Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 894

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүгийн 9 дүгээр хороо, Нуурын 7-45 тоотод оршин суух, Баярынхан овогт Баттогтохын Золзаяа /РД:ПА93101601/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 54 байр, Боржигон овогт Дашдаваагийн Мөнхтуяа /РД:ЕЙ82110201/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 54 байр, Номт овогт Оюунбаатарын Батпүрэв /РД:ЕП82112516/ нарт

холбогдох

266,500 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Золзаяа, хариуцагч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Золзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн  н.Батпүрэв, н.Мөнхтуяа нараас ажилласан хугацааны цалин д 266,5000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч н.Батпүрэвээс татгалзаж, хариуцагч Д.Мөнхтуяагаас 266,500 төгрөг нэхэмжилсэнээс 166,500 төгрөг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 100,000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхтуяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч Д.Мөнхтуяа, н.Батпүрэв нарт холбогдуулан 266,500 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч н.Батпүрэвээс татгалзаж, хариуцагч Д.Мөнхтуяагаас 266,500 төгрөг нэхэмжилсэнээс 166,500 төгрөг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 100,000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхтуяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,550 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Золзаяад олгохоор шийдвэрлэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч н.Батпүрэвээс татгалзаж, хариуцагч Д.Мөнхтуяагаас 266,500 төгрөг нэхэмжилсэнээс 166,500 төгрөг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 100,000 төгрөгийг хариуцагч Д.Мөнхтуяа нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,550 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Золзаяад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

   

                                   ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА