| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0217/Э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 249
2021 03 01 2021/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батмөнхийн Анарчулуунд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00074 0093 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.А, 1997 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамж, 203а тоотод оршин суудаг,
Урьд өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхиын 2019 оны 05 дугаар сарын 16-ны №784 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3540 дугаартай захирамжаар 55 хоногийн хорих ялаар сольж, уг хорих ялыг эдэлж дууссан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэржээ” гэх нэртэй авто угаалгын газар иргэн О.Дөлгөөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 15-ны орой 18-19 цагийн үед машинаа угаалгах гээд найзтайгаа цуг явж байсан. Тухайн үед Дөлгөөнтэй таараад “Сайн уу ахын дүү” гэхэд “чи бид хоёр хэзээ ах дүү байсан юм” гэж хэлсэн. Тэгээд над руу дайрахаар барьцалдаж аваад Дөлгөөний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон ба тэгээд салсан” гэв
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Дөлгөөн мэдүүлэхдээ: Би 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орой 17:00 цаг өнгөрч байхад “Сэржээ” ХХК-ны ажил дээр байхад зүс таних н.Анар “төрсөн өдрийн мэнд хүргэсэнгүй” гээд байхаар нь мэнд хүргэчхээд байж байхад надад “ахын дүү” гэж ирээд байсан. Тэр үед нь би “чи бид хоёр ах дүү биш, үе байж” гэх хэлэхэд н.Анараа намайг хэзээ том болсон юм гээд дээрэлхэж харьцсан. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгсэн н.Анар миний нүүр рүү өөрөөр хэлбэл нүд рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 7-9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай:
1. О.Дөлгөөний биед баруун зовихонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун алимны салстад цус хуралт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 13-14/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Б.А мэдүүлэхдээ: өгсөн: "...Би тухайн үед бага зэрэг согтолттой байсан. Мөн О.Дөлгөөн түрүүлж цохьсон учраас би буцааж цохьсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөр байна.” гэх мэдүүлэг /хх-н 24-27/,зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэржээ” гэх нэртэй авто засварын газар иргэн О.Дөлгөөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэржээ” гэх нэртэй авто засварын газар иргэн О.Дөлгөөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Дөлгөөний өгсөн: “...Тэгээд бид хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгсэн Б.Анар миний нүүр рүү өөрөөр хэлбэл нүд хүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 7-9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Дөлгөөний биед баруун зовихонд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, баруун алимны салстад цус хуралт, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэж тогтоогджээ. /хх-н 13-14/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед Б.Аы өгсөн: ...О.Дөлгөөн түрүүлж цохьсон учраас би буцааж цохьсон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 24-27/, шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон зөв байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч О.Дөлгөөнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН