| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00107/И |
| Дугаар | 224 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 224
2017 оны 04 сарын 11 өдөр Дугаар 156/ШШ2017/00224 Хэнтий аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00107/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би ,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Хангал хорооллын 10-08 тоотод оршин суух, Содномын Шижирбаатар РД:/СР74112932/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Өмнөдэлгэр сумын Засаг дарга нарт холбогдох,
Ажилласан хугацааны цалин 3 638 688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 09 өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 16 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Шижирбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би цалингүй ажиллаж байсан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23 өдрөөс, 2016 оны 11 дүгээр сарын 28 өдрийг хүртэлх буюу 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын нийт 3 638 688 төгрөгийн цалин хөлсийг хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Өмнөдэлгэр сумын Засаг дарга нараас гаргуулах хүсэлтэй байна.
... Ийм учир нэхэмжлэгчээс хүсэх нь цалингүй ажилласан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23 өдрөөс, 2016 оны 11 дүгээр сарын 28 өдрийг хүртэлх буюу 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын цалингаа урьд нь авч байснаараа тооцож /1сар*606 448*6 сар=3 638 688 төгрөгөөр цалин хөлсийг хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Өмнөдэлгэр сумын Засаг дарга нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:
“Монгол Улсын Засгын газрын 2015 оны 11 дүгээр сарын 02 өдрийн 425 дугаар тогтоол /хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 5 000 хүртэл хүн амтай суманд 15 байхаар тогтоосон/, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25 өдрийн А/45 дугаар захирамжаар /сумын Засаг даргын тамгын газрын орон тоог батлах тухай/ тус сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчийн орон тоо байхгүй, цалингийн сан нь Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт байдаг, төсвийн шууд захирагч нь Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга тул нэхэмжлэгч Содном овогтой Шижирбаатар нь ажилласан хугацааны цалин болох 3 683 688 төгрөгийг Байгаль орчин, аялал жуучлалын газраас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын шүүхэд гаргасан тайлбартаа:
“Өмнөдэлгэр сумын иргэн С.Шижирбаатарын Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 09 өдөр гаргасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан цалингүй ажилласан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23 өдрөөс, 2016 оны 11 дүгээр сарын 28 өдрийг хүртэлх буюу 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын нийт 3 638 688 төгрөгийн цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасны дараа, товлосон шүүх хуралдаанаас өмнө буюу шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Шижирбаатар нь хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Өмнөдэлгэр сумын Засаг дарга нарт холбогдуулж ажилласан хугацааны цалин 3 638 688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Өмнөдэлгэр сумын Засаг дарга “сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчийн орон тоо байхгүй, цалингийн сан нь Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт байдаг Төсвийн шууд захирагч нь Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга тул нэхэмжлэгч нь ажилласан хугацааны цалин болох 3 683 688 төгрөгийг Байгаль орчин, аялал жуучлалын газраас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн тайлбар гаргасан байна.
Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нь нэхэмжлэлийн шаардлага цалингүй ажиллаж байсан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23 өдрөөс, 2016 оны 11 дүгээр сарын 28 өдрийг хүртэлх буюу 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын нийт 3 638 688 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжлэгчид олгохыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар, Өмнөдэлгэр сумын Засаг дарга нарт холбогдох, С.Шижирбаатарын нэхэмжлэлтэй “ажилласан хугацааны цалин 3 638 688 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч С.Шижирбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 169 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35 584,5 төгрөг, хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 35 584,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Шижирбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА