Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1492

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/01492

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, өөрийн байранд оршин байрлах Голомт банк ХХК /2075377/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 70-40 тоотод оршин суух, Тогоочийн долоо овогт Будын Оюунцэцэгт /ЛЛ81050460/ холбогдох,  

Зээлийн гэрээний төлбрөт 6,899,331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад   

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тогоочийн долоо овгийн Будын Оюунцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Голомт банктай ЗГ2905101333 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр 3Г-2905101333A тоот зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан 3,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр цалин барьцаалсан зээл авсан болно.

Зээлдэгч нь ЗГ2905101333, 2905101333А дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүйгээр 308 хоногоор тасалдуулсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 6,238,596 төгрөг, зээлийн хүү 638,704.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 966.00 төгрөг, нийт 6,899,331 төгрөгийг Б.Оюунцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Оюунцэцэг надад холбогдох зээлийн төлбөрт 6,899,331  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,889,331 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкинд төлж барагдуулсан тул хэргийг хааж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Б.Оюунцэцэгээс зээлийн төлбөрт 6,889,331 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,889,331 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны 9141000015 дугаарын дансанд төлсөн болох нь түүний тайлбар, хавсарган ирүүлсэн банкны баримтаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдох 6,899,331 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,339.29 төгрөгийн тал хувь болох 62,669.64 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Оюунцэцэгээс 62,669.64 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ