Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          01       20                                   2021/ШЦТ/72                  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Д.Л /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Г.Эрдэнэтуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Д.Лд холбогдох эрүүгийн 2011 01355 0862 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржгон овогт Д.Л, 1957 оны 12 дугаар сарын 04ий өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул гудамжны 13-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............

 /Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд дурдснаар:

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ориентал экспрэсс” хоолны газарт “хэл амаар доромжилж, бичлэг хийлээ” гэх шалтгааны улмаас иргэн Г.Эрдэнэтуулын толгой, хөл рүү тус тус хогийн шүүр, тосгуур зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Лгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...хохирогч Эрдэнэтуул орж ирээд учрыг нь ойлгоогүй байж над руу дайраад байхаар нь тэнд байсан хогийн шүүрийг аваад ар хэсгээр нь тухайн эмэгтэйгийн нүүр рүү цохичихсон. Тэгсэн нөгөө хогийн шүүрний арын таг байхгүй байж таараад төмөр ишээр нь нүүрийг нь зураад гэмтэл учруулчихсан ...надтай л хэрүүл хийгээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-51-53х,

         Шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би архи уудаггүй. Манай хөгшин дүүтэйгээ хамт 0.33 граммын архи уусан. Манай хүү тэр хаалгыг онгойлгож өгсөн. Намайг барьж аваад байсан. Би шүүр бариад зогсож байхад орж ирээд мөргөсөн гэж бодож байна” гэв.

            Хохирогч Г.Эрдэнэтуул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Улсын Их дэлгүүрийн хойд талд явж байтал нэг эмэгтэй хүн орилоод авраарай, туслаарай, аллаа гээд орилоод байхаар нь бид нар тараад чимээ гарч байгаа газрыг хайгаад явж байтал би “Ориентал экспресс” хоолны газрын хаалга нь цоожтой байсан. Тэгээд цонхоор хартал урт хар зүйл харагдахаар нь хаалга нүдээд онгойлго цагдаа дууд гэтэл найз Чанцалхорол дуудлага өгсөн байх. Энэ үед бид нар тухайн хоолны газрын хаалгыг тогшиж байтал шилэн хаалганы доод тал хагарсан чинь дотроос нь нэг настай эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Тэгээд бид нар ороод энд юу болоод байна гэж хэлээд учрыг асуутал өөдөөс нэг настай эрэгтэй хүн бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь би утсаараа бичлэг хийгээд цаашаа яваад ортол нэг настай эгч үс нь сэгсийсэн, хувцас нь урагдсан байдалтай газарт хэвтэж байхаар нь би очиж босгоод асуусан. Тухайн эмэгтэй согтуу, юм ярьж чадахгүй ойлгогдохгүй байсан. Тэгээд би Наранзулын хамт бичлэг хийгээд нэг настай эрэгтэй хүний араас дагаад юм яриад явж байтал хог шүүрдээд гал тогооны хэсэг рүү очоод хогны шүүр тосгуураар миний нүүр толгой орчим цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо сууж байтал хатуу зүйлээр миний толгой руу цохихоор нь гараараа хамгаалтал миний баруун гарын сарвуу хэсэгт хатуу зүйлээр цохисон ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,   

Хохирогч Г.Эрдэнэтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 3 найзтайгаа гудамж уруудаад явж байсан. Тэгээд явж байхад алах гээд байна гэж хаанаас ч юм орилоод байсан. Гадаа гудамжинд сонсогдож байсан гэхээр ойлгомжтой. Тухайн үед бид нар пиво уусан байсан. Тэгээд орилж байгаа газрыг олоод хаалга татаад, тогшоод байж байтал шил нь хагарсан. Тэгж байж дотроос нь хүн гарж ирээд онгойлгосон. Хэл ам ярьж байгаа зүйл нь бүдүүлэг байсан. Тэгээд би бичлэг хийсэн чинь намайг хогны тосгуураар цохисон. Манай найзыг боож унагаасан. Би цус харч чаддаггүй юм. Чингэлтэй дүүрэгт очиход цагдаа нь надтай зүй бусаар харьцсан. Тэр цагдаа нь машиндаа чихэж аваад явсан. Би өөрөө гомдолтой байна. Одоо ч миний гомдол арилахгүй байна” гэв.  

Гэрч Б.Чанцалхорол мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Найз Эрдэнэтуулыг настай эрэгтэй хүн хогийн шүүрний ишээр цохих гээд зангаад байсан. Мөн гал тогооны араас Эрдэнэтуулын хумс хугарчихсан, баруун талын хацар зүсэгдсэн шархтай цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №8713 тоот дүгнэлтэд:

“1. Г.Эрдэнэтуулын биед баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд шарх, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун бугалга, баруун сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын чигчий хуруунд шарх, тархи доргилт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-14-15х/,            

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-57х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56х/,

Хохирлын баримт /хх-48х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ориентал экспрэсс” хоолны газарт “хэл амаар доромжилж, бичлэг хийлээ” гэх шалтгааны улмаас иргэн Г.Эрдэнэтуулын толгой, хөл рүү тус тус хогийн шүүр, тосгуур зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Д.Лгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...хохирогч Эрдэнэтуул орж ирээд учрыг нь ойлгоогүй байж над руу дайраад байхаар нь тэнд байсан хогийн шүүрийг аваад ар хэсгээр нь тухайн эмэгтэйгийн нүүр рүү цохичихсон. Тэгсэн нөгөө хогийн шүүрний арын таг байхгүй байж таараад төмөр ишээр нь нүүрийг нь зураад гэмтэл учруулчихсан ...надтай л хэрүүл хийгээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-51-53х,

         шүүгдэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Би архи уудаггүй. Манай хөгшин дүүтэйгээ хамт 0.33 граммын архи уусан. Манай хүү тэр хаалгыг онгойлгож өгсөн. Намайг барьж аваад байсан. Би шүүр бариад зогсож байхад орж ирээд мөргөсөн гэж бодож байна” гэв.

хохирогч Г.Эрдэнэтуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 3 найзтайгаа гудамж уруудаад явж байсан. Тэгээд явж байхад алах гээд байна гэж хаанаас ч юм орилоод байсан. Гадаа гудамжинд сонсогдож байсан гэхээр ойлгомжтой. Тухайн үед бид нар пиво уусан байсан. Тэгээд орилж байгаа газрыг олоод хаалга татаад, тогшоод байж байтал шил нь хагарсан. Тэгж байж дотроос нь хүн гарж ирээд онгойлгосон. Хэл ам ярьж байгаа зүйл нь бүдүүлэг байсан. Тэгээд би бичлэг хийсэн чинь намайг хогны тосгуураар цохисон. Манай найзыг боож унагаасан. Би цус харч чаддаггүй юм. Чингэлтэй дүүрэгт очиход цагдаа нь надтай зүй бусаар харьцсан. Тэр цагдаа нь машиндаа чихэж аваад явсан. Би өөрөө гомдолтой байна. Одоо ч миний гомдол арилахгүй байна” гэв.

            хохирогч Г.Эрдэнэтуул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Улсын Их дэлгүүрийн хойд талд явж байтал нэг эмэгтэй хүн орилоод авраарай, туслаарай, аллаа гээд орилоод байхаар нь бид нар тараад чимээ гарч байгаа газрыг хайгаад явж байтал би “Ориентал экспресс” хоолны газрын хаалга нь цоожтой байсан. Тэгээд цонхоор хартал урт хар зүйл харагдахаар нь хаалга нүдээд онгойлго цагдаа дууд гэтэл найз Чанцалхорол дуудлага өгсөн байх. Энэ үед бид нар тухайн хоолны газрын хаалгыг тогшиж байтал шилэн хаалганы доод тал хагарсан чинь дотроос нь нэг настай эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Тэгээд бид нар ороод энд юу болоод байна гэж хэлээд учрыг асуутал өөдөөс нэг настай эрэгтэй хүн бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь би утсаараа бичлэг хийгээд цаашаа яваад ортол нэг настай эгч үс нь сэгсийсэн, хувцас нь урагдсан байдалтай газарт хэвтэж байхаар нь би очиж босгоод асуусан. Тухайн эмэгтэй согтуу, юм ярьж чадахгүй ойлгогдохгүй байсан. Тэгээд би Наранзулын хамт бичлэг хийгээд нэг настай эрэгтэй хүний араас дагаад юм яриад явж байтал хог шүүрдээд гал тогооны хэсэг рүү очоод хогны шүүр тосгуураар миний нүүр толгой орчим цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо сууж байтал хатуу зүйлээр миний толгой руу цохихоор нь гараараа хамгаалтал миний баруун гарын сарвуу хэсэгт хатуу зүйлээр цохисон ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

            гэрч Б.Чанцалхорол мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Найз Эрдэнэтуулыг настай эрэгтэй хүн хогийн шүүрний ишээр цохих гээд зангаад байсан. Мөн гал тогооны араас Эрдэнэтуулын хумс хугарчихсан, баруун талын хацар зүсэгдсэн шархтай цус гарчихсан байсан ...” /хх-34х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №8713 тоот дүгнэлт /хх-14-15х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-57х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56х/, Хохирлын баримт /хх-48х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Эрдэнэтуул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 128.000 төгрөгийн баримт /хх-48х/-ыг хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч Д.Л нь уг хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Лгээс хохирлын 128.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Эрдэнэтуулд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Лг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овогт Д.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Лгээс хохирлын 128.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Эрдэнэтуулд олгосугай.

6. Хохирогч Г.Эрдэнэтуул нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН