Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 81

 

Хас банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00188/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарын  нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч Ш.Б-, Н.Б- нарт холбогдох     

          “Зээлийн гэрээний үүрэг 91.669.408.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын  давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.   

Нэхэмжлэгч Хас банк, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалангаас:  

Зээлдэгч Ш.Б-, Н.Б- нар нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хас банктай зээлийн 1070019669 дугаартай гэрээ байгуулж 90,000,000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн тогтмол хүүтэйгээр 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хас банктай зээлийн 1070023010 дугаар гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн тогтмол хүүтэйгээр тус тус авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

- 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн баталгаат ипотекийн 1070019669-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003010015 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11б байрны 21 тоотын 29 мкв талбайтай орон сууц, - 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны 1070019669-02 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн барьцааны 1070023010-01 дугаар  гэрээнүүдээр ГД-000451974 гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1106 мкв талбайтай газар эзэмших эрх,

- 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны 1070019669-02 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн барьцааны 1070023010-01 дугаар гэрээнүүдээр 16-81 ДАХ улсын дугаар, ГД00628737 гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11 дүгээр байрны 21 тоот хаягт Тоёото Такома автомашин,

- 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003014495 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 24 мкв талбайтай байшин,

- 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003011093 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 60 мкв талбайтай байшин,

- 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Г-2003000469 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 1262 мкв талбайтай газар өмчлөх эрх тус тус барьцаалуулсан.

 Зээлдэгч Ш.Б-, Н.Б- нар нь зээлийн 1070019669, 1070023010 дугаар гэрээний 5.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Зээлдэгч Ш.Б-, Н.Б- нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн 1070019669 дугаар гэрээний үндсэн төлбөр 66,122,449.01 төгрөг, хүү 3,909,505.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,104.29 төгрөг нийт 70,071,058.47 төгрөг Зээлийн 1070023010 дугаар гэрээний үндсэн төлбөр 20,000,000 төгрөг хүү 1,511,715.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,706.84 төгрөг нийт 21,598,421.91 төгрөг нийт 91,669,480.38 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Ш.Б-, Н.Б- нараас:

   2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хас банк болон Ш.Б-, Н.Б- нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд уг зээлийн гэрээ нь бизнесийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн тогтмол хүүтэйгээр авсан. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин гэрээ байгуулж 20 сая төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн юм. Хас банк нь гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гарган гэрээний заалт зөрчсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр:

            Иргэний  хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ш.Б-, Н.Б- нараас 91,669,480.38 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох

           - 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаат ипотекийн 1070019669-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003010015 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11б байрны 21 тоотын 29 мкв талбайтай орон сууц,

- 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны 1070019669-02 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн барьцааны 1070023010-01 дугаар гэрээнүүдээр ГД-000451974 гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1106 мкв талбайтай газар эзэмших эрх,

- 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн барьцааны 1070019669-02 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны 1070023010-01 дугаар гэрээнүүдээр 16-81 ДАХ улсын дугаар, ГД00628737 гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11 дүгээр байрны 21 тоот хаягт Тоёото Такома автомашин,

- 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003014495 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 24 мкв талбайтай байшин, - 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003011093 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 60 мкв талбайтай байшин,

- 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Г-2003000469 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 1262 мкв талбайтай газар зэргийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,897 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б-, Н.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 616,897 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь зээлийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хаврсалтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 12 дугаар сараас хойш энэхүү гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээг үргэлжлүүлэх  боломжгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн хүүг  цаг хугацаанд төлж байсан боловч ногоо зарагдахгүй болсон бөгөөд 1-2 сарын хүүг төлөөгүй.  Хүү 3.909.505.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39104.29 төгрөг, нийт 3.949.609.46 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ. 

 Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар нь хариуцагч Ш.Б-, Н.Б- нартай байгуулсан 1070019669, 1070023010 дугаартай  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  үндсэн зээл,  зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүү нийт  91.669.480.38 төгрөг гаргуулах мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна.  

   Хариуцагч Ш.Б, Н.Б нар нь зээлийн гэрээний үнийг болон үлдэгдэл дүнгийн талаар маргаагүй бөгөөд харин зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад  зээлийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, 1070019669 дугаартай зээлийн гэрээний хүү болох 3.909.505.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39.104.29 төгрөг, нийт 3.949.609.46 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1070019669 дугаартай   90.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар 48 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн тогтмол хүүтэйгээр, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1070023010 дугаартай  20.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн  тогтмол хүүтэйгээр тус тус  зээлүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа амаар болон бичгээр сануулж нэмэлт хугацаа өгч байсан, зээлээ хугацаанд нь төлөх мэдэгдэл өгч байсныг  үгүйсгээгүй, зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу зээлдэгч зээлийн  гэрээг хугацаанаас  өмнө цуцалсан нь үндэслэлтэй.

Ш.Б-, Н.Б- нарын давж заалдсан гомдлын үндэслэл болсон зээлийг хугацаанд нь төлж байсан боловч ногоо зарагдахгүй болсон тул 070019669    дугаартай зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэсэн нь хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгч нь гэрээнд заасан хүү, зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул нэмэгдүүлсэн хүү тооцож гаргасан нэхэмжлэл нь хууль болон гэрээнд нийцжээ.  

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.128 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА            

                                    ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ