| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0240/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/266 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/266
2021 03 04 2021/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч М.Эрдэнэзаяа,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Ц.А -т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 0000 0000 000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1968 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 52 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-2 эхнэрийн хамт Архангай аймаг, Чулуут сум 1-р баг, Өлзийт гол гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 00-р хороо Ганцын задгай тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б овогт Ц.А /РД: 000000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод эхнэр Л.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй. Миний бие тодорхой ажил орлогогүй тул торгуулийн ялыг биелүүлэх тодорхой хугацаа өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Э-ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр А нь зээ охин А-г /3 сартай/ харж байгаа мөртлөө нэлээн архи уусан байдалтай, тасарчихсан унтаж байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний 03 цагийн үед А-ийн уусан архи нь гараад, над руу хараад “чи одоо хаагуур юу хийж явав, хэдэн цагт ирээд” байгаа юм гээд уурлаад, үгийн зөрүүгүй баруун нүд рүү хоёроос гурван удаа, нуруу луу хоёроос гурван удаа өшиглөсөн. Тухайн үед гэртээ зээ охин А бид гурав байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар Ц.А ийн өгсөн ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоот гэртээ өөрийн зээ охиноо харж байсан юм. Тэгээд охиноо унтаад өгөхөөр нь дэлгүүр орж 1 шил архи аваад ганцаараа уучихсан юм. Орой 23 цагийн үед эхнэр Э маань гэртээ ирээд “намайг хүүхэд харж байж архи уулаа” гээд уурлаад байхаар нь би толгой руу нь гараараа гурваас дөрвөн удаа цохиод ширээ рүү түлхсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12680 дугаартай шинжээчийн:
1. Л.Э-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, намрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Э гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/,
Шүүгдэгч Ц.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 32 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод эхнэр Л.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
ЭЦ.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 32 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотод эхнэр Л.Э-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Э-ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр А нь зээ охин А-г /3 сартай/ харж байгаа мөртлөө нэлээн архи уусан байдалтай, тасарчихсан унтаж байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний 03 цагийн үед А-ийн уусан архи нь гараад, над руу хараад “чи одоо хаагуур юу хийж явав, хэдэн цагт ирээд” байгаа юм гээд уурлаад, үгийн зөрүүгүй баруун нүд рүү хоёроос гурван удаа, нуруу луу хоёроос гурван удаа өшиглөсөн. Тухайн үед гэртээ зээ охин А бид гурав байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд ялагдагчаар Ц.А-ийн өгсөн ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоот гэртээ өөрийн зээ охиноо харж байсан юм. Тэгээд охиноо унтаад өгөхөөр нь дэлгүүр орж 1 шил архи аваад ганцаараа уучихсан юм. Орой 23 цагийн үед эхнэр Э маань гэртээ ирээд “намайг хүүхэд харж байж архи уулаа” гээд уурлаад байхаар нь би толгой руу нь гараараа гурваас дөрвөн удаа цохиод ширээ рүү түлхсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12680 дугаартай шинжээчийн:
1. Л.Э-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, намрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Э гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Анхболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.А-ийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч Л.Э нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байна.
Иймд Ц.А-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй тул прокуророос түүний үйлдлийг зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Л.Э нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ц.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-н 71-р тал/,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.А -т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Ц.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Ц.А нь эрхэлсэн тодорхой ажил, цалин орлогогүй байдлыг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ц.А ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц. А нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болмогц 3 / гурван / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ