэлэхэд нөгөө залуу “хөөе чи байж бай” гээд над руу орилсон. Тэхээр нь би машинаасаа буугаад “чи хүнтэй ямар муухай харьцдаг юм бэ” гэхэд нөгөө залуу над руу дайраад бид 2 бие биенээ заамдсан. Тэгээд заамдалцаад байж байтал нөгөө туранхай өндөр залуу зүүн гараараа миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон, тэгтэл хажуугаас бас нэг бүдүүн залуу ирээд намайг хамт боогоод би ямар ч хөдөлгөөнгүй болсон тэгэхэд нөгөө туранхай өндөр залуу намайг дахин нэг удаа баруун талын шанаа руу цохисон. Тэгээд намайг тавихаар нь би уурандаа газраас чулуу аваад автобус руу нь шидсэн тэгтэл нөгөө бүдүүн залуу дахин ирээд намайг боосон. Тэхээр нь “хүний биед халдах хуультай байдаг шүү” гэхэд “шалчигнасан сэг унасан новш минь тэгээд цагдаадаа хэлээч” гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Нөгөө туранхай залуу автобусаа унаад явсан нөгөө бүдүүн залуу нь утсаа оролдоод автобусанд сууж байсан. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэхээр явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Х ын өгсөн: ...Би тэр залууг цохиж, зодсон зүйл байхгүй. Манай нөгөө жолооч Д  хохирогч хоёр зодолдож байгааг хараад очиж салгасан. Тэгтэл хохирогч гэх залуу автобус руу чулуу шидэхээр нь би очоод цамцнаас нь түлхсэн. Намайг гүтгэсэн байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Д ын өгсөн: ...Манай баазын жолооч Б.Х  бууж ирээд хохирогч бид хоёрыг салгасан. Дараа нь Х  хохирогчийг заамдах шиг болсон. Өөр зүйл болоогүй байхаа. Х  хохирогчийг цохиж, зодсон зүйл байхгүй байхаа.  ...Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед  хийсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8956 дугаартай шинжээчийн:

1. О.П ы бие баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. ­Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдууланд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч М.А  гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/,

Шүүгдэгч Б.Х ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын  хорооны тодорхойлолт,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-56, 58-р тал/,

Шүүгдэгч Т.Д ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын  хорооны тодорхойлолт,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 49-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Т.Д , Б.Х  нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанхуарангийн автобусны буудал дээр О.П ы биед баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-47-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.П ы өгсөн: ... Би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн автобусны эцсийн буудлын баруун талд байх гэрээсээ гараад дэлгүүрийн үүдэнд байсан машинаа аваад төв зам руу гарах гэтэл урдаас 2 машин манай дэлгүүр лүү орж ирж байсан. Тэхээр нь би тэр 2 машины жолоочид хандан “намайг эндээс гарахаар нь миний зогсоолд та 2 ороод зогсоо” гэж хэлээд хөдлөхөд төв зам дагуу 2 ширхэг автобус ар араасаа зогсож байгаад арын автобус хойшоо ухарсан. Тэгэхэд автобусны ард туранхай өндөр залуу зогсож байсан. Тэгэхээр нь би “түрүүлээд гарчихъя” гээд тэр залууд хэлэхэд нөгөө залуу “хөөе чи байж бай” гээд над руу орилсон. Тэхээр нь би машинаасаа буугаад “чи хүнтэй ямар муухай харьцдаг юм бэ” гэхэд нөгөө залуу над руу дайраад бид 2 бие биенээ заамдсан. Тэгээд заамдалцаад байж байтал нөгөө туранхай өндөр залуу зүүн гараараа миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон, тэгтэл хажуугаас бас нэг бүдүүн залуу ирээд намайг хамт боогоод би ямар ч хөдөлгөөнгүй болсон тэгэхэд нөгөө туранхай өндөр залуу намайг дахин нэг удаа баруун талын шанаа руу цохисон. Тэгээд намайг тавихаар нь би уурандаа газраас чулуу аваад автобус руу нь шидсэн тэгтэл нөгөө бүдүүн залуу дахин ирээд намайг боосон. Тэхээр нь “хүний биед халдах хуультай байдаг шүү” гэхэд “шалчигнасан сэг унасан новш минь тэгээд цагдаадаа хэлээч” гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Нөгөө туранхай залуу автобусаа унаад явсан нөгөө бүдүүн залуу нь утсаа оролдоод автобусанд сууж байсан. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэхээр явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-11-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Х ын өгсөн: ...Би тэр залууг цохиж, зодсон зүйл байхгүй. Манай нөгөө жолооч Д  хохирогч хоёр зодолдож байгааг хараад очиж салгасан. Тэгтэл хохирогч гэх залуу автобус руу чулуу шидэхээр нь би очоод цамцнаас нь түлхсэн. Намайг гүтгэсэн байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Д ын өгсөн: ...Манай баазын жолооч Б.Х  бууж ирээд хохирогч бид хоёрыг салгасан. Дараа нь Х  хохирогчийг заамдах шиг болсон. Өөр зүйл болоогүй байхаа. Х  хохирогчийг цохиж, зодсон зүйл байхгүй байхаа.  ...Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед  хийсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 8956 дугаартай шинжээчийн:

1. О.П ы бие баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. ­Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдууланд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шинжээч эмч М.А  гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Д , Б.Х  нарын гэм буруугийн үйлдлийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд гэм хэрэг үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцсон, тохиролцоогүй аль ч хэлбэртэй байж болно. 

Шүүгдэгч Б.Х , Т.Д  нар нь бүлэглэж хохирогч О.П ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х , Т.Д  нарын хохирогчийн биед халдаж, цохиж, түлхэж байгаа гэмт үйлдэл, хохирогч О.П ы биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

            Иймд Т.Д , Б.Х  нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй тул прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Т.Д , Б.Х  нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч О.П  нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар хохирол төлбөр нэхэмжилээгүй тул шүүгдэгч Т.Д , Б.Х  нарыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч О.П ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах бусад хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Х , Т.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Д , Б.Х  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц  овогтой Б.Х , Б  овогтой Т.Д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Д  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Х  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д , Б.Х  нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Д , Б.Х   нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Д , Б.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ