Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

                                                           

           

 

 

 

 

  2021          02       09                                   2021/ШЦТ/124                

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч Б.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Мд холбогдох эрүүгийн 2011 01870 0002 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт Б.М, Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 27ы өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 2, эгч Баяржаргалын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар баг Хужиртад оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 1-10 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .........................................

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” караоке дотор иргэн С.Баяржаргалын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...хохирогч Баяржаргал Цогтбаяртай “тамхины иш хаялаа” гэж маргалдаад байж байхад гаднаас нэг эрэгтэй орж ирээд тэгээд бид 4 болон нөгөө залуу 2 эмэгтэй бүгдээрээ хоорондоо барьцалдаж аваад нэлээд үймээн болоод тамхины өрөөнөөс Цогтбаяр, Данзанням, Мижиддорж бид 4 гарсан ...нэг залуу миний чих хавьцаа баруун гараараа байх аа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хариу үйлдэл үзүүлээд тэр залууг нэг удаа цохих шиг болсон ба бид нар дахиж хоорондоо салаад байж байгаад дахиж би тэр эрэгтэйг цохих гэж байгаад нөгөө хохирогч Баяржаргалын нүүр хэсэг рүү цохичихсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Шүүгдэгч Б.Моос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Манай найз Цогтбаяр тамхиныхаа ишийг цонхоор хаях гэж байгаад Баяржаргал руу хаячихсан гэсэн. Үүнээс болоод маргаан үүсэхэд гаднаас Баяржаргалын найз гэх залуу орж ирсэн. Тухайн маргаан намжиж байтал Цогтбаяр, Данзанням 2 дахиж маргалдаад Баяржаргалын найз намайг цохиход би хариу үйлдэл хийж 2-3 удаа цохиход санамсаргүй байдлаар хохирогчийг цохичихсон” гэв.

Хохирогч С.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тамхины өрөөнд араас миний хоёр найз Жавхлан, Дархан хоёр орж ирээд тэр 4 залууг яагаад маргаан үүсгээд байна гээд өрөөнөөс түлхэж гаргасан ба тэгтэл Молом гэх /хар өнгийн богино куртиктэй, хөх өнгийн ягаан өнгийн юүдэнтэй цамцтай, бор шаргал өнгийн саравчтай малгайтай байсан/ залуу болон хажууд нь байсан нөгөө өндөр бүдүүн залуу өөрийн хаалгыг хүчээр түлхэж орж ирээд дахин хэрүүл хийж эхэлсэн  ... би наанаас нь “та нар ямар арчаагүй юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө 4 залуу дөрвүүлээ дайраад гараараа бид нарыг цохиж эхэлсэн. Улмаар тэр Молом гэх залуу над руу 3 удаа далайсан ба 1 цохилтоор нь миний зовхи задарсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №12429 тоот дүгнэлтэд:

“1.С.Баяржаргалын биед зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэжээ /хх-18-19х/,         

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31х/,

Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-20-21х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” караоке дотор иргэн С.Баяржаргалын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

шүүгдэгч Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...хохирогч Баяржаргал Цогтбаяртай “тамхины иш хаялаа” гэж маргалдаад байж байхад гаднаас нэг эрэгтэй орж ирээд тэгээд бид 4 болон нөгөө залуу 2 эмэгтэй бүгдээрээ хоорондоо барьцалдаж аваад нэлээд үймээн болоод тамхины өрөөнөөс Цогтбаяр, Данзанням, Мижиддорж бид 4 гарсан ...нэг залуу миний чих хавьцаа баруун гараараа байх аа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хариу үйлдэл үзүүлээд тэр залууг нэг удаа цохих шиг болсон ба бид нар дахиж хоорондоо салаад байж байгаад дахиж би тэр эрэгтэйг цохих гэж байгаад нөгөө хохирогч Баяржаргалын нүүр хэсэг рүү цохичихсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

шүүгдэгч Б.Моос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:Манай найз Цогтбаяр тамхиныхаа ишийг цонхоор хаях гэж байгаад Баяржаргал руу хаячихсан гэсэн. Үүнээс болоод маргаан үүсэхэд гаднаас Баяржаргалын найз гэх залуу орж ирсэн. Тухайн маргаан намжиж байтал Цогтбаяр, Данзанням 2 дахиж маргалдаад Баяржаргалын найз намайг цохиход би хариу үйлдэл хийж 2-3 удаа цохиход санамсаргүй байдлаар хохирогчийг цохичихсон” гэв.

хохирогч С.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тамхины өрөөнд араас миний хоёр найз Жавхлан, Дархан хоёр орж ирээд тэр 4 залууг яагаад маргаан үүсгээд байна гээд өрөөнөөс түлхэж гаргасан ба тэгтэл Молом гэх /хар өнгийн богино куртиктэй, хөх өнгийн ягаан өнгийн юүдэнтэй цамцтай, бор шаргал өнгийн саравчтай малгайтай байсан/ залуу болон хажууд нь байсан нөгөө өндөр бүдүүн залуу өөрийн хаалгыг хүчээр түлхэж орж ирээд дахин хэрүүл хийж эхэлсэн  ... би наанаас нь “та нар ямар арчаагүй юм бэ” гэж хэлсэн чинь нөгөө 4 залуу дөрвүүлээ дайраад гараараа бид нарыг цохиж эхэлсэн. Улмаар тэр Молом гэх залуу над руу 3 удаа далайсан ба 1 цохилтоор нь миний зовхи задарсан ...” /хх-13-14х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №12429 тоот дүгнэлт /хх-18-19х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31х/, Хохирогчийн гаргаж өгсөн баримт /хх-20-21х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Моос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Баяржаргалаас энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 138.000 төгрөг /хх-20-21х/-ийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгчээс уг хохирлын мөнгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Т.Пүрэвжав нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Моос хохирлын 138.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баяржаргалд олгосугай.

5. Хохирогч С.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН