Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогч М

Шүүгдэгч Г

Шинжээч Н.Уянга

Гэрч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Г-д холбогдох эрүүгийн 2021003540016 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн түмэн суманд төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, ............. гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Г. /РД: ................/

 

Шүүгдэгч Г нь хамтран амьдрагч М-ыг Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сард нүүр рүү нь алгадаж хөлөөрөө өшиглөж, 2020 оны 02 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж хэвлий орчимд өшиглөж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр алгадаж, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хавирга руу нь өшиглөж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын төвд чих рүү нь цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 5 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж М-ын хавирга руу нь өшиглөн зодож 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан,

-мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж М-ын чих рүү нь цохиж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би М-д хөнгөн хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр М-ыг хавирга руу нь өшиглөн зодож 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирлыг учруулаагүй...гэв.

 

            Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт нөхөр Г болон 1 нас 4 сартай охин *******ийн хамтаар айлын мал харах ажил хийдэг юм. ...Г нь хамт амьдарч байх хугацаандаа байнга л хэрүүл маргаан үүсгэж, намайг ажилгүй, анхиагүй гэх мэтээр доромжилдог байсан бөгөөд одоо миний санахаар 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр өвөлжөөн дээр буюу гэртээ байхад // гэр бүлийн маргаанаас болж миний нүүр рүү алгадаж хөлөөрөө өгзөг орчимд өшиглөж зодсон. Тэр үед миний гар хөл хөхөрсөн байсан бөгөөд энэ талаар ээж ******* өөр ямар нэгэн хүнд хэлээгүй. Мөн хажууд өөр ямар нэгэн хүн байгаагүй. Мөн 2020 оны 02 дугаар сарын сүүлээр өдөр хоногийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Монголын уламжлалт баяр “Цагаан сар”-ын дараа түмэн сумын 4 дүгээр баг “ ” гэх газарт ганц гэрээрээ нутаглаж байхад нөхөр Г эрүүл саруул үедээ хэрүүл маргаан үүсгээд миний нүүр рүү гараараа цохиж газарт унагаад хэвлий орчимд маш хүчтэй 2-3 удаа өшиглөсөн, мөн нүүр рүү 1 удаа өшиглөж зодсон. Маргааш нь миний нүд хавьцаа хавдаж ер нь бие зовиуртай атийгаад байсан. Мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэнэ, тэмдэглэхгүй” гэх шалтгаанаар надтай маргалдан улмаар хумсаараа чимхээд, алгадаж хөхрүүлсэн, мөн эрүү хавдсан, зүүн чих хавдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй юм. Бид хоёр гэртээ байсан. Энэ талаар 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охины төрсөн өдрөөр ирсэн ээж *******, бэр эгч *******, ээжийн дүү ******* нар миний хөхөрсөн гар болон хавдсан баруун чихийг харсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин ******* хөхүүлэхгүй уйлууллаа гэх шалтгаанаар Г надтай маргалдан улмаар түрийтэй гутлаараа зүүн хавирга руу хүчтэй нэг удаа өшиглөж хавирга хугалсан. Энэ үед мөн цагдаагийн байгууллагад хандаагүй, хажууд хөрш айл болох ******* хүү 20 гаруй настай залуу харсан. Мөн тэр өдрөөс хойш хэд хоног миний зүүн хавирга өвдөж хөндүүрлэж, инээх болон хүчтэй амьсгаа авч чадахгүй байсан. Тухайн үед би хөдөө байсан болохоор эмнэлэгт үзүүлээгүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зодуулсныхаа дараа Шүүх эмнэлэгт үзүүлж байхдаа хавирга хугарсан талаараа мэдсэн. Мөн хавирга хөндүүрлэж байснаа ээж *******д хэлж байсан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хадам ах ******* гэрт надтай хэрүүл маргаан үүсгээд намайг заамдаж зүүн чих рүү 2-3 удаа цохисон. Тэр үед миний зүүн чих дүнгэнээд бараг шөнөжин дүнгэнэсэн. Мөн толгой руу зангидсан гараараа нэг удаа цохисон бөгөөд хажууд бэр эгч нь болох байсан. Мөн энэ талаар миний ээж болон төрсөн ах нар мэднэ... Бид хоёр ойр зуурын зүйлээс болоод маргалддаг. Манай нөхөр өөртөө юм хэлүүлэх их дургүй байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би хурга, ишгээ угжих гээд гэрээсээ гарахад нөхөр маань гэртээ байсан байж охиноо авахгүй хүүхдээ уйлуулаад байсан. Тэгэхээр нь би уурлаад нөхөртэйгээ маргалдахад цохисон...” гэжээ. /хх-ийн 19-30 тал, шүүх хуралдаан тэмдэглэлээс/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний охин Мын хамтран амьдрагч Г нь гэр бүлийн маргаанаас болж миний охинд гар хүрэх зүйл байдаг бөгөөд Г нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэх шалтгаанаар маргалдан зодсон байсныг би маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээ охиныхоо төрсөн өдрөөр гэрт нь очоод мэдсэн юм. Намайг очиход Мын баруун чих нь хавдсан, зүүн гарын булчингийн дотор хэсэг хөхөрсөн, баруун эрүүний доод талд бага зэрэг хавдсан байсан бөгөөд охин Маас асуухад “өчигдөр орой Г намайг зодсон” гэж хэлж байсан. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Г нь охин ******* хөхүүлсэнгүй гэх шалтгаанаар Мыг өшиглөж зодлоо гээд миний охин над руу утсаар уйлаад хэлж байсан бөгөөд маргааш нь Сүхбаатар аймгаас эгч нь манай гэрт ирээд Мыг дуудахад зүүн мөр нь унжчихсан, атийж бөгтийсөн байдалтай орж ирээд “Г өчигдөр өшиглөсөн, танд би өчигдөр хэлсэн ш дээ” гэж хэлж байсан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой түмэн сумын төвд буяны ажил болж байсан ах Г-н гэрт Г нь миний охин Мыг зодсон гээд охин маань над руу шөнийн 22 цагийн орчимд залгаад “ирж аваач” гэж ярихад нь би очоогүй юм. Ингээд маргааш өглөө нь ах Б нь очиж байгаа газраас нь авч ирэхэд зүүн чих нь хавдчихсан байсан бөгөөд тэр үед би дүү Б-г дуудаж түүний хамтаар охин Мыг эмнэлэгт үзүүлэхэд өмнө нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Гын өшиглөж зодож, зүүн хавирга хугарсан гэмтэл нь эдгээгүй байсан бөгөөд мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний орой түмэн сумын төвд зодоод зүүн чихний хэнгэрэгний хальс цоорсон байсан. Миний охин өөрийн гэсэн дотны найз нөхөд байхгүй учир надаас өөр хүнд Гд зодуулсан талаараа хэлээд байдаггүй юм...” гэжээ. /хх-ийн 43-45 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 19-ний өглөө миний төрсөн ээж ******* миний гар утас руу залгаад “чи манай гэрт хүрээд ир, дүүг чинь нөхөр нь зодсон байна” гэж хэлэхээр нь би очиход Мын зүүн чихний дотор тал нь язарч, чих нь хавдсан, зүүн шанаа нь хавдсан байсан. Тэгээд би Маас болсон асуудлыг асуухад “хөдөө буяны ажилтай байхад Г нь хүүхэд уйлууллаа гэх шалтгаанаар зодсон” гэж хэлж байсан. Мөн зүүн тал руугаа тонгойж яваад байхаар нь лавлан асуухад “2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүүхэд хөхүүлсэнгүй гэх шалтгаанаар түрийтэй гутлаар өшиглөсөн” гэж хэлсэн. Тэрнээс өмнө мөн “2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бас хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэнэ, тэмдэглэхгүй гэх шалтгаанаар зодсон” гэж хэлж байсан. Тэгээд би дүү Мыг аймагт авч ирээд эмнэлгээр үзүүлэхэд 6, 7 дугаар хавирга хугарсан, зүүн чихний хэнгэргэн хальс цоорсон байсан...Маргааш өдөр нь намайг очиход Мын шанаа нь хавдсан байсан. Би Гд “залуу хүмүүс цаашид бие биенийхээ үгийг дааж амьдрах хэрэгтэй шүү” гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. Би 2020 оны 04 дүгээр сард Гын гэрт очиход М өрөөлдөж яваад их турсан байсан. Би Мд “чи яачихсан юм бэ?” гэхэд “зүгээр ээ” гэж хэлсэн. Дараа нь М ээждээ “Г намайг зодсон” гэдгээ хэлсэн байсан...” гэжээ. /хх-ийн 46-48 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Шинжээч Н.Уянга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Шинжлүүлэгчид үзлэг хийхэд цээжээр өвдөнө, толгой өвдөнө, чихнээс цусархаг шингэн гарах зовиуртай, биеийн байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, асуусан асуултанд хариулна, байрлал идэвхитэй байсан ба хэсэг газрын үзлэгт зүүн чихний дэлбээний дээд хэсэгт хөнгөн цус хурсан, бага зэрэг овойж хавдсан, цээжний зүүн хэсэгт тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. Амбулаторын картнаас үзэхэд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр чих, хамар хоолойн эмчид үзүүлсэн байсан ба үзлэгээр хоёр чихний суваг цэвэр, хэнгэрэг хальс зүүн талдаа улайж хавдсан, төвийн цооролттой, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн цээжний рентген зургаар зүүн 6, 7 дугаар хавирга хугарсан байна. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан...гэв.

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 397 тоот дүгнэлтэд:

1. М-ын биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 61-62 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/

- Гэрч Т.*******ын мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 52-55 тал/

- Гын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-42, 67-70 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас шүүгдэгч Г-ыг хамтран амьдрагч М-ыг Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сард нүүр рүү нь алгадаж хөлөөрөө өшиглөж, 2020 оны 02 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж хэвлий орчимд өшиглөж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр алгадаж, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хавирга руу нь өшиглөж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын төвд чих рүү нь цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 5 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн атлаа мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Мын хавирга руу нь өшиглөн зодож 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Мын чих рүү нь цохиж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөж байна.

 

Иймд шүүгдэгч ..... овогт Г-ыг хамтран амьдрагч М-ыг Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сард нүүр рүү нь алгадаж хөлөөрөө өшиглөж, 2020 оны 02 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж хэвлий орчимд өшиглөж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр алгадаж, цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч ...... овогт Г нь хамтран амьдрагч М-ыг Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сард нүүр рүү нь алгадаж хөлөөрөө өшиглөж, 2020 оны 02 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж хэвлий орчимд өшиглөж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр алгадаж, цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

-мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Мын хавирга руу нь өшиглөн зодож 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-мөн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн түмэн сумын төвд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Мын чих рүү нь цохиж зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М, гэрч *******,*******, *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 397 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Хохирогч М нь шүүгдэгч Г-ын хамтран амьдрагч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарах ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, ...эдийн засаг, бие махбодиор...хохирсон хүнийг хэлнэ” гэж тодорхойлсон тул хохирогч М-ыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

 

Мөн “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхаар тайлбарласан байна.

Г нь 3 удаа /байнга/-гийн үйлдлээр хохирогчийг “...Дорнод аймгийн түмэн сумын 4 дүгээр баг, “ ” гэх газарт 2019 оны 11 дүгээр сард нүүр рүү нь алгадаж хөлөөрөө өшиглөж, 2020 оны 02 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж хэвлий орчимд өшиглөж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр алгадаж зодсон үйлдлүүд нь бие махбодын шаналал үүсгэсэн түүний үйлдэл нь тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, бие махбодын хүчирхийллийн хэлбэртэй, Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг,  

- Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин ******* хөхүүлэхгүй уйлууллаа гэх шалтгаанаар маргалдан улмаар түрийтэй гутлаараа зүүн хавирга руу хүчтэй нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “6, 7 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

- Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэрүүл маргаан үүсгэж зүүн чих рүү нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Г-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12  сар 30 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-ын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 250.000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ын ...............тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 12 /арван хоёр/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ