Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

2021          01       19                                   2021/ШЦТ/71                    

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буджав овогт Г.Гд холбогдох эрүүгийн 2011000001104 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Буджав овогт Г.Г, 1992 оны 04 дүгээр сарын 28ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-794 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...................................

 /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжинд А.Бат-Эрдэнийг араас сигналдлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Гэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...намайг зам хөндлөн гарах гэтэл уг залуу машинаараа дайрах шахаж зогсоод маргаан эхэлсэн. Хоорондоо маргалдаж байхад уг залуу намайг түрүүлж цохиод аав, ээж хоёр луу дайраад байхаар нь би нүүр лүү нь гараараа цохисон ...ямар ч байсан нүүр лүү нь гараараа цохисноос Бат-Эрдэнийн хамар хугарсан. Бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-42-43х/, 

         Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “16 настай хүүхэд гэж байгаа нь эгчийгээ барьсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Уг нь өөрөө тээврийн хэрэгсэл барьж явсан. Өөрөө урсгал сөрж яваад намайг дайрангаа алдсан. Би эхлээд цохисон зүйл байхгүй. Тэр хүүхэд намайг түрүүлээд цохисон юм. Би цохисон буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд өөрийн төрсөн эгч болох А.Оюунсүрэнгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжаар уруудаад 32-06 УНЕ улсын дугаартай Сузуки Жими маркийн авто машинтайгаа явж байхад 2 эгнээ замын нэг урсгал дээр том оворын ачааны машин унтраагаад байрлуулсан байсан, тэгэхээр манай эгч дохио өгөөд эсрэг талын урсгал руу тойрч гарах ортол урдаас машин гараад ирсэн. Тэр үед эгч сигнал өгсөн чинь миний сууж байсан талаас буюу ертөнцийн зүгээр баруун талын хашаанаас нэг залуу гарч машины хаалга руу өшиглөөд цохиж юундаа сигналдаад байгаа юм, хашаанаасаа машинаа гаргаж ирээд байрлуулчихаад байна гэж хэлсэн, тэгэхээр нь би өшиглөсөн хэсэг рүү нь гайгүй байгаа гэж харчихаад нөгөө ахад ахаа урдаас машин ирэхээр нь сигнал өгсөн юм аа гэж хэлсэн чинь намайг ямар том дуутай бацаан бэ пизда чинь гэж хэлээд хараагаад цонхоор гараа оруулж ирээд шууд миний зүүн талын хацар луу гараа атгаж байгаад цохисон, тэгэхээр нь би машинаасаа шууд буусан чинь тэр ах шууд надтай барьцалдаж авсан. Тэгээд эгч бууж ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон боловч дийлээгүй ...нөгөө залуу хажуугаас толгой, хамар, хацар луу маш олон удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-3-6х/,

Гэрч А.Оюунсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Бат-Эрдэнийн биед үл таних залуу гараараа олон удаа хамар шанаа, толгой хэсэгт цохиж хамрыг муруйлгасан ...” гэх мэдүүлэг /хх-9х/,  

Гэрч Д.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би энэ бүгдийг машиныхаа толинд хараад сууж байгаад барилцаад авахаар нь арга бараад бууж салгасан ...” гэх мэдүүлэг /хх-10х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12313 тоот дүгнэлтэд:

“1.А.Бат-Эрдэнийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна”  гэжээ /хх-14-15х/,   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-30х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29х/,

Хохирлын баримт /хх-35-36х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлын мөнгө хүлээн авсан гэсэн баримт /хх-37х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Ганхуягийн Ган-Эрдэнэ нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжинд А.Бат-Эрдэнийг араас сигналдлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Г.Гэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...намайг зам хөндлөн гарах гэтэл уг залуу машинаараа дайрах шахаж зогсоод маргаан эхэлсэн. Хоорондоо маргалдаж байхад уг залуу намайг түрүүлж цохиод аав, ээж хоёр луу дайраад байхаар нь би нүүр лүү нь гараараа цохисон ...ямар ч байсан нүүр лүү нь гараараа цохисноос Бат-Эрдэнийн хамар хугарсан. Бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-42-43х/, 

         шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “16 настай хүүхэд гэж байгаа нь эгчийгээ барьсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Уг нь өөрөө тээврийн хэрэгсэл барьж явсан. Өөрөө урсгал сөрж яваад намайг дайрангаа алдсан. Би эхлээд цохисон зүйл байхгүй. Тэр хүүхэд намайг түрүүлээд цохисон юм. Би цохисон буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

насанд хүрээгүй хохирогч А.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 10 цагийн орчимд өөрийн төрсөн эгч болох А.Оюунсүрэнгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжаар уруудаад 32-06 УНЕ улсын дугаартай Сузуки Жими маркийн авто машинтайгаа явж байхад 2 эгнээ замын нэг урсгал дээр том оворын ачааны машин унтраагаад байрлуулсан байсан, тэгэхээр манай эгч дохио өгөөд эсрэг талын урсгал руу тойрч гарах ортол урдаас машин гараад ирсэн. Тэр үед эгч сигнал өгсөн чинь миний сууж байсан талаас буюу ертөнцийн зүгээр баруун талын хашаанаас нэг залуу гарч машины хаалга руу өшиглөөд цохиж юундаа сигналдаад байгаа юм, хашаанаасаа машинаа гаргаж ирээд байрлуулчихаад байна гэж хэлсэн, тэгэхээр нь би өшиглөсөн хэсэг рүү нь гайгүй байгаа гэж харчихаад нөгөө ахад ахаа урдаас машин ирэхээр нь сигнал өгсөн юм аа гэж хэлсэн чинь намайг ямар том дуутай бацаан бэ пизда чинь гэж хэлээд хараагаад цонхоор гараа оруулж ирээд шууд миний зүүн талын хацар луу гараа атгаж байгаад цохисон, тэгэхээр нь би машинаасаа шууд буусан чинь тэр ах шууд надтай барьцалдаж авсан. Тэгээд эгч бууж ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон боловч дийлээгүй ...нөгөө залуу хажуугаас толгой, хамар, хацар луу маш олон удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-3-6х/,

гэрч А.Оюунсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай дүү Бат-Эрдэнийн биед үл таних залуу гараараа олон удаа хамар шанаа, толгой хэсэгт цохиж хамрыг муруйлгасан ...” гэх мэдүүлэг /хх-9х/, 

гэрч Д.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би энэ бүгдийг машиныхаа толинд хараад сууж байгаад барилцаад авахаар нь арга бараад бууж салгасан ...” /хх-10х/  гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №12313 тоот дүгнэлт /хх-14-15х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-30х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29х/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирлын мөнгө хүлээн авсан гэсэн баримт /хх-37х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “... эрүүл мэндийн хохиролтой холбогдож гарсан бодит зардал болох 264.000 төгрөгийг Г.Гэс хүлээн авлаа”  /хх-37/ гэжээ.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 264.000 төгрөгийн баримтыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан, уг хохирлын мөнгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буджав овогт Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН