Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 178

 

 

 

2017 оны 03 сарын 17 өдөр     Дугаар 156/ШШ2017/00178    Хэнтий аймаг


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00055/
 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
 Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг, “Гичгэнэ”-д оршин суух, Иргэн Маа овогт Амарсанаагийн Ууганхүү, (РД: СМ90031211),
 Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Булагийн 25-7 тоотод оршин суух,Иргэн Маарамба овогт Шаравдоржийн Энх-Орших (РД: СМ78090906) нарт холбогдох,
 ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, 
“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11 173 05068 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... А.Ууганхүү, Ш.Энх-Орших нар нь 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сум дахь ХААН банкны тооцооны төвөөс 9 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй зээлсэн юм. 2017 оны 01 дүгээр сарын   13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд  5 974 74535 төгрөг, зээлийн хүү 4 704 38517 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 07160 төгрөг төлсөн байна. 
Иймд зээлдэгч А.Ууганхүү, Ш.Энх-Орших нараас үндсэн зээлийн төлбөр 10 502 04192 төгрөг, зээлийн хүү 657 63640 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 37236 төгрөг, нийт   11 173 05068  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал) 
Хариуцагч А.Ууганхүү, Ш.Энх-Орших нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ХААН банкны Хэнтий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Бид банкны зээлийн эдийн засагчтай ярьж тохиролцож банкны зээлийн үлдэгдэл 11 173 05068 төгрөгийг төлж барагдуулна. А.Ууганхүү миний бие банкнаас үндсэн зээлдэгчээр зээл авч эгч Ш.Энх-Оршихыг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан тул өөрийн биеэр зээлийг төлж барагдуулна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэцгээжээ. (хх-ийн 33 тал) 
ҮНДЭСЛЭХ НЬ: 
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч  А.Ууганхүү, Ш.Эрдэнэ-Орших нараас “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11 173 05068 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.Ууганхүү, Ш.Энх-Орших нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч ХААН банкны Хэнтий салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11 173 05068 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч  А.Ууганхүү, Ш.Энх-Орших нарт холбогдох, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1117305068 төгрөгийг гаргуулах”  тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  “ХААН” банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193 719 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 96 8595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96 8595 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч А.Ууганхүү, Ш.Энх-Орших нараас 96 8595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “ХААН” банкинд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ