Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 898

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Жамъянжүгийн гудамж, өөрийн байранд байрлах, “Баясах Интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дуагар хороо, 4 дүгээр хороолол, 11-246 тоотод оршин суух, Боржгин овогт Занабазарын Хишигдэлгэр /РД:ЧЛ50050563/,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дуагар хороо, 4 дүгээр хороолол, 11-246 тоотод оршин суух, Дархан овогт Чойжоогийн Уранбилэг /РД:ЧЛ85090985/ нарт холбогдох

9,796,166 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чулуунцэцэг, хариуцагч З.Хишигдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чойжоо овогтой Уранбилэг нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн манай “Баясах Интернэйшнл” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Худалдааны төлөөлөгч нь харилцагч байгууллагуудаас захиалга авах, тооцоо хийх, төлбөр барагдуулах, орлогыг кассын нярав болон компанийн дансанд өдөр бүр тушааж байх үүрэгтэй. Ажилтан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан тул ажлын хариуцлага алдсаны улмаас компанид учруулсан хохирлыг бүрэн хариуцан нэн даруй төлж барагдуулах ба эсрэг тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлөн хуулийн байгууллагаар шийдүүлэх зохицуулалттай байдаг. Ч.Уранбилэг нь 2015 оны 02 сарыг хүртэл ажиллахдаа борлуулалтын орлогоос 9,796,166 төгрөгийг дутааж компанид хохирол учруулсан. Компанийн зүгээс Ч.Уранбилэгийг ирж төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг удаан хүлээсэн боловч манай байгууллагын хохирлыг барагдуулахгүй хугацаа хожиж, төлбөр төлөх талаар ямар ч арга хэмжээ одоо болтол авахгүй байна. “Баясах Интернэйшнл” ХХК нь худалдааны төлөөлөгч Ч.Уранбилэгтэй барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд “компанийн эд хөрөнгийг дутаасан, үрэгдүүлсэн тохиолдолд эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж заасан. Барьцаа хөрөнгө болох орон сууцны хууль ёсны өмчлөгч нь түүний төрсөн эх Занабазарын Хишигдэлгэр юм. Тиймээс барьцаа хөрөнгөний өмчлөгчийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна. Иймд Ч.Уранбилэг, З.Хишигдэлгэр нараас 9,796,166 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК нь хариуцагч Ч.Уранбилэгээс татгалзаж, хариуцагч З.Хишигдэлгэрээс 9,796,166 төгрөг нэхэмжилснээс 4,164,700 төгрөг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 5,631,466 төгрөгийг хариуцагч З.Хишигдэлгэр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 631,466 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК нь хариуцагч Ч.Уранбилэг, З.Хишигдэлгэр нарт холбогдуулан 9,796,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК нь хариуцагч Ч.Уранбилэгээс  татгалзаж, хариуцагч З.Хишигдэлгэрээс 9,796,166 төгрөг нэхэмжилснээс 4,164,700 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5,631,466 төгрөгийг хариуцагч З.Хишигдэлгэр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 631,466 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,700 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Хишигдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 105,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК нь хариуцагч Ч.Уранбилэг, З.Хишигдэлгэр нараас 9,796,166 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ч.Уранбилэгээс болон нэхэмжлэлийн шаардлагаас  4,164,700 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, үлдэх 5,631,466 төгрөгийг хариуцагч З.Хишигдэлгэр нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 631,466 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,700 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Хишигдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 105,053 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баясах интернэйшнл” ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

   

                                   ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА