| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00157/И |
| Дугаар | 243 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 243
2017 оны 04 сарын 21 өдөр Дугаар 156/ШШ2017/00243 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00157/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Саригийн А12 дугаар байрны 17 тоотод оршин суух, Нэргүйн Түвшинжаргалд холбогдох,
180 000 төгрөг гаргуулах тухай,
Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 02 өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Н.Түвшинжаргал нь 2014 оны 08 дугаар сарын 27 өдөр манай компанитай 1066344 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Н.Түвшинжаргал нь 1066344 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй нэг болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 120 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Н.Түвшинжаргалтай байгуулсан 1066344 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. /хх 1/
Хариуцагч Н.Түвшинжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Капитал банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2014 оны 08 дугаар сарын 27 өдөр 1066344 тоот төхөөрөмжийг зээлээр худалдаж авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэж байгаа гэрээний үүргийн биелэлт 120 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо энэ хэрэгт маргаангүй болно” гэжээ. /хх 17/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Н.Түвшинжаргалд холбогдуулж 180 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Түвшинжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 180 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Түвшинжаргалд холбогдох, Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, “180 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6 050 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 025 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Н.Түвшинжаргалаас 3 025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Н.Түвшинжаргал нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.АРИУНАА