Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

******* дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шавь овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2010023211114 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* хайпермаркет ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, ******* дүүргийн 16 дугаар хороо “*******гийн 2 дугаар гудамжны *******  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Шавь овогт *******гийн ******* РД: /*******/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* дүүргийн 16 дугаар хороо, ******* 2 дугаар гудамжны ******* тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.*******ийг бусадтай хардан, түүний толгой, гар хэсэгт цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн бугуйн гадна хэсэг, сарвууны ар, 2-5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв

 

Эрүүгийн 2010023211114 дугаартай хэргээс:

 

Хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 12761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 57-р хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 58-66-р хуудас/,

Шүүгдэгч Ж.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ж.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* дүүргийн 16 дугаар хороо, ******* 2 дугаар гудамжны ******* тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч хохирогч О.*******ийг хардаж улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн бугуйн гадна хэсэг, сарвууны ар, 2-5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ амарч байтал ******* орой 20 цагийн орчимд ажлаа тараад ирэхдээ 0.5 граммын хараа архи авч ирсэн. *******гийн авч ирсэн архийг нь хувааж ууж дуусгаад би *******д хандаж “нэмж нэг шил архи авч ууя” гэсэн. ******* “тэгье” гээд Хараа архи авч орж ирээд надтай хувааж ууж дуусгаад унтаж амарсан. ...унтаж байтал гэнэт миний толгойны ар дагз хэсэг рүү хүн цохих шиг болохоор нь сэрээд эргээд хартал, үүр цайчихсан хамтран амьдрагч ******* миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Би *******гээс “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж асуухад чи 5-6 хоногийн өмнө хэнтэйгээ архи уусан юм гэж намайг хардаж толгой руу цохисон. Баруун гараараа миний толгойн зүүн дагз хэсэгт 2-3 удаа цохихоор нь би зүүн гараараа толгойгоо хамгаалтал 4-5 удаа цохисон. Намайг гадуур яваад архи дарс уугаад ирэхээр зоддог. Сардаа 1-2 удаа цохиж зоддог. Тухай бүр цагдаад хандаж байгаагүй.  Миний биед учирсан гэмтлийг ******* учруулсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ээж ******* над руу залгаж “******* намайг шөнөжингөө зодлоо, миний охин хүрээд ирээч” гэж дуудсан. ...би ээжээс юу болсон талаар тодруулахад “Далхаа намайг хардаж шөнөжингөө миний толгой тархи руу гараараа цохиж зодлоо. Толгой руу цохиод байхаар нь гараараа хамгаалаад миний гар ингээд хөхрөөд хавдчихлаа” гэж хэлээд гараа надад харуулж байсан...” мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байтал төрсөн эгч ******* утсаар яриад “ээжийг нөгөө ******* нь зодсон юм шиг байна” гэхээр нь би гэрээс гараад эгчтэй утсаар яриад нисэхэд очиход ээж ******* эгчийн гэрт ирсэн байсан. Ээжээс юу болсон талаар асуухад “Далхаа намайг гэрт шөнөжингөө зодлоо, би болиоч гэж гуйсан боловч огт болиогүй, толгой руу цохиод байхаар нь гараараа хаасан чинь гар руу цохисоор байгаар хавдуулчихлаа” гэж уйлаад ярьж байсан...” мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №12761 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. О.*******ийн биед зүүн бугуйн гадна хэсэг, сарвууны ар, 2-5-р хурууны 3-р шивнүүрийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 57-р хуудас/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 58-66-р хуудас/,

Шүүгдэгч Ж.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орой 18 цагт ажлаа тараад гэртээ харих гээд явж байхдаа дэлгүүр орж 0.75 граммын “Хараа” архи аваад гэртээ харьсан. 19 цагийн орчимд гэртээ очиход манай эхнэр ******* гэртээ дүү Дэлгэрмаа болон хүргэн дүү Чойсүрэнтэй хамт сууж байсан. Тэгэхээр нь би цай унд уучхаад “Удаан уулзаагүй хүмүүс байна шүү, ганц юм уух уу?” гэж хэлээд ажлаа тараад гэртээ ирэх замдаа дэлгүүр орж авсан 0.75 граммын “Хараа” архийг гаргаж манай эхнэр *******, баз хүргэн Чойсүрэн бид гурав хувааж уусан. Дэлгэрмаа “машин барьж явна” гээд архи уугаагүй юм. Дэлгэрмаа, Чойсүрэн хоёр дэлгүүр гарч “Абу” гэх нэртэй дэлгүүрээс дахиж нэмж нэг шил 0.75 граммын хараа архи авч орж ирээд Чойсүрэн болон ******* бид гурав «хувааж ууж дуусгаад Дэлгэрмаа, Чойсүрэн хоёр гэртээ харихаар явж ******* бид хоёр хоол унд идэж уучхаад унтаж амрахаар хэвтсэн. Унтаж байгаад сэрээд хартал ******* байхгүй болохоор нь байнга очоод байдаг айл болох Ганбаа гэх айлын гэрт очиход ******* Ганбаа болон зүс таних Баттүшиг гэх залуугийн хамт сууж байхаар нь би эхнэртээ “гэртээ харъя, гэртээ харихгүй юм уу? гэртээ очиж амар” гэж хэлсэн чинь ******* харихгүй, явахгүй, харихгүй гээд байхаар нь би гуйж байгаад аргадаж байгаад гэр рүүгээ аваад явсан. Гэртээ очоод хэсэг унтаж байгаад үүрээр сэрээд *******т “Чи архи уухаараа дандаа Ганбаагийнх руу явчих юм, ямар хаашаа юм уух болгондоо айл хэсээд байнга тэднийх рүү явчих юм” гэж хэлээд уур хүрээд толгой руу нь 2 удаа гараараа цохиход ******* гараараа толгойгоо хаахаар нь гар  дээр нь 4-5 удаа цохисон. 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ унтаж байтал миний эхнэр ******* том охин ******* болон цагдаа нарын хамт ирээд намайг аваад явсан. *******ийн биед учирсан гэмтлүүдийг учруулсан талаараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Ж.*******, хохирогч О.******* нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч 2015 оноос хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай этгээд байна.

 

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч О.*******ийг бусадтай хардаж гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй зодож хөнгөн гэмтэл учруулсан боловч хохирогч О.*******ийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэгт “өнгөрсөн оны 12 дугаар сард согтуу орж ирээд миний зүүн хөлийг мушгиад шаант мулталж байсан. Сард 2-3 удаа зоддог” гэжээ. Иймд прокуророос шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.******* нь хамтран амьдрагч хохирогч О.*******ийг бусадтай хардаж, хүч хэрэглэн зодож хохирогчийн биед биед зүүн бугуйн гадна хэсэг, сарвууны ар, 2-5-р хурууны 3-р шивнүүрийн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцралбүхий хөнгөн гэмтэл учруулсан ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Ж.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогчоос “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 22-24-р хуудас/ мэдүүлэг байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Ж.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ж.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.*******д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шавь овогт *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР