| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00103/И/ |
| Дугаар | 0098 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 0098
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын 2 дугаар баг, Хушаат 13-3 тоотод оршин суух Зургаадай овогт ******* /РД:МЛ-/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.298.390 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн 13-03 тоотод оршин суух ******* нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 3.000.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан боловч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.
******* нь үндсэн зээл 0 төгрөг, хүү 46.010 төгрөгний төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, тооцсон хүү 178.390 төгрөг, алданги 120.000 төгрөг нийт 3.298.390 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* ******* хариуцагч ******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга ******* 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дашзэвэг овогтой Туулд холбогдуулан 3.298.390 төгрөгний нэхэмжлэл гаргасан болно. Иймд одоо *******аас үндсэн зээл 3.000.000 төгрөг, тооцсон хүү 179.390 төгрөг, тооцсон алданги 120.000 төгрөг нийт 3.298.390 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч, хариуцагч талаас харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. *******ын зээл төлөлтийн үлдэгдэл 3.298.390 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 298.390 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлтэйгээр зөвшөөрсөн ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн зээл төлөх хуваарийг зөвшөөрч байгаа тул харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн ******* нь *******аас зээлийн гэрээний үүрэгт 3.298.230 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 3.298.230 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч төлөх хугацааг тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж 67.724 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Зохигчийн эвлэрсэн мөнгөн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон тал хувиар бууруулан хариуцагч *******аас гаргуулан орон нутгийн орлогод оруулах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын нэхэмжлэлтэй *******д холбогдох 3.298.230 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамж 67.724 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 33.862 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА