| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0799/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овогт *******ы ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004010253 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, ээж, дүү нарны хамт ******* дүүргийн 19 дүгээр хороо, ******* дугаар байрны 6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Мэнгэт овгийн *******ийн ******* /РД:*******/
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эмээ, эгч, дүү нарын хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар гудамжны дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигин овгийн *******ы ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.*******д өгсөн,
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхоны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.*******оос олж авсан,
Уг бодисоо 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар *******д мансууруулах бодис өгөөгүй. Өмгөөлөгчтэйгөө ижил байр суурьтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.
Эрүүгийн 2002004010253 дугаартай хавтаст хэргээс:
Шүүгдэгч Б.*******гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-6-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4209 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 28-30-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4219 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 33-35-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4207 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 37-39-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 794 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 777 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 46-47-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/, Хөдөө Аж Ахуй Их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 73-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 91-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч Б.*******д өгсөн,
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хотхоны орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.*******оос олж авсан, уг бодисоо 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүгдэгч Б.*******гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: “...10 төрлийн мансууруулах бодисоос урьдчилсан байдлаар THC-1 зураас Эерэг бусад нь бүгд 2 улаан зураас тодорч Сөрөг гарсныг гэрэл зургаар баталгаажуулав...” гэрэл зураг /хх-ийн 4-6-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл: “...10 төрлийн мансууруулах бодисоос урьдчилсан байдлаар THC-1 зураас Эерэг бусад нь бүгд 2 улаан зураас тодорч Сөрөг гарсныг гэрэл зургаар баталгаажуулав...”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4207 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хуванцар савтай шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “******* овогтой ******* УЦ01222258 2020.07.28” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.
3. тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 37-39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4209 дугаартай дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хуванцар савтай шээсний дээж нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* /*******” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв.
3. тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 28-30-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4219 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
3. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 33-35-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын дундуур яг өдрийг нь санахгүй байна ******* дүүрэгт байрлах хотхоны хажууд Б.*******тэй хамт өвс гэх бодисыг хэрэглэсэн. Өөрөөр Б.*******тэй хамт өвс гэх бодис хэрэглэж байгаагүй. Б.******* бид хоёрын хамт хэрэглэсэн өвс гэх бодисыг би 2020 оны 07 дугаар сарын 10-ны үеэр ******* дүүргийн 15 дугаар хороонд байрлах BSB худалдааны төвийн урд байдаг Далангийн тэндээс олсон. Би тухайн үед өвс гэх бодисыг олохдоо ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дүүргийн 15 дугаар хороонд байрлах хотхонд очиж *******той ямар нэгэн зорилгогүй уулзсан. Тухайн үед ******* өвс байна, сонирхож үзэх үү гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд ******* бид хоёр өвс гэх бодисыг хамт хэрэглэсэн. Тэр үед би *******оос надад жаахныг өгчих гэхэд ойролцоогоор атга хэмжээний өвс өгсөн. Би тэр өвс гэх бодисыг нь аваад цайны хуванцар саванд хийгээд цүнхэндээ хадгалсан. Миний цүнхэнд байдаг байсан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн 2 дугаар хороонд явж байтал цагдаа шалгаад баригдсан. Би уг өвс гэх бодисыг *******оос зүгээр авсан. Худалдаж авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр нөлөөлдөг олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.
Шүүгдэгч Б.*******ыг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч Б.*******д өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.******* 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 20 грамм цэвэр жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар шүүгдэгч Б.*******оос олж авсан, уг бодисоо 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч М.Хувцагаан нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Мөнхбаяр нараас гэм буруугийн талаар маргаж, цагаатгах байр сууринаас оролцохдоо “Б.******* нь мансууруулах бодис хэрэглэсэн үйлдэлдээ ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1192 дугаартай шийтгэврээр арга хэмжээ авагдсан. Б.******* нь нэгэнт Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээсэн тул Эрүүгийн хуулиар давхар хариуцлага хүлээх ёсгүй. Иймд Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.*******ыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” хэрэглэж мансуурсан үндэслэлээр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1192 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Ийнхүү шүүгдэгч Б.*******ын сэтгэцэд нөлөөт өвс хэрэглэж мансуурсан үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан, зөрчил гаргагч нь торгох шийтгэлийг биелүүлсэн байдал нь түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэргийг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр нарын хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч М.Хувцагаан нараас “Эрүүгийн хуулийн тус зүйл хэсэгт заасан ялаас Зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №794, №777 дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 42-43, 46-47-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 90, 91-р хуудас/ батлагдаж байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 01 жилийн хугацаагаар хорих ял, тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь анх удаа хорих ял шийтгэгдэж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоов.
Эд мөрийн баримтаар хураагдсан “Trix” гэх бичиглэл бүхий хуванцар савтай, 20 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Мэнгэт овогт *******ийн *******ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Боржигин овогт *******ы *******г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 01 жилийн хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Trix” гэх бичиглэл бүхий хуванцар савтай, 20 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй бодис ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР