| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0167/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
2021 02 05 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжунай,
улсын яллагч С.Чимэдцэеэ /онлайн/,
хохирогч, шүүгдэгч Л.М , Б.З , тэдгээрийн өмгөөлөгч Д.Б ҮД: 04-45, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Л.М , Б овогт Б.З нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 309 0039 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Давхар Сүр” ХХК-д талбай хариуцсан инженер ажилтай гэх, ам бүл -4, эцэг, эх, дүүгийн хамт, Багануур дүүргийн 00 дугаар хороо, Наран хороолол, уурхайчдын нийтийн байрны 00 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Л.М /РД: 00000000/,
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1996 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй,халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл -2, найз охины хамт, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Моносын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин сүүх бүртгэлтэй, , улсаас авсан гавьяа шагналгүй,урьд
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Б.З /РД: 00000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Л.М нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй зочид буудалд Н.О -ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны салстын харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Б.З нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй зочид буудалд Ш.Н -тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, хөл хэсэгт өшиглөж, газар унагаасны улмаас түүний биед дагзны хуйх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун тохой, шуу, зүүн тохойны хонхрын зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан дахин ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О ын өгсөн: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр найз Э -ын гэрт би Э , З нартай 0.75 литрийн “Экс” нэртэй архи уусан. Тэгээд гэрээс нь гарч “Бүрд” нэртэй буудал орж өрөө аваад бууж караокед нь ороод байж байгаад би гарж ажилтай явж байгаад ирээд буудалдаа орсон. Тэгээд бид нар караокед ууж байсан архиа ууж байхад З өрөөнөөс гараад буцаж орж ирэхэд араас нь хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй чихэлдэж орж ирээд бүгд хэрүүл хийж байгаад нэг хүн нь хамар руу цохих үед хамраас цус гарсан. Тэгэхээр нь би тонгойгоод сууж байхад дээрээс толгой руу цохиж, өшиглөөд байсан. Тэгээд би шалан дээр унаад дээшээ харахад шар цамцтай залуу баруун талын нүд рүү дэвссэн. Тэгэхэд би манарсан байсан. Тэгээд би буудлаас гарч цусаа цэвэрлэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Н -ийн өгсөн: ...Би тухайн үед Л.М гэх залуутай хамтран амьдарч байсан ба одоо бол тусдаа амьдардаг, холбоогүй байгаа. Тухайн үед 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М -ын найз У гээд найз нь найз охин Э -тай ирээд бид Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүрд” гэх буудалд орж жаахан ууцгаасан юм. Тэгээд шөнө 01-02 цагийн орчим байх юм яриад сууж байсан байх нэг залуу хажуу өрөөнөөс хаалга нүдээд “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь шууд намайг алгадсан. Тэгээд тэнд хэрүүл, зодоон үүссэн. Тэгээд хоорондоо нэлээн хэрүүл маргаан болсон ба тэр З гэх залуу намайг нэг удаа алгадаж, хөл рүү өшиглөсөн. Толгойн тус газар цохисон. Миний биед энд тэндгүй хөхөрсөн, няцарсан шарх, цус хуралт гэмтэл үүссэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э ын өгсөн: ...Тэгж байхад хоёр залуу орж ирээд нэг намхан залуу нь манай эхнэрийг яагаад байна аа гэж хэлээд шар цамцтай хууз сахалтай залуу нь намайг араас боож байхад намхан бор царайтай залуу нь миний зүүн талын нүд рүү, дараа нь хамар руу цохих үед би хойшоо унасан. Тэгээд намайг цохисон залуу үргэлжлүүлээд орон дээр сууж байсан манай найз Н.О ыг дарж аваад зодоод эхэлсэн. ...Тухайн гэмтлийг бор царайтай , өөрийгөө махлаг том биетэй эмэгтэйн нөхөр гэх залуу учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Э гийн өгсөн: ...Н-г туранхай шар залуу түлхэж газар унагасан. Энэ үед Л.М орж ирээд эхнэрээ газар байгааг хараад гурван залуутай нь зодолдоод эхэлсэн. ...буланд байсан туранхай шар залуу Н-г янхан, гичий, чам шиг янхан надтай ингэж харьцахгүй гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. ...Н-г өндөр туранхай залуу хэл амаар доромжлоод түлхэж унагаасан, мөн өшиглөөд зодоод байсан. ...Н-г зодсон залуу намайг нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.У ын өгсөн: ...би Л.М ыг аваад өрөө рүүгээ ороод тайвшруулаад байж байхад манай эхнэр Ц.Э орж ирээд Ш.Н нөгөө өрөөний залуу зодоод байна гэхэд Л.М нь гүйж ороод эсрэг талын өрөөний залуучуудтай бужигналдаад нэгнийгээ зодоод байсан. ...Л.М-ын араас Ц.Э бид хоёр орсон ба би Л.М-ыг, харин эхнэр Ш.Н салгах оролдлого хийж байсан. Энэ үед манай эхнэрийг өндөр шар залуу цохих үед би салгаад нөгөө өндөр шар залууг орон дээр дарж байхад хажуу талаас нэг нь намайг цохисон. Тэгээд би Л.М ыг аваад гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.М ын өгсөн: ... тэр хүмүүсийн өрөөнд нэг ороход манай найз хүүхэн Ш.Н газар унасан байсан ба би ороод мэдээж найз хүүхнээ өмөөрсөн байх. Тэгээд хэрүүл болж байгаад Н.О ыг зодсон. Яг зодох нь бол коридорт болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.З ын өгсөн: ...Ш.Н нэг удаа алгадсан, хөл рүү нь бас нэг өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1177 дугаартай:
1. Н.О ын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Э гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1238 дугаартай:
1. Ш.Н-ийн биед дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун тохой, шуу, зүүн тохойны хонхрын зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.У гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/,
Шүүгдэгч Л.М ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 63, 74-р тал/,
Шүүгдэгч Б.З ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77, 82, 83, 88-89-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.М ын согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй зочид буудалд Н.О ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны салстын харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.З ын согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй зочид буудалд Ш.Н тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, хөл хэсэгт өшиглөж, газар унагасны улмаас түүний биед дагзны хуйх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун тохой, шуу, зүүн тохойны хонхрын зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Л.М , Б.З нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М , Б.З нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Н.О , Ш.Н нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Л.М , Б.З нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
-Л.М нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй зочид буудалд Н.О ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас түүний биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны салстын харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О ын өгсөн: ...“Бүрд” нэртэй буудал орж өрөө аваад бууж караокед нь ороод байж байгаад би гарж ажилтай явж байгаад ирээд буудалдаа орсон. Тэгээд бид нар караокед ууж байсан архиа ууж байхад З өрөөнөөс гараад буцаж орж ирэхэд араас нь хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй чихэлдэж орж ирээд бүгд хэрүүл хийж байгаад нэг хүн нь хамар руу цохих үед хамраас цус гарсан. Тэгэхээр нь би тонгойгоод сууж байхад дээрээс толгой руу цохиж, өшиглөөд байсан. Тэгээд би шалан дээр унаад дээшээ харахад шар цамцтай залуу баруун талын нүд рүү дэвссэн. Тэгэхэд би манарсан байсан. Тэгээд би буудлаас гарч цусаа цэвэрлэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Э ын өгсөн: ...Тэгж байхад хоёр залуу орж ирээд нэг намхан залуу нь манай эхнэрийг яагаад байна аа гэж хэлээд шар цамцтай хууз сахалтай залуу нь намайг араас боож байхад намхан бор царайтай залуу нь миний зүүн талын нүд рүү, дараа нь хамар руу цохих үед би хойшоо унасан. Тэгээд намайг цохисон залуу үргэлжлүүлээд орон дээр сууж байсан манай найз Н.О ыг дарж аваад зодоод эхэлсэн. ...Тухайн гэмтлийг бор царайтай , өөрийгөө махлаг том биетэй эмэгтэйн нөхөр гэх залуу учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.М ын өгсөн: ... тэр хүмүүсийн өрөөнд нэг ороход манай найз хүүхэн Ш.Н газар унасан байсан ба би ороод мэдээж найз хүүхнээ өмөөрсөн байх. Тэгээд хэрүүл болж байгаад Н.О ыг зодсон. Яг зодох нь бол коридорт болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1177 дугаартай:
1. Н.О ын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Э гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар,
-Б.З нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 06-ны шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” нэртэй зочид буудалд Ш.Н тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж, хөл хэсэгт өшиглөж, газар унагасны улмаас түүний биед дагзны хуйх, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун тохой, шуу, зүүн тохойны хонхрын зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Н ийн өгсөн: ...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүрд” гэх буудалд орж жаахан ууцгаасан юм. Тэгээд шөнө 01-02 цагийн орчим байх юм яриад сууж байсан байх нэг залуу хажуу өрөөнөөс хаалга нүдээд “тамхи байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь шууд намайг алгадсан. Тэгээд тэнд хэрүүл, зодоон үүссэн. Тэгээд хоорондоо нэлээн хэрүүл маргаан болсон ба тэр З гэх залуу намайг нэг удаа алгадаж, хөл рүү өшиглөсөн. Толгойн тус газар цохисон. Миний биед энд тэндгүй хөхөрсөн, няцарсан шарх, цус хуралт гэмтэл үүссэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Э гийн өгсөн: ...Н туранхай шар залуу түлхэж газар унагасан. Энэ үед Л.М орж ирээд эхнэрээ газар байгааг хараад гурван залуутай нь зодолдоод эхэлсэн. ...буланд байсан туранхай шар залуу Н янхан, гичий, чам шиг янхан надтай ингэж харьцахгүй гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. ...Н өндөр туранхай залуу хэл амаар доромжлоод түлхэж унагаасан, мөн өшиглөөд зодоод байсан. ...Н зодсон залуу намайг нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.У ын өгсөн: ...би Л.М ыг аваад өрөө рүүгээ ороод тайвшруулаад байж байхад манай эхнэр Ц.Э орж ирээд Ш.Н нөгөө өрөөний залуу зодоод байна гэхэд Л.М нь гүйж ороод эсрэг талын өрөөний залуучуудтай бужигналдаад нэгнийгээ зодоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.З ын өгсөн: ...Ш.Н нэг удаа алгадсан, хөл рүү нь бас нэг өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1238 дугаартай:
1. Ш.Н ийн биед дагзны хуйх, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун тохой, шуу, зүүн тохойны хонхрын зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.У гэх дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул Л.М , Б.З нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Л.М , Б.З нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Л.М , Б.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М , Б.З нар хохирогч нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч Н.О , Ш.Н нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Л.М , Б.З нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-122, 124-р тал/
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Л.М , Б.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Л.М , Б.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.М , Б.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Л.М , Б.З нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Л.М , Б овогт Б.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М -ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,
-Б.З нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.М нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг,
-Б.З нь 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.М , Б.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.М , Б.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ