| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0152/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/166 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/166
2021 03 16 2021/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын С-, А овогт Г-ийн Д- нарт холбогдох эрүүгийн 20020 0555 0014 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Г.Д, Г.С, тэдний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Даариймаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алтан хил” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын С- /РД:хххх/,
2. Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, ах нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Г-ийн Д- /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Д, Г.С нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн,
- 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
- улмаар 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6 дугаар байрны 3-6 тоотод нийт 1572.3522 грамм Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хххх тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг “шавар” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгон хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. С бид хоёр Булган аймгийн газар нутагт явж байхдаа бие засах гэж машинаасаа буугаад замаасаа нилээн холдсон. 6 сард өөр хоёр хүнээс миний өвчинтэй холбоотой асууж байсан зүйл байхаар нь хоёулаа авсан.
Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн зүйлийг буруугаар бодож, хууль бус гэдгийг мэдэхгүй болчимгүй үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би 2017 онд 2 удаа автомашины осолд ороод түүнээс хойш хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү. ” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Г.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би Япон Улсад сурч байгаад Монголд ирээд 1 жил болох гэж байна. Би түрээсийн байранд ганцаараа амьдардаг ба хааяа манай найз охин, мөн Д нар ирдэг байсан. Би ганцаараа амьдардаг байсан учир манайд мансууруулах бодисыг хадгалж байсан. Тухайн өвсийг хүнээс сонссон, мөн интернэтээс харж “хүний биеийн өвчин намдаадаг” гэж мэдээд тос гаргаж авах гэж хэрэглэсэн. Дий хувьд өвчин намдаагч эмдээ өвчин нь намдахаа больсон байсан болохоор бид хоёр тос гаргаж авах гэж байсан. Би өөрийн бодлогогүй зангаасаа болоод “нэг сороод үзье” гээд хэрэглэсэн. Мөн найз охиндоо хэрэглүүлсэн нь миний буруу. Энэ хэргийг үйлдэхэд бид хоёрыг өдсөн, турхирсан, өөр оролцоотой хүн байхгүй. Хэрэг болдог өдөр ахуйн газ дэлбэрээд айлын хаалга эвдэрсэн. Би маргааш нь засуулаад өгөөд, хохирлыг нөхөн төлсөн ба хохирогч нар нь гомдолгүй гэж хэлсэн.
Тухайн өвс гэх зүйлийг өмнө нь буруу ойлгодог байжээ. Тухайн зүйлийг өөр зориулалтаар ашиглах гэж авсан бөгөөд ямар хор уршигтай гэдгийг нь дэлбэрэлт болсноос хойш ойлгосон. Мөн энэ хэргээс хойш хүнд ямар хор нөлөө үзүүлж, сэтгэцэд нөлөөлдөг гэдгийг судалж мэдсэн. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Ийм хэрэгт орно гэж төсөөлж ч байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд үнэхээр их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20020 0555 0014 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан гэх Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-33х/,
2. “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 37, 38, 39, 40, 41 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 35-36х, 46-47х, 52-53х, 58-59х, 64-65х/,
3. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 37-44х/,
4. Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 60-62х/,
5. Эрүүгийн 20020 0555 0014 дугаартай хэрэгт:
5.1. Ахуйн хэрэглээний газ 10 ширхэг,
5.2. “7” гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцагны хамт 450.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал,
5.3. “8” гэж дугаарласан бор өнгийн цаасан хайрцагны хамт 655.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
5.4. “1” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 138.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал,
5.5. “2” гэж дугаарласан хуванцар сав, гялгар уутны хамт 130.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал,
5.6. “3” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 64.5 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал,
5.7. “4” гэж дугаарласан хуванцар сав 1 удаагийн бээлийний хамт 137.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
5.8. “5” гэж дугаарласан шаазан тавга гялгар уутны хамт 328.8 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
5.9. “6” гэж дугаарласан цагаан өнгийн уутны хамт 311.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
5.10. “9” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 110.4 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
5.11. “10” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 56.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
5.12. “хэргийн газрын үзлэгээр дээж авсан шатны обойны хэсэг” гэсэн хаягтай гялгар уутны хамт 18.2 грамм жинтэй хүрэн бор өнгийн зүйл,
5.13. “хэргийн газраас гал тогооны өрөөний хоолны шүүгээнээс илэрсэн” гэх хаягтай гялгар уут хаягласан цаасны хамт 4.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 86х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Оюун-Эрдэнийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Хххх тоот байр нь миний эзэмшлийн байр байгаа юм. Уг байрыг 2017 онд худалдаж авсан үеэс хойш бусдад түрээслүүлж байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр байж байгаад манай төрсөн эгч Ш.Оюунчимэгт мөнгөний хэрэг гараад гэрчилгээг шилжүүлэн барьцаанд тавьж зээл авсан. Гэхдээ захиран зарцуулах, бусдад түрээслэх эрх нь надад байгаа.
2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс Г.С гэх залуутай түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын 500.000 төгрөгөөр одоог хүртэлх хугацаанд түрээсэлж байна. Г.С нь төлбөр мөнгөө цаг тухайд нь өгдөг, янз бүрийн асуудал огт гаргаж байгаагүй. Сая 2020 оны 11 дүгээр сарын эхээр Г.С надад “байранд ахуйн газ дэлбэрсэн, хаалга, обой эвдэрч шатаад засуулчихсан” гээд зургийг нь авчирч үзүүлсэн. Би өөрөө очиж үзэхэд гадна, дотно талын модон хаалга зэргийг сольсон боловч нэмээд обойг нь бүтнээр болих, цонх солих, гал тогоо, ванны өрөөний плита солих, гипсэн хана нь цуурч завсар гарсан учир солих шаардлагатай байгааг Г.Стой ярилцаж тохироод, хамт барилгын материалын дэлгүүр орж үнийг нь судлаад жагсаалт гаргаж өгсөн байгаа.
Г.С манай байрыг үргэлжлүүлэн түрээсэлж байгаа бөгөөд хүйтний улирал учир хавар дулаан болох үед буюу 2021 оны 5 дугаар сар гэхэд засвар хийж дуусгахаар тохиролцсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Х-гийн гэрчээр өгсөн:
“...Орой 01 цагийн үед би унтаж байхад С, Д нар ирсэн. Би хоол халааж өгөөд орондоо ороод буцаад унтсан. Нэг мэдэхэд гэнэт аймар чанга чимээ гараад дэлбэрэлт болсон. Би сэрээд юу болсныг мэдээгүй, шоконд орсон. Хажуу айлын хүмүүс бас орж ирээд “гэрт нь нөлөөлсөн” гэж цагдаад дуудлага өгсөн. Онцгой байдлынхан бас ирсэн. Тэгж байхад түргэн тусламжийн машин ирээд С, Д хоёрыг эмнэлэг рүү авч яваад Сыг эмнэлэгт хэвтүүлээд, Дийг гайгүй байна гээд явуулсан.
С, Д хоёр ахуйн газ дэлбэрсэн гэсэн. Тухайн үед ...би унтаж байсан болохоор чухам юу болсныг мэдээгүй. Гэрт нэг ширхэг л газ байсан. Би сэрэхэд гал тогооны өрөөнд гал гарч байсан, би айгаад юу ч хийгээгүй. С, Д хоёр унтраагаад яваад байсан. Гэрээс гутлын бор билүү хар өнгөтэй хайрцагтай өвсийг гаргаж хаясан, хаана хаясныг мэдэхгүй. Би анх Стой танилцаад явж байхад С, Д хоёр “газ бол хүний биед хортой, муу, байгалийн өвс болохоор хүний биед газыг бодвол муу нөлөө байхгүй” гэж хэлж байсан. Энэ хоёр өвс татдаг юм уу гэж бодож байсан.
2020 оны 7 дугаар сард наадмын дараа Хөвсгөл аймгаас гараад хот руу явах замд Булган аймгийн нутаг дэвсгэр байх, замаас нээх хол биш зайтай газарт жалганаас С, Д хоёр ногоон өнгийн навчтай өвс түүсэн. Мент гэх коктейль хийдэг гааны ургамал байсан байх, тэр гаатай ургамалтай хамт түүж байсан. Түүсэн ургамлыг Д авсан байсан. Сарын өмнө Вива сити хороололд авчирч, Сын орон доогуур тавьсан. Орон доогуур гутлын хоёр хайрцагтай өвс байсан, мансууруулах төрлийн өвс юмаа, нэрийг нь мэдэхгүй.
7 дугаар сараас хойш С, Д хоёр миний мэдэхээр хоёр, гурван удаа өвс татсан. Заримдаа Сын гэрт, заримдаа гадуур татдаг байсан. Би хоёр хоногийн өмнө анх удаа гэрийн ойролцоо Сын машин дотор байхад татаж үзсэн. Энэ үед мөнгөлөг цаасанд шингэн биш, нэг хатуу ч биш ногоон хар өнгөтэй өвс тавиад, мөнгөлөг цаасны доор гал асааж бариад мөнгөн дэвсгэртээр ороож байгаад, гарч байгаа утааг нь сорж татсан. Энэ үед С, Д хоёр намайг сонирхоод татаад үз гэхээр нь татаж үзсэн, гашуун амттай байхаар нь больсон. Би дахиж татаагүй. Өнгөрсөн шөнө огт татаагүй, хэрэглээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90х, 91-92х/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5456 тоот:
“1.2.4. Шинжилгээнд ирүүлсэн объект шинжилгээ хийхэд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 9, 10 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл 5 ширхэг, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйлтэй шаазан 1 ширхэг, 6 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 1 ширхэг, 7, 8 гэж дугаарласан цаасан хайрцагтай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
“3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 117-125х/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн 5457 тоот:
1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.
Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.3522 грамм байсан ба шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 137-139х/,
10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1111 тоот шинжээчийн дүгнэлт:
1. Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өмнө нь өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Г.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Г.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Г.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Г.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
7. Г.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 159-160х/,
11. Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1110 тоот:
1. Г.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өмнө нь өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Г.С нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Г.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Г.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Г.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Г.С нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
7. Г.С нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 164-165х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн:
“...Би Прокуророос яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 101х, 104-106х, 197-198х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Ж.Галт /хэргийн 1-р хавтас 108х/, гэрч Г.Түмэндэмбэрэл /хэргийн 1-р хавтас 109-111х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 202х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 215х, 238х/, “Алтан хил” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 217х/, амбулаторийн карт, өвчний түүх баримтууд /хэргийн 1-р хавтас 219-228х, 2-р хавтас 07-10х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 244-245х/,
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Дий яллагдагчаар өгсөн:
“...Би Прокуророос яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, ямар хэрэгт яллагдаж байгаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-94х, 97-100х, 200-201х/ болон түний хувийн байдалтай холбоотой гэрч Г.Билгүүн /хэргийн 1-р хавтас 112-1113х/, гэрч О.Энхсайхан /хэргийн 1-р хавтас 115х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 203х/, иргэний үнэмлэхийн лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 212х, 229х/, “Ирээдүй” ахлах сургуулийн зан байдлын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 235-236х/, амбулаторийн карт, өвчний түүх баримтууд /хэргийн 1-р хавтас 248-250х, 2-р хавтас 01-06х, 12х, 13-17х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд зохих журмын дагуу шалгасан, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж, Г.Д, Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх энэ төрлийн бодис, аливаа бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хөр хөнөөл бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан” гэж тус тус үзэх юм.
Тухайн хэргийн нөхцөлд:
Шүүгдэгч Г.Д, Г.С нар нь гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2020 оны 7 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутэг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2020 оны 7 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Г.С нь өөрийн хөлслөн амьдрах Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны М-6 дугаар байрны 3-6 тоот дахь орон сууцанд нийт 1572.3522 грамм Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
- Мөн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хххх тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг “шавар” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгон хууль бусаар бэлтгэхийг завдсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:
- хэрэг гарсан гэх Хххх тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-33х/,
- “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох” тухай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 37, 38, 39, 40, 41 дугаар Прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 35-36х, 46-47х, 52-53х, 58-59х, 64-65х/,
- хэргийн газрын үзлэгээр илэрсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 37-44х/,
- хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 60-62х/,
- Эрүүгийн 20020 0555 0014 дугаартай хэрэгт “...ахуйн хэрэглээний газ 10 ширхэг, “7” гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцагны хамт 450.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “8” гэж дугаарласан бор өнгийн цаасан хайрцагны хамт 655.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “1” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 138.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “2” гэж дугаарласан хуванцар сав, гялгар уутны хамт 130.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал, “3” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 64.5 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “4” гэж дугаарласан хуванцар сав 1 удаагийн бээлийний хамт 137.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан шаазан тавга гялгар уутны хамт 328.8 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан цагаан өнгийн уутны хамт 311.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 110.4 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 56.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “хэргийн газрын үзлэгээр дээж авсан шатны обойны хэсэг” гэсэн хаягтай гялгар уутны хамт 18.2 грамм жинтэй хүрэн бор өнгийн зүйл, “хэргийн газраас гал тогооны өрөөний хоолны шүүгээнээс илэрсэн” гэх хаягтай гялгар уут хаягласан цаасны хамт 4.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 86х/,
- иргэний нэхэмжлэгч Ш.Оюун-Эрдэнийн: “...Хххх тоот байр нь миний эзэмшлийн байр байгаа юм. ...2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс Г.С гэх залуутай түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын 500.000 төгрөгөөр одоог хүртэлх хугацаанд түрээсэлж байна. ...сая 2020 оны 11 дүгээр сарын эхээр Г.С надад “байранд ахуйн газ дэлбэрсэн, хаалга, обой эвдэрч шатаад засуулчихсан” гээд зургийг нь авчирч үзүүлсэн. ...Г.С манай байрыг үргэлжлүүлэн түрээсэлж байгаа бөгөөд хүйтний улирал учир хавар дулаан болох үед буюу 2021 оны 5 дугаар сар гэхэд засвар хийж дуусгахаар тохиролцсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 89х/,
- гэрч А.Х-гийн: “...Орой 01 цагийн үед би унтаж байхад С, Д нар ирсэн. Би хоол халааж өгөөд орондоо ороод буцаад унтсан. Нэг мэдэхэд гэнэт аймар чанга чимээ гараад дэлбэрэлт болсон. Би сэрээд юу болсныг мэдээгүй, шоконд орсон. Хажуу айлын хүмүүс бас орж ирээд “гэрт нь нөлөөлсөн” гэж цагдаад дуудлага өгсөн. Онцгой байдлынхан бас ирсэн. Тэгж байхад түргэн тусламжийн машин ирээд С, Д хоёрыг эмнэлэг рүү авч яваад Сыг эмнэлэгт хэвтүүлээд, Д гайгүй байна гээд явуулсан.
С, Д хоёр ахуйн газ дэлбэрсэн гэсэн. ...би унтаж байсан болохоор чухам юу болсныг мэдээгүй. Гэрт нэг ширхэг л газ байсан. Би сэрэхэд гал тогооны өрөөнд гал гарч байсан, би айгаад юу ч хийгээгүй. С, Д хоёр унтраагаад яваад байсан. Гэрээс гутлын бор билүү хар өнгөтэй хайрцагтай өвсийг гаргаж хаясан, хаана хаясныг мэдэхгүй.
Би анх Стой танилцаад явж байхад С, Д хоёр “газ бол хүний биед хортой, муу, байгалийн өвс болохоор хүний биед газыг бодвол муу нөлөө байхгүй” гэж хэлж байсан. Энэ хоёр өвс татдаг юм уу гэж бодож байсан. 2020 оны 7 дугаар сард наадмын дараа Хөвсгөл аймгаас гараад хот руу явах замд Булган аймгийн нутаг дэвсгэр байх, замаас нээх хол биш зайтай газарт жалганаас С, Д хоёр ногоон өнгийн навчтай өвс түүсэн. Мент гэх коктейль хийдэг гааны ургамал байсан байх, тэр гаатай ургамалтай хамт түүж байсан. Түүсэн ургамлыг Д авсан байсан. Сарын өмнө Вива сити хороололд авчирч, Сын орон доогуур тавьсан. Орон доогуур гутлын хоёр хайрцагтай өвс байсан, мансууруулах төрлийн өвс юмаа, нэрийг нь мэдэхгүй.
7 дугаар сараас хойш С, Д хоёр миний мэдэхээр хоёр, гурван удаа өвс татсан. Заримдаа Сын гэрт, заримдаа гадуур татдаг байсан. Би хоёр хоногийн өмнө анх удаа гэрийн ойролцоо Сын машин дотор байхад татаж үзсэн. Энэ үед мөнгөлөг цаасанд шингэн биш нэг хатуу ч биш ногоон хар өнгөтэй өвс тавиад, мөнгөлөг цаасны доор гал асааж бариад мөнгөн дэвсгэртээр ороож байгаад гарч байгаа утааг нь сорж татсан. Энэ үед С, Д хоёр намайг сонирхоод татаад үз гэхээр нь татаж үзсэн, гашуун амттай байхаар нь больсон. Би дахиж татаагүй. Өнгөрсөн шөнө огт татаагүй, хэрэглээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90х, 91-92х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн обьект шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 9, 10 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл 5 ширхэг, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйлтэй шаазан 1 ширхэг, 6 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл 1 ширхэг, 7, 8 гэж дугаарласан цаасан хайрцагтай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. “3” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав.” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5456 тоот дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 117-125х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээ хийсэн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн обьект нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1.3522 грамм байсан ба шинжилгээнд 0.1 граммыг зарцуулав.” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5457 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 137-139х/,
- шүүгдэгч Г.Д, Г.С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэргийн 197-198х, 200-201х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох”, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд хэргийн шүүгдэгч Г.Д, Г.С нар нь хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн хууль бусаар бэлтгэхийг завдсан үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Нийслэлийн Прокуророос шүүгдэгч Г.Д, Г.С нар нь хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, мөн хууль бусаар бэлтгэхийг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд Г.Д, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, мөн хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах юм.
Нэр бүхий шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэвэл зохих хорих ялын доод хэмжээ нэг жил, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэн аль нь хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, шүүгдэгч Г.Д нь авто осолд орсны улмаас хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон эрүүл мэндийн байдлыг харгалзах зэрэг үндэслэл зааж, дээрх нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасныг журамлан хэрэглэж өгнө үү” хэмээх санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх доорх үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,
- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг болон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 1-р хавтас 86х/ эрүүгийн 20020 0555 0014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан:
1. Ахуйн хэрэглээний газ 10 ширхэг,
2. “7” гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцагны хамт 450.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал,
3. “8” гэж дугаарласан бор өнгийн цаасан хайрцагны хамт 655.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
4. “1” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 138.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал,
5. “2” гэж дугаарласан хуванцар сав, гялгар уутны хамт 130.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал,
6. “3” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 64.5 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал,
7. “4” гэж дугаарласан хуванцар сав 1 удаагийн бээлийний хамт 137.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
8. “5” гэж дугаарласан шаазан тавга гялгар уутны хамт 328.8 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
9. “6” гэж дугаарласан цагаан өнгийн уутны хамт 311.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
10. “9” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 110.4 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
11. “10” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 56.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл,
12. “хэргийн газрын үзлэгээр дээж авсан шатны обойны хэсэг” гэсэн хаягтай гялгар уутны хамт 18.2 грамм жинтэй хүрэн бор өнгийн зүйл,
13. “хэргийн газраас гал тогооны өрөөний хоолны шүүгээнээс илэрсэн” гэх хаягтай гялгар уут хаягласан цаасны хамт 4.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт эд зүйлс нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 1-р хавтас 86х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ахуйн хэрэглээний газ 10 ширхэг, “7” гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцагны хамт 450.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “8” гэж дугаарласан бор өнгийн цаасан хайрцагны хамт 655.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “1” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 138.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “2” гэж дугаарласан хуванцар сав, гялгар уутны хамт 130.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал, “3” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 64.5 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “4” гэж дугаарласан хуванцар сав 1 удаагийн бээлийний хамт 137.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан шаазан тавга гялгар уутны хамт 328.8 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан цагаан өнгийн уутны хамт 311.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 110.4 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 56.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “хэргийн газрын үзлэгээр дээж авсан шатны обойны хэсэг” гэсэн хаягтай гялгар уутны хамт 18.2 грамм жинтэй хүрэн бор өнгийн зүйл, “хэргийн газраас гал тогооны өрөөний хоолны шүүгээнээс илэрсэн” гэх хаягтай гялгар уут хаягласан цаасны хамт 4.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д, Г.С нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй тус тус шийтгэх тогтоолд тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ын С-, А овогт Г-ийн Д- нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, хууль бусаар бэлтгэхийг завдсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д, Г.С нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Д, Г.С нарт тус бүрд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ахуйн хэрэглээний газ 10 ширхэг, “7” гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцагны хамт 450.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “8” гэж дугаарласан бор өнгийн цаасан хайрцагны хамт 655.3 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “1” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 138.2 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “2” гэж дугаарласан хуванцар сав, гялгар уутны хамт 130.1 грамм жинтэй нунтаг ногоон ургамал, “3” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 64.5 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал, “4” гэж дугаарласан хуванцар сав 1 удаагийн бээлийний хамт 137.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан шаазан таваг гялгар уутны хамт 328.8 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан цагаан өнгийн уутны хамт 311.1 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 110.4 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “10” гэж дугаарласан хуванцар сав гялгар уутны хамт 56.2 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, “хэргийн газрын үзлэгээр дээж авсан шатны обойны хэсэг” гэсэн хаягтай гялгар уутны хамт 18.2 грамм жинтэй хүрэн бор өнгийн зүйл, “хэргийн газраас гал тогооны өрөөний хоолны шүүгээнээс илэрсэн” гэх хаягтай гялгар уут хаягласан цаасны хамт 4.7 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.
5. Энэ хэрэгт Г.Д, Г.С нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Д, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Д, Г.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД