| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0029/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/37 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З ургийн овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2135000000024 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, З ургийн овогт Д-ийн Б 1953 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл хоёр, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сум, хоёрдугаар багийн 20-04 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ж.Тг толгойн тус газарт гараараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000250024 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ж.Т-ий “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Улаангом сумын хоёрдугаар багийн нутагт байрлах н.Дийн талбайд би өөрийн 2 тооны үхэр, нэг тооны морио оруулж идээшлүүлчхээд, тухайн талбайгаас хуурай, унасан чацарганы модыг гал түлэх зорилгоор түүгээд гэр лүүгээ уяагаар татаад чирээд Д.Б-гийн хашааны урд талын хэсэгт явж байхад Д.Б гэгч нь ганцаараа хашаанаас гараад ирсэн. Тэгээд Д.Б гэгч нь “чи миний морийг талбайгаас гаргалаа, би морио оруулмаар байна” гэж хэлээд уурласан. Би “та намар 1 тооны морио талбай руу оруулаад архалж хонуулж байхад би ямар нэгэн зүйл хэлээгүй. Та хашааны үүдний хэсгийг онгорхой хаячихдаг, сүүлд та 1 тооны морь дээрээ 2 тооны морь талбай руу оруулаад задгай хаячихсан. Би энэ талбайг харж хариуцаж, эвдэрсэн зүйлийг засварлаж, намарт нь өвс авч амьдралаа залгуулдаг. Би таны малыг талбай руу оруулахгүй” гэж хэлсэн. ...би цаашаа явах гэхэд миний араас өшиглөсөн. Би тоохгүй модоо чирээд цааш явахад миний урд талд ирээд нүүрний хэсэгт намайг санамсаргүй байхад даавуун бээлийтэй гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Б.Н-гийн “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ойролцоогоор 13 цагийн үед манай нөхөр Ж.Т нь тус аймгийн Улаангом сумын 02 дугаар багийн нутагт байрлах н.Д гэгчийн талбайгаас мод чирээд ирсэн. Тэгэхээр нь би модны дээсийг тайлах гээд гэрээс гарахад Ж.Т-гийн баруун хацар хавдсан, зүүн нүдний дээд хэсэгт зулгарчихсан байдалтай байсан. Би “яасан юм бэ? Мод бэлтгэж байхдаа цохиулчихсан юм уу?” гэхэд “үгүй ээ намайг Д.Б гэгч нь зодчихлоо, миний нүүрний хэсэгт гараар хоёр удаа цохисон, өгзөгний хэсэгт 1 удаа өшиглөсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],
3. Шинжээч Б.Х-ын “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ж.Тий биед үзлэг хийж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтийг гаргасан. Үзлэг хийхэд үзүүлэгч Ж.Т нь толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, хоолонд дургүй болох, нүд харанхуйтран, явахад хөл дайвалзана гэж зовууриудыг хэлсэн. Мөн үзлэгт нүдний алимны чичирхийлэл эерэг, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт үүссэн, зүүн нүдний зовхинд зулгаралт үүссэн, симптом мана /нүдний зовхинд хоёр хуруугаар дарж үзэж эмзэглэлийг тодорхойлох арга/ эерэг байсан тул тархи доргилт онош тавьсан. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамруулж үзсэн...” гэх мэдүүлэг[3],
4. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 67 дугаартай “...Ж.Т-н биед гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зүүн нүдэнд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун нүдний цус хуралт, зүүн нүдний зулгаралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх дүгнэлт[4],
5. Шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ж.Т гэгч нь манай хашааны хажуугаар мод чирээд явж байхаар нь би дуудаж уулзаад “чи яагаад хашаа цоожлоод байгаа юм бэ” гэхэд Ж.Т би цоожлохгүй яадаг юм, би энэ талбайг мандаг, хариуцдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи бид хоёр хоёулаа адилхан, би ганц морио оруулсан, чи гурван үхрээ оруулсан чи яагаад хаалга цоожилдог юм бэ?” гэхэд “цоожлолгүй яадаг би хаалга цоожилсон. Чи морио битгий оруул” гэхээр нь би Ж.Т-г ... эхлээд нүүрний хэсэгт цохисон, түүний дараа Ж.Т модоо чирээд цаашаа явахаар нь бөгс рүү нь өшиглөсөн. Тухайн үед Ж.Т-гийн нүүр шалбарчихсан байсныг маргааш нь харсан...” гэх мэдүүлэг[5] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт бэлчээрээс болж хохирогч Ж.Т-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа хоёр удаа, бөгсөн хэсэг газарт нэг удаа өшиглөж, хохирогчийн биед “тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт, зүүн нүдэнд зулгаралт” гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ж.Т-гийн биед учирсан “тархи доргилт” нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 67 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Ж.Т-гийн “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 02 дугаар багийн нутагт Д овогтой Б гэгч нь зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Д.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйж, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолтыг[6] үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Э-ийн “...Аав Д.Б, төрсөн ээж Д нар тэтгэвэрт гарчихсан, тус аймгийн Улаангом сумын нутагт цөөхөн тооны мал маллаж амьдардаг, манай төрсөн аав Д.Б нь ажилсаг нутаг усандаа нэртэй, хүндтэй, хүмүүст тусархуу тийм хүн юм...” гэх мэдүүлэг[7], гэрч С.Гантөмөрийн “...Манай хадам аав Д.Б-г уурлаж байхыг харж байгаагүй, хүргэн болсноос хойш 25 жил болж байна, төлөв даруухан зантай, ажилсаг, тусархуу, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, эелдэг, зөөлөн зан ааштай хүн юмаа...” гэх мэдүүлэг[8], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], Улаангом сумын хоёрдугаар багийн Засаг даргын тодорхойлолт[10] зэрэг нотлох баримт авагдсан байна.
Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол хор уршгийг нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина хүлээн авч, шүүгдэгчтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, шүүгдэгч Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б нь 67 настай, өндөр насны тэтгэвэртэй, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багт оршин суудаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Д-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Б-г 500’000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаас чөлөөсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэд

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 20-21 дүгээр хуудас
[2] хх-ийн 25-26 дугаар хуудас
[3] хх-ийн 39 дүгээр хуудас
[4] хх-ийн 11-12 дугаар хуудас
[5] хх-ийн 50-51 дүгээ р хуудас
[6] хх-ийн 79 дүгээр хуудас
[7] хх-ийн 36-37 дугаар хуудас
[8] хх-ийн 34 дүгээр хуудас
[9] хх-ийн 84 дүгээр хуудас
[10] хх-ийн 68 дугаар хуудас
гээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА