Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 313

  2021         03           11                                      2021/ШЦТ/313  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй, 

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч М.Отгонжаргал,

          иргэдийн төлөөлөгч Э.Даваабиш,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.З,

          Гэрч Э.Шинэбаяр

          шүүгдэгч Г.Г түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2006 00000 2923 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Г.Г, 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 нас, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 4-35 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар хорих ял,

-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

-Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1441 дүгээр шийтгэх тогтоолоор 1650000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Г.Г нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Жаргалантын 5-12 тоотод байдаг С.Алтанбаганы гэрт 2020 оны 12 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас З.Лхагва-Очирын нурууны хэсэгт далны орчим хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гантулгын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Зы өгсөн: 1983 оны 06 дугаар сарын 15-нд төрсөн. Барилгын газар ажилладаг байсан. Эхнэр хүүхэдтэй байсан ба салаад 5 жил болж байна. Хүүхэд нь 12 дугаар ангид суралцдаг. Миний хүүхэд надтай хамт амьдардаг байсан. Тэтгэвэрт гарснаас хойш намайг асарч хамгаалдаг байсан. Тухайн өдөр харуй бүрий болсон байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан ба энэ 2 явах гээд гэр цоожлох гэж байсан. Би хаашаа явах гэж байгааг нь мэдээгүй. Маргааш өглөө нь манай хүргэн зээ, хүү нар нь энэ талаар хэлсэн. /Уйлав/ Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнгөний үнэтэй хүний амь гэж байхгүй. Өчигдөр надад 1.000.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардалд 4.000.000 гаруй төгрөг өгөх дутуу байгаа гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл /хх-н 03-22/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 23-26/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай шинжээч эмчийн дүгнэлт

1.Г.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Г нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Г.Г нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна.

3.Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Г.Г нь хэрэг хариуцах чадвартай байна гэх /хх-н 41-42/,

Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 43-46/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Зы өгсөн: “Миний зээ хүү Наранбатын гэрт өчигдөр өдөр Шинээ гэдэг залуу ирээд хашаан дотор нь машин тэргийг нь янзлаад байж байсан ба орой нь  20 цаг өнгөрч байх үед манай хүү З.Лхагва-Очир нь ойрхон гарчаад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Ингээд өнөөдөр өглөө 05 цаг өнгөрч байхад манай гэрт манай охин Батцэцэг уйлсан орж ирээд ах хүнд хутгалуулсан, нас барсан байна гэж надад хэлсэн. Миний хүү Лхагва-Очирын зан аашын хувь хүнд тусархуу найз нөхөд сайтай, ажилдаа сайн хүн байсан. Лхагва-Очир архи, тамхи хэрэглэдэг байсан. Архи уухаараа агсан тавих маягтай, авир муутай догшин болдог байсан. Талийгаач эхнэр хүүхдээсээ 2008 онд салсан байх ямар шалтгаанаар салсан талаар би сайн мэдэхгүй байна. Лхагва-Очир 15 настай нэг охинтой, Охиныг Энхжин гэдэг одоо 11 дүгээр ангид сурдаг. Миний хүүгийн амь насыг хохироосон хүнд гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардалд 4.800.000 төгрөг орсон тул оршуулгын зардалыг гаргаж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-н 62-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бадамлянхын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Гантулга 11 цагийн орчим шүдээ үзүүлнэ гээд гарсан. Гантулгын шүд өвдөөд хавдсан байсан. Би Гантулга руу залгахад “Гантулга би ажилтай байна битгий залгаад бай” гэхээр нь би за яахав гээд утасаа салгасан. Цаана нь найз болох Наранбат дуугараад байсан. Гантулга жаахан архи уусан шинжтэй байсан юм. Орой 10 цагийн орчим Гантулгын эмэгтэй дүү Оюунбилэг над руу утсаар яриад “Гантулга ах Алтанбаганы гэрт архи ууж байна гэлээ” гэж хэлсэн. Гантулга 02-03 цагийн орчим гэртээ ирсэн. Гантулгыг гараа угаа гээд хэлчихээд би унтсан. Гантулгыг орж ирээд байж байхад Наранбат утсаар Гантулга руу залгаад байхаар нь би утсыг нь аваад та нар яасан хэцүү унтаж амармаар байна гээд утсыг нь унтраагаад унтсан. Үүрээр 05 цагийн орчим цагдаа нар ирээд Гантулгыг аваад явсан. Хэргийн талаар сайн мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 67-68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Баттулгын өгсөн:”Би хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүрэг Яармагт дүүгийнхээ гэрт нь очиж уулзсан. Тэр үед манай дүү З.Лхагва-Очир гэртээ урьдын адил хэвийн байсан. Харин одоогоос 2 хоногийн өмнө дүүтэйгээ утсаар ярьхад гэрээс гарахгүй гэртээ байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Алтанбаганын өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Газарчин 5-12 тоотод гэртээ ганцаараа байхад орой 22 цагийн орчимд манай гэрт манай 4 найзууд болох Гантулга, Лхагва-Очир, Шинэбаяр, Наранбат нар орж ирсэн.

Тэр 4 манай ирэхдээ 3 шил 0.75 литрийн хараа нэртэй архитай орж ирсэн. Тэгээд бид хэд 1 шил архийг хувааж уугаад 2 дахь шил архийг ууж байхад Гантулга, Шинэбаяр 2 хоорондоо маргалдаж байгаад салсан. Тэгээд бид хэд үлдсэн архиа хувааж уугаад би согтоод гэрийн хойд талын орон дээр хэсэг унтчихсан байсан тэгээд нэг сэрсэн чинь тэр хэд хашгиралдаад Гантулгыг, Шинэбаяр хориод байсан тэгсэн тэгээд Лхагва-Очир орны хажууд газар суучихсан нуруунаас нь цус гараад байсан тэгээд би босоод Лхагва-Очирын нуруунаас цус гараад байсан цусыг хөвөнгөөр дараад цусыг тогтоож өгсөн. Тэгээд буцаад хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ирсэн хүмүүс байхгүй Лхагва-Очир гэрт орны доод талд газар унтаж байхаар нь тасарчихсан байна гэж бодоод орон дээр өргөж гаргаад Лхагваа гуай гайгүй юу гэхэд дуугарахгүй ямарч амьсгал байхгүй байсан. Тэгээд би гэрээсээ гүйж гараад хойд талын айлын хашааны хаалгыг цохиход нэг эмэгтэй гарч ирэхээр та гар утсаараа 102 дуудаад өгөөч би урд айлын чинь  айлын хүн байна манай гэрт хүн нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 82-83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Наранбат өгсөн: “Өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед манай гэрт найз Шинэбаяр ирээд бид хоёр манай хашаан дотор эвдэрсэн байсан Микро автобус маркийн автомашиныг 300.000 төгрөгөөр сэлбэгэнд зарчаад бид хоёр Шинэбаярын гэр рүү 16 дугаар хороолол руу явж байхад манай найз Гантулга над руу залгаад утсаар “ би нэг ах руугаа ярьчихлаа Баянзүрх дүүргийн 16 дугаар Олимп хотхон руу очоод 99153387 дугаарын утас руу залгаад архи авчих” гэж хэлснийх нь дагуу би тэр 99153387 дугаарын  утас руу нь залгаж холбогдоод Олимп хотхоны хашаан дотор 40-45 орчим насны эрэгтэй хүнтэй уулзаад 3 шил 0.75 литрийн Хараа нэртэй архийг нэгийг нь 25.000 төгрөгөөр нийт 75.000 төгрөгөөр бэлнээр нь хуралдаж аваад тэр орчимд Гантулга болон талийгаач Лхагва-Очир нарыг хүлээж байгаад уулзаад тэндээсээ хамт дөрвүүлээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололын автобусны буудлаас хойшоо гэр хороололд байх Алтанбагана гэдэг найзынхаа гэрт очиход Алтанбагана нь гэртээ ганцаараа байсан энэ үед 21 цаг өнгөрч байсан. Ингээд манай найзууд болох Шинэбаяр, Гантулга, Алтанабагана болон манай нагац ах Лхагва-Очир бид тав нийлээд 0.75 литрийн Хараа нэртэй 3 шил архийг хувааж уугаад шөнийн 00 цагийн үед дуусаад Шинэбаяр болох Лхагва-Очир бид гурав харих гээд явах гэхэд Гантулга “хоноод яв” гээд байхаар нь Шинэбаяр болон Лхагва-Очир, Гантулга нар Алтанбаганы гэрт нь үлдээд би гарч яваад төрсөн дүү М.Мөнхчимэг рүү залгахад утсаа авахгүй байхаар нь 16 дугаар хороололын хойт талын автобусны буудлаас такси бариад явж байтал манай дүү М.Мөнхчимэг над руу залгахааар нь би Сансарын клонк дээр таксинаас буугаад тэндээсээ дүү М.Мөнхчимэг болон хүргэн Баярсайхан нараар хүргүүлэн Хан-Уул дүүрэгт гэртээ 01 цагийн үед ирчээд байж байхад 02 цаг 43 минутад над руу 90070200 дугаарын утаснаас Шинэбаяр над руу залгаад “мань чинь Алтанбаганы гэрт орон дээр нь буруу хараад хэвтэж байхад Гантулга Лхагва-Очир нар хоорондоо зодолдоод байсан ба хооронд нь салгачихвал нэг нэгэн рүүгээ дайраад дахиад зодолдох байх гэж бодоод салгалгүй хэвтэж байгаад зодолдоод дуусахад нь очоод хартал Алтанбагана Лхагва-Очирын далан дээр нь хөвөн шатаагаад цусыг нь тогтоох гэж байж байхаар нь би Гантулга чи хүн хутгалчихлаа шүү гэж хэлээд айгаад гэрээс нь гарч яваад дүүгийндээ хамт гэрээс ирж аваад Алтанганы гэр лүү явж байхад миний гар утас руу цагдаагаас залгаад “ хаана явж байна” гэж асууж байсан. Ингээд би Алтанабаганы гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн манай нагац ах Лхагва-Очирыг нас барсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 89-90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Шинэбаярын өгсөн: “...Лхагва-Очир гэртээ үлдээд Наранбат бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цаал талын Амгалан явж байхад Гантулга Наранбат луу байн байн залгаад байсан та хоёр хаана юу болж байна би Яармагт ирчихсэн байна гэж Лхагва-Очир ахын утсаар ярьсан. Мөн та хоёр намайг жийгээд яваад байгаа юм уу? уулзая би Лхагва-Очир ахтай та хоёр луу гарлаа гэж хэлсэн. Наранбат бид хоёрын хувьд Гантулгатай уулзах хүсэл байхгүй байсан аль болох зайлс хийж байсан яагаад гэвэл архи уусан үедээ жаахан тавьтаргүй агсам согтуу тавих гээд байдаг учраас уулзахыг хүсээгүй. Яагаад уулзах болсон гэвэл талийгаач Лхагва-Очир ахтай цуг гарлаа гэхээр нь уулзахаар болсон. Наранбат бид хоёр Олимп хотхонд байдаг Гантулгын таньдаг ах гэсэн өмнө харж байгаагүй Гантулга тэр ах руугаа утсаар ярьсан бид хоёр очиж 0,75 граммын Хараа нэртэй архи 3 шилийг авсан. Тэгээд архиа авчхаад Баянмонгол хорооллын хажууд талийгаач Лхагва-Очир, Гантулга хоёрыг хүлээж байхад удалгүй тэр хоёр такси бариад ирсэн тухайн үед гадаа харанхуй болчихсон 21 цаг өнгөрч байсан. Тэгээд бид 4 дөрөв Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байдаг найз Алтанбаганы гэрт нь ирсэн гэртээ ганцаараа эрүүл байж байсан. Тэгээд Наранбат бид хоёр хоол халааж идсэн. Наранбат, Лхагва-Очир, Алтанбагана, би, Гантулга тавуулаа авчирсан архиа хувааж уусан. Архиа ууж байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй утсан дээрээ дуу тавиад инээж хөхрөөд сууцгааж байсан. Тэгсэн Гантулга жаахан халчихаад надад үг хаясан чи муу баян цатгалан найзыгаа харахаараа хүн биш болчихдог мөнгөтэй хүнийг дагаж явдаг гээд хэрүүл хийх гээд байсан чамайг ална шүү банди минь гэх зэргээр дарамтлаад байсан.

Мөн би шоронд ингэдэг тэгдэг ийм байсан тийм байсан гээд онгироод байсан тэр үед бүгд гаагүй дөнгөж ууцгааж байсан. Ингээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь ярианы сэдвийг нь өөрчлөөд за энэ яриагаа орхио одоо болио хүн амьтан сонсох юм бол онигоо ш дээ гэж хэлсэн тэгээд маргаан хэсэг тасарсан. Лхагва-очир, Наранбат бид гурав хоорондоо шивнэлдэж ярьсан Гантулгаас салаад явъя гээд Наранбат босоод ирсэн чинь Гантулга Наранбатын араас нь татаад хаашаа явах гээд байгаа юм суу гээд эргээд орон дээр суулгасан тэр хоорондоо талийгаач бид хоёр гадагшаа гараад явчихсан. Бид гурав такси бариад явъя гээд буцаад гэр лүү орсон. Наранбат, Гантулга хоёр хоорондоо юм яриад сууж байсан би баруун талын орон дээр нь нүүрээ хана руу харуулаад буруу хараад хэвтсэн. Тэгээд хэвтэж байгаад 5 орчим минутын дараа эргээд харсан чинь Наранбат гараад явчихсан Лхагва-Очир, сандал дээр суучихсан Гантулга зүүн талын орон дээр Алтанбагана миний хэвтэж орыг налаад явган сууж байсан. Тэгсэн Гантулга согтуурахаад Лхагва-Очир ахыг би чамайг ахаа гэж хүндэлдэг шүү, банди минь, лалар минь, чамайг яг одоо алчих уу? пязда минь гээд хэрүүл хийсэн талийгаач Лхагва-Очир өөдөөс нь чи намайг юу гэнээ гэх мэтээр яриад байсан. Тэгсэн миний хэвтэж байсан орны толгойн хажууд Гантулга, Лхагва-очир ахын толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан миний харснаар 2-3 өшиглөсөн Алтанбагана очиж салгасан. Би нэг босох гэснээ больсон над руу бас дайрах байх гэж бодоод яриаг нь чагнаад хэвтэж байсан тэгсэн Алтанбагана талийгаачийн далан дээрээс цус гараад байна гэхээр нь харсан чинь талийгаачийн зүүн гар талын арын дал хэсэгт нь бөөрөнхий нүх гарчихсан цус гараад байсан тэгэхээр нь би Гантулгад чи арай ч дээ яаж байгаа юм бэ? гэсэн чинь Гантулга наадах чинь худлаа баашилж байгаа юм тоохгүй байсан Лхагва-Очир юм ярьж чадахгүй дуу нь гарахгүй байсан тэгээд орон дээр гаргаж хэвтүүлсэн. Алтанбагана талийгаачийн шархан дээр нь хөвөн шатаагааж цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. Тэгсэн Гантулга ирээд цээжин лээр нь чихээ тавьж сонссон өө наадах чинь үхчихсэн юм шиг байна 102,103 дууд гэхээр нь би айсандаа гүйгээд гарсан гарахдаа Гантулгад хандаж “би бүгдийг нь мэдэж байгаа чи хутгалсан шүү гээд гараад явсан”. Тэр үед Гантулгын нүднээс нь нулимс гараад их айсан сандарсан байдалтай байсан. Тэгээд Монелд байдаг дүүгийндээ ирээд дүүгийн утаснаас Наранбатын утас руу залгаад Гантулга, Лхагва-Очирыг хутгалчихсан гэж хэлсэн. Тэгээд би Яармагаас Наранбатыг гэрээс нь очиж аваад Алтанбаганы гэрт нь ирсэн чинь цагдаа ирчихсэн байсан надаас юм асуухаар нь би бүгдийг нь хэлсэн.

Наранбат бид хоёрыг ирэхэд Гантулга гараад явчихсан байсан. Би тухайн үед жаахан айсан байсан учраас хутга анзаарч хараагүй бушуухан гараад явсан. Ер нь Гантулга архи уухаараа тавьтаргүй байнга хүмүүстэй агсам согтуу тавиад тайван байлгадаггүй орилж хашгираад байдаг. Архи  уусан үедээ хутга, шөвгө, сэрээ гартаа таарсанаа барьдаг залуу байгаа юм. Талийгаачийн биед өөр ямар гэмтэл байсан гэдгийг нь анзаарч хараагүй.” /хх-н 94-98/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 2469 дүгээртэй

1.Талийгаачийн биед хийсэн Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч зүүн уушги гэмтээсэн шарх, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, цус хуралт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач нь цээжний хөндүү рүү нэвтэрч уушги гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ.

7. Талийгаачийн цусанд 3,3 промилли, ходоодны  шингэнд 7,4 промилли, цөсөнд 5,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 113-114/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4630 дугаартай:

1.Шинжээчийн ирүүлсэн ногоон, улаан судалтай бүтээлгэнд түлэгдэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Цагаан саарал цамцанд ханзралт, хар майканд урагдалт, цооролт шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас, хөнжил гэмтэлгүй байна.

2.Түлэгдэлт дулааны үйлчлэлээр, ханзралт, урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр, цооролт хатуу мохоо зүйлийн татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 123-124/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4641 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин халзралтууд, урагдалт, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, саарал өнгийн цамц дээр халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, урагдалт, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, хөх өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ товч унасан гэмтэл, хар өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, хөх өнгийн пүүзэн гутал дээр эдэлгээний явцад гарсан хуучин элэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хос оймс, цэнхэр өнгийн зүүн гутал зэрэг нь гэмтэлгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 134-142/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4629 дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн багтаамжтай 3 ширхэг архины шил дээрээс 3 ширхэг гарын мөрийг илрүүлж бэхжүүлэв.
  2.  Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн багтаамжтай 3 ширхэг архины шил дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
  3. Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн багтаамжтай архины шил дээрээс илрүүлж бэхжүүлсэн, адилтгалын шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 144-145/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4628 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөр илрээгүй.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6373 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай хутган дээр цус илрээгүй. №2 дугаартай хутган дээр цус илэрч байна.

2.Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13380 дугаартай:

1.Г.Гантулгын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6374 дугаартай:

1.Хэргийн газраас хураан авсан гэх гялгар уутанд дээр цус илрээгүй.

2.Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг арчдаст цус илэрч байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 162-163/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 191/,

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 195-229/,

-хохиролын баримтууд /хх-н 249-250/,

-иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 125/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Гантулгын өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би орой 19 цагийн орчим найз Наранбат, Шинэбаяр хоёр луу утсаар залгаад хаана байгаа талаар асууж уулзах уу гэхэд Наранбат, Шинэбаяр хоёр гэртээ Яармагт байна гэж хэлсэн. Тэгээд би Халдвартын эмнэлэгийн автобусны буудлаас гараад 20 цагийн орчим очсон чинь Наранбат, Шинэбаяр хоёр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын автобусны буудал дээр байна хүрээд ирсэн гэсэн. Намайг очиж байхад тэр хоёр 0.75 граммын хараа нэртэй архи 3 ширхэгийг авчихсан хүлээж байсан мөн Лхагва-Очирах цуг явъя гээд бид хоёр хамт явсан. Тэгээд бид дөрвүүлээ уулзаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлаа чанх хойшоо гэр хорооололд байдаг найз Алтанбагана ганцаараа гэртээ унтаж байсан. Хашаанд нь Лхагва-Очир ахынх байдаг учраас гэрт нь ороод Лхагва-Очир ахын утсаар тэр хоёр луу ярьсан. Тэгсэн Наранбат, Шинэабаяр хоёр Баянзүрх дшшргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын автобусны буудал дээр байна хүрээд ир гэсэн. Намайг очиж байхад тэр хоёр 0.75 граммын хараа нэртэй архи 3 ширхэгийг авчихсан хүлээж байсан мөн Лхагва-Очир ах цуг явъя гээд бид хоёр хамт явсан. Тэгээд бид дөрвүүлээ уулзаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлаа чанх хойшоо гэр хороололд байдаг найз Алтанбаганы гэрт 22 цагийн орчим очсон. Алтанбагана ганцаараа гэртээ унтаж байсан. Тэгээд бид тавуулаа болоод 3 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад байхад шөнийн 00 цагийн орчим Наранбат гараад явчихсан байсан Шинэбаярын урд талын буюу цонхон талын орон дээр унтаж байсан. Би Шинэбаярын хажуугаар ороод унтах санаатай хэвтэж байсан чинь Алтанабагана, Лхагва-Очир хоёр нилээн халчихаад дахиад ганц шил архи хувааж ууя мөнгө байна уу бид хоёроос асуусан надад 15.000-16.000 орчим төгрөг Алтанбаганад бас 10.000 төгрөг байсан. Тэгсэн Лхагва-Очир ах шагын 40.000-45.000 төгрөг гэдэг чинь хүрэхгүй гэж хэлсэн тэгэхээр нь байгаа мөнгө нь энэ байна өөр мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Лхагва-Очир ах хүмүүс рүү чатаар яриад байсан яг хэн рүү ярьсан гэдгийг нь мэдэхгүй байна ярьж байгааг нь сонсоход мөнгө нь бүтэхгүй болоод байх шиг байсан. Тэгээд би Лхагва-Очир ахад мөнгө төгрөг олдохгүй бол болое гэж хэлсэн тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн намайг шоронгийн хулгайч шорон санаа гаргаад гэсэн би өөдөөс зайл гэж хэлсэн. Тухайн үед Лхагва-Очир ах гал тогооны ойролцоо байж байгаад гэнэт хутга бариад над руу хүрээд ирсэн би хутгыг нь аваад арагшаа ор луу түлхэхдээ нуруу хэсэгт нь хутгалчихсан байсан. Би сандраад өөрийнхөө утсаар хальт бичлэг хийсэн байсан мөн 102-т дуудлага өгсөн. Дуудлага өгч байхдаа Алтанбаганаас гэрийн хаягыг нь асуусан чинь манайхаас зайл гээд хөөгөөд гаргасан.” гэх мэдүүлэг /хх-н 78-79, 172-176/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Жаргалантын 5-12 тоотод байдаг С.Алтанбаганы гэрт 2020 оны 12 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас З.Лхагва-Очирын нурууны хэсэгт далны орчим хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Г нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Жаргалантын 5-12 тоотод байдаг С.Алтанбаганы гэрт 2020 оны 12 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас З.Лхагва-Очирын нурууны хэсэгт далны орчим хутгалж алсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Зы өгсөн: “Миний зээ хүү Наранбатын гэрт өчигдөр өдөр Шинээ гэдэг залуу ирээд хашаан дотор нь машин тэргийг нь янзлаад байж байсан ба орой нь  20 цаг өнгөрч байх үед манай хүү З.Лхагва-Очир нь ойрхон гарчаад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Ингээд өнөөдөр өглөө 05 цаг өнгөрч байхад манай гэрт манай охин Батцэцэг уйлсан орж ирээд ах хүнд хутгалуулсан, нас барсан байна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 62-66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Алтанбаганын өгсөн: “...Тэгээд бид хэд үлдсэн архиа хувааж уугаад би согтоод гэрийн хойд талын орон дээр хэсэг унтчихсан байсан тэгээд нэг сэрсэн чинь тэр хэд хашгиралдаад Гантулгыг, Шинэбаяр хориод байсан тэгсэн тэгээд Лхагва-Очир орны хажууд газар суучихсан нуруунаас нь цус гараад байсан тэгээд би босоод Лхагва-Очирын нуруунаас цус гараад байсан цусыг хөвөнгөөр дараад цусыг тогтоож өгсөн. Тэгээд буцаад хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ирсэн хүмүүс байхгүй Лхагва-Очир гэрт орны доод талд газар унтаж байхаар нь тасарчихсан байна гэж бодоод орон дээр өргөж гаргаад Лхагваа гуай гайгүй юу гэхэд дуугарахгүй ямарч амьсгал байхгүй байсан. Тэгээд би гэрээсээ гүйж гараад хойд талын айлын хашааны хаалгыг цохиход нэг эмэгтэй гарч ирэхээр та гар утсаараа 102 дуудаад өгөөч би урд айлын чинь  айлын хүн байна манай гэрт хүн нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 82-83/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Наранбат өгсөн: “...Ингээд манай найзууд болох Шинэбаяр, Гантулга, Алтанабагана болон манай нагац ах Лхагва-Очир бид тав нийлээд 0.75 литрийн Хараа нэртэй 3 шил архийг хувааж уугаад шөнийн 00 цагийн үед дуусаад Шинэбаяр болох Лхагва-Очир бид гурав харих гээд явах гэхэд Гантулга “хоноод яв” гээд байхаар нь Шинэбаяр болон Лхагва-Очир, Гантулга нар Алтанбаганы гэрт нь үлдээд би гарч яваад төрсөн дүү М.Мөнхчимэг рүү залгахад утсаа авахгүй байхаар нь 16 дугаар хороололын хойт талын автобусны буудлаас такси бариад явж байтал манай дүү М.Мөнхчимэг над руу залгахааар нь би Сансарын клонк дээр таксинаас буугаад тэндээсээ дүү М.Мөнхчимэг болон хүргэн Баярсайхан нараар хүргүүлэн Хан-Уул дүүрэгт гэртээ 01 цагийн үед ирчээд байж байхад 02 цаг 43 минутад над руу 90070200 дугаарын утаснаас Шинэбаяр над руу залгаад “мань чинь Алтанбаганы гэрт орон дээр нь буруу хараад хэвтэж байхад Гантулга Лхагва-Очир нар хоорондоо зодолдоод байсан ба хооронд нь салгачихвал нэг нэгэн рүүгээ дайраад дахиад зодолдох байх гэж бодоод салгалгүй хэвтэж байгаад зодолдоод дуусахад нь очоод хартал Алтанбагана Лхагва-Очирын далан дээр нь хөвөн шатаагаад цусыг нь тогтоох гэж байж байхаар нь би Гантулга чи хүн хутгалчихлаа шүү гэж хэлээд айгаад гэрээс нь гарч яваад дүүгийндээ хамт гэрээс ирж аваад Алтанганы гэр лүү явж байхад миний гар утас руу цагдаагаас залгаад “ хаана явж байна” гэж асууж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 89-90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Шинэбаярын өгсөн: “...Тэгсэн миний хэвтэж байсан орны толгойн хажууд Гантулга, Лхагва-очир ахын толгой руу нь хөлөөрөө өшиглөөд байсан миний харснаар 2-3 өшиглөсөн Алтанбагана очиж салгасан. Би нэг босох гэснээ больсон над руу бас дайрах байх гэж бодоод яриаг нь чагнаад хэвтэж байсан тэгсэн Алтанбагана талийгаачийн далан дээрээс цус гараад байна гэхээр нь харсан чинь талийгаачийн зүүн гар талын арын дал хэсэгт нь бөөрөнхий нүх гарчихсан цус гараад байсан тэгэхээр нь би Гантулгад чи арай ч дээ яаж байгаа юм бэ? гэсэн чинь Гантулга наадах чинь худлаа баашилж байгаа юм тоохгүй байсан Лхагва-Очир юм ярьж чадахгүй дуу нь гарахгүй байсан тэгээд орон дээр гаргаж хэвтүүлсэн. Алтанбагана талийгаачийн шархан дээр нь хөвөн шатаагааж цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. Тэгсэн Гантулга ирээд цээжин лээр нь чихээ тавьж сонссон өө наадах чинь үхчихсэн юм шиг байна 102,103 дууд гэхээр нь би айсандаа гүйгээд гарсан гарахдаа Гантулгад хандаж “би бүгдийг нь мэдэж байгаа чи хутгалсан шүү гээд гараад явсан”. Тэр үед Гантулгын нүднээс нь нулимс гараад их айсан сандарсан байдалтай байсан. Тэгээд Монелд байдаг дүүгийндээ ирээд дүүгийн утаснаас Наранбатын утас руу залгаад Гантулга, Лхагва-Очирыг хутгалчихсан гэж хэлсэн. Наранбат бид хоёрыг ирэхэд Гантулга гараад явчихсан байсан. Би тухайн үед жаахан айсан байсан учраас хутга анзаарч хараагүй бушуухан гараад явсан. Ер нь Гантулга архи уухаараа тавьтаргүй байнга хүмүүстэй агсам согтуу тавиад тайван байлгадаггүй орилж хашгираад байдаг. Архи  уусан үедээ хутга, шөвгө, сэрээ гартаа таарсанаа барьдаг залуу байгаа юм. Талийгаачийн биед өөр ямар гэмтэл байсан гэдгийг нь анзаарч хараагүй.” /хх-н 94-98/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 2469 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Талийгаачийн биед хийсэн Шүүх эмнэлэгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч зүүн уушги гэмтээсэн шарх, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, цус хуралт зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цус хуралт, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний хөндүү рүү нэвтэрч уушги гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ. Талийгаачийн цусанд 3,3 промилли, ходоодны  шингэнд 7,4 промилли, цөсөнд 5,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна гэж тогтоогджээ. /хх-н 113-114/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4630 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжээчийн ирүүлсэн ногоон, улаан судалтай бүтээлгэнд түлэгдэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Цагаан саарал цамцанд ханзралт, хар майканд урагдалт, цооролт шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас, хөнжил гэмтэлгүй байна. Түлэгдэлт дулааны үйлчлэлээр, ханзралт, урагдалт татаж чангаах хүчний үйлчлэлээр, цооролт хатуу мохоо зүйлийн татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна” гэж тогтоогджээ. /хх-н 123-124/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4641 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин халзралтууд, урагдалт, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, саарал өнгийн цамц дээр халалтын улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, цэнхэр өнгийн хагас ханцуйтай цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, урагдалт, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, хөх өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ товч унасан гэмтэл, хар өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролт, хөх өнгийн пүүзэн гутал дээр эдэлгээний явцад гарсан хуучин элэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн хос оймс, цэнхэр өнгийн зүүн гутал зэрэг нь гэмтэлгүй байна” гэж тогтоогджээ /хх-н 134-142/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4629 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн багтаамжтай 3 ширхэг архины шил дээрээс 3 ширхэг гарын мөрийг илрүүлж бэхжүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн багтаамжтай 3 ширхэг архины шил дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн багтаамжтай архины шил дээрээс илрүүлж бэхжүүлсэн, адилтгалын шинжилгээнд тэнцсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирохгүй байна гэж тогтоогджээ./хх-н 144-145/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6373 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай хутган дээр цус илрээгүй. №2 дугаартай хутган дээр цус илэрч байна гэж тогтоогджээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 6374 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Хэргийн газраас хураан авсан гэх гялгар уутанд дээр цус илрээгүй. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 2 ширхэг арчдаст цус илэрч байна  гэж тогтоогджээ /хх-н 162-163/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Гантулгын өгсөн: “...Тэгээд бид тавуулаа болоод 3 шил архи хувааж уусан. Архи ууж дуусаад байхад шөнийн 00 цагийн орчим Наранбат гараад явчихсан байсан Шинэбаярын урд талын буюу цонхон талын орон дээр унтаж байсан. Би Шинэбаярын хажуугаар ороод унтах санаатай хэвтэж байсан чинь Алтанабагана, Лхагва-Очир хоёр нилээн халчихаад дахиад ганц шил архи хувааж ууя мөнгө байна уу бид хоёроос асуусан надад 15.000-16.000 орчим төгрөг Алтанбаганад бас 10.000 төгрөг байсан. Тэгсэн Лхагва-Очир ах шагын 40.000-45.000 төгрөг гэдэг чинь хүрэхгүй гэж хэлсэн тэгэхээр нь байгаа мөнгө нь энэ байна өөр мөнгө төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Лхагва-Очир ах хүмүүс рүү чатаар яриад байсан яг хэн рүү ярьсан гэдгийг нь мэдэхгүй байна ярьж байгааг нь сонсоход мөнгө нь бүтэхгүй болоод байх шиг байсан. Тэгээд би Лхагва-Очир ахад мөнгө төгрөг олдохгүй бол болое гэж хэлсэн тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн намайг шоронгийн хулгайч шорон санаа гаргаад гэсэн би өөдөөс зайл гэж хэлсэн. Тухайн үед Лхагва-Очир ах гал тогооны ойролцоо байж байгаад гэнэт хутга бариад над руу хүрээд ирсэн би хутгыг нь аваад арагшаа ор луу түлхэхдээ нуруу хэсэгт нь хутгалчихсан байсан. Би сандраад өөрийнхөө утсаар хальт бичлэг хийсэн байсан мөн 102-т дуудлага өгсөн. Дуудлага өгч байхдаа Алтанбаганаас гэрийн хаягыг нь асуусан чинь манайхаас зайл гээд хөөгөөд гаргасан.” гэх мэдүүлэг /хх-н 78-79, 172-176/,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, бусдын амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл болох юм.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

Иймд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны улмаас З.Лхагва-Очирын нурууны хэсэгт далны орчим хутгалсны улмаас цээжний хөндийд нэвтэрч зүүн уушги гэмтээсэн шарх, хамарт цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл үүссэний улмаас хохирогч цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас барсан байх тул хүнийг алсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.З оршуулгын зардал 5.642.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Гантулгын ар гэрийнхний зүгээс 1.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар, баримтаар тогтоогдож байх тул 4.642.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Зд олгох нь зүйтэй.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.З энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэлдээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг журамлан 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1600 нэгж буюу 1650000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар торгох ялын 15 нэгжтэй хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 110 хоногт шилжүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Гантулгын нийт эдлэх ялыг 12 жил 106 хоногоор тогтоож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, амь хохирогчийг оршуулахад гарсан зардал 4.642.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Зд олгуулж, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг хэргийн хамт хадгалах, хар өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн ар дал хэсэг нь зүсэгдсэн цамц 1 ширхэг,  цэнхэр өнгийн хагас ханцуйтай ар зүүн талд зүсэгдсэн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгах, хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж үзэж байна.” гэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүхээс шүүгдэгч Г.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Г.Гд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нийт 97 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг хутга, хар өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн ар дал хэсэг нь зүсэгдсэн цамц 1 ширхэг,  цэнхэр өнгийн хагас ханцуйтай ар зүүн талд зүсэгдсэн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гд 12 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.650.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 12 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Гантулгын цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Гд 12 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 2 ширхэг хутга, хар өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн ар дал хэсэг нь зүсэгдсэн цамц 1 ширхэг,  цэнхэр өнгийн хагас ханцуйтай ар зүүн талд зүсэгдсэн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гас 4.642.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Зд олгож, цаашид гарах гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

   8. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ПҮРЭВСҮРЭН

               ШҮҮГЧИД                       С.ӨСӨХБАЯР

                                                             Н.БААСАНБАТ

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ПҮРЭВСҮРЭН

               ШҮҮГЧИД                       С.ӨСӨХБАЯР

                                                             Н.БААСАНБАТ