| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00100/И |
| Дугаар | 228 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 228
2017 оны 04 сарын 12 өдөр Дугаар 156/ШШ2017/00228 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00100/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Баяржав
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Цэдэндамба
Хариуцагч: Д.Алтангэрэл,
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга оролцов.
Хариуцагч: Хэнтий аймгийн, Жаргалтаан сумын, 3 дугаар баг, Залаагийн аманд оршин суух, Чонод овогт Давгын Алтангэрэлд (РД: СН-74020911) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, “Туул”-ын 7 дугаар гудамжийн 127 тоотод оршин суух, Боржигон овогт Цэндсүрэнгийн Баяржавын (РД: СМ-75010707) нэхэмжлэлтэй,
"сургалтын төлбөр 4 635 000 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Баяржав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Д.Алтангэрэлтэй танилцаад гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байгаад 1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Жамбалдорж, 1997 оны 4 дүгээр сарын 02-ны охин А.Намхай нарыг төрүүлсэн юм. Д.Алтангэрэл бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 1996 оноос тус тусдаа амьдрах болсон учир хүү А.Жамбалдорж, охин А.Намхай нартаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 163 дугаар шийдвэрээр хүү Жамбалдорж, охин Намхай нарын эцэг Д.Алтангэрэл мөн болохыг тогтоолгож, хүү А.Жамбалдорж, охин А.Намхай нарыг 11 нас хүртлэх хугацаанд тус бүрийг 6000 төгрөгөөр эцэг Д.Алтангэрэлээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлээд охин хүү хоёрыг маань 11 наснаас хойш 18 нас хүртэлх тэтгэлгийг орхигдуулан шийдвэрлэснээс болж хүүхдийнхээ тэтгэлгийг хуульд заасны дагуу авч чадахгүй хохирсоор хүү А.Жамбалдорж 18 насанд хүрсэн. Охин А.Намхайд насанд хүртэлх хугацаанд тэтгэвэр гаргуулахад 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шийдвэр гарах 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин А.Намхайг 18 нас хүртлэх 2 сар 17 хоногоос илүү хугацаанд хүүхдийн тэтгэврийг өгөхгүй гэснээс болж 700 000 төгрөгийн тэтгэмжийг өгч авалцах тухай эвлэрэхээс өөр аргагүй байдалд орсон. Иймд энэ эвлэрлийн захирамжаар 700 000 төгрөгийг Д.Алтангэрэлээс авснаас өөр юу ч авч чадалгүй хохирсоор байна. Охин А.Намхай маань Монгол улсын боловсролын их сургуулийн хятад хэлний ангид 2014 онд орж одоо 3 дугаар курсэд суралцаж байна.
Ийнхүү охин маань насанд хүрсэн хэдий боловч сургуульд суралцаж байгаа учраас би эх хүний хувьд 2014 онд сургалтын төлбөр 1 650 000 төгрөг, 2015 онд 1 951 400 төгрөг, кредит сургалтын мөнгө 165 000 төгрөг, 2016 оноос 2017 оны хичээлийн жилд 1 950 000 төгрөгийг, 2014 оноос 2017 онд бүгд нийтдээ 5 716 400 төгрөг төлсөн боловч кредит сургалтын төлбөрийн зөрүү 520 000 төгрөгийн нэхэмжлэлийг сургуулиас шаардаж байгаа боловч би түүнийг төлж чадахгүй өнөөг хүрээд байна. Би эх хүний хувьд охин А.Намхайн сургалтын төлбөрийн зардалд 5 716 400 төгрөгийг ах дүү бусад хүмүүсээс зээлдэж төлөөд өнөөгийн байдлаар өрөнд орчихоод цаашид төлбөр төлөх ямар ч боломжгүй болоод байна.
Иймд охин А.Намхайн 2016 оноос 2017 оны хичээлийн жилийн кредит сургалтын төлбөр 520 000 төгрөг, 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр дунджаар 2 115 000 төгрөг, 2018 оноос 2019 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны сургалтын төлбөр дунджаар 2 000 000 төгрөг, бүгд 4 635 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Нэхэмжлэгч Ц.Баяржав нь шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Би өмгөөлөгч С.Цэдэндамбын хамт хариуцагч Д.Алтангэрэлтэй хэлэлцэн тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Би анх нэхэмжилсэн охин А.Намхайн сургалтын төлбөр 4 635 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 985 000 (есөн зуун наян таван мянган) төгрөгөөс татгалзаж, 3 650 000 (гурван сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг нэхэмжилж дараах байдлаар хариуцагчаас авахаар тохиролцлоо. Үүнд:
1. 520 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор,
2. 1 500 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор,
3. 1 630 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны дотор өөрийн нэр дээрх ХААН банкны 5014127969 тоот дансаар дамжуулан авахаар тохиролцлоо. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь Алтангэрэл нь хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй болно гэжээ. (хх-ийн 38 тал)
Хариуцагч Д.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ц.Баяржав болон түүний өмгөөлөгч С.Цэдэндамбатай хэлэлцэн тохиролцож Ц.Баяржав нь анх нэхэмжилсэн охин А.Намхайн сургалтын төлбөр 4 635 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 985 000 (есөн зуун наян таван мянган) төгрөгөөс татгалзаж миний бие 3 650 000 (гурван сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг дараах байдлаар нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцлоо. Үүнд:
1. 520 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор,
2. 1 500 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор,
3.1 630 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны дотор Ц.Баяржавын нэр дээрх ХААН банкны 5014127969 тоот дансаар дамжуулан нэхэмжлэгч Ц.Баяржавд төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 38 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баяржав нь, хариуцагч Д.Алтангэрэлээс “охин А.Намхайн сургалтын төлбөр 4 635 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж Ц.Баяржав нь шүүхэд гаргасан сургалтын төлбөр 4 635 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 985 000 (есөн зуун наян таван мянган) төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Алтангэрэлээс 3 650 000 (гурван сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Д.Алтангэрэл нь 3 650 000 (гурван сая зургаан зуун тавин мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.Алтангэрэлд холбогдох, Ц.Баяржавын нэхэмжлэлтэй, "сургалтын төлбөр 4 635 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэрэгт зохигчид 3 650 000 (гурван сая зургаан зуун тавин мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баяржав нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар хариуцагч Д.Алтангэрэлээс 44 550 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Алтангэрэл нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ