Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

   2021        02          26                                     2021/ШЦТ/245

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогч, шүүгдэгч Ж.Е , А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Е , А.Ч нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 210 600 000 0205 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий  хотод  1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, казах, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4,  аав,  ээж, дүүгийн  хамт Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 00-р баг, Хуст арал, 00-р гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүрэг 00-р хороо, 00-р байрны 00  тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ж овогт Ж.Е  /РД: 0000000/,

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, халх, компьютерын программист мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл -2 эцгийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар хороолол 00-р байрны  00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн тусгай ангий 2141.1 дэх хэсэгт зааснаар 1/ нэг/  жил хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1/ нэг/   жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн ахнан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2/ хоёр / жилийн хугацаагаар тэнсэж, үүргэж хүлээлгэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Т  овогт А.Ч /РД: 00000000/нар,

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Е , А.Ч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвийн орчим машинаараа дайрлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд  хохирогч, шүүгдэгч Ж.Е  мэдүүлэхдээ:  Мөрдөн  шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан  дахин ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд  хохирогч, шүүгдэгч А.Ч мэдүүлэхдээ:  Хэргийн талаар нэмж ярих зүйлгүй  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.Е ы өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим найз Бы гэрт 0.5 литрийн савлагаатай “Архи” нэртэй архинаас нэг шилийг хувааж уусан. Тэгээд Б бид хоёр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-Март дэлгүүрийн баруун талын автомашины зогсоолын орчим явж байхад саарал өнгийн машин /ямар загварын, ямар дугаартай машин байсныг нь санахгүй байна гэх/-тай хүн Б бид хоёрыг мөргөх шахаад зогссон. Тэгэхээр нь би тухайн машин руу хараад дайрлаашдээ гэх хэлсэн. Тэгтэл машин дотроос үл таних нэг залуу гарч ирээд надтай маргалдаж, үл таних залуу баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохихоор нь би зүүн гараараа үл таних залуугийн куртикний хоолой хэсгээс нь барьж байгаад баруун гараараа үл таних залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисноо санаж байна. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор өөр зүйл санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-17-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.Ч-ийн: ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 21 цаг 30 минутын үед Сансарын 19 дүгээр байрнаас гараад “И-Март”  орох гээд баруун талаар машинтай явж байсан. Тэгтэл үл таних хоёр согтуу залуу гарч ирээд миний машиныг өшиглөөд байхаар нь би гараад очиход намайг цохиж, зодох гээд дайраад байсан. Тэр үед нь машинаасаа буугаад яагаад байгаа талаар асуухад над руу үргэлжлүүлэн дайраад миний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа нийлж цохиж, зодсон бөгөөд тэр үед би цагдаад дуудлага өгөх гээд гар утсаа гаргаад ирэхэд намхан залуу нь миний гар утсыг булаах гэж оролдоод дэлгэц хагарсан. ...үл таних хоёр залуугийн нэг нь надтай ноцолдож байхад нөгөө залуу нь миний машины баруун талын толийг нь хагалчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 4-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б-ны өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 83-р байрны 105 тоотод найз Е -ламантай хамт 0.5 литрийн савлагаатай “Архи” нэртэй архинаас 1 шилийг хувааж уусан. Бид хоёр Баянзүрх дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвийн баруун хойд талын автомашины зогсоолын орчим явж байхад нэг машин биднийг яг мөргөх гэж байсан. Тэгтэл Е тухайн машин руу хараад дайрлаа шдээ гэж хэлтэл тухайн машинаас жолооч нь бууж ирээд Е-тай зодолдоод байсан. ...би архи уусан байсан болохоор болсон зодооныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Е ы өгсөн: ...би үл таних нэг залуутай маргалдсан. Маргаанд өөр ямар нэг хүн оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Ч-ийн өгсөн: ...би үл таних хоёр залуутай маргалдсан юм. Харин үл таних нэг залуу нь надтай зодолдсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 737 дугаартай шинжээчийн:

1. А.Ч-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна булангийн салстын цус харвалт, хоёр нүдний зовхины гадна булан, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Э гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 754 дугаартай:

1. Ж.Е-ны биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсгийн зулгаралт, баруун гарын 5-р хурууны шарх, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.У  гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/,

Шүүгдэгч Ж.Е ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 83, 84-85-р тал/,

Шүүгдэгч А.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-62, 67, 73-74, 112-121-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Е , А.Ч нарын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн орчим машинаараа дайрлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Е , А.Ч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Е , А.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ж.Е , А.Ч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ж.Е , А.Ч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний орой 21 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-март” худалдааны төвийн орчим машинаараа дайрлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор  Ж.Е ы өгсөн: ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим найз Бы гэрт 0.5 литрийн савлагаатай “Архи” нэртэй архинаас нэг шилийг хувааж уусан. Тэгээд Б бид хоёр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И-Март дэлгүүрийн баруун талын автомашины зогсоолын орчим явж байхад саарал өнгийн машин /ямар загварын, ямар дугаартай машин байсныг нь санахгүй байна гэх/-тай хүн Б бид хоёрыг мөргөх шахаад зогссон. Тэгэхээр нь би тухайн машин руу хараад дайрлаашдээ гэх хэлсэн. Тэгтэл машин дотроос үл таних нэг залуу гарч ирээд надтай маргалдаж, үл таних залуу баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохихоор нь би зүүн гараараа үл таних залуугийн куртикний хоолой хэсгээс нь барьж байгаад баруун гараараа үл таних залуугийн нүүр рүү нь нэг удаа цохисноо санаж байна. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор өөр зүйл санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-17-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.Ч-ийн: ...2021 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 21 цаг 30 минутын үед Сансарын 19 дүгээр байрнаас гараад И-Март орох гээд баруун талаар машинтай явж байсан. Тэгтэл үл таних хоёр согтуу залуу гарч ирээд миний машиныг өшиглөөд байхаар нь би гараад очиход намайг цохиж, зодох гээд дайраад байсан. Тэр үед нь машинаасаа буугаад яагаад байгаа талаар асуухад над руу үргэлжлүүлэн дайраад миний нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа нийлж цохиж, зодсон бөгөөд тэр үед би цагдаад дуудлага өгөх гээд гар утсаа гаргаад ирэхэд намхан залуу нь миний гар утсыг булаах гэж оролдоод дэлгэж хагарсан. ...үл таних хоёр залуугийн нэг нь надтай ноцолдож байхад нөгөө залуу нь миний машины баруун талын толийг нь хагалчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 4-10-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бы өгсөн: ... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00-р байрны 00 тоотод найз Е-тай хамт 0.5 литрийн савлагаатай “Архи” нэртэй архинаас 1 шилийг хувааж уусан. Бид хоёр Баянзүрх дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “И-Март” худалдааны төвийн баруун хойд талын автомашины зогсоолын орчим явж байхад нэг машин биднийг яг мөргөх гэж байсан. Тэгтэл Е тухайн машин руу хараад дайрлаа шдээ гэж хэлтэл тухайн машинаас жолооч нь бууж ирээд Етай зодолдоод байсан. ...би архи уусан байсан болохоор болсон зодооныг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Е-ны өгсөн: ...би үл таних нэг залуутай маргалдсан. Маргаанд өөр ямар нэг хүн оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Ч-ийн өгсөн: ...би үл таних хоёр залуутай маргалдсан юм. Харин үл таних нэг залуу нь надтай зодолдсон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 56-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 737 дугаартай шинжээчийн :

1. А.Ч-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна булангийн салстын цус харвалт, хоёр нүдний зовхины гадна булан, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Э гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 754 дугаартай:

1. Ж.Е-ны биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, чихний ар хэсгийн зулгаралт, баруун гарын 5-р хурууны шарх, зүүн өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.У  гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байх тул Ж.Е , А.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Е , А.Ч нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

            Иймд Ж.Е , А.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.Е , А.Ч нар бие биенээ  зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

          Ж.Е , А.Ч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Э Ж.Е , А.Ч нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-90-91-р тал/

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ж.Е , А.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ж.Е , А.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Е , А.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Ж.Е , А.Ч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж байх тул хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоох шаардлагагүй гэж  үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж овогт Ж.Е , Т  овогт А.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Е , А.Ч нарт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Е , А.Ч нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Ж.Е , А.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Е , А.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ