| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00107/И/ |
| Дугаар | 0099 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 0099
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 2-27 тоотод оршин Монгол овогт ******* /РД:МЛ-/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.106.080 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас түүхий эд хүлээн авах агуулах, худалдааны зориулалтаар 4.000.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 29-ний өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан боловч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна.******* нь үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 88.000 төгрөг нийт 1.288.000 төгрөгний төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2.800.000 төгрөг, тооцсон хүү 194.080 төгрөг нийт 3.106.080 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга ******* хариуцагч ******* нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга ******* 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дамдин овогтой Саранцэцэгт холбогдуулан 3.106.080 төгрөгний нэхэмжлэл гаргасан болно. Иймд одоо *******ээс үндсэн зээл 2.800.000 төгрөг, тооцсон хүү 194.080 төгрөг, тооцсон алданги 112.000 төгрөг нийт 3.106.080 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч, хариуцагч талаас харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. *******ийн зээл төлөлтийн үлдэгдэл 3.106.080 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1.106.080 төгрөгийг тус тус төлж барагдуулах нөхцөлтэйгээр зөвшөөрсөн ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн зээл төлөх хуваарийг зөвшөөрч байгаа тул талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн ******* нь *******ээс зээлийн гэрээний үүрэгт 3.106.080 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 3.106.080 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 64.647 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Зохигчийн эвлэрсэн мөнгөн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон тал хувиар бууруулан хариуцагч *******ээс гаргуулан орон нутгийн орлогод оруулах үндэстэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын нэхэмжлэлтэй *******т холбогдох 3.106.080 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 64.647 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 32.323 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА