| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01476/И |
| Дугаар | 1479 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1479
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/01479 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 13 дугаар байр 2 тоотод оршин суух, Тэнгэр авга овогт Сүхбаатарын Жавхлантөгсийн /ТД87103115/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 75-163 тоотод оршин суух, Боржигон овогт Баярсайханы Ариунсүхэд /ЧИ78052815/ холбогдох,
780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн болон авто машин барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан. Үндсэн төлбөрөөс 400,000 төгрөг өгсөн, 3 удаа хүүг нь төлж хугацааг сунгуулсан.
Одоод үндсэн зээл 600,000 төгрөг, хүү 90,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Жавхлантөгс, хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвхүү нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 780,000 төгрөгийн 48,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 732,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Жавхлантөгс нь хариуцагч Б.Ариунсүхээс 780,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 780,000 төгрөгийн 48,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор 732,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.Жавхлантөгсийн нэхэмжлэлтэй, Б.Ариунсүхэд холбогдох 780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 780,000 төгрөгийн 48,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 732,000 төгрөгийг хариуцагч Б.Ариунсүх нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 58,565 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ариунсүхээс 11,635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Жавхлантөгсөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ