| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
2021 01 28 2021/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч Г.Анармөнх,
Шүүгдэгч У.З, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, Б.Дима, Ч.Түвшинжаргал,
Хохирогч Ц.Батболд,
Гэрч Ц.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Минжүүр овогт У.Зд холбогдох эрүүгийн 2011009410880 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Минжүүр овогт У.З, Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, техник форум ХХК-ны орлогч захирал ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эх хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 33-54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Батболд гэдэг хүнийг огт танихгүй. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай байгууллага санхүүгийн хямралд орж ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрсэн. Тэр үед урьд нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байсан Гантулга гэдэг хүн “…би түрээсийн байранд амьдардаг хэцүү байна. Та манай дүү Батболдод зээл тавиад бидний цалин хөлсийг тавьж өгөөч…” гэж гуйсан. Тухайн өдөр дүү болох Батболдыг Гантулга дагуулж ирээд Баянзүрх дүүргийн “Ундрам Плаза”-гийн доод талд би мөнгө зээлж албан ёсоор гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Тухайн өдөр миний зээлсэн мөнгө орж ирээгүй тул маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би гэрээгээ цуцалъя гэтэл Гантулга Батболдтой очиж уулзсан. Дараа нь би Сансарт явж байтал миний данс руу 60.000.000 төгрөг орж ирсэн. Би уг мөнгийг зээлэхдээ мах, квот зэргийг огт дурдаагүй. Манай байгууллагад тодорхой хэмжээний барилгын ажил болон ажилчдын цалин хөлс тавихын тулд мөнгө хэрэг болсон шалтгаанаар мөнгө зээлсэн. Түүнээс хойш манай байгууллагын санхүүжилт орж ирэхгүй удсаны улмаас хохирогчийн мөнгийг би өгч чадахгүй байсан” гэв.
Хохирогч Ц.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анхны өгсөн өргөдөл, гомдолтойгоо санал нэг байна. Шүүгдэгч хохирлоо барагдуулсан учир өөр хэлэх зүйл алга” гэв.
Хохирогч Ц.Батболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед Замбага нь “би өөрийнхөө Сансарт байдаг байрыг барьцаалаад 40.000.000 төгрөг олсон, одоо 60.000.000 төгрөг олоод нийт 100.000.000 төгрөгтэй болчихвол Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас олгож байгаа мах экспортлох зөвшөөрлийг авах боломжтой гэж хэлсэн. Мөн Замбага нь би өөрийнхөө Юнити Скейнси ХХК-ны нэр дээр зөвшөөрлийг гаргуулж авч ажиллах болно” гэсэн. Тухайн үед Замбага нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй том хүмүүсийн цүнхийг нь барьж, гар хөл нь болдог 10 гаруй залуусыг бэлтгэж сургуулийг нь төгсгөсөн ба тэр залуучууд энэ махны квотын ажлыг авч өгөх бүх албан тушаалтан дээр нь ажиллаж байгаа гэсэн. Улмаар нь Замбага нь өөрийгөө би бол Техник форум группын эзэн ба Уранчимэг гэх эмэгтэйд 40 гаруй тэрбум төгрөгийг өгч залилуулсан мэтээр худлаа ярьж намайг итгүүлсэн. Ингээд би тухайн үед Замбага гэх эмэгтэйд итгэхгүй нэлээд байж байхад намайг энэ ажлыг авахгүй бол чи боломжийг алдаж байна гэж итгүүлж улмаар надаас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ММЕ гэх ногоон өнгийн 5 давхар барилгын 6-5 тоотод Гантулга, Угтахбаяр хоёрын хамт байхдаа Замбага гэгчийн Голомт банкны 1205145420 дугаарын данс руу 60.000.000 төгрөгийг васко төхөөрөмжийг ашиглан шилжүүлсэн. Тухайн үед Замбага энэ мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө гэж хэлж худлаа ярьж яваад өнөөдрийг хүртэл хугацаанд мөнгийг маань өгөхгүй залилаад явж байна. Замбага нь 1 кг махыг хамгийн багадаа 5 юаниар, хамгийн ихдээ 17 юань хүрэх боломжтой, бид нар хамтраад ажиллаад 1000 тонн махыг гаргавал ойролцоогоор 1 тэрбум төгрөг олох боломжтой гэж хэлсэн. Надаас авсан 60.000.000 төгрөгийг Замбага нь Хүнс хөдөө аж ахуйн яаманд байгаа махны квот өгөх хүмүүстээ өгнө гэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-21-22х/,
Гэрч Ц.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...У.З гэх хүний Юнити Скейнси Эм Жи Эл” ХХК-д 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын сүүл хүртэл жолоочоор ажиллаж байсан. Одоо жолоочоор ажиллахгүй байгаа, цалин мөнгөө өгөхгүй байхаар нь ажлаасаа гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр У.З өөрийнхөө Голомт банкны 12051454208 дугаарын данснаас 3000.000, 2.000.000 төгрөгөөр нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ нь миний цалин байгаа юм. Би сарын 2.000.000 төгрөгийн цалинтай гэж тохирсон боловч хааяадаа надад бага багаар мөнгө өгдөг байсан ба энэ сүүлд өгсөн 5.000.000 төгрөгнөөс өөрөө буцаагаад 3.000.000 төгрөгийг аваад Эрдэнэчулуун гэх хүнд өгсөн...Одоо би өөрөө цалин гэж У.Зас 3.000.000 төгрөг авах ёстой ба түүнийгээ нэхээд өгөхгүй байгаа ...Махны үйлдвэртэй эсэхийг огт мэдэхгүй байна ...Үйлдвэр гээд байгаа нь хаана байдгийг мэдэхгүй ба 1 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаггүй нэг 3 давхар барилга байсан ...” гэх мэдүүлэг /1хх-26х/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-106-109х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-53х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-67х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч У.З нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Батболдыг “Хүнс Хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мах экспортлох квот авахад хамтран ажиллана” гэж хуурч, 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Голомт банкны 1205145420 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч У.Зас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би дээрх 60.000.000 төгрөгийг өөрийнхөө Голомт банкны 1205145420 дугаарын дансаар шилжүүлэн аваад Гантулгад өгсөн 5.000.000 төгрөгнөөс бусдыг нь буюу 55.000.000 төгрөгнөөс махны үйлдвэрийн үйлчилгээ, Сонсголонгийн “Техник форум” компанийн засвар үйлчилгээ зэрэгт зарцуулагдаж дууссан. Би Батболдоос махны үйлдвэрээ барьж дуусгахад мөнгө хэрэгтэй байгаа гэж хэлээд авсан ...Ли гэдэг хүн дэмжиж махны үйлдвэрийг байгуулж хамтарч ажиллахаар төлөвлөж байсан ...махны үйлдвэр маань одоо огт ажиллахгүй байгаа учир нь дутуу баригдсан ...” гэх мэдүүлэг /1хх-43-47х/,
шүүгдэгч У.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Батболд гэдэг хүнийг огт танихгүй. 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай байгууллага санхүүгийн хямралд орж ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүйд хүрсэн. Тэр үед урьд нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байсан Гантулга гэдэг хүн “…би түрээсийн байранд амьдардаг хэцүү байна. Та манай дүү Батболдод зээл тавиад бидний цалин хөлсийг тавьж өгөөч…” гэж гуйсан. Тухайн өдөр дүү болох Батболдыг Гантулга дагуулж ирээд Баянзүрх дүүргийн “Ундрам Плаза”-гийн доод талд би мөнгө зээлж албан ёсоор гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Тухайн өдөр миний зээлсэн мөнгө орж ирээгүй тул маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би гэрээгээ цуцалъя гэтэл Гантулга Батболдтой очиж уулзсан. Дараа нь би Сансарт явж байтал миний данс руу 60.000.000 төгрөг орж ирсэн. Би уг мөнгийг зээлэхдээ мах, квот зэргийг огт дурдаагүй. Манай байгууллагад тодорхой хэмжээний барилгын ажил болон ажилчдын цалин хөлс тавихын тулд мөнгө хэрэг болсон шалтгаанаар мөнгө зээлсэн. Түүнээс хойш манай байгууллагын санхүүжилт орж ирэхгүй удсаны улмаас хохирогчийн мөнгийг би өгч чадахгүй байсан” гэв.
хохирогч Ц.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анхны өгсөн өргөдөл, гомдолтойгоо санал нэг байна. Шүүгдэгч хохирлоо барагдуулсан учир өөр хэлэх зүйл алга” гэв.
хохирогч Ц.Батболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн үед Замбага нь “би өөрийнхөө Сансарт байдаг байрыг барьцаалаад 40.000.000 төгрөг олсон, одоо 60.000.000 төгрөг олоод нийт 100.000.000 төгрөгтэй болчихвол Хүнс Хөдөө Аж Ахуйн яамнаас олгож байгаа мах экспортлох зөвшөөрлийг авах боломжтой гэж хэлсэн. Мөн Замбага нь би өөрийнхөө Юнити Скейнси ХХК-ны нэр дээр зөвшөөрлийг гаргуулж авч ажиллах болно” гэсэн. Тухайн үед Замбага нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй том хүмүүсийн цүнхийг нь барьж, гар хөл нь болдог 10 гаруй залуусыг бэлтгэж сургуулийг нь төгсгөсөн ба тэр залуучууд энэ махны квотын ажлыг авч өгөх бүх албан тушаалтан дээр нь ажиллаж байгаа гэсэн. Улмаар нь Замбага нь өөрийгөө би бол Техник форум группын эзэн ба Уранчимэг гэх эмэгтэйд 40 гаруй тэрбум төгрөгийг өгч залилуулсан мэтээр худлаа ярьж намайг итгүүлсэн. Ингээд би тухайн үед Замбага гэх эмэгтэйд итгэхгүй нэлээд байж байхад намайг энэ ажлыг авахгүй бол чи боломжийг алдаж байна гэж итгүүлж улмаар надаас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо ММЕ гэх ногоон өнгийн 5 давхар барилгын 6-5 тоотод Гантулга, Угтахбаяр хоёрын хамт байхдаа Замбага гэгчийн Голомт банкны 1205145420 дугаарын данс руу 60.000.000 төгрөгийг васко төхөөрөмжийг ашиглан шилжүүлсэн. Тухайн үед Замбага энэ мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө гэж хэлж худлаа ярьж яваад өнөөдрийг хүртэл хугацаанд мөнгийг маань өгөхгүй залилаад явж байна. Замбага нь 1 кг махыг хамгийн багадаа 5 юаниар, хамгийн ихдээ 17 юань хүрэх боломжтой, бид нар хамтраад ажиллаад 1000 тонн махыг гаргавал ойролцоогоор 1 тэрбум төгрөг олох боломжтой гэж хэлсэн. Надаас авсан 60.000.000 төгрөгийг Замбага нь Хүнс хөдөө аж ахуйн яаманд байгаа махны квот өгөх хүмүүстээ өгнө гэсэн ...” гэх мэдүүлэг /1хх-21-22х/,
гэрч Ц.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...У.З гэх хүний Юнити Скейнси Эм Жи Эл” ХХК-д 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын сүүл хүртэл жолоочоор ажиллаж байсан. Одоо жолоочоор ажиллахгүй байгаа, цалин мөнгөө өгөхгүй байхаар нь ажлаасаа гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр У.З өөрийнхөө Голомт банкны 12051454208 дугаарын данснаас 3000.000, 2.000.000 төгрөгөөр нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ нь миний цалин байгаа юм. Би сарын 2.000.000 төгрөгийн цалинтай гэж тохирсон боловч хааяадаа надад бага багаар мөнгө өгдөг байсан ба энэ сүүлд өгсөн 5.000.000 төгрөгнөөс өөрөө буцаагаад 3.000.000 төгрөгийг аваад Эрдэнэчулуун гэх хүнд өгсөн...Одоо би өөрөө цалин гэж У.Зас 3.000.000 төгрөг авах ёстой ба түүнийгээ нэхээд өгөхгүй байгаа ...Махны үйлдвэртэй эсэхийг огт мэдэхгүй байна ...Үйлдвэр гээд байгаа нь хаана байдгийг мэдэхгүй ба 1 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаггүй нэг 3 давхар барилга байсан ...” гэх мэдүүлэг /1хх-26х/,
Хавтаст хэрэгт цугларсан Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-106-109х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-53х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-67х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч У.Замбагыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч бусдын 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээр Голомт банкны 1205145420 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч У.З нь хохирогч Ц.Батболдод энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлын 60.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирлын мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.
Мөн хохирогч Ц.Батболд нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Анхны өгсөн өргөдөл, гомдолтойгоо санал нэг байна. Шүүгдэгч хохирлоо барагдуулсан учир өөр хэлэх зүйл алга” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч У.Замбагыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч У.Замбагын цагдан хоригдсон 11 хоног буюу (11*15=165.000) төгрөгийг хасаж, 9.835.000 (есөн сая найман зуун гучин таван мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн ба торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Минжүүр овогт У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч бусдын 60.000.000 төгрөгийг өөрийн нэр дээр Голомт банкны 1205145420 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Замбагыг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч У.Замбагын цагдан хоригдсон 11 хоног буюу (11*15=165.000) төгрөгийг хасаж, 9.835.000 (есөн сая найман зуун гучин таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зд оногдуулсан 9.835.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
6. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба У.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН