Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 246

 

2021         03           01                                 2021/ШЦТ/246

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн би даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Солонго,

улсын яллагч: Ю.Батсүх,

шүүгдэгч: Н.Б /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 000023 0197 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн.Н.Б, 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч Ч.Отгон, түүний 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 2 дугаар баг, баянд оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон зоорь, 9 дүгээр гудамж, 49 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 9 дүгээр гудамж, 49 тоотод дагавар хүү 6 настай Д.Мөнхжаргалыг “ээжийнхээ үгэнд орж хичээлээ хийсэнгүй” гэх шалтгаанаар номоор толгой руу 1 удаа, үзэг харандааны саваар 1 удаа толгой руу цохиж, мөн гараараа нүүр хэсэгт цохиж унагасны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Бын өгсөн: “...Хүүхэд хичээлээ хийхгүй байхаар нь номоор болон финалаар толгой руу нь цохиж, гараараа нүүр рүү нь алгадсан. Ээж нь хүүхдээ өмөөрөөд цагдаа дуудсан. Нүүр нь зулгарч, хамарт нь гэмтэл учирсан байсан. Өөр зүйл болоогүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 9 дүгээр гудамжны 49 тоотод гэртээ ээж Отгон, ах Дөлгөөн манайд бид нартай хамт амьдардаг Баттөмөр ахын хамт байж байгаад ээж намайг хичээлээ гэхээр нь би хичээлээ хийхгүй, ээжийн үгэнд орохгүй, ширээ тойроод гүйгээд байсан чинь орон дээр гар утсаараа юм үзээд хэвтэж байсан Баттөмөр ах босч ирээд намайг хичээлээ хийсэнгүй гэж загнаад ширээн дээр байсан номоор миний толгой руу цохьсон. Бал, үзэг харандаа хийдэг саваар миний толгой руу цохиод, дахиад гараараа миний нүүр лүү 1 удаа цохьсон. Тэгсэн би газар уначихсан газар унахдаа хажуу байсан сандлаар хамраа цохиод унасан. Тэгсэн ээж намайг өмөөрөөд миний урдуур орсон чинь Баттөмөр ах гараараа ээжийн дух руу цохиод, ээж цагдаа дуудсан.” /хх-н 17-18/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолоор түүний төрсөн эх Ч.Отгоныг тогтоосон байна. / хх-н 11/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 01-ний 21 цаг өнгөрч байхад манай хүү Мөнхжаргал гэртээ хичээлээ хийгээд сууж байтал хамтран амьдрагч Баттөмөр нь унтаж байгаад босож ирээд хүүг ээжийнхээ үгэнд орсонгүй хичээлээ хурдан хий гээд эхлээд монгол хэлний 1 дүгээр ангийн сурах бичгээр толгой руу нь 1 удаа цохисон дараа нь үзэгний финалаар дахин толгой руу цохисон. Сүүлд нь гараараа зангидаад нүүр лүү нүд хамрын гол хавьцаа 1 удаа хүчтэй цохиход нь би босож урдуур нь орж болиулахад намайг баруун хамар луу 1 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шинжээч томилж шинжилгээхийлгэх тухай тогтоол/ хх-н 40/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны адрийн 13319 дугаартай:

1.Д.Мөнхжаргалын биед тархины доргилт, баруун шанаанд зулгаралт, дагз хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 41-42/,

Шинжээчин дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 45-46/

Яллагдагч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “ Би 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хамтран амьдрагч  болох Отгоны Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 9 дугаар гудамж 49 тоот гэрт нь байж байтал Отгоны 1 дүгээр ангид сурдаг 6 настай Мөнхжаргал нь хичээлээ хийхгүй, ээжийнхээ өмнөөс хэрэлдээд байхаар нь би Мөнхжаргалыг ээжийнхээ үгэнд орохгүй, хичээлээ хийсэнгүй гэж загнахаар үзэг,харандаа хийдэг хуванцар саваар нь толгойн тус газар нь 1 удаа цохиж, баруун гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Тэгсэн манай хамтран амьдрагч Отгон хүүхдээ өмөөрч урдуур нь орохоор нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн Отгон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 68-70/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөнчийн санал /хх-н 65/, прокурорын тогтоол /хх-н 66-67/, Н.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэр арга хэмжээ авах тогтоол /хх-н 72/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:                                                                                

  Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь 9 дүгээр гудамж, 49 тоотод  өөрийн дагавар хүү 6 настай Д.Мөнхжаргалыг “ээжийнхээ үгэнд орж хичээлээ хийсэнгүй” гэх шалтгаанаар номоор толгой руу 1 удаа, үзэг харандааны саваар 1 удаа толгой руу цохиж, мөн гараараа нүүр хэсэгт цохиж унагасны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ээж намайг хичээлээ гэхээр нь би хичээлээ хийхгүй, ээжийн үгэнд орохгүй, ширээ тойроод гүйгээд байсан чинь орон дээр гар утсаараа юм үзээд хэвтэж байсан Баттөмөр ах босч ирээд намайг хичээлээ хийсэнгүй гэж загнаад ширээн дээр байсан номоор миний толгой руу цохьсон. Бал, үзэг харандаа хийдэг саваар миний толгой руу цохиод, дахиад гараараа миний нүүр лүү 1 удаа цохьсон. Тэгсэн би газар уначихсан газар унахдаа хажуу байсан сандлаар хамраа цохиод унасан /хх-н 17-18/, гэсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Отгоны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: хамтран амьдрагч Баттөмөр нь унтаж байгаад босож ирээд хүүг ээжийнхээ үгэнд орсонгүй хичээлээ хурдан хий гээд эхлээд монгол хэлний 1 дүгээр ангийн сурах бичгээр толгой руу нь 1 удаа цохисон дараа нь үзэгний финалаар дахин толгой руу цохисон. Сүүлд нь гараараа зангидаад нүүр лүү нүд хамрын гол хавьцаа 1 удаа хүчтэй цохиход нь би босож урдуур нь орж болиулахад намайг баруун хамар луу 1 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны адрийн 13319 дугаартай:

1.Д.Мөнхжаргалын биед тархины доргилт, баруун шанаанд зулгаралт, дагз хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 41-42/,

 Шинжээчин дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 45-46/

 Яллагдагч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “ Би 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хамтран амьдрагч  болох Отгоны Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 9 дугаар гудамж 49 тоот гэрт нь байж байтал Отгоны 1 дүгээр ангид сурдаг 6 настай Мөнхжаргал нь хичээлээ хийхгүй, ээжийнхээ өмнөөс хэрэлдээд байхаар нь би Мөнхжаргалыг ээжийнхээ үгэнд орохгүй, хичээлээ хийсэнгүй гэж загнахаар үзэг,харандаа хийдэг хуванцар саваар нь толгойн тус газар нь 1 удаа цохиж, баруун гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон. Тэгсэн манай хамтран амьдрагч Отгон хүүхдээ өмөөрч урдуур нь орохоор нь би түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн Отгон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 68-70/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

               Шүүгдэгч Н.Б нь өөрийн дагавар хүү /6 настай/ Д.Мөнхжаргалыг толгой руу ном болон үзэгний саваар цохиж, мөн гараараа нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

Шүүгдэгч Н.Бийн хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Бийн хохирогчийн толгой руу цохиж байгаа гэмт үйлдэл, насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхжаргалын биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч Н.Бийн үйлдсэн гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхжаргал нь түүний  хамтран амьдарч байсан Отгоны хүү буюу тухайн гэр бүлийн гишүүн байна.

             Шүүгдэгч Н.Бд прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

               Насанд хүрээгүй хохирогч Д.Мөнхжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 76/ гэдгээ илэрхийлсэн байх тул Н.Бийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

               Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

       

         1. Н.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Н.Бт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Н.Бт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Н.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

        5. Энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

        6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ПҮРЭВСҮРЭН