| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00199/И |
| Дугаар | 231 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 231
2017 оны 04 сарын 18 өдөр Дугаар 156/ШШ2017/00231 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00199/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, Боржигон овогт Загдсүрэнгийн Пүрэв /РД:СЮ62030209/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Пүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Пүрэв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие анх 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кино театрын үйлчлэгчээр, 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын МХЗ-ын театр киноны хүрээлэнд ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч З.Пүрэв нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын үйлчлэгчээр, 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын Монголын хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнд ажилласан. Одоо ажилласан байдлаа тогтоолгох гэхээр хөдөлмөрийн дэвтэр усанд норж тодорхойгүй болсон тул шүүхэд хандсан юм. Мөн энэхүү хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Загдсүрэнгийн Пүрэв нь 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын үйлчлэгчээр, 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд Улаанбаатар хотын Монголын хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнд дагалдан кино механикч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоо, түүнчлэн Дашдоржийн Пүрэвээ нэрээр нээлгэсэн №189068 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч З.Пүрэвийн нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөJийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Загдсүрэнгийн Пүрэв нь Хэнтий аймгийн Хэрлэн кино театрт 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр, Улаанбаатар хотын Монголын хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд дагалдан кино механикч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь, түүнчлэн Дашдоржийн Пүрэвээ нэрээр нээлгэсэн №189068 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 28х/, Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №590 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 5х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6-8х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11-12х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 15-16х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 17-18х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 19х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1990 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 20-21х/, Хэнтий аймгийн Хэрлэн кино театрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, гэрч Ж.Төмөрхуягийн мэдүүлэг /хх-ийн 22х/, Монголын хүүхэд залуучуудын театр хүрээлэнгийн захирлын 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 23х/, гэрч Б.Туяацэцэгийн мэдүүлэг /хх-ийн 31х/, гэрч Ж.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 32х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Дашдоржийн Пүрэвээ нэрээр нээлгэсэн №189068 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Загдсүрэнгийн Пүрэв /РД:СЮ62030209/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Загдсүрэнгийн Пүрэв /РД:СЮ62030209/-ийг Хэнтий аймгийн Хэрлэн кино театрт 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд үйлчлэгчээр, Улаанбаатар хотын Монголын хүүхэд залуучуудын театр киноны хүрээлэнд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд дагалдан кино механикч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Пүрэвээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР