| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00164/И |
| Дугаар | 232 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 232
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 156/ШШ2017/00232 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00164/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Дашдоржийн Төмөрхуяг /РД:СЕ61052909/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг оролцов.
Нэхэмжлэгч Д.Төмөрхуяг нь миний бие Хэнтий аймгийн Баянхутаг суманд амьдардаг бөгөөд цаг агаар муу байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцохгүй боломжгүй талаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Төмөрхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1977.07.01-ний өдрөөс аав ээжийгээ дагалдан Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад туслах малчнаар ажиллаж эхлээд 1980 оноос Буян-Уул бригадад саальчин, сүүний тасгийн эрхлэгч, малчнаар ажилласан.. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 22х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Дашдоржийн Төмөрхуяг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд туслах малчин, малчин, саальчин, сүүний тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.Төмөрхуягийн нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Дашдоржийн Төмөрхуяг нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд туслах малчин, малчин, саальчин, сүүний тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 22х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн №1833 дугаартай цалингийн тодорхойлолт /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9-10х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12-13х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 116 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14-15х/, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 16-17х/, гэрч Ө.Мөнхзулын мэдүүлэг /хх-ийн 25х/, гэрч Ж.Нарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 26х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дашдоржийн Төмөрхуяг /РД:СЕ61052909/-ийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Буян-Уул бригадад 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд туслах малчин, малчин, саальчин, сүүний тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Төмөрхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР