Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 819

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е*******, нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Хатиган овогт Л.Г 

Хариуцагч: НЗД,

Гуравдагч этгээд: Н.О  

Нэхэмжлэлийн шаардлага:

“...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамжийн иргэн Д.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, Л.Г-д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Л.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Иргэн Л.Г нь 2001 оноос хойш С******* дүүргийн ******* хороо, Х******* 11 дүгээр гудамжны ******* тоотод буюу ээж Б*******гийн Ц.д нь Ж*******ын Ө*******гээс 400,000 төгрөгөөр худалдаж авсан газарт амьдарч ирсэн.

С******* дүүргийн Засаг дарга Ц.Цагийн 2005 оны 05 сарын 02-ны өдрийн 110 дугаар дугаартай шийдвэрээр Б.Ц.дийн нэр дээр 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд Б.Ц.д нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир нас барж энэхүү газраа гэрээсэлж чадаагүй.

Тэгээд нэгэнт гэрээслэл үлдээж чадаагүй болохоор өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч эрх нээлгэх боломжтой ах эгч нар маань Монголд амьдардаггүй үндэслэлээр гэрчилгээ нь гарахгүй удаж 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 011 дугаартай Лийн Г надад өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

Гэтэл 2007 оны 03 сарын 16-ны өдөр дээрхи газрыг давхардуулан С******* дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай Д.Л нь гаргуулан аваад 2008 оны Нийслэлийн Засаг даргын 14 дүгээр захирамжаар тус 408 м2 талбайтай газрыг 402г тоот хэмээн давхардуулж иргэн Д.Л, Н.Оц нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тухайн үед манай хашаанд жижиг байшинд Д.Л нь амьдарч байгаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бүртгэл байхгүй учир 2008 оноос өмнө /ээж Ц.дийг нас барахаас өмнө/ буулгаж аваад нүүгээд явсан.

Энэхүү С******* дүүргийн ******* хороо, Х******* 11 дүгээр гудамжны ******* тоотод байрлах 408 м2 талбайтай газрыг манай гэр бүл 2001 оноос хойш эзэмшиж ашиглаж, амьдарч ирсэн бөгөөд хороо болон бусад холбогдох байгууллага, улсын бүртгэлд ******* тоот хаягаараа бүртгэлтэй байсаар өнөөдрийг хүрсэн.

Өмчлөх эрхийн гэрчилгээг С******* дүүргийн Газрын албанаас 2018 оны 04 сарын 02-ны өдөр албан ёсоор шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй, Д.Л гэдэг иргэний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг сүүлд нь давхардуулж олгосон гэсэн хариуг өгсөн.

Иймд С******* дүүргийн ******* хороо, Х******* 11 дүгээр гудамжны ******* тоот хашаатай хууль ёсны өвлөх эрхтэй, 2001 онд худалдаж аваад эзэмшин ашиглаж, холбогдох газар ашиглалтын тавтараа төлж ирсэн иргэн Л.Гын газрыг 2008 оны 14 дүгээр захирамжаар давхцуулж олгосон иргэн Д.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Л.Г нь 2006 онд тус хорооны өрхийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд гуравдагч этгээд Д.Л-дямар нэгэн бүртгэл байдаггүй. С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар дугаар захирамжийг үндэслэн 2008 оны 14 дүгээр захирамжаар давхцуулан Д.Л-дмаргаан бүхий газрын өмчлөх эрхийг хариуцагч олгосон. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон 110 дугаар дугаар захирамж нь С******* дүүргийн Газрын албаны архивын санд байдаггүй. Маргаан бүхий газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалттай учир газар өмчлөх эрхийг олгохдоо хүсэлт гаргагчийг тус газарт хууль ёсоор оршин сууж байсныг шаарддаг. С******* дүүргийн Засаг даргаас тус газрыг эзэмшиж ашиглаж байгаагүй Д.Л-днэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан газрыг өмчлүүлсэн нь хууль ёсны эзэмшигч Л.Гын эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Нэхэмжлэгч Л.Г нь 2001 оноос хойш өөрийн ээж Б.Ц.д, эхнэр н.Сгийн хамтаар С******* дүүргийн ******* хороо, Х******* 11 дүгээр гудамжны ******* тоотод амьдарч ирсэн. Нэхэмжлэгч газраа анх Б.Ц.дийн ах Б.Бадарчаас худалдан авсан бөгөөд Б.Бадарч нь Ө*******гээс худалдаж авч байсан. Б.Бадарчаас газрыг худалдан авсаны дараагаар С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 05 сарын 02-ны өдрийн 110 дугаар дугаар захирамжаар тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг Б.Ц.дэд олгосон бөгөөд тэрээр 2008 оны 10 сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барж өөрийн өмчлөлийн газраа гэрээсэлж чадаагүй. Тус газрыг нэхэмжлэгчид өвлүүлсэн гэрээслэл байгаагүй тул Л.Г нь өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч эрх нээлгэх боломжгүй байсан. Учир нь түүний ах, дүү нар болох бусад өвлөгчид нь Монгол Улсад амьдардаггүй байсан тул өвлөх эрхийн гэрчилгээг авч чадалгүй удсан. Сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 011 дугаар бүхий өвлөх эрхийн гэрчилгээг  нэхэмжлэгчид олгосон.

            Гэтэл 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С******* дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Л-ддавхцуулан олгож, 2008 оны Нийслэлийн Засаг даргын 14 дүгээр захирамжаар 408 м.кв талбайтай газрыг 402г тоот хэмээн давхардуулж иргэн Д.Л, Н.Оц нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албадан чөлөөлүүлэх захирамж гарах үед нэхэмжлэгч анх мэдсэн. Нэхэмжлэгчийн эхнэр н.С нь 2008 онд газар эзэмших тухай хүсэлтээ С******* дүүргийн Газрын албанд удаа дараа гаргаж байсан боловч хандаж байсан баримт бичгүүд нь С******* дүүргийн Газрын албаны архивт байдаггүй. Сүүлд С******* дүүргийн Газрын албаны дарга н.Сугарт хандахад шүүхэд ханд гэж хариу өгсөний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Иймд С******* дүүргийн ******* хороо, Х******* 11 дүгээр гудамжны ******* тоот хашаатай хууль ёсны өвлөх эрхтэй, 2001 онд худалдаж аваад эзэмшин ашиглаж, холбогдох газар ашиглалтын татвараа төлж ирсэн иргэн Л.Гын газрыг 2008 оны 14 дүгээр захирамжаар давхцуулж олгосон иргэн Д.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“…С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр, Х*******н 11 дүгээр гудамжны *******Г тоот хашааны газрыг иргэн Д.Л-дС******* дүүргийн Засаг даргын 2005 оны 110 дугаар дугаар захирамжаар эзэмшүүлж улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамжаар Д овогтой Л-д хамтран өмчлөгчөөр Оовогтой Оц нарт өмчлүүлжээ.

НЗД Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу өмчлүүлсэн, ийнхүү өмчлүүлсэн нь иргэн Л.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол, 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хзргийн хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... С******* дүүргийн ******* хороо, Х*******н 11 дүгээр гудамжны ******* г тоот хашааны газрыг иргэн Д.Л-дС******* дүүргийн Засаг даргын 2005 оны 110 дугаар дугаар захирамжаар эзэмшүүлж улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамжаар Д овогтой Л-д хамтран өмчлөгчөөр Оовогтой Оц нарт өмчлүүлжээ.

НЗД нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу өмчлүүлсэн. Ийнхүү өмчлүүлсэн нь иргэн Л.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэж байна. Учир нь тус газрын эзэмшигч болох Б.Ц.дийг нас барснаас хойш 2018 оныг хүртэл нэхэмжлэгчийн зүгээс тус газрыг эзэмшиж, ашиглах хүсэлтийг гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчээс газрыг өвлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 01 дүгээр сард авсан тухай хэлж байна. Үүнээс харахад маргаан бүхий захиргааны актыг гарахад тус газрыг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаагүй болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Н.Оцийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “...НЗД Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд мөн болохыг нотолсоны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана“ гэж заасан байна.

Миний эцэг Д овогтой Л-д эзэмшүүлсэн С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 110 дугаар дугаар захирамж, миний эцэг Д овогтой Л-д болон хамтран өмчлөгчөөр Оовогтой Оц надад өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамжийг хуулийн дагуу гарсан нь Нийслэлийн газрын албаны архивийн мэдээлэл болон Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мгийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул иргэн Л.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Хариуцагчаас гуравдагч этгээд Д.Л, Н.Оц нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон болохоо тайлбарласан тайлбарыг дэмжиж байна. Иймд шүүхээс тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Б.Ц.д газар эзэмших эрхтэй байсан боловч эрхийн хугацаа нь дууссан байна. Эзэмшиж байсан газар дээрээ 10 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан би эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байна гэж харж байна. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан газрын нэгж талбарын дугаар дээр иргэн н.Халиуны өмчлөлд байгаа тухай Кадастрын албанаас ирүүлсэн албан баримт бичигт дурдсан байна. Гуравдагч этгээдийн нэгж талбарын дугаар нь өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нэгж талбарын дугаараас өөр байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамжийн иргэн Д.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрт нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс “өөрийн ээжийн анх хууль ёсоор эзэмшсэн С******* дүүрэг ******* хороо, Х*******н 11 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах хашаа бүхий газрыг хариуцагчаас иргэн Д.Л-ддавхардуулан олгосон, Д.Л нь ээж Ц.дийг нас барахаас өмнө манай хашаанд амьдарч байгаад жижиг байшингаа буулгаж аваад нүүгээд явсан, манай гэр бүл 2001 оноос хойш уг хашаанд амьдарч ирсэн ба хороо болон бусад холбогдох байгууллага, бүртгэлийн байгууллагад ******* тоот хаягаараа бүртгэлтэй байсаар ирсэн” гэх үйл явдлуудыг дурдаж, 2001 оноос хойш газрын төлбөрөө төлж, худалдаж аваад эзэмшиж байхад бусдад давхардуулан эзэмшүүлж, улмаар өмчлүүлсэн нь хууль бус, өөрсдөө мөн газарт газар өмчлөх эрхтэй гэж маргаж байна.

Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий газрыг иргэн Д.Л-дС******* дүүргийн Засаг даргын 2005 оны 110 дугаар дугаар захирамжаар эзэмшүүлж улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамжаар өмчлүүлсэн нь хууль зөрчөөгүй, иргэн Л.Гын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, тэрээр тус газрын эзэмшигч болох Б.Ц.дийг нас барснаас хойш 2018 оныг хүртэл маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглах хүсэлт гаргаж байгаагүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Д овогтой Л-д эзэмшүүлсэн С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 110 дугаар дугаар захирамж, улмаар хамтран өмчлөгчөөр Оовогтой Оц надад өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 14 дүгээр захирамж хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд,  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хуулийн хэм хэмжээг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий үйл баримтын талаар.

Маргаж буй газар нь нэг хаяг, байршилд байх бөгөөд хэргийн оролцогчид маргаангүйгээс гадна шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр  нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн эх Б******* овогтой Ц.дэд С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 110 дугаар дугаар захирамжийн хавсралтын  183-рт бичигдсэнээр 0.03 га газрыг таван жилийн хугацаатайгаар хашааны зориулалттайгаар 12-р хороо, Х*******н 11-******* тоотод эзэмшүүлсэн шийдвэр гарчээ. Энэ нь өргөдлийн 625 дугаарт 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэл хяналтын картаар бүртгэгдэж, нэр шилжүүлэх гэсэн тайлбартайгаар гарч маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь хариуцагчаас гаргаж өгсөн баримт болох дүүргийн Засаг даргын 2005 оны 5 сарын 02-ны 118 тоот захирамжийн архивын материал , нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Гуравдагч этгээд Н.Оцийн эцэг Д овогтой Л-д С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар дугаар захирамжаар мөн маргаан бүхий газарт буюу 12-р хороо, Х*******н 11-*******-Г тоотод хашааны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэдэг тайлбар хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс хийж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ бүхий баримтыг  ирүүлсэн байдаг. Түүнчлэн С******* дүүргийн Газрын албанаас иргэн Д овогтой Л-д дүүргийн Засаг даргын захиармжаар газар эзмшүүлээгүй, тайбар болон газар эзмшүүлэх эрхийн гэрчилгээнд дурдсан огноо бүхий /2005-05-20/ захирамж гараагүй гэх албан тоотыг  ирүүлсэн байдаг.

Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд цугларсан баримтыг үнэлэхэд С******* дүүргийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 171 дүгээр захирамжийн  нэгдүгээр хавсралтын 92-рт  бичигдсэнээр 0.04 га газрыг 5 жилийн хугацаатайгаар хашааны зориулалттайгаар, баталгаажилт гэсэн тайлбартайгаар, Х*******н 11-******* тоотод иргэн Л.Л-д газар эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна. 

Улмаар маргаан бүхий захирагааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” 14 дүгээр захирамжийн  нэгдүгээр хавсралт ёсоор С******* дүүрэг 12-р хороо, Х*******н 11- *******-Г тоот хаягт, охин Оовогтой Оцийг хамтран өмчлөгчөөр, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнгүй өмчлүүлж шийдвэрлэжээ.

Ийнхүү эрх бүхий захиргааны байгууллага нь маргаан бүхий нэг газрыг хоёр эзэмшигчтэй байхаар шийдвэрлэсэн байна.

Иргэн Б.Ц.д нь захиргааны байгууллагад 2005 оны 4 дүгээр сарын 12-нд өргөдөл гаргасныг хүлээн авч эрх бүхий албан тушаалтан 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 010410 дугаартайгаар 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон, тэрээр уг маргаан бүхий газарт оршин сууж амьдарч байгаад  2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан  байна. 

Иргэн Д.Л нь захиргааны байгууллагад 2005 оны 4 дүгээр сарын 20-нд өргөдөл гаргасныг хүлээн авч эрх бүхий албан тушаалтан 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 010412340 дугаартайгаар 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр олгосон, тэрээр уг маргаан бүхий газарт оршин сууж амьдарч байгаагүй бөгөөд  2008 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан  байна.

Маргаан бүхий газарт түрүүлж газар эзэмших шийдвэр гаргуулсан Б.Ц.дийн хүү Л.Г /нэхэмжлэгч/ нь уг газарт өнгөрсөн бүх хугацаанд амьдарч ирсэн өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлж байна. Энэ байдал нь С******* дүүргийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолт  бүхий баримтаар тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар.

Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн ******* зүйлийн 12.1.3: “... болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь үндэслэж гарсан байна. 

Шүүх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн ******* зүйлйин 12.1.1: “иргэнд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах” бүрэн эрхийг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1: “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэх заалтыг бүрэн дүүрэн судлахгүйгээр шийдвэр гаргасан, тодруулбал, маргаан бүхий захиргааны актад хаягийг бичихдээ үндсэн газар эзэмшүүлсэн захирамжаас зөрсөн агуулгаар *******-Г тоот гэж бичсэн, өмчлүүлэхээр шийдвэр гаргаж буй газар нь өөр этгээдийн эзэмшил болон өмчлөлд байгаа эсэхийг судлаагүй, 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар дугаар захирамжаар эзэмшүүлсний дагуу гэж алдаатай бичсэн зэргээс энэ алдааг шүүхийн журмаар засах боломжгүй, нэхэмжлэгч иргэн Л.Гын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэв.

Хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д: “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хангаж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтуудыг зөв хэрэглэж, маргаантай асуудалд дүгнэлт өгч дахин акт гаргах нь зүйтэй байна.

Даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Хэдийгээр нэхэмжлэгч иргэн Л.Г маргаан бүхий газар дээр оршин сууж, газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлж буй боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зааснаар газар эзэмших тухай шийдвэрийг өөрийн нэр дээр гаргуулаагүй, улмаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1: “... тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1: “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг дүүргийн Засаг даргад гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт газар эзэмших улмаар өмчлөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн эхнэр Т.С хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлах боловч холбогдох захиргааны байгууллагаас баримт гараагүй байна. Иймд хариуцагч захиргааны байгууллагад газар өмчлүүлэх талаар шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, ******* зүйлийн 12.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дүгээр захирамжийн иргэн Д.Л-дхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэсгийг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл  4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Л.Год өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай” 14 дүгээр захирамжийн Д.Л, О.Онарт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН