| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02045/И |
| Дугаар | 1476 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 1476
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/01476 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47-д оршин байрлах Мобиком корпораци ХХК-ийн /2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 71 дүгээр байр 57 тоотод оршин суух, Эрдэнэсайханы Цэлмүүнд холбогдох,
1,174,675.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлтдээ: Э.Цэлмүүн нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 40145002 тоот гэрээ байгуулан 99023776 дугаарыг ашиглаж эхэлсэн.
Хэрэглэгч нь энэхүү гэрээний 4.2-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2016 оны 10, 11 дүгээр сарын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир гэрээний 4.1-т зааснаар үйлчилгээг зогсоосон.
Мөн Э.Цэлмүүн нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,785,000 төгрөгийн үнэтэй Самсунг Эс 7 загварын гар утсыг урьдчилгаа 428,000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1,144,949.48 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн.
Иймд Э.Цэлмүүнээс 99023776 дугаарын төлбөрийн үлдэгдэл 29,696.31 төгрөг, гар утасны төлбөрын үлдэгдэл 1,144,979.48 төгрөг, нийт 1,174,675.8 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Э.Цэлмүүнд холбогдуулан 1,174,675.8 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.Цэлмүүнд холбогдох 1,174,675.8 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,742 төгрөгийн тал хувь болох 16,371 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ