| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0285/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/318 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/318
2021 03 11 2021/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даариймаа,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт О.А -д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 600 204 0132 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Дархан-Уул аймагт 1980 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-2 эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 00 дугаар гудамжны 00 / Б/ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 402 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 6 сар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551-1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн Х овогт О.А /РД: 000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
О.А нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Ч.Н эзэмшлийн “Самсунг-А Эс-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 560.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр техникийн захын урд нэг найзтайгаа пиво хувааж уугаад найз маань “ажил руугаа явлаа” гээд салаад явсан. Би дахин пиво уумаар санагдаад тэр дэлгүүрт ороод утас байхаар нь авч гараад хоёр залууд 40.000 төгрөгөөр зарсан. Хохирогчид хохирлыг төлж чадаагүй байгаа төлж барагдуулна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ч.Н өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хадны 2 дугаар буудал дээр байрлах “Арвин-Эрднэ” хүнсний дэлгүүртээ байж байгаад дэлгүүрийн гол хэсэгт байрлах хөргөгчин дээр “Самсунг-А Эс 50” маркийн гар утсаа тавиад орхисон. Тэгээд би хажууд нь байх хөргөгчинд юм хийж байгаад эргээд утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. Тэр хооронд 5 орчим минут болсон байх. Дэлгүүрээс утаснаас өөр зүйл алга болоогүй. Би утсаа “Тэди” төвөөс 2020 оны 10 дугаар сард 750.000 төгрөгөөр авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Ү-ийн өгсөн: ...Өнөөдөр дэлгүүр дээр байж байхад манай ээж Ч.Н өдрийн 13 цагийн орчим дэлгүүр дээр бараа хүргэж ирсэн. Тэгээд ээж дэлгүүр дээр байж байгаад 14 цаг 20 минутын үед утсаа яалаа гээд хайсан. Тэгж байгаад камераа шалгая гээд шалгахад ээжийн хөлдөөгчин дээр тавьсан “Самсунг-А Эс-50” маркийн гар утсыг хөх саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай, бор өнгийн куртиктэй эрэгтэй хүн халаасандаа хийж байсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р тал/,
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Самсунг-А Эс-50” маркийн гар утсыг 560.600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.А-ийн өгсөн: ...Дэлгүүр ороход дэлгүүрийн шилэн лангуун дээр “Самсунг” гэсэн бичигтэй гар утас байсан. Тэгэхээр нь нь би тэр утсыг аваад пиво авахгүй гараад явсан. Би утас зарсан мөнгөө аваад Шар хадны эцэс ороод нөгөө мөнгөөрөө архи авч уугаад гэртээ хариад байж байтал цагдаа нар намайг аваад эрүүлжүүлэхэд хонуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,
Шүүгдэгч О.А эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-43, 44-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.А нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин Эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Ч.Н эзэмшлийн “Самсунг-А Эс-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 560.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ч.Н өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хадны 2 дугаар буудал дээр байрлах “Арвин-Эрднэ” хүнсний дэлгүүртээ байж байгаад дэлгүүрийн гол хэсэгт байрлах хөргөгчин дээр “Самсунг-А Эс 50” маркийн гар утсаа тавиад орхисон. Тэгээд би хажууд нь байх хөргөгчинд юм хийж байгаад эргээд утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. Тэр хооронд 5 орчим минут болсон байх. Дэлгүүрээс утаснаас өөр зүйл алга болоогүй. Би утсаа “Тэди” төвөөс 2020 оны 10 дугаар сард 750.000 төгрөгөөр авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.Ү өгсөн: ...Өнөөдөр дэлгүүр дээр байж байхад манай ээж Ч.Н өдрийн 13 цагийн орчим дэлгүүр дээр бараа хүргэж ирсэн. Тэгээд ээж дэлгүүр дээр байж байгаад 14 цаг 20 минутын үед утсаа яалаа гээд хайсан. Тэгж байгаад камераа шалгая гээд шалгахад ээжийн хөлдөөгчин дээр тавьсан “Самсунг-А Эс-50” маркийн гар утсыг хөх саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай, бор өнгийн куртиктэй эрэгтэй хүн халаасандаа хийж байсан бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р тал/,
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р тал/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Самсунг-А Эс-50” маркийн гар утсыг 560.600 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.А өгсөн: ...Дэлгүүр ороход дэлгүүрийн шилэн лангуун дээр “Самсунг” гэсэн бичигтэй гар утас байсан. Тэгэхээр нь нь би тэр утсыг аваад пиво авахгүй гараад явсан. Би утас зарсан мөнгөө аваад Шар хадны эцэс ороод нөгөө мөнгөөрөө архи авч уугаад гэртээ хариад байж байтал цагдаа нар намайг аваад эрүүлжүүлэхэд хонуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч О.А нь бусдад учруулсан хохирол болох 560.600 төгрөгийг төлөөгүй байх тул хохирлыг хохирогчид гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч О.А үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч О.А нь удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт О.А –ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. .
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар О.А-д 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.А эс /РД: 000000000/ 560.600 /таван зуун жаран мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Н -д /РД:000000000/-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.А д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.А д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ