Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 10

 

У.У, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 163/2017/0184/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                         

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   У.У, Б.Б

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                        Б.Бадраа, О.Оюунтунгалаг,

          Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолтой У.У, Б.Б нарт холбогдох 1715001030042 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..., эрэгтэй, боловсролгүй, ... урьд ял шийтгэлгүй, Б овогт У-ийн У.

Монгол улсын иргэн, ... эрэгтэй, бага боловсролтой, ... урьд ял шийтгэлгүй,  Д овогт Б-ийн Б.

   Шүүгдэгч У.У, Б.Б нар нь бүлэглэж Монгол улсын хилийн 476\2 дугаар тэмдэгтийн баруун талаар 500 метр газраар 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр морин уналгатай улсын хил зөрчиж ОХУ-ын талаас олон тооны буюу 15 тооны адуу хулгайлж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Б овогт У-ийн У, Д овогт Б-ийн Б нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн  2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,  цагаатгаж,

 Буд овогт У-ийн У, Д овогт Б-ийн Б нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч У.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.У, Б.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 5/04 прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч  У.У-ийн 2 тооны үхэр, Б. Б-ийн 1 тооны адуу, 1 тооны үхрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Б. Э-д даалгаж,

Энэ хэрэгт шүүгдэгч У.У, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохыг тус тус дурьдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.У, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын хүрээнд шүүгдэгч У.У, Б.Б нарын үйлдсэн "Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн", "Бусдын олон тооны малыг хулгайлсан" гэмт хэргүүд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон.

Үүнд: Хилийн зөрчлийн материал /хх 7-33-р хуудас/, гар утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-36, 50-53-р хуудас/, Адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 88-91-р хуудас/, эд мөрийн баримтыг хураан авч битүүмжилсэн талаарх баримтууд /хх 92-101-р хуудас/, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт /хх 119-130-р хуудас/, хохирогч Т.Ю.М-ын "...Би ОХУ-ын О тосгоноос 6 км зайд нутагладаг. Өөрөөр хэлбэл нутгийн гүн талдаа байдаг... хар азаргатай 15 адуутай ... 2 хилийн зааг дээр мал маллах хэцүү бөгөөд зөвшөөрөлгүй мал маллавал өндөр торгууль төлдөг. Би адуугаа өдөр бүр хардаг байсан ба манай адуунууд өмнө нь Монгол улсын хил рүү орж байгаагүй. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр харахад фермийн ойролцоо буюу ОХУ-ын хилээс 5 км орчим зайд байсан. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр адуу руугаа явахад олдоогүй... Монгол улсын нутаг дэвсгэрт саатуулагдсан байна   гэсэн.  Манай адуунууд Монгол улсын нутаг дэвсгэр лүү өөрсдөө явах ямар ч үндэслэлгүй, хулгайлсан байхаас гарцаагүй... Миний адууг хулгайлсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү..." гэх мэдүүлэг /хх 144-148 дугаар хуудас/,

гэрч Т.Г-ын "...Би 2017 оны 8 дугаар сарын дундуур 6 хоног яваад ирэхэд У хулгай хийгээд Т-ын хүмүүс бариад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 161-163 дугаар хуудас/,

гэрч Б.Ц-ийн "...Намайг гэртээ ирээд удаагүй байхад Б араас адуугаа туугаад ирсэн. Тэгээд морь эцчихлээ мотоциклоор чинь харлан өгсөөгөөд нутагруу нь /Оросын талруу/ хөөе гэхээр нь Б-тай хамт харлан өгсөөд Халзан давааны модруу оруулаад буцсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 179-180, 194-195-р хуудас/,  

гэрч А.Д-ны "...2017 оны 8 дугаар сарын 12-ны үед өглөө миний гар утасруу У.У  /У/ яриад би Б.Б /Б/ -тай хамт ОХУ-ын талаас хил давуулаад адуу хулгайлаад оруулаад ирлээ, давааны ард суварганы хойд талын аманд байна идэх юм аваад ир, би таны мотоциклоор сумын төврүү орно. Та энэ адууг Б.Б /Б/-тай туугаад гэртээ харь гэж хэлсэн. Би хулгайн хэрэгт холбогдоно гэж бодоод очоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 185-186, 195-197-р хуудас/

гэрч Г.Б-ийн "...Би 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байх Сүхбаатар аймагт уурхайгаас ачаа ачиж ирчихээд гэртээ байж байтал Булган аймгийн Тэшиг сумаас Д буюу Д өөрийнхөө ... гэх дугаараас миний ... дугаарлуу залгаад " Хүнд хэдэн эрлийз адуу байна авах юм уу гэж ярихад би яаж орж ирсэн адуу вэ гэхэд асуухад  Д надад буруу гарых юм шиг байна гэж хэлсэн". Би хулгайн адуу бол авахгүй гэж хэлээд тэр өдрөө Дорноговь аймагруу ачаа ачаад яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-н 189-190-р хуудас/,

шүүгдэгч Б.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн "...2017 оны 8 дугаар сарын эхээр ...У "ОХУ-ын хил гарч адуу хулгайлж ирмээр байна. Сүхбаатар аймгаас хүн ирж адуу авна, ах нь хамт явья, малчны зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлнө, мөнгөний хэрэг байна" гэж хэлсэн. Бид 2 ОХУ-ын хил давж адуу хулгайлахаар тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өөрийн хээр, хул морийг барьж сумын төв орж У-той уулзаад тэр өдрөө сумын баруун хойшоо гарч Тэшигийн даваанд нэг хоносон. Би гэрээсзэ гарахдаа эхнэр хүүхдүүддээ “Азаргын гол"-ын алтны уурхайруу алтанд явлаа гэж хэлсэн. Бид хоёрыг явж байхад нилээд өргөн гол гарч бас өтгөн манан татсан байсан. У одоо Олоодойн нуруунд явж байна гэж хэлсэн. Тэндээ самарчдын отог дээр нэг хоносон. Маргааш нь босоод явж байгаад би У-оос хил давсан уу гэж асуухад аль түрүүн давсан шүү дээ гээд инээж байсан. Тэгээд удалгүй хар азарга, шарга гүү 2 модноос гарч ирээд бид хоёрыг хараад зугтааж буцаж модруу орсон. Бид 2 араас нь яваад очтол нэг азарга, найман гүү, зургаан унагатай эрлийз адуу байсан...У тэр адууг хараад эзэнгүй, ойр хавьд айл, адуу мал байхгүй юм байна гэж байсан. Бид хоёр 8 дугаар сарын 11-ний өдөр адуугаа тууж хил давж орж ирсэн. Адуугаа өдөржин шөнөжин туугаад давааны ард ирж нэг хоносон...Ц намайг Залмангийн өвөрт байхад адууны мах чанаж очсон.... Д-д У намайг хаяж байгаа юм байна гэж хэлээд адуугаа туугаад нутаг руу нь буцаахаар Ц-тэй хамт Харлан өгсөөд Халзан давааны эхэнд гаргаж модруу оруулаад буцаж гэртээ ирсэн...Би У-той хамт хил зөрчиж ОХУ-ын талаас адуу хулгайлж зарж борлуулах гэсэн минь үнэн. У анх хэлэхдээ Сүхбаатар аймгаас хүн ирж авна гэж хэлж байсан. Адуунуудыг Харлангийн эх рүү туусан..." гэх мэдүүлэг /хх 170-172-р хуудас/.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг судалж үзэхэд 1. "...Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч У.У, Б.Б нар нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн байх боловч уг үзлэгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй байна..." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь "Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх" гэмт хэрэг нь Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн байх нөхцөлийг шаарддаг ба шүүгдэгч У.У, Б.Б нарын улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн ул мөр, эд мөрийн баримт нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу бороо олон хоног орсноор баларч, арилсан тул мөрдөгчийн зүгээс хэргийн газрын нөхөн үзлэг хийх явцад ул мөр, эд мөрийн баримт илрээгүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон.

Түүнчлэн шийтгэх тогтоолд дурьдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт "Мөрдөгч хэргийн газар, хамгаалалтын бүсэд байгаа хүний бичиг баримтыг шалгах, хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх" талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн энэхүү заалт уг хэрэгт ямар хамааралтай болох нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгтээ "...Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч У.У, Б.Б нар нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна...” /ШТ 12-р хуудас/ гэсэн атлаа уг эрх зүйн дүгнэлтийн өмнөх хэсгүүдэд хэрэгт авагдсан "Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх", "Мал хулгайлах" гэмт хэргүүдтэй холбоотой бүх нотлох баримтыг нэг бүрчлэн дурьдаж,

“Хавтаст хэрэгт цугларч, шүух хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ундэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв” гэсэн нь хоёр салаа утгыг илэрхийлсэн, хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг шүүх үнэлсэн, эсхүл зарим нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн болох нь тодорхойгүй байгаа нь "шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх" талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн.

2. “...Мөн "Хилийн уулзалтын протокол"-ыг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Оросын Холбооны Улсаас өөрийн орны хилийг зөрчсөн гэх үйл баримтыг протоколдоо дурдаагүй, харин 10-аад тооны адуу хил нэвтэрсэн мөр илрүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Шүүгдэгч нарыг хил зөрчин олон тооны адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол Хилийн уулзалтын протоколд 15 тооны адуу, адууг хулгайлахдаа ашигласан 2 морин уналгатай нийлээд нийт 17 тооны мөрийг илрүүлсэн гэх бичиглэл тэмдэглэл үйлдэгдэн Оросын талаас хил зөрчигч хоёр Монгол иргэн болох У.У, Б.Б нарыг Монголын талд хүлээлгэн өгсөн протокол үйлдэгдэх ёстой байсан ба энэ талаар огт дурдаагүй байна.

Гэтэл 2 улсын хилийн ажилтнуудын хамтарсан уулзалтын протоколтой хамтатган Улсын хилийн дэглэм зөрчигч амьтдын ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт хэмээн үйлдэгдсэн баримтанд мөн л хил зөрчсөн шүүгдэгч нарын тухай болон тэдний хулгайлсан гэх 15 тооны адуу болон хил зөрчсөн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 2 морин уналагатай нийлээд нийт 17 тооны адууны ул мөрийг хүлээлцсэн баримт хийгдээгүй, ОХУ-ын талаас Монгол Улсын иргэд хил зөрчсөн гэх ул мөр илэрч харилцан ул мөрийг хүлээлцсэн баримт авагдаагүй байна..." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нотлох баримтад юу хамаарах талаар заасан бөгөөд хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хилийн зурваст гарсан гэмт хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулах, уг ажиллагаа нь нотлох баримтад тооцогдох талаар мөн хуулийн 30.7 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заажээ.

Шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч У.У, Б.Б нарын мэдүүлэгт хөтлөгдөж, "Монгол Улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн" үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байх ба Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж У.У, Б.Б нараас худал мэдүүлэг авсан гэх асуудал нотлогдоогүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан журмыг баримтлалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн шүүгдэгч У.У, Б.Б нарын тухайд "Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус, хэрцгий харьцсан" гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж гаргаагүй. 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл 5 сарын хугацаанд хэрэг буртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд хуулинд заасан эрхээ эдлээгүй нь яллагдагчаар болон шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө урьд өгсөн мэдүүлгээсээ буцсан гэж дүгнэж болохоор байна.

Анхан шатны шүүхээс Оросын холбооны улсын тал Монгол Улсад "хил зөрчсөн 2 иргэнийг болон адууны мөр"-ийг нэг бүрчлэн протоколд тусгаж хүлээлцэх ёстой байсан талаар шийтгэх тогтоолдоо дурьдсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Оросын холбооны улсын хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хилийн зурваст зөрчил илэрсэн эсэх, хил зөрчсөн ул мөр ямар байдалтай байсан талаар Монгол Улсын хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, хамтарсан нотломж үйлдэх зохицуулалттай бөгөөд "Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх" гэмт хэргийн үндсэн нотлох баримт нь хилийн нотломж болно.

Нэг талаас дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнийг шууд үзсэн, харсан гэрчгүй тохиолдолд хилийн нотломж, эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, хил зөрчигч нараас авсан мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон бусад дамжмал нотлох баримтаар нотлогддог онцлогтой.

Нөгөө талаас хил зөрчсөн гэх газар, оронд "15 тооны адуу, адууг хулгайлахдаа ашигласан 2 морин уналагатай нийлээд нийт 17 тооны мөр” байгаа эсэхийг Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба болон Оросын холбооны улсын талаас шууд тогтоох боломжгүй, адууны мөр давхар гишгэгдэх магадлалтай тул хэдэн адууны мөр байгааг тогтоогоогүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Тогтоолдоо "...Оросын талаас хил зөрчигч хоёр Монгол иргэн болох У.У, Б.Б нарыг Монголын талд хүлээлгэн өгсөн протокол үйлдэгдэх ёстой байсан ба энэ талаар огт дурдаагүй байна..." гэсэн нь үндэслэлгүй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно", Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр гадаад улсад шилжүүлэн өгөхгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

3.  Шийтгэх тогтоолд "...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд анх гэрчээр мэдүүлэг өгч, дараа нь сэжигтэн, яллагдагчаар байцаалт авсан шүүгдэгч У.У, Б.Б нарын мэдүүлгүүдийг нотлох баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна... Иймд шүүгдэгч У.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, тэдгээрт холбогдох Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна ... тогтоох нь: 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 -д заасан үндэслэлээр шүүгдэгч Б овогт У-ийн У, Д овогт Б-ийн Б нарт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай..." гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Учир нь хэрэгт авагдсан хохирогч Т.Ю.М-ын "...Би адуугаа өдөр бүр хардаг байсан ба манай адуунууд өмнө нь Монгол улсын хилрүү орж байгаагүй....Монгол улсын нутаг дэвсгэрлүү өөрсдөө явах ямар ч үндэслэлгүй, хулгайлсан байхаас гарцаагүй..." гэсэн, гэрч Т.Г-ын "...У хулгай хийгээд Т-ын хүмүүс бариад явсан..." гэсэн, Б.Ц-ийн “..Нутагруу нь /Оросын талруу/ хөөе гэхээр нь Б-тай хамт харлан өгсөөд Халзан давааны модруу оруулаад буцсан..." гэсэн, А.Д-ны "...У.У /У/ яриад би Б.Б /Б/тай хамт ОХУ-ын талаас хил давуулаад адуу хулгайлаад оруулаад ирлээ гэж хэлсэн..." гэсэн, Г.Б-гийн "...Д буюу Д өөрийнхөө ... гэх дугаараас миний ... дугаарлуу залгаад " Хүнд хэдэн эрлийз адуу байна авах юм уу гэж ярихад би яаж орж ирсэн адуу вэ гэж асуухад Д надад буруу гарынх юм шиг байна гэж хэлсэн..." гэсэн, шүүгдэгч Б.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн "...У "ОХУ-ын хил гарч адуу хулгайлж ирмээр байна. Сүхбаатар аймгаас хүн ирж адуу авна, ах нь хамт явья, малчны зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлнө, мөнгөний хэрэг байна" гэж хэлсэн..." гэсэн мэдүүлгүүд, хилийн нотломж зэргээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд бүрэн нотлогдсон, уг мэдүүлгүүд нь хоорондоо ямар нэгэн зөрүүгүй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж, бататгасан байхад дээрх нотлох баримтуудыг шүүх цагаатгах талын ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж байгаа болохоо огт дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүгдэгч У.У, Б.Б нарын улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн   үйлдлийг  шүүхийн  шийтгэх тогтоолын  тодорхойлох нь  хэсэгт "...Эрүүгийн   хэрэгт  хамааралтай  бүхий  л  нотлох  баримтыг шалгасан   боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул..." гэж дүгнэсэн атлаа тогтоох нь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "Гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр "Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн" гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох" зарчим, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "Гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр цагаатгах талаархи хуулийн зохицуулалтууд өөр хоорондоо ялгаатай, дээрх 2 зохицуулалтыг нэгэн зэрэг хэрэглэх боломжгүй юм.

4.  Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: "...Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.У, Б.Б нар нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бүлэглэж бусдын олон тооны мал буюу 15 тооны адуу хулгайлсан хууль зүйн факт, үйл баримт болжээ..." гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан байна. Хэрэв шүүгдэгч У.У, Б.Б нар нь Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэлт хийж байгаа бол дээрх 2 шүүгдэгч хаанаас, яаж, хэн гэх хохирогчийн олон тооны адууг хулгайлсан талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг хангаагүй.

Иймд хуулинд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нар тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ бидний үйлчлүүлэгчид болох шүүгдэгч У.У, Б.Б нарыг ОХУ-ын хилийг зөрчөөгүй болох тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарт улсын яллагчийн зүгээс ЭХТА-ийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн гэмт хэргийг үйлдээгүй хэмээн үзэж ЭХХШХТХ-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон байх боловч харин бидний үйлчлүүлэгч нарт ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн шүүгдэгч тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Прокурорын гаргасан эсэргүүцэлд бидний үйлчлүүлэгчдийг ЭХТА-ийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлогдсон, үүнд хилийн зөрчлийн материал болон гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг орж буй тухай дурьдсан, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд болон хохирогч Т.Ю.М-ын мэдүүлэг, мөн У.У, Б.Б нарын анх гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримт гэж үнэлснээ дурдсан байна.

Дээрхи эсэргүүцэлд 1-т: ЭХХШТХ-ийн 36.2-р зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн ЭХТА-ийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр шүүгдэгч нарыг яллах, ял оногдуулах үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэг болон ОХУ-аас хил давуулан оруулж ирсэн адуу гэх 10 тооны адуу нь хохирогч Т.Ю.М-ын адууны тоо болон шүүгдэгч нарын морин уналгыг тооцвол нийт 17 тооны адууны ул мөр яг таг бэхжигдээгүй, үнэхээр Т.Ю.М-ын адуу мөн болохыг тогтоогоогүй, мөн ОХУ-ын талаас Монгол иргэд хил зөрчсөн асуудлыг Монголын талд тавьж хил зөрчигчдийг хүлээлгэн өгсөн баримт бэхжигдээгүй, зөвхөн адууны мөр л хүлээлцсэн зэргийг шийдвэрт тодорхой зааж өгсөн байх тул эсэргүүцлийн энэ хэсэг үндэслэлгүй, шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна.

Б.Б, У.У нараас бусад гэрчүүд нь ЭХХШТХ-ийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг хил зөрчих үед нь харсан үзсэн зүйлгүй мөн тэднийг хил зөрчсөн тухай яг ямар нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайгаа өгүүлж мэдүүлсэн ямар ч мэдүүлэг байхгүй бөгөөд бүх гэрчүүдийг мөн л хөтлөн тулгаж асуусан байдал илэрхий байхад шүүх энэ мэдүүлгүүдийг нь хил зөрчсөн тухайг нотлох баримт бус гэж үзсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шууд гэм буруутайд тооцсон байхаас гадна мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж дүгнэн шийдвэрээ гаргасан гэж ойлгогдож байгаа.

Хэрэг бүртгэлт, мөрдөн  байцаалтын  шатанд хохирогч гэх Т.Ю.М гэгчийн 2017-09-19-ний өдөр өгсөн тайлбарт /1 дүгээр х.х 122 дугаар тал/ Т.Ю.М нь " .....адуугаа хөрш орны нутаг дэвсгэрт бэлчээрлэж байгаа гэж төсөөлөөгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна" гэсэн нь У.У, Б.Б нар нь хил зөрчөөгүй, мөн Т.Ю.М-ын 15 тооны адууг хил давуулан хулгайлаагүй, энэ гэмт хэргүүдийг үйлдээгүйг нотлож байх бөгөөд харин У.У, Б.Б нар нь ОХУ-аас хил даван Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэр Олоодойн нуруу гэх газарт бэлчээрлэж байсан Т.Ю.М-ын 15 тооны алдуул адууг завшихаар завдсан буюу Эрүүгийн Хуулийн Ерөнхий Ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах үйлдлийг хийсэн байдаг.

Бидний үйлчлүүлэгч нар цаашид энэ алдуул адууг завших, бусдад худалдан борлуулахаар завдсан үйлдлийг хийхээ больж өөрөөр хэлбэл алдуул малыг завших гэмт хэрэг хийх үйлдлээ туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзан 15 тооны алдуул адууг буцаан туусан нь харин гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй болно.

2. Прокурор эсэргүүцэлдээ “Шүүх шийдвэр гаргахдаа У.У, Б.Б нарын мэдүүлэгт хөтлөгдөж Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид эрүү шүүлт тулгаж бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж У.У, Б.Б нараас худал мэдүүлэг авсан гэх асуудал нотлогдоогүй байхад ЭХХШТХ-ийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлахгүйгээр хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн байна.

Энэ хэсэгтээ мөн дээрхи эсэргүүцлийнхээ 1 дэх хэсэгт гаргасан хилийн зөрчлийг хүлээлцэх, адууны мөрийг хүлээлцэх асуудлын талаар давхардуулан бичжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, ЭХХШТХ-ийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Хэргийн газрын үзлэгийг хийсэн байх боловч уг үзлэгээр ЭХХШТХ-ийн 23.3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй таамаг төдий байдлаар хийгдсэн байдаг.

Тодруулбал 2017-08-20-ны өдөр Хилийн 48 дугаар отрядын дэргэдэх тагнуулын тасгийн дарга ахмад А.Б /х.х 27\ " Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл"-д "....ОХУ-аас адуу хулгайлж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу зөрчлийг илрүүлэхэд.... ЭХХШТХ-ийн 30.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хулгай хийж, хил зөрчиж орж ирсэн гэх газарт үзлэг хийв...."хилийн 48 дугаар отрядын 4 застав хариуцсан хэсэг хилийн шугамын дагуу ул мөрийн үзлэг шалгалтыг явуулж, хил давуулж оруулж ирсэн гэх ул мөр илрээгүй тул хилийн 47 дугаар отрядын хариуцсан хэсэгт явуулахаар хэлэлцэж......." гэжээ.

Мөн "Хилийн уулзалтын протокол"-ыг 2017-08-26-ны өдөр үйлдсэн байх ба  \х.х 28-29/ Монгол, Орос хэл дээр тус бүр үйлдсэн байх бөгөөд энэ уулзалтын протоколд Оросын Холбооны Улсаас " өөрийн орны хилийг зөрчсөн гэх үйл баримтыг протоколдоо дурдаагүй, харин 10-аад тооны адуу хил нэвтэрсэн мөр илрүүлсэн тухай тэмдэглэсэн" байна.

Хэрвээ бидний үйлчлүүлэгчдийг хил зөрчин адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож буй бол "Хилийн уулзалтын протоколд ".... тодорхой 15 тооны адуу, адууг хулгайлахдаа ашигласан 2 морин уналагатай нийлээд нийт 17 тооны мөрийг илрүүлсэн " гэх бичиглэл тэмдэглэл үйлдэгдэн Оросын талаас "хил зөрчигч хоёр Монгол иргэн болох У.У, Б.Б нарыг Монголын талд хүлээлгэн өгсөн протокол үйлдэгдэх ёстой байсан" байна.

Гэтэл хоёр улсын хилийн ажилтнуудын хамтарсан уулзалтын протоколтой хамтатган "Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт" хэмээн үйлдэгдсэн баримтанд /х.х 30-31/ мөн л хилийг зөрчсөн шүүгдэгч нарын тухай болон тэдний хулгайлсан гэх 15 тооны адуу болон өөрсдийнх нь хулгайн болон хил зөрчсөн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хоёр морин уналагатай нийлээд нийт 17 тооны адууны ул мөрийг хүлээлцсэн тухай баримт огт авагдаагүй, ОХУ-ын талаас Монгол Улсын иргэд хил зөрчсөн гэх ул мөр илэрч харилцан ул мөрийг хүлээлцсэн баримт авагдаагүй байна.

Мөн нөгөө талаар шүүгдэгч нарыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд илт тулган хөтлөх маягаар асууж, хэл бичиг мэдэхгүй уншиж бичиж чадахгүй байхад нь шууд мэдүүлэгт нь тулган гарын үсэг зуруулах, хэргийн газрын үзлэгийг огт өөр газарт хийх, мөн өмгөөлөгч авах эрхийг нь хангаагүй асуудал нь өөрөө ЭХХШТХ-ийг зөрчсөн хүнлэг бус, эрүү шүүлт тулгасан үйлдэл болсон.

Хэрэг бүртгэлт хийсэн тагнуулын ажилтан мөн мөрдөгч нар нь ЭХХШТХ-ийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын холбогдсон мал хулгайлах гэмт хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, таамаг байдлаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийсэн, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шууд гэм буруутайд тооцсон, мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус зөрчин өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлүүлэх боломж нөхцөл цаг хугацаагаар хангаагүй, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь мөн Хилийн 0286 дугаар ангийн Т-ын тасгийн дарга ахмад А.Б нь Монгол Улсын "Тагнуулын байгууллагын тухай хууль"-ийн 19 дүгээр зүйл, 19.2.1, 19.2.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчин бидний үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх, эрх чөлөөнд халдан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь хязгаарласан байхаар тогтохгүй бичиг үсэг огт мэдэхгүй У.У, Б.Б нараас гэрчийн мэдүүлэг авч байгаа нэрийдлээр өөрийн бичсэн зүйлдээ гарын үсгийг нь зуруулж хэргээ хүлээсэн гэж буруутгасан нь хүнлэг, шударга, эрүү шүүлтгүй ажиллагаа явуулсан гэж үзэхэд арай өөр бай суурь илэрхийлэгдэж зохиомол мэдүүлэг авсан нь тогтоогддог.

/х.х 155-156-р талд Б.Б-өөс, х.х 157-160-р тал У.У-оос\ авсан мэдүүлэг болон мөн У.У, Б.Б нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн гэрэл зургуудыг өөрөө авч, гэрэл зураг авахдаа " энд ингээд зогсож байгаад авахуул, та нарын очсон газарт очиж зураг авах боломжгүй тул энд яг ингэж авахуул гэж тулган шаардаж гэрэл зургуудыг авсан" байх ба гэрэл зургийг хаана, яаж авах талаар У.У-той ярилцан тохиролцож авсан, ингэхдээ мөн л У.У-т " урд жилд шалгагдаж байсан хэргийг чинь ингээд дахин сөхөхгүй хаана, хэрвээ ингэж миний хэлснээр зураг авахуулахгүй бол чинь өмнөх шалгагдаж байсан хэргийг чинь сөхнө" гэж дарамталсан буюу ЭХХШТХ-ийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...эрүү шүүлт тулгаж хүнлэг бус харьцахыг хоригпоно" гэх мөн зүйлийн 2 дох хэсэгт заасан "... хүнлэг бусаар харьцаж сэтгэп санаад хохирол учруулах аргаг хэрэглэхийг хориглоно" гэх заалтыг ноцтой зөрчсөн байдаг.

3. Прокурорын эсэргүүцэлд “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд шүүгдэгч У.У, Б.Б нарын мэдүүлгийг нотлох баримт гэж үзсэн нь ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна" гэсэн байна.Шүүхийн энэ дүгнэлт нь үндэслэлтэй төдийгүй хууль тогтоогч ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт " сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэж тодорхой зааж хуульчилж өгсөн байна.

Гэрчүүдийн мэдүүлгээр алдуул малыг завших тухай хэлэлцэн ярилцаж байснаас бусдаар шүүгдэгч нарыг яг хаагуур хил зөрчсөн тухайг тогтоох боломжгүй, тэд энэ тухайд мэдээ ч үгүй харин У.У-ийг саатуулагдсан гэх дуулианаар л "хил зөрчсөн гэсэн гэнэ" гэх таамаг мэдүүлэг өгсөн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар "хилийг яг хаагуур зөрчиж ОХУ-ын нутаг руу хэдэн км газар цөмрөн орж  яг хаанаас адуу тууж хаагуур орж ирсэн болон мөн үзлэг хийж бэхжүүлсэн гэх адууны мөр нь хохирогч гэх Т.Ю.М-ын адууны тийм тийм мөртэй тохирч байна гэх, мөн ОХУ-ын талаас өөрийн нутгийн хилийг зөрсөн хоёр этгээдийг  Монголын талд хүлээлгэн өгч акт баримт үйлдсэн байдлаар тогтоогдсон" байхыг, энэ нь бүгд нотлох баримтаар бэхжигдсэн байхыг шүүх шаардаж энэ тухайд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нотолж чадаагүй тул шүүх энэ хэсгийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

4. Прокурорын эсэргүүцэлд " ...У.У, Б.Б нар нь 2017-08-11-ний өдөр бүлэглэж бусдын олон тооны мал буюу 15 тооны адуу хулгайлсан хууль зүйн факт, үйл баримт болжээ..." гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан байна. Хэрэв шүүгдэгч У.У, Б.Б нар нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэлт хийж байгаа бол дээрхи 2 шүүгдэгч хаанаас, яаж, хэн гэх хохирогчийн олон тооны адууг хулгайлсан талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг хангаагүй" гэсэн байна. Шүүгдэгч нарыг мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тухайд ял шийтгэсэн асуудлаар давж заалдах гомдол гаргасан тул энэ талаар тайлбар гаргах боломжгүй болно” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нар давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ бидний үйлчлүүлэгчид болох шүүгдэгч У.У, Б.Б нарыг ОХУ-ын хилийг зөрчөөгүй болох тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарт улсын яллагчийн зүгээс ЭХТА-ийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн гэмт хэргийг үйлдээгүй хэмээн үзэж ЭХХШХТХ-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болсон байх боловч харин бидний үйлчлүүлэгч нарт ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн шүүгдэгч тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь бидний үйлчлүүлэгчдийг "Монгол Улсын хилийг зөрчөөгүй болох
нь тогтоогдож байна" гэж дүгнэж тухайн хэсэгт холбогдох хэргийг нь
хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа "... харин шүүхийн хэлэлцүүлэгт
шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.У, Б.Б
нар нь 2017-08-11-ний өдөр бүлэглэж бусдын олон тооны мал буюу 15 тооны
адуу хулгайлсан хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгч У.У, Б.Б нарын мал хулгайлсан буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Т.Ю.М, гэрч Б.Ц, А.Д, Г.Б, А.Б, Х.Б, Ж.М, Т.Г, Э.А, Н.М нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтын нотломж, хулгайлагдсан адууг эзэн хохирогч нь таниулах ажиллагааны тэмдэглэл, унага хорогдлын акт, хохирогч Т.Ю.М-ын өргөдөл, лавлагаа, мэдүүлгийг газар дээр нь шалгасан
тэмдэглэл, Тэшиг сумын үнийн комиссын хуралдааны тэмдэглэл, дүгнэлт зэрэг
нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч
нарын мэдүүлгийг ЭХХШТХ-д заасан журмын дагуу авч бэхжүүлсэн,
шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон,
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.У, Б.Б нарыг ЭХТА-
ийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч У.У, Б.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ...” гээд үйлчлүүлэгч тус бүрт маань 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Бидний үйлчлүүлэгчид Монгол улсын хилийг зөрчөөгүй бөгөөд харин дээрхи хулгайлсан гэх хохирогчоор тогтоогдсон Т.Ю.М-ын 15 тооны адуу нь Монгол улсын хилийг даван бэлчээрлэн Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт орж ирсэн байсныг нь харин үйлчлүүлэгчид маань завшихаар завдсан бөгөөд бидний үйлчлүүлэгчид мал хулгайлах биш харин ЭХТА-ийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшихыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болно. ЭХТА-ийн 17.12 болон 17.5 дугаар зүйлийн хоорондын ялгааг хууль тогтоогч нарийвчлан хуульчилж өгсөн байна.

Бусдын буюу хохирогч гэгдэх Т.Ю.М-ын олон тооны малыг хулгайлахын тулд бидний үйлчлүүлэгчид ОХУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрэн хил зөрчиж Т.Ю.М-ын өөрийн нь адууны жүчээнээс нь 15 тооны адууг Т.Ю.М-т мэдэгдэлгүйгээр хулгай хийх үйлдлийг идэвхитэйгээр хийсэн хулгайлах гэмт үйлдлийг хийсэн нь хөдөлшгүй баримтаар нотлогдон тогтоогдсон байхыг хууль шаардахаас гадна, хамгийн гол нь шүүгдэгч нар ОХУ-ын хилийг давж хилийн зөрчил гаргасан нь баримтаар нотлогдон тогтоодсон тохиолдолд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал яригдах ёстой байсан.

Өөрөөр хэлбэл бидний үйлчлүүлэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутай этгээдүүд биш бөгөөд харин алдуул малыг завших гэмт хэргийг
үйлдэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болно. Шүүгдэгч нар нь уг 15 тооны эрлийз адууг Т.Ю.М-ын адуу гэж тухайн үедээ мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан бөгөөд харин Т.Ю.М-ын 15 тооны эрлийз адуу нь төрөлх байнга идээшсэн нутаг болох ОХУ-ынхаа хилийг даван идээшлэн бэлчээрлэж байсныг нь завших санаа зорилго агуулсныг нь анхан шатны шүүхийн тогтоолд тодорхой тусгаж өгсөн атлаа шийдвэрээ гаргахдаа зөрүүтэйгээр дүгнэн гэм буруутай гэж үзсэн илт үндэслэгүй шийдвэрийг шүүх гаргаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал: шийтгэх тогтоолд "...шүүгдэгч нар нь тухайн үед малын жинхэнэ эзэмшигч хэн болохыг мэдэхгүй ч гэсэн "Орос эрлийз" морь болохыг мэдсэн, эдгээр морьдын эзэн нь ОХУ-ын иргэн Т.Ю.М болох нь
тогтоогдсон тул алдуул мал завшсан гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл
шүүгдэгч нар нь ОХУ-ын "эрлийз" адуунууд болохыг тухайн цаг хугацаанд
мэдэж, таньсан, улмаар шууд өөрийн болгож авсан ба олны нүднээс далд уулын
модон дотор байлгаж, орон нутгийн болон аймаг дамнуулж зарах талаар
шүүгдэгч У.У нь Д, Б нартай 72 удаа утсаар
харилцаж байсан, шүүгдэгч Б.Б нь эзгүй газар ганцаараа хоол ундгүй
олон хоног адууг тогтоон байлгах нөхцөлгүй, адуу зарагдах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас нутгийн зүг чиглүүлэн адуунуудыг туусан гэж үзэх үндэслэлтэй байх тул гэмт хэргийг туйлд нь хүргээгүй татгалзсан гэх боломжгүй байна. Харин хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар бусдын олон тооны мал хулгайлсан болох нь тогтоогдож байна гэж үзлээ..." гэсэн дүгнэлтийн агуулга нь өөрөө шүүгдэгч нар алдуул мал завших гэмт хэргийг үйлдэхийг завдсан завдлын тухай тодорхой үйл баримтыг тоочин өгүүлсэн дүгнэлт болсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгэн хэсэг тул ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцсэн байхаар хуульчлагдсан тул шүүх хэрэг бүртгэгч, мөрдөгч нар хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын холбогдсон мал хулгайлах гэмт хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, таамаг байдлаар хэрэг буртгэлтийн ажиллагааг хийсэн , мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шууд гэм буруутайд тооцсон, мөн хуулийн 1.14 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг тус тус зөрчин өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлүүлэх боломж нөхцөл цаг хугацаагаар хангаагүй, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болохыг нь шүүх тогтоож зохих ёсоор үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгч нарт үйлдээгүй гэмт хэрэгт нь ял шийтгэл оногдуулахад хүргэжээ гэж үзэж байна.

Хилийн 0286 дугаар ангийн Т-ын тасгийн дарга ахмад А.Б нь Монгол Улсын "Тагнуулын байгууллагын тухай хууль"-ийн 19 дүгээр зүйл, 19.2.1, 19.2.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчин бидний үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх, эрх чөлөөнд халдан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь хязгаарласан байхаар тогтохгүй бичиг үсэг огт мэдэхгүй У.У болон бичиг үсэг сайн мэдэхгүй үсэглэх төдий уншдаг Б.Б нараас мэдүүлэг авч уг мэдүүлэгт гарын үсгийг нь зуруулсан байхаар тогтохгүй У.У нарт албаны нэрийг барин дарамт шахалт үзүүлэн "хэрвээ та нар хил зөрчсөн, адуу туусан гэх мэдүүлэг өгөх юм бол У.У-ийн өмнө нь шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон хэргийг дахин сэргээхгүй, энэ өгч буй мэдүүлгээр ямар нэгэн хэрэг үүсгэдэхгүй ингээд хаагдана" хэмээн Тагнуулын  байгууллагын  нэрийг  барьж далайлган сүрдүүлж У.У, Б.Б нарыг эрхшээлдээ оруулан зохиомол мэдүүлэг авсан \х.х 155-156 Б.Б-өөс, х.х 157-160
У.У-оос\ байх төдийгүй мөн түүгээр ч зогсохгүй У.У,
Б.Б нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн гэрэл зургуудыг
өөрөө авч, гэрэл зураг авахдаа "энд ингээд зогсож байгаад авахуул, та нарын
очсон газарт очиж зураг авах боломжгүй тул энд яг ингэж авахуул гэж тулган
шаардаж гэрэл зургуудыг авсан" байх ба гэрэл зургийг хаана, яаж авах талаар
У.У-той ярилцан тохиролцож авсан, ингэхдээ мөн л У.У-т "урд
жилд шалгагдаж байсан хэргийг чинь ингээд дахин сөхөхгүй хаана, хэрвээ ингэж миний хэлснээр зураг авахуулахгүй бол чинь өмнөх шалгагдаж байсан хэргийг чинь сөхнө” гэж дарамталсан буюу ЭХХШТХ-ийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрүү шүүлт тулгаж хүнлэг бус харьцахыг хориглоно” гэх мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "... хүнлэг бусаар харьцаж сэтгэл санаад хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно" гэх заалтыг ноцтой зөрчсөн байдаг.

ЭХХША-ны явцад Хил Хамгаалах Ерөнхий Газраас ирүүлсэн лавлааанд " Монгол Улсын хилийн 476\2 тэмдэгт Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт харъяалагдааг болох тухай" лавлагаа ирсэн байна. Гэтэл хэргийн газрын үзлэгийг яг тухайн газар нутагт хийж, нотлох баримтыг бэхжүүлэн хавтаст хэрэгт хавсаргасан, мөн яг тодорхой тооны адуу буюу мөн хил зөрчигчдийн уналга бүхий 2 адуу нийт 17 адууны мөр бэхжигдэн хэрэгт авагдаагүй тул бидний үйлчлүүлэгчид хил зөрчин адуу туугаагүй, нэгэнт хил зөрчөөгүй тул хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж ял шийтгэл авах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн тухайд ЭХХШТХ-ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, ЭХХШТХ-ийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Хэргийн газрын үзлэгийг хийсэн байх боловч уг үзлэгээр ЭХХШТХ-ийн 23.3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй таамаг төдий байдлаар хийгдсэн байдаг.

"Хилийн уулзалтын протокол"-ыг 2017-08-26-ны өдөр үйлдсэн байх ба /х.х.-иин 28-29-р тал/ Монгол, Орос хэл дээр тус бүр үйлдсэн байх бөгөөд энэ уулзалтын протоколд Оросын Холбооны Улсаас "өөрийн орны хилийг зөрчсөн гэх үйл баримтыг протоколдоо дурдаагүй, харин 10-аад тооны адуу хил нэвтэрсэн мөр илрүүлсэн тухай тэмдэглэсэн" байна.

Хэрвээ бидний үйлчлүүлэгчдийг хил зөрчин адуу хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож буй бол "Хилийн уулзалтын протоколд “.... тодорхой 15 тооны адуу, адууг хулгайлахдаа ашигласан 2 морин уналагатай нийлээд нийт 17 тооны мөрийг илрүүлсэн” гэх бичиглэл тэмдэглэл үйлдэгдэн Оросын талаас "хил зөрчигч хоёр Монгол иргэн болох У.У, Б.Б нарыг Монголын талд хүлээлгэн өгсөн протокол үйлдэгдэх ёстой байсан" байна.

Гэтэл хоёр улсын хилийн ажилтнуудын хамтарсан уулзалтын протоколтой хамтатган "Улсын хилийн дэглэм зөрчигч \амьтад\-ийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт"-хэмээн үйлдэгдсэн баримтанд \х.х 30-31\ мөн л хилийг зөрчсөн шүүгдэгч нарын тухай болон тэдний хулгайлсан гэх 15 тооны адуу болон өөрсдийнх нь хулгайн болон хил зөрчсөн гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хоёр морин уналагатай нийлээд нийт 17 тооны адууны ул мөрийг хүлээлцсэн тухай баримт огт авагдаагүй. ОХУ-ын талаас Монгол Улсын иргэд хил зөрчсөн гэх ул мөр илэрч харилцан ул мөрийг хүлээлцсэн баримт авагдаагүй байна.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд анх гэрчээр асуугдаж байсан, дараа нь сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн шүүгдэгч У.У, Б.Б нарын мэдүүлгүүдийг шүүхээс мал хулгайлах үйлдлээ хүлээн зөвшөөрсөн үзсэн нь ЭХХШТХ-ийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.3 дахь хэсэгт заасантай харшилж байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь Т.Ю.М-ын мэдүүлэг зөрүүгүй гэж дүгнэсэн байх атал харин ч Т.Ю.М-ын мэдүүлэг нь илт зөрүүтэй байсан бөгөөд бүр адуугаа хулгайд алдаагүй болох тухайд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч гэх Т.Ю.М мэдүүлж байсан байдаг. Тодруулбал: 2017-09-19-ний өдөр өгсөн тайлбарт / 1-р х.х 122-р тал / Т.Ю.М нь ".....адуугаа хөрш орны нутаг дэвсгэрт бэлчээрлэж байгаа гэж төсөөлөөгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна" гэсэн нь У.У, Б.Б нар нь хил зөрчөөгүй, мөн Т.Ю.М-ын 15 тооны адууг хил давуулан хулгайлаагүй, энэ гэмт хэргүүдийг үйлдээгүйг нотлож байх бөгөөд харин У.У, Б.Б нар нь ОХУ-аас хил даван Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэр Олоодойн нуруу гэх газарт бэлчээрлэж байсан Т.Ю.М-ын 15 тооны алдуул адууг завшихаар завдсан буюу Эрүүгийн Хуулийн Ерөнхий Ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдах үйлдлийг хийсэн байдаг.

Бидний үйлчлүүлэгч нар цаашид энэ алдуул адууг завших, бусдад худалдан борлуулахаар завдсан үйлдлийг хийхээ больж өөрөөр хэлбэл алдуул малыг завших гэмт хэрэг хийх үйлдлээ туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзан 15 тооны алдуул адууг буцаан туусан байх тул бидний үйлчлүүлэгч нарыг эрүүгийн хариуцлагаас Эрүүгийн Хуулийн ерөнхий Ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар чөлөөлөх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Иймд дээрхи бүх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтаар бидний үйлчлүүлэгчид ЭХТА-ийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул бидний үйлчлүүлэгч нарт оноосон ялын зүйлчлэлийг өөрчлөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэж бидний үйлчлүүлэгч нарт тохирсон ял шийтгэл болох Эрүүгийн Хуулийн Ерөнхий Ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэн улмаар Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:“… Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болжээ.

Учир нь: Хэргийн газрын үзлэгээр У.У, Б.Б нарын улсын хил зөрчсөн ул мөр илрээгүйгээс гадна 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Хилийн уулзалтын протоколд Оросын Холбооны улсын хилийг хууль бусаар зөрчсөн  хил зөрчигчийг илрүүлсэн талаар огт дурьдагдаагүй, харин “...10-аад тооны адуу хил нэвтэрсэн мөр илрүүлсэн...” талаар дурьдагджээ.

Мөн Улсын хилийн дэглэм зөрчигч амьтад-ийн ул мөрийг илрүүлэн, баримтжуулсан акт”-д дээрх шүүгдэгч нарыг хил зөрчсөн ул мөрийг илрүүлж баримтжуулсан талаар дурьдагдаагүй байна.

Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан хилийн зөрчлийн материал, гар утасны холболтонд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, адуу малд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авч битүүмжилсэн талаарх баримтууд, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар шүүгдэгч У.У, Б.Б нарыг Монгол улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна

хохирогч Т.Ю.М-ын "... Би адуугаа өдөр бүр хардаг байсан ба манай адуунууд өмнө нь Монгол улсын хил рүү орж байгаагүй. ..Монгол улсын нутаг дэвсгэрлүү өөрсдөө явах ямар ч үндэслэлгүй, хулгайлсан байхаас гарцаагүй..." гэх,

мөн “...адуугаа хөрш зэргэлдээ орны нутаг дэвсгэрт бэлчээрлэж байгаа гэж төсөөлөөгүй, өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж  байна...” гэх мэдүүлэг, түүнчлэн гэрч Т.Г, Б.Ц, А.Д, Г.Б нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нарыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нарын гаргасан “...алдуул мал завшихыг завдсан...” гэх давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч У.У, Б.Б нарыг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг алдуул мал завшихыг завдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Д, Г.Б нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар У.У, Б.Б нар нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1.Прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Оюунтунгалаг, Б.Бадраа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧ                                                       С.ЦЭЦЭГМАА                                           

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН