Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 0097

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би,  Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 1-41 тоотод оршин суух Боржигин овогт ******* /РД:ФЖ-/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17.814.230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас талх нарийн боов, хэрчсэн гурил үйлдвэрлэх зориулалтаар 16.700.000 төгрөгийг 2016 оны 05 сарын 20-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан боловч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна. ******* нь үндсэн зээл 600.000 төгрөг, хүү 475.000 төгрөг нийт 1.075.000 төгрөгний төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 16.100.000 төгрөг, тооцсон хүү 828.730 төгрөг нийт 17.814.230 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч:******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Эрдэнэчимэг нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээл болох 17.814.230 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга нь иргэн *******ээс зээлийн гэрээний үүрэгт 17.814.230  төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 17.814.230 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******нь улсын тэмдэгтийн хураамж  247.021 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 Хэргийг хялбаршуулсан  журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ээс төлөх улсын тэмдэгтийн  хураамж 247.021 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17.814.230 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******нь улсын тэмдэгтийн хураамж  247.021 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1,  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Эрдэнчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 123.510 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА