| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0065/э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат
Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогч Б
Шүүгдэгч Н
Шинжээч Н.Уянга
Гэрч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Н-д холбогдох эрүүгийн 2021000000447 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, .......................засварчин мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймийн Шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ...... овогт Н. /РД: ..................../
Шүүгдэгч Н нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 16 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, Төмөр замын 160 дугаар өртөө гэх газарт хохирогч Б-тай маргалдан улмаар цээж рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байхад*******, Б хоёр маргалдаад байх шиг байсан. Би тэр хоёрт “надад шүрүүпний хошуу байна. Гэхдээ би хөдөө авч явах гэж байна аа” гэж хэлээд ажлаа хийж байхад Б “муу сайн пизданууд” гэж хэлээд уурлаад байхаар нь би очоод “чи хэнийг хэлээд байгаа юм бэ?” гэхэд “чамайг хэлж байна пизда минь” гэж хэлээд намайг нэг удаа цохисон. Тэр үед би сандраад хөлөө урагшаа жийсэн байх гэж бодож байна. Б миний толгой руу нэг удаа мөргөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг ч төлөх болно...гэв.
Хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр би гадаа******* ахтай хамт байж байхад Н ах гарч ирээд миний цээж рүү цахилгаан хөрөөний дугуйны хамгаалалтаар нэг удаа цохисон. Тэгээд бид 2 барьцалдаж авсан нь үнэн. Би ******* ахтай хамт мотор асаах гээд утсыг татах гэсэн боловч чадахгүй байсан ба ******* ахад “миний цээжин хэсэг хөндүүртэй юм сажигнаж дуугараад байна” гэж хэлсэн. Ингээд бие дээрдэхгүй байсан тул эмнэлэгт үзүүлээд 2 удаа хагалгаанд орсон. Н ах миний эмчилгээний зардалд бүх мөнгийг минь төлсөн, группын мөнгөний зөрүү, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний шүүхэд хандахаа ойлголоо. Н ахыг битгий шоронд явуулаач ээ гэж хүсэж байна. Бид цаашид ч хамт ажиллах болно. Надад гомдол санал байхгүй...гэв.
Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр Н, Б хоёр шүрүүпний толгойноос болоод маргалдсан. Н Б-ыг хаана нь цохисон гэдгийг мэдэхгүй байна, би буруу хараад тус тусынхаа ажлыг хийж байсан...гэв.
Гэрч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр Б шүрүүпний толгой асуухаар нь би өгсөн. Ингээд бид нар өөр өөрсдийнхөө ажлыг хийж байсан. Гэнэт чанга дуу гараад байхаар нь би эргээд харахад Н, Б хоёр барьцалдаад зогсож байсан. Би Н, Б хоёр бие биенээ цохисон эсэхийг нь хараагүй...гэв.
-Хохирогч Б-ын мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
- Шинжээч Н.Уянгын мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/
- Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 191-193 тал/
- Гэрч *******ийн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
- Гэрч*******ын мэдүүлэг /хх-ийн 118-119 тал/
- Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 827 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-ийн 46-47 тал/
- Хохирлын баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт Н нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 16 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар баг, Төмөр замын 160 дугаар өртөө гэх газарт хохирогч Б-тай маргалдан улмаар цээжин тус газарт нь өшиглөж “...7 дугаар хавирганы хугарал, зүүн уушигны няцрал, зүүн уушигны авчилт, цээжний зүүн хөндийн цус болон хий хуралдалт” буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, гэрч *******,*******, шинжээч Н.Уянга нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 827 дугаартай дүгнэлт, эмчилгээний болон бусад хохирол нэхэмжилсэн баримт, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0396416 тоот актад өвчний онош, өвчний нэршил илэрхий зөрүүтэй байна” гэж маргаж байгаа боловч 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тоот, 0396354 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын маягтын зарцуулалтын тооцоо /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэргээр хохирогч Бт тогтоосон 0396416 тоот акт нь техникийн шинжтэй алдааны улмаас хүчингүй болж, залруулж 0396354 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт олгосон болох нь тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б нь шүүгдэгчээс эмчилгээний болон замын зардал, хоолны мөнгө, цалингийн зөрүүнд нийт 9894.091 төгрөг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч нь шүүх хуралдааны өмнө хохирогчид 6000.000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдааны дараа мөн 2300.000 төгрөг нийт 8300.000 төгрөг төлсөн бөгөөд энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь группын мөнгөний зөрүү, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн “...шүүгдэгчийг битгий нийгмээс тусгаарлаач” гэсэн санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 8300.000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н-ын /................../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогч Б нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардал, группын мөнгөний зөрүү зэргээ нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ