Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 226

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр     Дугаар 156/ШШ2017/00226    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00204/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум, 1 дүгээр баг Хийдийн 18-10 тоотод оршин суух, Оргодолбаатарын Оюунчимэг /РД: СЕ93072606/-гийн хүсэлттэй,
“хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Оюунчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би 2013 оны 6 сард Долгорсүрэнгийн Ганзоригтой танилцаж хамтран амьдардаг болсон хамт амьдрах хугацаандаа 2 хүүгийн эцэг эх болсон. Гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан.
2017 оны 02 дугаар сарын 08-нд Д.Ганзориг жоншинд явж байхдаа нүхэнд дугуй шатааж байсан тэгээд угаартаад чулуунд дарагдсан байсан. Одоо 2 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох гээд нийгмийн даатгалд хандахад хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гээд шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн. Иймд Д.Ганзоригтой хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв. 

Шүүх хэрэгт цугларсан /хх 2, 3, 4, 5-14, 15, 16, 17, 18, 26, 27, 28, 29/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Оюунчимэг нь тус шүүхэд Долгорсүрэнгийн Ганзоригтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор О.Оюунчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 

Хүсэлт гаргагч О.Оюунчимэг нь Долгорсүрэнгийн Ганзоригтой хамтын амьдралтай байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хэрлэн сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх 2/, Бэрх хотын хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тодорхойлолт /хх 3/, Долгорсүрэнгийн  Ганзоригийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх 15/, хүү Г.Хосгарьдын төрсний гэрчилгээний хуулбар /хх 17/, хүү Г.Хосбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх 18/, гэрч Долгорсүрэнгийн Ганчимэгийн мэдүүлэг /хх 26/, гэрч Ж.Энхжаргалын мэдүүлэг /хх 28/ зэрэг болно.
О.Оюунчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Долгорсүрэнгийн Ганзоригтой хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Боржигон овогт Оргодолбаатарын Оюунчимэг, Боржигон овогт Долгорсүрэнгийн Ганзориг нар 2013 оны 06 сараас 2017 оны 02 сарын 08 өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн буюу 20 000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч О.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан шийдвэр ёсчлогдох 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг О.Оюунчимэгт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.АРИУНАА