| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч.Хандаамаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
2021 01 11 2021/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Хулан,
улсын яллагч Ч.Хандаамаа,
шүүгдэгч С.Т , түүний өмгөөлөгч Л.Бурмаа ҮД: 04-75,
шүүгдэгч Т.Т , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт ҮД: 16-97 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С-ийн Т, Б овогт Т-ийн Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын архитектор мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “***зураглаач ажилтай байсан гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт С-ийн Т /РД: ................/,
2. Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, ээжийн хамт *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн *** дугаартай захирамжаар хорих ялаас 03 сар 02 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан , бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Т-ийн Т /РД: ................./,
Холбогдсон хэргийн талаар:
С.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орчим Төв аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 393.141 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэсэн.
С.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр *** тоотод нийт 65 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Т.Т д өгсөн.
С.Т нь Т.Т тэй гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл *** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 177.195гр, “шавар" мэт 0.9460 гр, ус мэт 150 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан.
-Т.Т нь С.Т тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл *** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта- 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 177.195 гр, “шавар” мэт 0.9460 гр, ус мэт 150 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн тоотод нийт 65 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Т аас олж авч, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав Үүнд:
Эд мөрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12-р тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-21, 24-25-р тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 32-35-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 40-41-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 5163 дугаартай шинжээчийн :
1. Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, “№2” гэж дугаарлан бор өнгийн цаастай ургамал мэт зүйл, “№3” гэж дугаарласан бор өнгийн цаасанд боосон ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, "№2” гэж дугаарлан бор өнгийн цаастай ургамал мэт зүйл, “№3” гэж дугаарласан бор өнгийн цаасанд боосон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 Тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенциийн жагсаалтад багтдаг болно.
4. “№1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 36 грамм, цэвэр жин нь 34 грамм байна.
“№2” гэж дугаарлан бор өнгийн цаастай ургамал мэт зүйлийн цаастай жин нь 34 грамм, цэвэр жин нь 25 грамм байна.
“№3” гэж дугаарласан бор өнгийн цаасанд боосон ургамал мэт зүйлийн цаастай жин нь 15 грамм, цэвэр жин нь 6 грамм байна. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ц гэх дүгнэлт /1-р хх-ийн 58-59-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 5171 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т ...94122017 2020.09.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т ...94122017 2020.09.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ц гэх дүгнэлт /1-р хх-ийн 63-64-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5165 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн “С.Т УУ96112212 2020.09.19” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “С.Т УУ96112212 2020.09.19” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Ц гэх дүгнэлт /1-р хх-ийн 67-68-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Т ын өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би *** УНБ улсын дугаартай “ Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ 19 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн *** суман дээр очсон. *** сумаас гарч хойд зүг рүү явж байгаад “Канабис” нэртэй өвс ургасан байсан жалганаас өвс түүсэн. Би нэг тор өвс түүгээд Улаанбаатар хот руу буцаж орж ирсэн. Найз Т рүү утсаар 22 цагийн үед залгаад “хаана байна” гэж асуухад “гэртээ байна” гэж хэлэхээр нь би гэрт явж очсон. Бид хоёр юм ярингаа 2-3 лааз пиво уусан. Тэр үед эхнэртэйгээ маргалдчихсан байсан учир танай байранд хэд хоночихъё гэж гуйхад зөвшөөрсөн. Т рүү найз охин нь залгасан утсаар ярьж дуусаад “явлаа найз охин нь бэртсэн” гэж хэлээд гараад явсан. Би пиво уусан байсан учир хамт яваагүй. Би гэрт нь үлдсэн гэрт нь 5-6 хоносон. Т 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирж надтай уулзсан. Байраа хүнд түрээслэх гэж байгаа тавилгуудаа нүүлгэнэ хэд хоногоос энд байж болохгүй гэж хэлсэн. Тэр өдөр тавилгуудыг зөөж машинд ачиж өгсөн. Намайг өвс хатааж байгааг Т мэдсэн. Бид хоёр өвс татаж хэрэглэсэн. Т хэд хоногийн дараа үлдсэн тавилга юмнуудаа ирж зөөнө гэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаднаас цагдаа нар орж ирээд Хар тамхитай тэмцэх газраас явж байна гээд үзлэг шалгалт хийсэн. Би сайн дураараа өвснүүдээ гаргаж өгсөн. Гаднаас Т орж ирсэн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр надаас авч явсан бага хэмжээний өвстэйгөө орж ирсэн байсан. Цагдаа нар мансууруулах бодис биед нь байгаа эсэхийг асуухад өөрөө гаргаж өгч байсан. Би тухайн байранд байсан бүх хууль бус эд зүйлсээ өөрөө зааж өгч хуулийн ажилтнуудад гаргаж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 227-230-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Т гийн өгсөн: ...Би яллагдагчаар татсан тогтоолд дурдагдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Харин Т тай бүлэглэж би шавар 150 грамм усыг бүлэглэж хадгалсан үйлдэл хийгээгүй энийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр санагдаж байна. Найз Т гэрийнхэнтэйгээ муудалцсан амьдрах газаргүй байна. Танай байрыг түрээсэлж амьдаръя гэхээр нь зөвшөөрсөн. Би эхнэрийнхээ хамт амьдарч байсан. *** тоот байр маань хүнгүй голцуу байдаг учир түрээслэхээр санаатай байсан. Т манай гэрт өвс авч ирсэн талаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн. Би гэртээ ирэхэд өвс хатаачихсан байхыг нь харсан. Бид хоёр тэр өвснөөс татсан. Би бага зэргийг аваад цүнхэндээ хийж аваад явсан. Байрандаа өөр хүн суулгахаар болсон байр суллаж өгөөрэй гэж хэлчхээд явсан. Би эхнэрийнхээ гэрт 3 хоночхоод 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байхад байрандаа ирэхэд цагдаагийн алба хаагч нар гэрт байсан. Манай гэрт үзлэг хийж байсан. Надаас цагдаа нар биед чинь хууль бус мансууруулах бодис байгаа эсэхийг асууж байгаа бол сайн дураар гаргаж өгөхийг санал болгосон. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авсан 65 грамм өвсийг цүнхнээсээ сайн дураар гаргаж өгсөн. Миний өвс олж авч, хадгалснаа хүлээн зөвшөөрч байна. Би ямар нэгэн байдлаар худалдан борлуулах санаа байгаагүй өөрөө хэрэглэх санаатай байсан. Би уул нь өвс хэрэглээгүй 4-5 жил болсон... гэх мэдүүлэг / хх-ийн 222-224-р тал/,
Шүүгдэгч С.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 172, 186, 187,190-195-р тал/,
Шүүгдэгч Т.Т гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 173, 182, 183, 205-210-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Нийслэлийн Прокурорын газраас С.Т ыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орчим Төв аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 393.141 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэсэн.
С.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр *** тоотод нийт 65 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Т.Т д өгсөн.
С.Т нь Т.Т тэй гэмт хэрэгт хамтран оролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл *** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 177.195 грамм “шавар" мэт 0.9460 гр, ус мэт 150 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн,
Т.Т нь С.Т тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл *** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта- 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 177.195 гр, “шавар” мэт 0.9460 гр, ус мэт 150 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөн тоотод нийт 65 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар С.Т аас олж авч, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвец, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвецийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтанд байлгавал зохих байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг хэлнэ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан гэдэгт: худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг ойлгодог.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэдэгт: уг бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгоно.
Бусдад өгсөн гэдэгт:Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад дамжуулсан бэлэглэсэн, хэрэглүүлснийг ойлгоно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг ба эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг бөгөөд хор уршиг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж үздэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө буюу бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн орчим Төв аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 393.141 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэсэн, нийт 65 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Т д өгсөн, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл *** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 177.195 грамм “шавар" мэт 0.9460 гр, ус мэт 150 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн нь
Шүүгдэгч Т.Т нь С.Т тай гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл *** тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта- 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” мэт нийт 177.195 гр, “шавар” мэт 0.9460 гр, ус мэт 150 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, болох нь Т.Т , С.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3- 12-р тал/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-21, 24-25-р тал/,
-Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 32-35-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- ийн 39-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 40-41-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 сарын 08-ны өдрийн 5163 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 5171 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 5165 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Т , С.Т нар сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч бэлтгэсэн, өөрсдийн оршин сууж байсан орон байрандаа хадгалсан, өөрсдөө мөн хэрэглэсэн, С.Т нь Т.Т д өгсөн зэрэг үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээр санаатай нэгдсэн бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Т , С.Т нарын гэм буруугийн үйлдлийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба хуулийн зүйлчлэл тохирсон, энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч С.Т нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /1-р хх-н 193-195-р тал/
Шүүгдэгч Т.Т нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай захирамжаар хорих ялаас 03 сар 02 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 205-210-р тал/
Шүүгдэгч С.Т , Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Т гийн биеэс гарсан №1 ууттай 36 гр, цэвэр жин 34 жинтэй “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №2 бор өнгийн цаасанд боосон 34 гр цэвэр жин нь 25 гр “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №3 гэж дугаарласан бор өнгийн цаасанд боосон 15 гр, цэвэр жин нь 6 гр жинтэй “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, *** тоот гэх газар ...үзлэг хийх явцад №1 гэж дугаарласан 100 төгрөгийн дэвсгэртийн хуйлсан үзүүр хэсэгт нь мөнгөлөг өнгийн тунгалаг цаасыг тогоо хэлбэрт оруулсан цаас, №2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн ногоон ургамал мэт зүйлийг заасныг... цахилгаан жин дээр жинлэхэд 75 гр, №3 №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн дөрвөлжин хавтсан дээр шавар мэт зүйл 09642 гр, №4 гэж дугаарласан практика, №5 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №6 гэж дугаарласан \тунгалаг өнгийн цаас дээрээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, №8 гэж дугаарласан 300 граммын хуванцар сав, дотроо бохирлогдсон шингэн зүйлтэй савны хажуу талаас цоолж 100 төгрөгийн дэвсгэрт үзүүр хэсэгт тогоо хэлбэрт оруулсан тунгалаган цаас, №9 “10 төгрөг”-ийн дэвсгэрт 1 ширхэг, №10 гэж дугаарласан шатаж харласан 1.1072 грамм, “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №11 2 ширхэг тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №12 гэж дугаарласан харлаж шатсан 1.2422 грамм жинтэй” Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №13 бор өнгийн цаастай 45 грамм жинтэй “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №14 гялгар ууттай цэвэр жин нь 55 грамм,”Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №15 5 литрийн усны сав, доод хэсгийг тайрсан 2 л усны сав, 16 гэж дугаарласан гар аргаар хийсэн төмөр төхөөрөмж, №17 тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг мэргэжЛийн байгууллагатай хамтран устгаж холбогдох баримтыг ирүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эруугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт С-ийн Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, бэлтгэсэн. хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргийг санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
Б овогт Т-ийн Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан С-ийн Т т 1 /нэг/ жилийн хугацаагаар, Т-ийн Т д 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Т т 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Т.Т д 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Т , Т.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Т гийн биеэс гарсан №1 ууттай 36 гр, цэвэр жин 34 жинтэй “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №2 бор өнгийн цаасанд боосон 34 гр цэвэр жин нь 25 гр “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №3 гэж дугаарласан бор өнгийн цаасанд боосон 15 гр, цэвэр жин нь 6 гр жинтэй “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, *** тоот гэх газар ...үзлэг хийх явцад №1 гэж дугаарласан 100 төгрөгийн дэвсгэртийн хуйлсан үзүүр хэсэгт нь мөнгөлөг өнгийн тунгалаг цаасыг тогоо хэлбэрт оруулсан цаас, №2 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн ногоон ургамал мэт зүйлийг заасныг... цахилгаан жин дээр жинлэхэд 75 гр, №3 №1 гэж дугаарласан тунгалаг өнгийн дөрвөлжин хавтсан дээр шавар мэт зүйл 09642 гр, №4 гэж дугаарласан практика, №5 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №6 гэж дугаарласан \тунгалаг өнгийн цаас дээрээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, №8 гэж дугаарласан 300 граммын хуванцар сав, дотроо бохирлогдсон шингэн зүйлтэй савны хажуу талаас цоолж 100 төгрөгийн дэвсгэрт үзүүр хэсэгт тогоо хэлбэрт оруулсан тунгалаган цаас, №9 “10 төгрөг”-ийн дэвсгэрт 1 ширхэг, №10 гэж дугаарласан шатаж харласан 1.1072 грамм, “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №11 2 ширхэг тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, №12 гэж дугаарласан харлаж шатсан 1.2422 грамм жинтэй” Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №13 бор өнгийн цаастай 45 грамм жинтэй “Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №14 гялгар ууттай цэвэр жин нь 55 грамм,”Делта-9” тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй ургамал, №15 5 литрийн усны сав, доод хэсгийг тайрсан 2 л усны сав, 16 гэж дугаарласан гар аргаар хийсэн төмөр төхөөрөмж, №17 тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг мэргэжлийн байгууллагатай хамтран устгаж холбогдох баримтыг ирүүлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Т Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Т С.Т нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ