| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0367/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/404 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/404
2021 03 26 2021/ШЦТ/404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч З.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Энх-Учралд холбогдох 2106 00507 0356 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн Хүний их эмчийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, 3 дүү, охины хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энканто Таун хотхоны 208 дугаар байрны 47 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Зийн Э/РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
З.Энь 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс “Online Muushig” гэх нэртэй цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Энх-Учралын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
З.Энх-Учралын ХААН банкны 5400491779 дугаартай дансны хуулга /хх.95-157/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонцэцэгийн өгсөн: “... Би “Online Muushig” нэртэй цахим мөрийтэй тоглоомыг тоглосон. Тус тоглоомыг тоглохдоо муушиг тоглуулах фейсбүүк группт нэгдэж ороод зохион байгуулж байгаа буюу дансандаа мөнгө цуглуулж хожсон хүнд нь шимтгэлээ аваад буцаан өгдөг хүний данс руу мөнгөө шилжүүлж “Улаан Гил” аппликэйшн ашиглаж тоглодог. Нэг тоглохдоо 6.000 төгрөгийг шилжүүлж бүртгүүлэн 3 удаа тоглоомд оролцож 5 хүн тоглож 1 хожиход 9.000 төгрөг, 3 тоглоход 27.000 төгрөгийг хожсон хүмүүс нь хувааж авна. Үлдсэн 3.000 төгрөгийг дансандаа мөнгө байршуулж хожсон хүнд нь шилжүүлж өгсөн хүн буюу тоглоомыг зохион байгуулсан хүн авдаг...” гэх мэдүүлэг /хх.38-39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хоролсүрэнгийн өгсөн: “... Манай охин Эх-Учрал нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр надад интернэтээр ажлын зар хайж байхад онлайнаар хөзөр тоглуулж дундаас нь бага хэмжээний ашиг олж байхыг нь харсан. Тэгээд би гэртээ ажил хийдэггүй, 1 нас 5 сартай хүүхэдтэй тул өөрийнхөө хэрэглээний мөнгийг бага хэмжээгээр ч гэсэн олъё гэж бодоод “Online Muushig” цахим тоглоом тоглуулж, тоглож байгаа хүмүүсийн бооцооны мөнгийг өөрийнхөө дансанд цуглуулаад хожсон хүнд нь нэгтгэж өгдөг байсан, хожсон хүнд нь мөнгийг нь өгөхдөө бооцооны мөнгийг нь найдвартай хадгалсан тул шимтгэл болгож бага хэмжээний мөнгө надад үлддэг байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Аззаяагийн өгсөн: “... Намайг Улаанбаатар хотод байхад Хишигмаа гэх найз маань 2020 оны 11 дүгээр сард нэг тоглоомын данс руу 10.000 төгрөг хийгээд өгөөч гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Энх-Учралын яллагдагчаар өгсөн: “... Миний чат руу ямар ч хамаагүй хүмүүс муушиг тоглоё гээд чат бичдэг, чатыг нь хараад түрүүлж санал өгсөн 4 хүнтэй хамт тоглодог. Би нэг удаа тоглуулаад 5.000 төгрөг олдог байсан. Хүмүүс миний данс руу бооцооны мөнгө хийхдээ нэрээ бичээд хийдэг...” гэх мэдүүлэг /хх.7-15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
З.Энь 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс “Online Muushig” гэх нэртэй цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
З.Энх-Учралын ХААН банкны 5400491779 дугаартай дансны хуулга /хх. 95-157/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонцэцэгийн өгсөн: “... Би “Online Muushig” нэртэй цахим мөрийтэй тоглоомыг тоглосон. Тус тоглоомыг тоглохдоо муушиг тоглуулах фейсбүүк группт нэгдэж ороод зохион байгуулж байгаа буюу дансандаа мөнгө цуглуулж хожсон хүнд нь шимтгэлээ аваад буцаан өгдөг хүний данс руу мөнгөө шилжүүлж “Улаан Гил” аппликэйшн ашиглаж тоглодог. Нэг тоглохдоо 6.000 төгрөгийг шилжүүлж бүртгүүлэн 3 удаа тоглоомонд оролцож 5 хүн тоглож 1 хожиход 9.000 төгрөг, 3 тоглоход 27.000 төгрөгийг хожсон хүмүүс нь хувааж авна. Үлдсэн 3.000 төгрөгийг дансандаа мөнгө байршуулж хожсон хүнд нь шилжүүлж өгсөн хүн буюу тоглоомыг зохион байгуулсан хүн авдаг...” гэх мэдүүлэг /хх.38-39/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хоролсүрэнгийн өгсөн: “... Манай охин Эх-Учрал нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр надад интернэтээр ажлын зар хайж байхад онлайнаар хөзөр тоглуулж дундаас нь бага хэмжээний ашиг олж байхыг нь харсан. Тэгээд би гэртээ ажил хийдэггүй, 1 нас 5 сартай хүүхэдтэй тул өөрийнхөө хэрэглээний мөнгийг бага хэмжээгээр ч гэсэн олъё гэж бодоод “Online Muushig” цахим тоглоом тоглуулж, тоглож байгаа хүмүүсийн бооцооны мөнгийг өөрийнхөө дансанд цуглуулаад хожсон хүнд нь нэгтгэж өгдөг байсан, хожсон хүнд мөнгийг нь өгөхдөө бооцооны мөнгийг найдвартай хадгалсан тул шимтгэл болгож бага хэмжээний мөнгө надад үлддэг байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх. 40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Аззаяагийн өгсөн: “... Намайг Улаанбаатар хотод байхад Хишигмаа гэх найз маань 2020 оны 11 дүгээр сард нэг тоглоомын данс руу 10.000 төгрөг хийгээд өгөөч гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд З.Энх-Учралын яллагдагчаар өгсөн: “... Миний чат руу ямар ч хамаагүй хүмүүс муушиг тоглоё гээд чат бичдэг, чатыг нь хараад түрүүлж санал өгсөн 4 хүнтэй хамт тоглодог. Би нэг удаа тоглуулаад 5.000 төгрөг олдог байсан. Хүмүүс миний данс руу бооцооны мөнгө хийхдээ нэрээ бичээд хийдэг...” гэх мэдүүлэг /хх.7-15/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Энх-Учралын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
З.Энх-Учралын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З.Энх-Учралыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар З.Энх-Учралын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд З.Энх-Учралыг “Цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
З.Энх-Учралыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
З.Энх-Учралд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ З.Энх-Учралын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээр зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Энх-Учралд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
З.Энь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Зийн Энх-Учралыг “Цахим хуудас ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, З.Энх-Учралд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Энх-Учралд сануулсугай.
5. З.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Энх-Учралд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР