Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/216

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар,

гэрч Ч.Б,

шүүгдэгч В.Г, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, З.Ариунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В-ийн Г-т холбогдох эрүүгийн  1905023950714 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дорноговь аймгийн ************* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “****************” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ************* дүүргийн ** дугаар хороо, 13 дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт В-ийн Г /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч В.Г нь “***************” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа мөн өөрийн үүсгэн байгуулсан “Г Х Ө” ХХК-д захирал ажилтай байсан Ч.Б-гээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “40.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, санаа зоволтгүй өндөр өгөөжтэйгөөр ганцхан сарын дотор буцаагаад өгнө” гэж Б.А-д итгүүлэн хуурч “Г Х Ө” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн *** дүгээр хороо, ** хороолол, *** байрны *** тоот *** мкв талбайтай 3 өрөө орон сууцны ********* дугаар гэрчилгээг барьцаалан 40.000.000 төгрөгийг компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.А-аар Б.А-той 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр “Зээлийн гэрээ”-г байгуулах замаар баримт бичиг ашиглан 40.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Г мэдүүлэхдээ: “...“,***************” ХХК нь 2013 онд байгуулагдсан бөгөөд хүргэн болох Б манайд ажилладаг байсан. Би хохирогч А-ыг танихгүй бөгөөд Б-г А нь танина. 2017 онд уурхайд түлш шатахуун, ажилчдын хоол хүнсний, мөнгөгүй болсон байсан тул Б-д хэлээд “таньдаг хүн байвал мөнгө асуучих” гэхэд “манай найз А мөнгө зээлье гэнэ” гэхээр нь Б-д өөрөө шийд гэсэн бөгөөд Б нь А-оос 40 сая төгрөгийг зээлж авсан байсан. Миний хувьд тухайн мөнгөнөөс хувьдаа завшаагүй. Гэрээний хувьд иргэд хоорондын иргэний журмаар явах ёстой хэлцэл юм. Тухайн үед Хөгжлийн банкнаас зээл аваад Б-д мөнгө өгсөн боловч А-той тохирчихлоо гэж надад хэлсэн. Тийм болохоор энэ зээлийн асуудлыг Б хариуцах ёстой. Иймд би залилах гэмт хэрэг үйлдээгүй тул намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын үед би Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байхад Г, Б хоёр анх хамт орж ирээд байр барьцаалж зээл авсан юм. Тэр үед Г намайг харсан бөгөөд тэрнээс хойш Б-г таньдаг болсон. Тухайн үед Б над руу яриад “мөнгө хэрэгтэй байна, байр барьцаалаад мөнгө зээлье” гэсэн. Мөн Г над руу утсаар яриад “байр барьцаалаад мөнгө зээлэх хэрэгтэй байна” гэхээр нь байрыг нь барьцаалаад 40 сая төгрөгийг өгсөн. Тэгээд мөнгөө буцааж авах болоход Г нь өгөхгүй “Б-гээс ав” гэдэг бөгөөд бас намайг танихгүй гэж ярьдаг. Б, А хоёр нь Г-ийн ажилтнууд бөгөөд эцсийн дүнд Г л тэр компанийн эзэмшигч үр ашгийг хүртэж явдаг. Гэтэл одоо мэдэхгүй, танихгүй Б-тэй учраа ол гэж байгаад маш их гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Б мэдүүлэхдээ: “...“Г Х Ө” ХХК-ийн мөнгө захиран зарцуулах болон бусад бүх эрх мэдэл Г-т байдаг байсан. Г нь “чиний нэр дээр компани байгуулчихъя” гээд намайг цалинжуулж ажиллуулдаг байсан бөгөөд надад урамшуулалд байр авч өгнө гэж хэлдэг байсан. Тухайн үед уурхай дээр түлш, ажилчдын хоол хүнсний нөөцгүй болсон тул Г нь надад хандаж “найз нөхдөөсөө мөнгө зээл аваад өг” гэсний дагуу тэр мөнгийг А-оос зээлсэн. Надад ямар нэгэн мөнгө хөрөнгийг захиран зарцуулах эрх байгаагүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд: 

Хохирогч Б.А-ын:

“...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Г Х Ө” ХХК-ийн захирлууд болох В.Г, Ч.Б нар “Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр ажиллаж байгаа, түлш авах аргагүй болоод дээр нь хүнд механизмын техник сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, чи бид хоёрт 40.000.000 төгрөг зээлээч, бид чамд байр барьцаанд тавиад сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээл авъя” гэж хэлсэн. А Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 58в байрны 804 тоот байрны гэрчилгээг аваад очсон, гэрээ байгуулаад өмнө тохирсны дагуу бэлнээр 24.000.000 төгрөг, үлдсэн 16.000.000 төгрөгийг А-ын данс руу хийсэн. Тухайн үедээ би А-аас Г, Б нарын талаар асуухад гайгүй хүмүүс би танаас авсан мөнгийг тэр хоёрт өгнө гэж хэлсэн. Тухайн үед нь би А-д чамтай гэрээ байгуулаад чамд мөнгө өгч байгаа, асуудал болбол чи хариуцна шүү гэж хэлсэн. А ямар нэг зүйл болохгүй байх гэж хэлсэн. Тэгээд 1 сар өнгөрсөн, В.Г, Ч.Б нарт мөнгөө төлөх талаар хэлж байсан. Г-той утсаар ярихаар намайг мэдээгүй байхад Б, А нар наад мөнгийг чинь авсан, Б та хоёр найз нөхөд угаасаа хоорондоо тохироод ийм гэрээ гаргаж ирээд байгаа юм биш үү гэсэн. А-ыг олж уулзан мөнгөө авъя гэхэд би мөнгийг чамаас эхэлж авсан нь үнэн, Гийн хэлсний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн. Тэгэхээр надаас мөнгийг Г авсан нь тодорхой болж байгаа юм. Намайг банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхад Г, Б хоёр зээл авч байсан. Г нь Булган аймгийн Бүрэгхангай суманд алт ухаж байсан. Компанийн ерөнхий захирал нь Г, гүйцэтгэх захирал нь Б байсан. Г 2017 оны 08, 09 сарын орчим зээл авсан гэсэн. Тэгэхэд надад барьцаанд өгсөн байсан байрны гэрчилгээг Б авсан. Б надаас байрны гэрчилгээ авахдаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад байрыг чинь барьцаа хөрөнгө болгоно, зээл гараад ирэхээр чиний мөнгийг өгнө гэж ярьсан. Тэрнээс хойш ямар нэг сураггүй болсон.

...Нэмж хэлэхэд анх надаас мөнгө хүлээн авсан А-ыг олж уулзан мөнгөө авъя гэхэд надад хэлэхдээ би мөнгийг чамаас авсан нь үнэн, Гийн хэлсний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн гэж байгаа. ...Б надаас байрны гэрчилгээ авахдаа Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад байрыг чинь барьцаа хөрөнгө болгоно, зээл гараад ирэхээр чиний мөнгийг өгнө гэж ярьсан. Тэрнээс хойш ямар нэг сураггүй болсон.

...Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, ** байрны *** тоот *** мкв талбайтай 3 өрөө орон сууцны ********* дугаартай гэрчилгээ барьцаалан мөнгө авахдаа барьцаалаарай гэрээ хийгээгүй, сарын дотор мөнгийг чинь найдвартай буцаагаад өгнө, эсвэл наад барьцаалсан байрны гэрчилгээг барьцаа болгон албан ёсоор өгнө гэж хэлж итгүүлэн мөнгө авсан. Би 2018 оны цагаан сарын өмнө Б-гээс 1.500.000 орчим төгрөгийг гуйж авсан, би энэ мөнгийг Б-д өгнө, Б-гээс авсан мөнгө нь В.Г-т өгсөн 40.000.000 төгрөгөөс буцаагаад надад төлсөн мөнгө биш юм. В.Г-оос мөнгөө авъя гэхээр миний нэрийг манайд ажиллаж байсан Б, А нар бариад чамаас мөнгө авсан юм шиг байна, баримт материалаа үзэж байгаад эргээд холбогдъё гэж хэлсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 2020 оны 02 дугаар сард В.Г-той уулзахад чи нөгөө А гэх залуу юу гэхээр нь та авсан мөнгө төгрөгөө өгөөч гэсэн чинь чамаас мөнгө төгрөг аваагүй, чамайг танихгүй гэж хэлсэн. Ингээд Б, Г нартай уулзахад Б Г-т хандан та хүнээс авсан мөнгө төгрөгөө төлөөч гэж хэлсэн чинь Г чи найзынхаа нэрийг барьж компаниас мөнгө идэх гээд байгаа юм уу гэж хэлсэн. Б тэгсэн чинь ажлаа явуулж чадахгүй, мөнгө төгрөггүй болоод байхад А-той ярьж мөнгө төгрөг ав гэж хэн хэллээ, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахад чинь А-ын мөнгийг өг гэж намайг хэлэхэд А-д юу гэж мөнгө төгрөг өгөх юм гэж хэлснээс болж чамтай маргалдсан биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Г чи ийм дүү байдаг юм уу, гөлөг минь гээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь би гараад жижүүрийн цагдаа дуудаж салгуулсан. ...Би нягтлан бодогч А-тай холбоо барьж, авчирсан, А, Б, Г нар хоорондоо уулзсан, би гадагшаа гарсан тэд нар юу ярьсан талаар мэдэхгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж ороход Г нь мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, ялаа авъя, хэсэг хугацаанд амарч байгаад ирье гэх зэргээр яриад сууж байсан. ...А мөнгөний зарцуулалтын талаар В.Г-т хэлсэн чинь зөвшөөрсөн гэж надад хэлсэн. А В.Г-ийн компанид ажиллаж байхад хүмүүс мөнгө төгрөг нэхэж ирэхээр компанийн ажилтнаар дамжуулан мөнгө авч, нөгөө хүмүүс мөнгөө өг гэхээр би аваагүй гээд гүрийгээд хүний мөнгө төгрөгийг өгдөггүй юм гэж хэлж байсан. ...В.Г зээлээ аваад миний мөнгийг өгөөгүй,... өөрийнхөө компанийн ажилчдын нэрээр надаас мөнгө аваад өгөхгүй залилан мэхэлж байгаад гомдолтой байна.

...Би В.Гийн охин Н-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад манай компани чамаас зээл аваагүй, энэ талаар би мэдэхгүй, Б, А нар компаниас гарсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь зээл төлөх хуваариа В.Гийн охин Наранзулд үзүүлж, надаас зээлсэн мөнгөний хүү гэж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.720.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 3 удаагийн төлөлтөөр 7.220.000 төгрөгийг хэн төлсөн юм бэ гэхэд манайх судалъя, чи наад баримтаа үлдээчих гээд зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарийг аваад үлдсэн. Энэ баримтыг би гаргаж өгснийг В.Г зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийн хамт хэрэгт гаргаж өгсөн байна. Би зээлийн гэрээний дагуу хүү гэж 7.220.000 төгрөгийг авсан. Гэхдээ анх өгсөн үндсэн зээлийн 40.000.000 төгрөгөөс зээлийн хүү гэж өгсөн 7.220.000 төгрөгийг хасахаар 32.780.000 төгрөг болж байгаа. Ч.Б В.Г-ийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгөний зээл авсан талаар хэлсэн. В.Гоос одоо үлдэгдэл 32.780.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 19-20, 22, 24-25, 27/,

Гэрч Ч.Б-гийн:

“...Би “****************” ХХК-нд 2014 оноос эхэлж ажилласан. ********** аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг “************” гэх газарт байгаа уурхайд ажиллаж байхад 2017 оны 07 дугаар сард машин механизмын түлш, уурхайн ажилчдын хоол хүнс дуусах болоод мөнгөний хэрэг болсон. Компанийн захирал Г надтай уулзаад чи Улаанбаатар хотын Төмөр замд байдаг байр барьцаалаад найзаасаа мөнгө зээлээд өг гэж гуйсан. Г наад байрны өмчлөгчийг өөрчлөхгүй, барьцаалбал болгохгүйгээр байрны гэрчилгээг өгөөд 40.000.000 төгрөг зээлээд өг гэсэн. Ингээд би Б.А-той яриад байрны гэрчилгээ өгч 40.000.000 төгрөг зээлсэн. Энэ зээлсэн мөнгийг компанийн захирал Г нягтлан бодогчоор дамжуулан түлш шатахуун, хоол хүнс авсан. Нягтлан бодогч А захирал Гийн зааврын дагуу мөнгийг шилжүүлж, зарцуулсан. Би Б.А-оос авсан 40.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг захирал Г төлөх ёстой юм. Г Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах гэж байна гээд 2017 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод орж ирээд намайг А-той уулзаад нөгөө байрны гэрчилгээг аваад өг, барьцаа хөрөнгө дутаад байна гэсэн. Би Б.А-той уулзаад учир байдлыг хэлж, мөнгөний барьцаанд байсан байрны гэрчилгээг аваад Г-т өгсөн. Г Хөгжлийн банкнаас 50.000.000 иен зээлж авсан байсан. Миний мөнгөний асуудалд оролцсон оролцоо нь энэ юм. “****************” ХХК-ийн захирал Г нь 40.000.000 төгрөгийг Б.А-оос надаар дамжуулан авч байхад алтны уурхай нь ажиллаж байсан. Тухайн үед уурхайгаас олборлосон алтыг Г авч борлуулдаг байсан. Өдөрт 200 граммаас 500 грамм алт олборлож байсан. Б.А-ын мөнгийг өгөх бүрэн боломж байсан. Уурхайн үйл ажиллагааг явуулж байсан техник хэрэгсэл нь Г--ийн өмч хөрөнгө юм, ямар нэг түрээсийн техник хэрэгсэл байгаагүй болохоор түрээсийн мөнгө төлнө гэсэн асуудал байгаагүй.

...2018 оны 2 сард Г-ийн охин Н нь Англи улсаас сургуулиа төгсөж ирсэн тэгээд “Г Х Ө” ХХК-г надаас Г нь Н руугаа шилжүүлж авсан, зүгээр л нэр шилжүүлээд авсан, тэрнээс хойш А-ын мөнгөний талаар Н, Г нарт хэлэхэд огт тоогоогүй өгнө л гээд яваад байсан. 2018 оны 5 дугаар сард Г нь 6 сарын хугацаагаар цагдан хоригдсон, би тэр үед нь ажлыг нь явуулж байсан Н-тай таарч тохирохгүйн улмаас ажлаасаа 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гарсан, удалгүй Г суллагдсан, тэгээд Г-оос А-ын мөнгөний талаар хэлсэн тухайн үед А ч өөрөө очиж уулзсан мөнгийг нь өгөөч ээ гэхэд Г би аваагүй би тийм мөнгө аваагүй юу яриад байгаа юм гэж улайм цайм гүтгэх болсон, тэгээд бүр санхүүгийн шалгалт компанидаа хийхэд тийм мөнгө гарч ирээгүй энэ тэр гэж ярьсан, уул нь бол тайланд тусгагдсан байх ёстой, тухайн үед Г өөрийнхөө дансыг ашигладаггүй охин Н-нхаа дансыг ашигладаг мөнгийг бол А-ын дансаар авсан, А нь тухайн үед Гийн хэлсний дагуу зарцуулсан мөнгийг худалдан авалт хийсэн... А-оос авсан мөнгийг Г захирал зарцуулсан өөрөөр хэлбэл компанийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүн зөвхөн Г юм.

...Би Б.А-той уулзаад учир байдлыг хэлж мөнгөний барьцаанд байсан байрны гэрчилгээг аваад Г-т өгсөн. Г Хөгжлийн банкнаас 50.000.000 иен зээлж авсан байсан. Миний мөнгөний асуудалд оролцсон оролцоо нь энэ юм. ...“****************” ХХК-ийн захирал Г нь 40.000.000 төгрөгийг Б.А-оос надаар дамжуулан авч байхад алтны уурхай нь ажиллаж байсан.

...В.Г нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. В.Г нь уурхайгаас олборлосон алтаа аваад явдаг, мөнгийг нь яадаг талаар мэдэхгүй байна... Б.А-д 1.500.000 төгрөгийг компанийн мөнгөнөөс авч өгсөн, мөнгөө нэхээд байсан юм. Тэгээд энэ байдлаас болоод В.Г-той муудаж байсан. Энэ мөнгийг В.Г-ийн төлөх ёстой 40.000.000 төгрөгөөс хасаж тооцох байх...” гэсэн мэдүүлэг /1 хх 29-30, 31-32, 34, З6/,

Гэрч Г.А-ын:

“...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б аймгийн Б сумын 0 дугаар багийн нутаг “Т***********” гэх газарт “****************” ХХК /РД: ******/ нэртэй уурхай руу захирал Г явсан. Г уурхай дээр очоод над руу утсаар ярьж, уурхай дээр ажиллаж байгаа техникүүд түлшгүй болсон байна, ямар нэг аргаар мөнгө олоод явуулчих гэсэн. “Г Х Ө” ХХК-ийн нэр дээр байгаа 2 өрөө байрыг зээлийн барьцаанд тавиад мөнгө явуул гэсэн. “Г Х Ө” ХХК-ийн захирал Б нь хөдөө байсан болохоор итгэмжлэл хийж өгч чадахгүй байсан. Захирал Г над руу утсаар яриад Б-гийн найз А-той уулзаад “Г Х Ө” ХХК-ийн нэр дээр байгаа 2 өрөө байрны гэрчилгээг барьцаанд өгөөд 40.000.000 төгрөг авчих гэж хэлсэн. Би А гэдэг хүнтэй очиж уулзан байрны гэрчилгээг өгөөд мөнгө авах гэсэн чинь чамд зүгээр мөнгө өгөөд явуулахгүй, хоёулаа нотариат орно гээд зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь байрны гэрчилгээ чиний нэр дээр байхгүй болохоор зээлийн болон барьцааны гэрээ хийх боломжгүй гэсэн. Энэ талаар В.Г-т хэлэхэд ирэх долоо хоногт алт тушаагаад 40.000.000 төгрөгийг төлчихнө гэсэн. Г чи өөр дээрээ зээлийн гэрээ байгуулаад мөнгийг авчих гэсэн. Би Б.А-той зээлийн гэрээ байгуулаад байрны гэрчилгээг барьцааны гэрээгүйгээр өгөөд 40.000.000 төгрөгийг авсан. Б.А мөнгөө өгөхдөө надад бэлнээр 24.000.000 төгрөгийг өгч, 16.000.000 төгрөгийг миний Хаан банкны ***********дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ************* данснаас “орлого” гэсэн утгатай АТМ-ээс шилжүүлэн өгсөн. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг өөрийн дансаар оруулаад захирал В.Гийн хэлж ярьсан данс руу шилжүүлэн өгч зарлага гаргасан нь миний Хаан банкны 5753832708 дугаарын дансны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх дансны хуулгаар нотлогдож байгаа. Би Б.А-оос өгсөн 40.000.000 төгрөгөөс өөртөө ашигласан ямар нэг асуудал байхгүй. Захирал В.Г нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын мөнгөн тэмдэгт болох иенээр зээл авна гээд материал бэлдүүлж байсан. Намайг ажлаас гарахын өмнө Монгол Улсын Хөгжлийн банкнаас иений зээл нь орж ирж байсан.

...Б.А мөнгөө өгөхдөө надад бэлнээр 24.000.000 төгрөгийг өгч, 16.000.000 төгрөгийг миний Хаан банкны ********* дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ********* данснаас “орлого” гэсэн утгатай АТМ-ээс шилжүүлэн өгсөн. Ингээд би Б.А-оос бэлнээр авсан 24.000.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3.980.000 төгрөг, 3.960.000 төгрөг, 4.060.000 төгрөг, 3.980.000 төгрөг, 4.020.000 төгрөг, 4.000.000 төгрөгөөр, нийт 24.000.000 төгрөгийг АТМ-ээс өөрийн Хаан банкны ********** дугаарын данс руу орлого болгож хийсэн. Захирал В.Г-ийн хэлснээр Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг түлш, хоол хүнс, сэлбэг хэрэгсэл, уурхайд хэрэглэх аж ахуйн материалд зарцуулсан. Миний Хаан банкны ********** дугаарын данснаас 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр В.Г-ийн охин Г.Наранзулын Хаан банкны ********** дансанд 3.000.000 төгрөг, В.Гийн эгч В.Нямаагийн Хаан банкны ******** дансанд 1.000.000 төгрөг, “********” ХХК-ийн Хаан банкны *********** дансанд түлшний үнэ 25.942.400 төгрөг, уурхай руу түлш тээвэрлэх **** дугаартай цистрений жолооч Т-ийн Хаан банкны ******* дансанд түлшний үнэ гэж 900.000 төгрөг, сэлбэгийн үнэ гэж Хаан банкны ********** данс руу 90.800 төгрөг, Хаан банкны ******** данс руу 648.600 төгрөг, Хаан банкны ******* данс руу 8.000.000 төгрөг, Б-гийн Хаан банкны ********** данс руу газ, бензиний үнэ гэж 235.000 төгрөг, Б.А-той байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулсан нотариатын төлбөр 52.000 төгрөгийг Хаан банкны ********** данс руу тус тус шилжүүлэн өгсөн. Уурхайн тос тосолгооны материалыг арчих гэж комиссын баглаа авахаар Хаан банкны ********* данс руу 150.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг өөрийн дансаар оруулаад захирал В.Г-ийн хэлж ярьсан данс руу шилжүүлэн өгч зарлага гаргасан нь миний Хаан банкны ********* дугаарын дансны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх дансны хуулгаар нотлогдож байгаа. Би Б.А-оос өгсөн 40.000.000 төгрөгөөс өөртөө ашигласан ямар нэг асуудал байхгүй.

...Намайг ажлаас гарахын өмнө захирал В.Г нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас Япон улсын мөнгөн тэмдэг болох иенээр зээл авна гээд материал бэлдүүлж байсан ба зээл нь орж ирж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 37-38, 40-41/,

Г.А, Б.А нарын хооронд хийгдсэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбар /1 хх 93-94/,

Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 29/6856 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Г.А-ын эзэмшдэг Хаан банкны ******* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 98-104/,

Г.А-ын эзэмшдэг Хаан банкны 5******* дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 95-96/,

Гэрч Г.Н-ын:

“...Би тухайн үед Англи улсад сурч байсан учраас ********** тоот дансны картыг манай аав ашиглаж байсан. Мөнгө орсон, гарсан мэдээллийг би мэдэхгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 23-наас 2019 оны 05 дугаар сарын 27-ныг хүртэл “Г Х Ө" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь үнэн. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буцаад аав болох В-ийн Г руу шилжүүлсэн бөгөөд одоогоор энэ компанийн асуудал надад огт хамаагүй болсон...” гэсэн мэдүүлэг /1 хх 42-43/,

Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29/3039 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Г.Н-ын эзэмшдэг Хаан банкны ********** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 195-196/,

Монгол Улсын Хөгжлийн банкны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/462 дугаартай:

“...******** регистрийн дугаартай “****************” ХХК-нд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 32.574.743.41 иен, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 22.400.000 иений зээлийг тус тус авсан...” гэсэн албан бичиг /1 хх 209-211/,

“****************” ХХК, “Г Х Ө” ХХК-иудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд, “Г Х Ө” ХХК-ийн холбогдох баримт бичгүүдийн хуулбар /1 хх 212-250, 2 хх 1-37/,

Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/115 дугаартай:

“...Манай сумын 3 дугаар багийн нутаг “Туулын зүүн дэнж” нэртэй газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “****************” ХХК нь 2017 онд хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Сумын газрын даамалтай 496,000 төгрөгийн газрын гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй...” гэсэн албан бичиг, хавсралтын хамт /2 хх 39-43/,

Монгол банкны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн н/90 дугаартай:

“...“****************” ХХК-ийн /16 ширхэг гулдмай, цэвэр жингээр алт 10,987.95 грамм, цэвэр жингээр мөнгө 719.42 грамм/ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол банканд тушаасан алтны мэдээ, хавсралтын хамт /1 хх 188-189/,

УБЕГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/3110, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11/5034 дугаартай албан бичгүүд, хавсралтын хамт,

“****************” ХХК, “Г Х Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /1 хх 108-110/,

“Г Х Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, “Г Х Ө” ХХК-ийн холбогдох баримт бичгүүдийн хуулбар /1 хх 113-184/,

Шүүгдэгч В.Г-ийн:

“...Би Б.А гэх хүнийг танихгүй, энэ хүнтэй уулзаж байгаагүй. 2017 оны 07 дугаар сард Б аймгийн Б суманд уурхай дээр мөнгөний хэрэг болоод банк бус санхүүгийн байгууллагууд руу утсаар ярьж байхад миний хажууд Б сонсоод зогсож байсан. Б манай найз мөнгө зээлээд хүүг нь аваад явж байж болно гэнэ гэхээр нь чиний найз юм бол хүүг нь төлөөд явж байгаад дараа нь үндсэн мөнгийг төлье гэж хэлсэн. Б яриад болсон гэж байсан, би энэ мөнгө зээлсэн талаар сайн санахгүй байна. Компанийн бичиг баримтаа үзэхэд Б.А-оос авсан мөнгөний хүүг төлөөд явж байсан баримт гарч ирсэн. Ч.Б мөнгийг аваад Б.А-д зээлсэн мөнгөний хүүг төлж явсан байна. Энэ нь нягтлан бодогч А-ын хөтөлж байсан санхүүгийн баримт бичгээр харагдаж байна. Б.А 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээгээ хуулбарлаад ар талд нь зээлийн хүү авсан хуваарийг гаргаж өгсөн байна. Би А-оос авсан мөнгийг өгөхгүй, залилаад зугтаагаад байсан асуудал байхгүй. Тухайн үед компани мөнгө төгрөгийн их өртэй байсан. Өртэй байсан гэдгийг Б, А хоёр мэдэж байгаа. ...Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээр өмнөх өр зээлээ дарсан. Зээл авах үедээ Ч.Б-ээс Б.А-ын мөнгийг төлөх юм уу яах юм бэ гэхэд А зээлсэн мөнгөний хүүгээ аваад явж байя гэнэ гэж надад хэлсэн. Тэгээд Б.А-ын 40.00.000 төгрөгийг өгөөгүй, хүүг нь төлөөд явж байсан. “****************” ХХК-ийн үйл ажиллагааг 2019 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр зогсоосон байсан. 2018 онд би үйл ажиллагаа явуулаагүй, хорих 461 дүгээр ангид 4 сар хоригдоод гарч ирэхэд компанийн бүх эд зүйлийг лацадсан байсан. Иргэн Б.А нь зээлсэн мөнгөний хүүгээ аваад явж байсан. А-оос авсан мөнгөний зарцуулалтын талаар Б, А нар сайн мэдэж байгаа байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 хх 64-65/,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1372 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /3 хх 33-37/,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1372 дугаартай магадлал /3 хх 38-42/,

Шүүгдэгч В.Г-ийн гаргасан гомдол, түүний хариу /2 хх 201-206/,

“Г Х Ө” ХХК-ийн дүрэм болон шийдвэрүүд /1 хх 138-161/,

Худалдаа хөгжлийн банкны албан бичгийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4/482 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот /1 хх 209-211/,

Хохирогч Б.А-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 79-80/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд В.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч В.Г нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.А-оос 40.000.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 31.280.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч В.Г нь Алтны уурхай ажиллуулдаг, мөн Хөгжлийн банкнаас зээл авах гэж байгаа гэж итгүүлэн хохирогч Б.А-ыг залилсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайн үед мөнгө авахдаа хийсэн гэрээ нь иргэний эрх зүйн харилцаа байгаагүй бөгөөд энэ гэрээгээр зөвхөн халхавчилсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “Хэргийн бодит үнэнийг тогтоож тогтоож чадаагүй. Залилах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдоогүй бөгөөд Зээлийн гэрээний үндсэн дээр мөнгө өгсөн, авсан иргэний эрх зүйн харилцаа юм. Мөн улсын яллагчаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн мөнгөнөөс В.Г нь өөртөө нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Зээлийн гэрээ яллах талын нотлох баримт болж чадахгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунцэцэг “Б нь А-ыг урьд нь таньдаг харилцаатай байсан. Шүүгдэгч В.Г нь бусдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаагүй. Зээлийн гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр хэлцэл мөн биш гэдгийг улсын яллагч тогтоохгүй. Шүүх тогтооно. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож чадаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.       

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч В.Г-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч В.Г нь: “****************” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа мөн өөрийн үүсгэн байгуулсан “Г Х Ө” ХХК-д захирал ажилтай байсан Ч.Б-гээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “40.000.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, санаа зоволтгүй өндөр өгөөжтэйгөөр ганцхан сарын дотор буцаагаад өгнө” гэж Б.А-д итгүүлэн хуурч “Г Х Ө” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Б дүүргийн * дүгээр хороо, * хороолол, ** байрны ** тоот 67.3 мкв талбайтай 3 өрөө орон сууцны ********* дугаар гэрчилгээг барьцаалан 40.000.000 төгрөгийг компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.А-аар Б.А-той 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 1 сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр “Зээлийн гэрээ”-г байгуулах замаар баримт бичиг ашиглан 40.000.000 төгрөгийг авч залилсан болох нь:

- Хохирогч Б.А-ын “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Г Х Ө” ХХК-ийн захирлууд болох В.Г, Ч.Б нар “Төв аймгийн З суманд алт олборлох чиглэлээр ажиллаж байгаа, түлш авах аргагүй болоод дээр нь хүнд механизмын техник сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, чи бид хоёрт 40.000.000 төгрөг зээлээч, бид чамд байр барьцаанд тавиад сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээл авъя” гэж хэлсэн. ...А нь Б дүүргийн * дүгээр хороо ** байрны ** тоот байрны гэрчилгээг аваад ирсэн, гэрээ байгуулаад өмнө тохирсны дагуу бэлнээр 24.000.000 төгрөг, үлдсэн 16.000.000 төгрөгийг А-ын данс руу хийсэн. ...Тэгээд 1 сар өнгөрсөн, В.Г, Ч.Б нарт мөнгөө төлөх талаар хэлж Г-той утсаар ярихад намайг мэдээгүй байхад Б, А нар наад мөнгийг чинь авсан, Б та хоёр найз нөхөд угаасаа хоорондоо тохироод ийм гэрээ гаргаж ирээд байгаа юм биш үү гэсэн. А-ыг олж уулзан мөнгөө авъя гэхэд би мөнгийг чамаас эхэлж авсан нь үнэн, Гийн хэлсний дагуу мөнгийг шилжүүлэн өгсөн гэж хэлсэн. ...Намайг банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байхад Г, Б хоёр зээл авч байсан. ...Б надаас байрны гэрчилгээ авахдаа Монгол Улсын Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад байрыг чинь барьцаа хөрөнгө болгоно, зээл гараад ирэхээр чиний мөнгийг өгнө гэж ярьсан.

...В.Г-оос мөнгөө авъя гэхээр миний нэрийг манайд ажиллаж байсан Б, А нар бариад чамаас мөнгө авсан юм шиг байна, баримт материалаа үзэж байгаад эргээд холбогдъё гэж хэлсэн. Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр 2020 оны 02 дугаар сард В.Г-той уулзахад чи нөгөө А гэх залуу юу гэхээр нь та авсан мөнгө төгрөгөө өгөөч гэсэн чинь чамаас мөнгө төгрөг аваагүй, чамайг танихгүй гэж хэлсэн.

...Би В.Г-ийн охин Н-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр очиж уулзахад манай компани чамаас зээл аваагүй, энэ талаар би мэдэхгүй, Б, А нар компаниас гарсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь зээл төлөх хуваариа В.Г-ийн охин Н-д үзүүлж, надаас зээлсэн мөнгөний хүү гэж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.720.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 3 удаагийн төлөлтөөр 7.220.000 төгрөгийг хэн төлсөн юм бэ гэхэд манайх судалъя, чи наад баримтаа үлдээчих гээд зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарийг аваад үлдсэн. Энэ баримтыг би гаргаж өгснийг В.Г зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарийн хамт хэрэгт гаргаж өгсөн байна. Би зээлийн гэрээний дагуу хүү гэж 7.220.000 төгрөгийг авсан. Гэхдээ анх өгсөн үндсэн зээлийн 40.000.000 төгрөгөөс зээлийн хүү гэж өгсөн 7.220.000 төгрөгийг хасахаар 32.780.000 төгрөг болж байгаа энэ хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Б-гийн “...Би “****************” ХХК-нд 2014 оноос эхэлж ажилласан. Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Туулын зүүн дэнж” гэх газарт байгаа уурхайд ажиллаж байхад 2017 оны 07 дугаар сард машин механизмын түлш, уурхайн ажилчдын хоол хүнс дуусах болоод мөнгөний хэрэг болсон. Компанийн захирал Г надтай уулзаад чи Улаанбаатар хотын Төмөр замд байдаг байр барьцаалаад найзаасаа мөнгө зээлээд өг гэж гуйсан. Г наад байрны өмчлөгчийг өөрчлөхгүй, барьцаалбал болгохгүйгээр байрны гэрчилгээг өгөөд 40.000.000 төгрөг зээлээд өг гэсэн. Ингээд би Б.А-той яриад байрны гэрчилгээ өгч 40.000.000 төгрөг зээлсэн. Энэ зээлсэн мөнгийг компанийн захирал Г нягтлан бодогчоор дамжуулан түлш шатахуун, хоол хүнс авсан. Нягтлан бодогч А захирал Гийн зааврын дагуу мөнгийг шилжүүлж, зарцуулсан. Би Б.А-оос авсан 40.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг захирал Г төлөх ёстой...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Г.А-ын “...Г уурхай дээр очоод над руу утсаар ярьж, уурхай дээр ажиллаж байгаа техникүүд түлшгүй болсон байна, ямар нэг аргаар мөнгө олоод явуулчих гэсэн. “Г Х Ө” ХХК-ийн нэр дээр байгаа 2 өрөө байрыг зээлийн барьцаанд тавиад мөнгө явуул гэсэн. “Г Х Ө” ХХК-ийн захирал Б нь хөдөө байсан болохоор итгэмжлэл хийж өгч чадахгүй байсан. Захирал Г над руу утсаар яриад Б-гийн найз А-той уулзаад “Г Х Ө” ХХК-ийн нэр дээр байгаа 2 өрөө байрны гэрчилгээг барьцаанд өгөөд 40.000.000 төгрөг авчих гэж хэлсэн. Би А гэдэг хүнтэй очиж уулзан байрны гэрчилгээг өгөөд мөнгө авах гэсэн чинь чамд зүгээр мөнгө өгөөд явуулахгүй, хоёулаа нотариат орно гээд зээлийн гэрээ байгуулах гэсэн чинь байрны гэрчилгээ чиний нэр дээр байхгүй болохоор зээлийн болон барьцааны гэрээ хийх боломжгүй гэсэн. Энэ талаар В.Г-т хэлэхэд ирэх долоо хоногт алт тушаагаад 40.000.000 төгрөгийг төлчихнө гэсэн. Г чи өөр дээрээ зээлийн гэрээ байгуулаад мөнгийг авчих гэсэн. Би Б.А-той зээлийн гэрээ байгуулаад байрны гэрчилгээг барьцааны гэрээгүйгээр өгөөд 40.000.000 төгрөгийг авсан. Б.А мөнгөө өгөхдөө надад бэлнээр 24.000.000 төгрөгийг өгч, 16.000.000 төгрөгийг миний Хаан банкны *******дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны ********* данснаас “орлого” гэсэн утгатай АТМ-ээс шилжүүлэн өгсөн. Б.А-оос авсан 40.000.000 төгрөгийг өөрийн дансаар оруулаад захирал В.Г-ийн хэлж ярьсан данс руу шилжүүлэн өгч зарлага гаргасан нь миний Хаан банкны ******** дугаарын дансны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх дансны хуулгаар нотлогдож байгаа. Би Б.А-оос өгсөн 40.000.000 төгрөгөөс өөртөө ашигласан ямар нэг асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Г.А, Б.А нарын хооронд хийгдсэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хуулбар,

- Хаан банкны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 29/6856 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Г.А-ын эзэмшдэг Хаан банкны ********дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл,

- Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29/3039 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Г.Наранзулын эзэмшдэг Хаан банкны *********дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- Монгол Улсын Хөгжлийн банкны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/462 дугаартай “...******** регистрийн дугаартай “****************” ХХК-нд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 32.574.743.41 иен, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 22.400.000 иений зээлийг тус тус авсан...” гэсэн албан бичиг,

- “****************” ХХК, “Г Х Ө” ХХК-иудын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанууд, холбогдох баримт бичгүүдийн хуулбар,  

- Б аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/115 дугаартай албан бичиг, хавсралт,   

- Монгол банкны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн н/90 дугаартай “...“****************” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол банканд тушаасан алтны мэдээ, хавсралт,

- УБЕГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/3110, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11/5034 дугаартай албан бичгүүд, хавсралт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч В.Г нь хохирогч Б.А-той “М” ББСБ-д ажиллаж байхад нь байр барьцаанд тавьж зээл авч байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Төв аймгийн Заамар суманд алт олборлох чиглэлээр ажиллаж байгаа, түлш авах аргагүй болоод дээр нь хүнд механизмын техник сэлбэг авахад мөнгө хэрэгтэй байна, 40.000.000 төгрөг зээлээч, байр барьцаанд тавиад сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээл авъя” гэж Б дүүргийн 0 дүгээр хороо *** байрны ** тоот байрны гэрчилгээг барьцаалж улмаар нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.А-аар хохирогч Б.А-той Зээлийн гэрээ байгуулах замаар баримт бичиг ашиглан зээл авч, улмаар “Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авч байгаа, зээлийн барьцаанд наад байрыг чинь барьцаа хөрөнгө болгоно, зээл гараад ирэхээр чиний мөнгийг өгнө” гэх зэргээр хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 40.000.000 төгрөгийг авсан үйл баримт нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч Ч.Б, Г.А нарын мэдүүлэг, Зээлийн гэрээ, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулганууд, албан бичгүүд зэрэг баримтаар давхар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Шүүгдэгч В.Г нь “Би залилах гэмт хэрэг үйлдээгүй тул намайг цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн түүний өмгөөлөгч нараас “Хэргийн бодит үнэнийг тогтоож тогтоож чадаагүй. Залилах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдоогүй. Гэрээний үндсэн дээр мөнгө өгсөн, авсан иргэний эрх зүйн харилцаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх боловч энэхүү байдал нь бусад баримтаар нотлогдоогүй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч В.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар мөн заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 40.000.000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч В.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрт 8.720.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүхээс шүүгдэгч В.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, З.Ариунцэцэг нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүгдэгч В.Г нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө үлдэх 31.280.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч В.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгч В.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаж хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Хохирогч Б.А “шүүгдэгч В.Г нь 4 жилийн турш намайг хохироосон бөгөөд энэ хугацаанд хохирол төлбөр төлөх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, түүнд хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч В.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч В.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, энэ талаар маргасан шүүгдэгчийн хувийн байдал, санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийж түүнд дээрх хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч В.Г-ийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905023950714 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт В-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-ийг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч В.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          М.ДАЛАЙХҮҮ