Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 248

 

 

 

 

2021         03         01                                   2021/ШЦТ/248

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч М.Ариунцэцэг,

         шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

          шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мянганбаатарын Мягмарсүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0148 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, М.М, 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Говьсүмбэр аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, нөхөр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, С.Шаравын гудамж, 41а байр, 906 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 2021 оны01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлын чанх хойно байрлах авто гарааш руу нөхрийгөө хайж орохдоо тус граш дотор байсан тээврийн хэрэгсэл дотор сууж байна гэх шалтгааны улмаас иргэн Ө.Бямбацогтын эзэмшлийн 89-94 УБХ улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус 20 маркийн автомашины урд хоёр гэрэл, хойд 2 гэрэл, 4 цонхны салхивч, 2 толь, зүүн хойд талын жижиг гурвалжин цонх, баруун урд талын жижиг гурвалжин цонх, багажийн жижиг салхины цонхны шил, урд салхины шил, хаалга, урд гүпер зэрэг эд зүйлсийг хатуу биет буюу төмөр гартаа барьж цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улсаас 2.536.600 төгрөгийн хохирол учруулсан, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бямбацогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Эрдэнэ-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нямбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бурмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32/ Дамно ХХК-ийн авто машины техникийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-н 33-36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Мямгмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/, хохирлын баримт /хх-н 60/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс шүүгдэгч М.Мг  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 2021 оны01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлын чанх хойно байрлах авто гарааш руу нөхрийгөө хайж орохдоо тус гарааш дотор байсан тээврийн хэрэгсэл дотор сууж байна гэх шалтгааны улмаас иргэн Ө.Бямбацогтын эзэмшлийн 89-94 УБХ улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус 20 маркийн автомашины урд хоёр гэрэл, хойд 2 гэрэл, 4 цонхны салхивч, 2 толь, зүүн хойд талын жижиг гурвалжин цонх, баруун урд талын жижиг гурвалжин цонх, багажийн жижиг салхины цонхны шил, урд салхины шил, хаалга, урд гүпер зэрэг эд зүйлсийг хатуу биет буюу төмөр гартаа барьж цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улсаас 2.536.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 2021 оны01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлын чанх хойно байрлах авто граш руу нөхрийгөө хайж орохдоо тус гарааш дотор байсан тээврийн хэрэгсэл дотор сууж байна гэх шалтгааны улмаас иргэн Ө.Бямбацогтын эзэмшлийн 89-94 УБХ улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус 20 маркийн автомашины урд хоёр гэрэл, хойд 2 гэрэл, 4 цонхны салхивч, 2 толь, зүүн хойд талын жижиг гурвалжин цонх, баруун урд талын жижиг гурвалжин цонх, багажийн жижиг салхины цонхны шил, урд салхины шил, хаалга, урд гүпер зэрэг эд зүйлсийг хатуу биет буюу төмөр гартаа барьж цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улсаас 2.536.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Бямбацогт хохирогчоор өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 89-94 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ угаалгасан. Тэгээд би орой 19 цагийн үед найзынхаа эгр рүү явахаар болоод машингүй явсан. Тухайн өдөр би өөрийн тээврийн хэрэгслийг урд талын гражид гуйгаад оруулаад тавьчихаарай гэж ээжид түрхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд би явсан ба манай ээж миний машиныг урд талын гражид оруулаад тавьсан байсан. Шөнө 02 цагийн үед намайг найзынхаа гэрт байхад манай ээж Бурмаа над руу утсаар залгаад урд талын гараашид ирэхэд миний тээврийн хэрэгслийг эвдчихсэн байсан. Тэр үед тухайн гараашийг түрээслэж ажилуулдаг Нямбаяр гэх хүн цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нямбаяр өгсөн: “...Эрдэнэ-очир ах бүид хамт байхгүй байх хугацаанд эхнэр нь миний утас руу байнга залгаад байсан ба би дуудлагыг нь аваагүй... би өөрийн түрээслэн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “PS” гэх нэртэй граж дээрээ ирсэн. Манай граж дотор тавьсан байсан цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хойд гэрэл, цонх, урд гэрэл зэргийг нь цохисон байсан. Тэгээд би машины эзэнд хэлээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Бурмаа өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай төрсөн хүү Бямбацогт нь машинаа угаалгаж ирээд өөрөө найзынхаа гэрт очих гээд явсан. Тэр үед хүйтэн байсан тул машинаа манай хашааны урд талд байдаг гражид гуйгаад оруулчихаарай гэж хэлээд машинаа түлхүүртэй нь үлдээгээд явсан. .. шөнө унтаж байтал урд гражийн залуу болох Нямбаяр нь над руу залгаад эгч баларсан машиныг чинь аймаар болгочихсон байна гэж хэлсэн. Тэгээд би гарч хартал граж нь онгорхой гэрэл нь асаалттай машины эд ангийг хагалж уохиж гэмтээсэн байсан тул би хүүгээ дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Дамно ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан: /хх-н 33-36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.М өгсөн: "...Би тухайн үед нөхөртөө уурлаад тэр машиныг Пүүжээгийн машин гэж бодоод уурандаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 41/,шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан,гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд  М.Мгийн хийсэн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч М.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалдан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс ø¿¿ãäýãч М.Мд ял шийтгэл оногдуулахдаа хохирогчтой эвлэрсныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв  

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24.5 см урттай багажийн төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.М нь нийт 2.536.000 төгрөгийн хохирлоос хохирогч Ө.Бямбацогтод 1.536.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд үлдсэн 1.000.000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талаар хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1.  М.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24.5 см урттай багажны төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ПҮРЭВСҮРЭН