Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          01       25                                   2021/ШЦТ/84                  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч, хохирогч Б.О, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

Шүүгдэгч, хохирогч Ж.З, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.О, Боржигин овогт Ж.З нарт холбогдох эрүүгийн 2011 00000 1100 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Б.О, Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 04ий өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, эх, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20 дугаар гудамж 424 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-677б тоотод оршин сууж байгаа гэх,

урьд: 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 587 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан /ял биелэгдээгүй/, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............................

2. Шүүгдэгч Боржигин овогт Ж.З, Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 07ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, эх, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамж 12-11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС 3-221 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................

 /Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд дурдснаар:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-677б тоотод Ж.Зтай “гэрт хэрүүл үүсгэлээ” гэх зэргээр маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаан, нүүр, гарыг нь маажиж эрүүл мэндэд нь дух, хацар, хамар, уруу, шанаа, хоолой, гарын сарвуунд шалбаралт, цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.З нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-677б тоотод Б.Отой “нөхрийг минь гэртээ хонууллаа” гэх зэргээр маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаан, нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр 10 цаг өнгөрч орж ирсэн. Нөхөр нь манайд байсан бөгөөд гадаа маргалдахаар нь би битгий хашаанд хэрэлд гэсэн. Битгий хэрэлд гээд гэртээ орсон. Золжаргалыг орж ирэхэд нүүрийг нь маажаад үсдсэн. Золжаргал зөрүүлээд намайг үсдсэн, маажсан” гэв.

Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хашаанд зодолдоогүй. Тэнд байсан хүмүүс согтуу байсан. Хамгийн гол нь би “чи 2 эмэгтэй хүүхэдтэй хүн, гэртээ олон согтуу эрчүүд цуглуулсан байна, охин хүүхдийг чинь яах юм” гээд хэрүүл болсон” гэв.

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Ж.Заас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “... түүний өөдөөс очтол миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж түүний үснээс зулгаасан ... Отгонболор миний нүүрийг нь маажихаар нь ...зөрүүлэн Отгонболорын нүүр, толгой орчим маажсан ... бид хоёроос өөр хэн нэгний биед гэмтэл учраагүй ...” гэх мэдүүлэг /хх-10-12х/,

Шүүгдэгч Б.Ооос мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө эрт үүрээр би гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт гэртээ унтаж байтал гаднаас Тэмүүжин гээд манай нөхрийн үеэл нь найзууд Жагаанаа, Лхагвасүрэн нарын хамт согтуу орж ирсэн ...өглөөгүүр 10 цаг өнгөрч байхад гаднаас Тэмүүжингийн эхнэр Золжаргал, Жагаанаагийн эхнэр Жааханбор нар гаднаас хүүхдээ тэврээд орж ирээд хашаан дотор Тэмүүжинтэй маргалдаад гэртээ ирж хонохгүй, гадуур тэнэлээ гээд орилж чарлаад байхаар нь гэрээс гарч очоод Золжаргалд “битгий гэр оронд хэрүүл хийгээд бай” гэтэл ...араас орж ирээд миний үснээс зулгаахаар нь би ч гэсэн түүний үснээс зулгааж байхад Золжаргал миний нүүр, амыг гарынхаа хумсаар маажиж зүүн гарын бугалганаас чанга атгаад байхаар нь би ч гэсэн түүний нүүр толгой орчим нь хумсаараа хэд хэдэн удаа маажсан. Хэсэгхэн ноцолдож байгаад бид хоёр салсан ...Надаас өөр хэн нэгэн түүнтэй маргалдаж муудалцаж ноцолдсон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Гэрч Э.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Золжаргал тэвэрч байсан хүүхдээ Жааханборд бариулаад тэр өдөр өөд өөдөөсөө дайрч бие биенийхээ үснээс зулгааж гэрт орж зулгаацалдсан чигээрээ ноцолдоод байхаар нь би болон хамт байсан хүмүүс хажуугаас нь больцгоо гэтэл тэр хоёр аажмаар салаад  ...Золжаргалтай Отгонболор л маргалдаж байгаад үснээсээ зулгаалцаж ноцолдоод байсан. Өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

Гэрч О.Тэмүүжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд би сэрж чадахгүй байж байгаад гэрээс нь хамт гарцгаахад Золжаргал надтай хэрүүл хийгээд байсан ба тэгсэн Отгонболор, Золжаргал хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад гэнэт хоорондоо зодолдоод бие биенийхээ үснээс зулгаагаад байсан. Тэгээд бөөн бужигнаж орилж хашгичаж байгаад салцгаагаад би эхнэр Золжаргалын хамт явсан юм ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12045 тоот дүгнэлтэд:

“1.Б.Оын биед зүүн зовхи, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24-25х/,            

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11974 тоот дүгнэлтэд:

“1.Ж.Зын биед дух, хацар, хамар, уруул, шанаа, хоолой, гарын сарвуунд шалбаралт, цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-29-30х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35, 36х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-41х, 43-46х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47х, 54х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-48х, 49х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-677б тоотод Ж.Зтай “гэрт хэрүүл үүсгэлээ” гэх зэргээр маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаан, нүүр, гарыг нь маажиж эрүүл мэндэд нь дух, хацар, хамар, уруу, шанаа, хоолой, гарын сарвуунд шалбаралт, цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Жаргалсайханы Золжаргал нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-677б тоотод Б.Отой “нөхрийг минь гэртээ хонууллаа” гэх зэргээр маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаан, нүүрийг нь маажиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр 10 цаг өнгөрч орж ирсэн. Нөхөр нь манайд байсан бөгөөд гадаа маргалдахаар нь би битгий хашаанд хэрэлд гэсэн. Битгий хэрэлд гээд гэртээ орсон. Золжаргалыг орж ирэхэд нүүрийг нь маажаад үсдсэн. Золжаргал зөрүүлээд намайг үсдсэн, маажсан” гэв.

шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хашаанд зодолдоогүй. Тэнд байсан хүмүүс согтуу байсан. Хамгийн гол нь би “чи 2 эмэгтэй хүүхэдтэй хүн, гэртээ олон согтуу эрчүүд цуглуулсан байна, охин хүүхдийг чинь яах юм” гээд хэрүүл болсон  гэв.

шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

  шүүгдэгч Ж.Заас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...түүний өөдөөс очтол миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж түүний үснээс зулгаасан ...Отгонболор миний нүүрийг нь маажихаар нь ...зөрүүлэн Отгонболорын нүүр, толгой орчим маажсан ...бид хоёроос өөр хэн нэгний биед гэмтэл учраагүй ...” гэх мэдүүлэг /хх-10-12х/,

шүүгдэгч Б.Ооос мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өглөө эрт үүрээр би гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт гэртээ унтаж байтал гаднаас Тэмүүжин гээд манай нөхрийн үеэл нь найзууд Жагаанаа, Лхагвасүрэн нарын хамт согтуу орж ирсэн ...өглөөгүүр 10 цаг өнгөрч байхад гаднаас Тэмүүжингийн эхнэр Золжаргал, Жагаанаагийн эхнэр Жааханбор нар гаднаас хүүхдээ тэврээд орж ирээд хашаан дотор Тэмүүжинтэй маргалдаад гэртээ ирж хонохгүй, гадуур тэнэлээ гээд орилж чарлаад байхаар нь гэрээс гарч очоод Золжаргалд “битгий гэр оронд хэрүүл хийгээд бай” гэтэл ...араас орж ирээд миний үснээс зулгаахаар нь би ч гэсэн түүний үснээс зулгааж байхад Золжаргал миний нүүр, амыг гарынхаа хумсаар маажиж зүүн гарын бугалганаас чанга атгаад байхаар нь би ч гэсэн түүний нүүр толгой орчим нь хумсаараа хэд хэдэн удаа маажсан. Хэсэгхэн ноцолдож байгаад бид хоёр салсан ...Надаас өөр хэн нэгэн түүнтэй маргалдаж муудалцаж ноцолдсон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

гэрч Э.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Золжаргал тэвэрч байсан хүүхдээ Жааханборд бариулаад тэр өдөр өөд өөдөөсөө дайрч бие биенийхээ үснээс зулгааж гэрт орж зулгаацалдсан чигээрээ ноцолдоод байхаар нь би болон хамт байсан хүмүүс хажуугаас нь больцгоо гэтэл тэр хоёр аажмаар салаад  ...Золжаргалтай Отгонболор л маргалдаж байгаад үснээсээ зулгаалцаж ноцолдоод байсан. Өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,

гэрч О.Тэмүүжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд би сэрж чадахгүй байж байгаад гэрээс нь хамт гарцгаахад Золжаргал надтай хэрүүл хийгээд байсан ба тэгсэн Отгонболор, Золжаргал хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад гэнэт хоорондоо зодолдоод бие биенийхээ үснээс зулгаагаад байсан. Тэгээд бөөн бужигнаж орилж хашгичаж байгаад салцгаагаад би эхнэр Золжаргалын хамт явсан юм ...” /хх-21-22х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12045 тоот дүгнэлт /хх-24-25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11974 тоот дүгнэлт /хх-29-30х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-35, 36х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-41х, 43-46х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47х, 54х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-48х, 49х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.О, Ж.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.О, Ж.З нар нь хохирогчоор тус тус тогтоогдсон ба энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй, бие биенээсээ хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.О, Ж.З нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ж.Зыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”; “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсан болно.

Шүүгдэгч Ж.Зд торгох ял оногдуулахдаа торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.О, Боржигин овогт Ж.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ж.Зыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.От энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О, Ж.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О, Ж.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгчид, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О, Ж.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН