Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 242

 

 

 


2017 оны 04 сарын 21 өдөр     Дугаар 156/ШШ2017/00242    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00196/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн 08-01 тоотод оршин суух, Пүрэвдоржийн Батсайханд холбогдох, 
Зээл 8 097 100 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22 өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“П.Батсайхан, Х.Гэрэл нар нь 2013 оны 04 дүгээр сарын 30 өдөр тус сангаас 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. П.Батсайхан, Х.Гэрэл нар нь 2016 оны 04 дүгээр сарын 30 өдөр үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 462 150 төгрөгийг төлж дуусгах байсан боловч 7 350 000 төгрөг, хүү 549 100 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. 
Иймд П.Батсайхан, Х.Гэрэл нараас үндсэн зээл 7 350 000 төгрөг, зээлийн хүү 549 100  төгрөг, алданги 198 000 төгрөг, нийт 8 097 100 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч П.Батсайхан, Х.Гэрэл нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Бид Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус сангаас 2013 оны 04 дүгээр сарын 30 өдөр 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 0.25 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан нь үнэн. Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл үндсэн зээл 7 350 000 төгрөг, зээлийн хүү 549 100  төгрөг, алданги 198 000 төгрөг, нийт 8 097 100 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй” гэжээ.
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч П.Батсайхан, Х.Гэрэл нарт холбогдуулж 8 097 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.Батсайхан, Х.Гэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлага 8 097 100 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.Батсайхан, Х.Гэрэл нарт холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, “зээл 8 097 100 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д улсын тэмдэгтийн хураамжийн 144 504 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч П.Батсайхан, Х.Гэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжийн 72 252 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч П.Батсайхан, Х.Гэрэл нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА