Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 229

 

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 
Хэргийн индекс: 156/2017/00113/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 27 тоотод оршин суух Чимэддоржийн Наранмандахад (РД:СФ-82042601) холбогдох, 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47-д байрлах, Мобиком корпораци”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,
" утасны үнэ болон үйлчилгээний төлбөр 384 460 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ: 
 Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22649630 тоот гэрээ байгуулан 99820446 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан GALAXY J7 гар утсыг зээлээр худалдан авч ашигласан юм.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдах, худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. 
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр авсан гар утасны үнэ болон үйлчилгээний төлбөр 384 460 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч  Ч.Наранмандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Мобиком корпораци” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Гар утасны үнэ болон үйлчилгээний төлбөр 384 460 төгрөгийг Мобиком ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гүндэгмаатай ярилцан тохирч төлж барагдуулах болно. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 21 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Ч.Наранмандахаас " хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны үнэ 384 460 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

        Хариуцагч Ч.Наранмандах нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн " гар утасны үнэ болон үйлчилгээний төлбөр 384 460 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон


ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ч.Наранмандахад холбогдох, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “гар утасны үнэ болон үйлчилгээний төлбөр 384 460 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 184 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6 092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6 092 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч компанид, хариуцагч Ч.Наранмандахаас 6 092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ