Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 857

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Баянгол дүүрэг, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Бармаш 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Ремикон” ХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын өр төлбөрт 155,972,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Ремикон” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 103, 981, 594 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 54 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан заалтын дагуу “Ремикон” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 103,981,594 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 51,990,797 төгрөг, бүгд 155,972,391 төгрөгийг “Ремикон” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ремикон” ХХК-иас 155,972,391 төгрөг нэхэмжилснээс, 51,990,797 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 14,200,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 10,000,000 төгрөг, нийт 34,200,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 34,200,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 69,781,594 төгрөгийг хариуцагч “Ремикон” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

                Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ремикон” ХХК-д холбогдуулан 155,972,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ремикон” ХХК-иас 155,972,391 төгрөг нэхэмжилснээс, 51,990,797 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 14,200,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 10,000,000 төгрөг нийт 34,200,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 34,200,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 69,781,594 төгрөгийг хариуцагч “Ремикон” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ремикон” ХХК-иас 155,972,391 төгрөг нэхэмжилснээс, 51,990,797 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 14,200,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сард 10,000,000 төгрөг нийт 34,200,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 34,200,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 69,781,594 төгрөгийг хариуцагч “Ремикон” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч “Ремикон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 253,429 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

  

 

 

  

                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА