| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0894/Э/220/2020/1242 |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
2021 02 23 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч Э.Н, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугтан овогт Э-н Н, Боржигон овогт Б-н Б 2009000001163 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа машин зардаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 25 дугаар гудамж 468 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УУ0000000, Их тугтан овгийн Э-н Н,
2. Монгол улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Фүжи девелопмент ХХК-д инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, арцатын ам, наадамчдын зам 1070 дугаар байр 102 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЕП00000000, Боржигон овгийн Б-н Б,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Н, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож биед хоншоор ясны зүүн талын урд, арын хана, зүүн хацрын нумны далд хугарал, тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зүүн завжны салстын язрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009 00000 1163 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 21-ний орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро моллын төвийн хойд талд байрлах караокед сууж байгаад 23:00 цагийн орчим Б, Түвшинжаргал, Эрдэнэбат бид нар гадаа гартал хэсэг залуустай маргалдаад зодолдсон. Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 21-ний орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро моллын төвийн хойд талд байрлах караокед сууж байгаад 23:00 цагийн орчим бид нар гадаа гартал зодоон маргаан болж байсан. Түвшинжаргал газар унасан байсан. Би Наранбаяр гэх залуугийн хацар хэсэгт зүүн гараараа нэг удаа цохисон ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Хохирогч Т.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро моллын төвийн хойд талд хурим тараад найзуудтайгаа хамт алхаад явж байтал үл таних хүмүүстэй маргалдаж би газар унасан. Тэр хооронд миний нүүр рүү дээрээс Н өшиглөж, би босоод ирсэн Б гараараа миний нүүр рүү цохисон. ...одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Г.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хэд хэдэн хүмүүстэй маргалдаж байхаар нь би очоод салгах гэтэл энд тэндгүй зодоон болсон. Нэг хартал Наранбаярын нүүр нь цус болчихсон эрүү эвгүй болчихлоо гээд байсан. ...хэн нь хэнд зодуулж, цохиулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Ц.Цаст-Ундрагын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...таксинаас буугаад шатаар өгсөж байхад хэдэн залуучууд ирж маргасан. ...Наранбаяр бид хоёр үлдээд намайг нэг залуу түлхэж унагаасан. Наранбаяр нь намайг татаж босгоод ...та нар эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд зодолдоод байсан. ...Наранбаяр газар унасан хажуу талаас хөлөөрөө толгой руу нь 2 удаа өшиглөсөн. ...Наранбаяр босоод байж байхад нэг хүн Наранбаярын нүүр лүү нь цохисон. ...удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9652 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Наранбаярын биед нь хоншоор ясны зүүн талын урд, арын хана, зүүн хацрын нумны далд хугарал, тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зүүн завжны салстын язрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Б, Э.Н нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-43 дугаар хуудас/ зэрэг болон
Хохирогч Т.Наранбаярын Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...би Э.Н, Б.Б нартай сайн дураараа эвлэрсэн, санал нэхэмжлэх зүйл байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 51 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000001163 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа...” гэх санал тус тус гаргав.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Н, Б.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Э.Н, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Наранбаяртай маргалдаж, улмаар түүнийг зодож, хоншоор ясны зүүн талын урд, арын хана, зүүн хацрын нумны далд хугарал, тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зүүн завжны салстын язрал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан үйл баримт нь:
Гэрч Г.Билгүүний “...2020 оны 08 дугаар сарын 21-ний орой ...Наранбаяр нарын хамт Метромолл төвийн баруун талаар явж байтал ард талд манай хэд хүмүүстэй маргалдаж байхаар нь би очоод салгах гэтэл энд тэндгүй зодоон болсон. Нэг харсан Наранбаярын нүүр нь цус болчихсон, эрүү эвгүй болчихлоо гээд байсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Цаст-Ундрагын “...2020 оны 08 дугаар сарын 21-ний орой найзын хуримаас гараад ...явж байтал хэдэн залуус тойроод гарч ирээд маргалдсан. ...Наранбаяр газарт унасан хажуу талаас хөлөөрөө 2 удаа толгой руу нь өшиглөхөд би дундуур нь орж болиулаад Наранбаярыг босгоод байж байтал миний зүүн гар талаас нэг хүний гар орж ирээд баруун талд байсан Наранбаярын нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14- 15 дугаар хуудас/,
Хохирогч Т.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн /хх-ийн 4-5 дугаар хуудас/ мэдүүлэг болон шүүгдэгч Э.Н, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...гэм бурууугааа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9652 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Н, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Т.Наранбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Э.Н, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Н, Б.Б нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугийн талаар маргах зүйлгүй тул бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч Э.Н, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримталан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хөрөнгө орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН