Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 866

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, төв байр “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 4-24 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ЗН 10-34 тоотод оршин суух, Монголмууд овогт Ядамсүрэнгийн Бямбацогт /РД:ОО74043015/,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 4-24 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, ЗН 10-34 тоотод оршин суух, Тайж овогт Дарьсүрэнгийн Пагма /РД:ОО75022868/ нарт холбогдох:

Зээлийн гэрээний үүрэгт 28,896,970.93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад:

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.Бямбацогт, Д.Пагма нар нь 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай “хашаа байшин худалдан авах” зориулалтаар зээлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 12, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хүүг 20.4 хувь, Зээлийн гэрээний хугацааг 12 сараар тус тус сунгасан байна. Зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, дунд хороололд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 тал хашаа газар, Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 4-24 тоот өмчлөгдсөн 1496 м.кв талбайтай газар №000127517, Улсын бүртгэлийн дугаар 1520000432, 80.8 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, №000142506 Улсын бүртгэлийн дугаар 152002835, 8*8 хэмжээтэй граж зэрэг үл хөдлөх хөрөнгүүд, УВА 0583 улсын дугаартай 8 тоннын даацтай цагаан өнгийн ачааны машин, 8 ханатай битүү шалтай бүрэн тавилгатай гэр зэргийг барьцаалуулсан байна.

Зээлдэгч үндсэн зээлд 7,252,300.12 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 15,712,354.31 төгрөг, нийт 22,964,654.49 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй, удаа дараа хугацаа хэтрүүлсэн, цаашид зээлийг хэвийн төлөх боломжгүй гэж үзэн Зээлийн гэрээний 7.1.1, 8.2, 8.2.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа бөгөөд үүнийг талууд маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

 Иймд үндсэн зээл 22,747,699.88 төгрөг, зээлийн хүү 5,955,794.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,476.28 төгрөг, нотариатын төлбөр 17,000 төгрөг нийт 28,896,970.93 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом 10 дугаар баг, дунд хороололд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 тал хашаа газар,Увс аймаг, Улаангом 6 дугаар баг, 4- 24 тоот өмчлөгдсөн 1496 м.кв газар №000127517, Улсын бүртгэлийн дугаар 1520000432, 80.8 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, №000142506 Улсын бүртгэлийн дугаар 152002835 зэрэг үл хөдлөх хөрөнгө, 8*8 хэмжээтэй граж 0583 улсын дугаартай 8 тоннын даацтай цагаан өнгийн ачааны машин, 8 ханатай битүү шалтай бүрэн тавилгатай гэр зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь 28,896,970.93 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Я.Бямбацогт, Д.Пагма нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын Увс аймаг, Улаангом 10 дугаар баг, дунд хороололд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй 4 тал хашаа газар, Увс аймаг, Улаангом 6 дугаар баг, 4-24 тоот өмчлөгдсөн 1496 м.кв газар №000127517, Улсын бүртгэлийн дугаар 1520000432, 80.8 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууц, №000142506 Улсын бүртгэлийн дугаар 152002835, 8*8 хэмжээтэй граж зэрэг үл хөдлөх хөрөнгүүд, УВА 0583 улсын дугаартай 8 тоннын даацтай цагаан өнгийн ачааны машин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,  нэхэмжлэгч нь 8*8 хэмжээтэй граж, 8 ханатай, битүү шалтай бүрэн тавилгатай гэр зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч харилцан тохиролцож эвлэрчээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН банк” нь хариуцагч Я.Бямбацогт, Д.Пагма нарт холбогдуулан 28,896,970,93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Үүнд:

  1. Хариуцагч Я.Бямбацогтын эзэмшлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, дунд хороонд байрлах 700м.кв талбайтай газар /гэрчилгээний дугаар 000436944/,
  2. Хариуцагч Я.Бямбацогтын өмчлөлийн, улсын бүртгэлийн  Г-1520000432 дугаарт бүртгэгдсэн,Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 04-24 тоотод байрлах 1496 м.кв талбайтай газар,
  3. Хариуцагч Я.Бямбацогтын өмчлөлийн, улсын бүртгэлийн  Ү-1520002835 дугаарт бүртгэгдсэн,Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 04-24 тоотод байрлах 80,8 м.кв талбайтай хувийн сууц,
  4. Улсын бүртгэлийн Ү-152002535 дугаарт бүртгэгдсэн 8*8 хэмжээтэй граж,
  5. 0583 УВА улсын дугаартай 8 тоннын даацтай цагаан өнгийн ачааны автомашин,
  6.  8 ханатай битүү шалтай, бүрэн тавилгатай гэр зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн нэхэмжилсэн 28,896,970.93 төгрөгийг хариуцагч Я.Бямбацогт, Д.Пагма нар төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, энэ хугацаанд дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Я.Бямбацогтын өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, дунд хороонд байрлах 700м.кв талбайтай газар, Улсын бүртгэлийн Ү-1520002835 дугаарт бүртгэгдсэн Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 04-24 тоотод байрлах 80,8 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн  Г-1520000432 дугаарт бүртгэгдсэн,Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 04-24 тоотод байрлах 1496 м.кв талбайтай газар, 0583 УВА улсын дугаартай 8 тоннын даацтай цагаан өнгийн ачааны автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь Улсын бүртгэлийн Ү-152002535 дугаарт бүртгэгдсэн 8*8 хэмжээтэй граж, 8 ханатай битүү шалтай, бүрэн тавилгатай гэр зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн 302,435 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 151,218 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч Я.Бямбацогт, Д.Пагма  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,896,970.93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Я.Бямбацогт, Д.Пагма нар нь 28,896,970.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Я.Бямбацогтын өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, дунд хороонд байрлах 700м.кв талбайтай газар, Улсын бүртгэлийн Ү-1520002835 дугаарт бүртгэгдсэн Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 04-24 тоотод байрлах 80,8 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн  Г-1520000432 дугаарт бүртгэгдсэн,Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 04-24 тоотод байрлах 1496 м.кв талбайтай газар, 0583 УВА улсын дугаартай 8 тоннын даацтай цагаан өнгийн ачааны автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь Улсын бүртгэлийн Ү-152002535 дугаарт бүртгэгдсэн 8*8 хэмжээтэй граж, 8 ханатай битүү шалтай, бүрэн тавилгатай гэр зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,435 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 151,218 төгрөг, хариуцагч Я.Бямбацогт, Д.Пагма нараас 151,218 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.

            3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

                                    ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА