Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 362

 

 

 

  2021        03          18                                  2021/ШЦТ/362

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогч Б.Эрдэнэцэцэг,

иргэний нэхэмжлэгч Д.Шижир-Эрдэнэ,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд О.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908 04362 1347 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь:

1. 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 4-16 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бууч” хүнсний дэлгүүрийн орлогын мөнгө болох 350,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

2. 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагааны 4-16 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бууч’ хүнсний дэлгүүрт иргэн Л.Амартөмөрийн эзэмшлийн Redmi Note5 загварын rap утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан скуер” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Эф Эм Трейд” ХХК-ны хувцасны дэлгүүрээс худалдагч Б.Ариунзулаас мөнгийг нь интернэт банкаар шилжүүлсэн гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Итали улсын 234,000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутлыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

4. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байгаль бюти” салоноор үйлчлүүлж үйлчилгээний төлбөр 230,000 төгрөгийг мобайл банк ашиглан дансаар шилжүүлчихлээ гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Байгаль бюти” салонд 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” супермаркетын Смарт худалдааны төвөөс Ай фонь-11 про макс загварын гар утсыг худалдан авч төлбөрийг мобайл банк ашиглан дансаар шилжүүлчихлээ гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Өлзийжаргалд 4,180,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оч худалдааны төвийн 203 дугаартай дэлгүүрт Б.Мөнхжингийн ай фонь 11 про маркийн гар утсыг бэлэн мөнгөөр нь худалдан авъя дансаа өгчих гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ай фонь 11 про маркийн гар утсыг авч 3,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвд “мөнгөө дансаар шилжүүлчихлээ” хэмээн хохирогч М.Нэргүйг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 155,000 төгрөгийн бараа авч залилсан,

8. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Цэлмэгийн эзэмшлийн Никон КоолпексВ700 загварын зургийн аппаратыг худалдан авч 700,000 төгрөг шилжүүлсэн мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, уг зургийн аппаратыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилан 874,997 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 96 тоотод оршин суух Я.Доньдсүрэнгийн ай фонь-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 811,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны 96 тоотод оршин суух Я.Доньдсүрэнгийн итгэмжлэн хариуцуулсан Канон 70Д маркийн зургийн аппаратыг завшиж 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан

11. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Теди төвийн 2 дугаар давхарт худалдаа эрхэлж байсан иргэн Б.Оюунзаяагаас Ай фонь 11 про макс 64 маркийн гар утсыг “мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч 3,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                      /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч О.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан:

 

1, 2. Хохирогч Б.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...О.М 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл бүтэн ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө би жуулчид авч Тэрэлж явахаар боллоо гэхээр нь би чиний цалин болох 200,000 төгрөгийн 100,000 төгрөгийг нь өгье үлдэгдэл мөнгөө тооллого хийсний дараа тооцоо тулгаад дутахгүй бол өгнө гэж тохирсон. Тэгээд би өмнө манай дэлгүүрт ажиллаж байсан Амаржаргал гэдэг эмэгтэйг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажиллуулж байгаа. О.М 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш манайд ирж ажиллалгүйгээр хоёр хоног манай гэрт амьдарч байгаад яваад намайг байхгүй үед 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр манай дэлгүүрт ирээд намайг асууж байгаад манай худалдагч Амаржаргалтай зэрэгцээд кассын ард наймаа хийж байсан гэсэн. Кассын доод талын шургуулгад байсан 350,000 орчим мянган төгрөг алга болсон гэж Амаржаргал надад 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 11 цаг 20 минутын орчим над руу залгаж хэлэхээр нь би очиж байна камер шүүж үзье О.Мийг битгий явуул, хоёулаа байж байгаад цагдаа дууд гэж хэлсэн. Би дэлгүүрийн кассаас мөнгө алга болсон гэж өөрийн нөхөр Амартөмөр рүү ярихад М манай гэрт байна гэхээр нь надтай яриул гэж хэлсэн. Тэгээд Мт чи дэлгүүрт яах гэж ирсэн юм бэ кассаас мөнгө алдсан байна, чи цагдаа ирэхээр очиж шалгуул гэж хэлэхэд за гээд утсаа тасалсан. Намайг дэлгүүр дээрээ ирэхэд манай нөхрийн Самсунг Рэадми Нөтэ загварын гар утсаар ярьж байгаад М аваад зугтсан байсан гэх мэдүүлэг /1-p хх-ийн 32-33/,

 

Гэрч Л.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... М гэх охин 8 сарын 19-ний өдрийн өглөө 8 цагийн үед ирээд таксины мөнгө байна уу гээд надаас 6.000 төгрөг авсан. Тэгээд надтай хамт дэлгүүрт байгаад байсан. Намайг цэвэрлэгээ хийгээд бараа өрөх үед дэлгүүрийн касс руу ойртоод миний сандал дээр суугаад байсан. Тухайн үед кассын доод талын шургуулгад бүхэл 350,000 орчим төгрөг болон бараа авах 500,000 төгрөг байсан болохоор би айгаад холдож чадахгүй байсан. Тэгээд кассын хажуугийн агуулахын үүдэнд сандал дээр суугаад бараа хурааж байтал дэлгүүрийн арын өрөөнөөс О.М миний ардуур гараад явсан. Тэгээд 11 цаг 40 минутын үед бүхэл мөнгө орж ирэхээр нь кассын доод талын шургуулгатай орлогын мөнгөн дээрээ нэмэх гэхэд 350,000 орчим мянган төгрөг байхгүй байсан тэгээд би сандраад үзтэл бараа авах 500,000 төгрөг нь байсан гэх мэдүүлэг /1-p хх-ийн 38/,

 

Гэрч Л.Амартөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2019 оны 08 дугаар сарын эхээр зарын дагуу О.М гэх охин ирсэн ба манай эхнэрийг дагалдаж өдрийн 10,000 төгрөгөөр ажиллахаар тохирсон. Манай дэлгүүрийн арын амралтын өрөөнд хоёр хоночхоод айгаад байна гэхээр нь манай эхнэр гэртээ хонуулдаг болсон. Манай байшин дэлгүүр нэг хашаанд байдаг. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ зээ охиноо хараад байж байсан ба манай эхнэр над руу залгаад О.М орлогын мөнгөнөөс хулгайлаад авчихсан юм шиг байна, М байна уу гэхээр нь би байна гэж хэлсэн. Би гэрээсээ дэлгүүр рүү шатаар бууж байхад О.Мтэй таарсан ба өөрийн Самсунг Redmi note5 маркийн rap утсыг манай эхнэр чамтай утсаар ярья гэж байна гээд өгөхөд за гээд миний утсаар манай эхнэртэй шатан дээр яриад үлдсэн. Би дэлгүүр рүүгээ ороод Амаржаргал гэх худалдагчтай уулзаж байтал гадаа цагдаагийн машин ирж байхаар нь гэр рүүгээ ороход О.М манай гэрт байхгүй байсан. Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчидтай ойр орчмоор хайхад манай хашааны хаалга онгорхой байсан ба О.Мийг олж чадаагүй гэх мэдүүлэг /1-p хх-ийн 40/,

 

Мастер үнэлгээ ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №19/177 дугаартай:

Mi фирм Redmi Note 5 загварын rap утсыг 600,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /1-р хх-ийн 44-45 /,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 15/,

-Бууч 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай “Бууч хүнсний дэлгүүрийн гол хэсэгт өрж байрлуулсан хөлдөөгчийн ард цэнхэр өнгийн ханцуйгүй хантаазтай дотуур нь цагаан өнгийн урт ханцуйтай цамцтай хоёр мөрнийхөө урдуур оруулсан хар өнгийн үстэй толгой дээрээ нарны шилтэй эмэгтэй байх ба уг эмэгтэйг хохирогч Б.Эрдэнэцэцэг энэ эмэгтэй манай дэлгүүрт ажиллаж байсан О.М мөн гэж заасныг тэмдэглэлд тусгав. ... О.М кассын дэргэд ганцаараа зогсож байгаад доошоо сууж эд зүйл оролдож байгаад 0.00.41 секундэд гартаа голоор нь нугалсан багц мөнгө барьж босож ирээд цэнхэр өнгийн хантаазны баруун халаасанд уг мөнгийг хийв...” гэх тэмдэглэл /1 -р хх-ийн 20-22/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан “О.Мийн гэрэл зургийг 2 дугаарт байрлуулж нэгээс дөрөв хүртэл дугаарласан гэрэл зургийг харуулж таны гар утсыг авсан гэх эмэгтэйн гэрэл зураг уг гэрэл зураг дунд байна уу, хэрэв байвал та уг хүний зургийг зааж ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа болох талаар ярина уу” гэхэд гэрч Л.Амартөмөр нь миний гар утсыг авсан О.Мийн гэрэл зураг 2 дугаартай гэрэл зураг дээр байна. Би царайг нь хараад шууд танилаа гэх ба Л.Амартөмөрөөр 2 дугаартай гэрэл зургийг зааж байхад нь гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 23-25/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...2019 оны 8 сарын эхээр дэлгүүрт худалдагч ажилд авна гэх зарын дагуу Бууч дэлгүүрт ажиллахаар тохиролцоод Эрдэнэцэцэг гэх эзэн эмэгтэйг дагалдаж, гэрт нь байрлан 10 орчим хоног ажилласан. Ажиллахаа больсон үедээ буюу 8 сарын сүүлээр Бууч дэлгүүрт очсон. Нөгөө ээлжийн худалдагч эгч байсан. Түүнийг арын амралтын өрөөнд юм янзалж байхад нь хэлэлгүйгээр лангууны  ард кассад байсан 300.000 орчим төгрөгийг нууцаар хулгайлан аваад цэнхэр өнгийн хантаазныхаа халаасанд хийсэн.

Дараа нь Эрдэнэцэцэг эгчийн гэрээс хувцас эд зүйлээ авах  гэхэд нөхөр нь шатан дээр ач хүүхэдтэйгээ явж байхаар нь шууд зугтаагаад явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/,

 

3. Хохирогч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай компани Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан скуер төвийн 2 давхарт хувцасны дэлгүүр ажиллуулдаг би тэнд худалдааны зөвлөхөөр ажилдаг. 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан скуер төвийн 2 давхарт ажил дээр байхад нэг эмэгтэй ирээд гутлуудыг үзээд нэг пүүзийг сонирхоод өмсөж үзээд найз залуу руугаа пүүзний зургийг үзүүлээд найз залуугаас нь хариу ирэхгүй байсан бөгөөд тэр эмэгтэй за за надад таалагдаж байна, худалдаад авчъя гэж хэлсэн. Тэгээд би хайрцаглаад бэлэн болгоод өгсөн чинь тэр эмэгтэй тооцоогоо дансаар хийнэ гэж хэлсэн. Тэгээд би захирлынхаа Хаан банкны 5027171356 дугаартай дансыг хэлж өгсөн. Тэр гар утсаа гаргаж ирээд тооцоо хэд боллоо гэж асуусан. Би 658,900 төгрөг болсон гэхэд удалгүй тэр эмэгтэй мөнгийг явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд захирал руу чатаар харьцаж мөнгө орсон уу гэж асуусан чинь мөнгө ороогүй гэж хэлсэн. Тэгээд би тэр эмэгтэйгээс мөнгө ороогүй байна гэж хэлэхэд утасныхаа 658,900 төгрөг гарсан гэсэн зарлагын мессежийг надад харуулсан юм. Тэр мессежний мөнгө гарсан зарлагын он, cap, цаг, минут, дүн нь таарч байсан. Тэгээд би итгээд өгөөд явуулсан. Тэр эмэгтэйг гарсны дараа захирлаасаа дахин дахин асуусан чинь ороогүй байна гэж хэлэхээр нь араас нь гарахад байхгүй байсан гэх мэдүүлэг /1-p хх-ийн 77-78/,

 

Гэрч Б.Алтанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Би одоогоос 3 сарын өмнө Толиун гэх эмэгтэйтэй фейсбүүкээр танилцаад харилцаж байтал тэр амралтын газар нээх гэж байгаа гадна тохижилтын ажил усан оргилуур гэх мэт зүйл хийнэ гэж хэлээд надаас 250,000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд ажлаа эхлэхгүй байхаар нь би худлаа хэлсэн байна гэж бодоод нэг уулзахдаа өгсөн мөнгөнийхөө барьцаа болгоод шинээр авсан гээд авч явсан хар өнгийн гутлыг нь аваад үлдчихсэн чинь өөр хүний гутал байж таарсан гэх мэдүүлэг /1-p хх-ийн 83/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 70/,

-хар өнгийн My grey брэндийн цагаан ултай 36 размерын 1 хос шинэ гутлыг гэрч Б.Алтанбаяраас хураан авч хохирогч Б.Ариунзулд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 71-72/, 

 

Дамно ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ХУ1-20-431 дугаартай:

Итали улсын гремир брэндийн пүүзэн гутал одоогийн зах зээлийн үнэлгээгээр 234,000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /1-p хх-ийн 93-94/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Сонгинохайрхан дүүрэг дээр нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107/,

 

4. Хохирогч Х.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... тэр эмэгтэй үйлчилгээнээс гарч ирээд тооцоо хэд гарсан бэ гэж асуухад нь би 230.000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэр эмэгтэй дансаар шилжүүлье гэж хэлэхээр нь би Голомт банкны 1415121759 дугаартай дансыг өгсөн. Шилжүүлчихлээ гэж хэлээд надад мөнгө гарсан мессежийг харуулсан. Тэгэхлээр нь би мөнгө орсон үгүйг шалгах гэж өөрийн 1415121759 дугаартай банкны данс руу орсон чинь орлого ороогүй байсан юм. Мөнгө ороогүй байна гэж хэлсэн чинь дахиад явуулъя гэж хэлсэн. Тэгээд дахиад шалгахад дахиад ороогүй байсан. Ороогүй байна гэж хэлсэн чинь тэр эмэгтэй яасан бол уг нь 2 удаа явуулсан ш дээ гэж хэлсэн. Би тэгээд Голомт банкны лавлах 1646 дугаарын утас руу залгаж тодруулахад таны дансанд одоогоор ямар нэгэн гүйлгээ орж ирээгүй байна гэж хэлсэн. Би мөнгө орж ирээгүй байна гэж нөгөө эмэгтэйд хэлсэн чинь тэр эмэгтэй Хас банкны лавлах руу залгаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй ямар ч байсан нэг дугаар руу залгаад асуусан бөгөөд дундын дансанд байгаа юм байна 5-10 минутын дараа орох юм байна гэж хэлсэн.  Тэгэхээр нь би тэр эмэгтэйд та хоёр удаа мөнгө шилжүүлсэн юм чинь би илүү орсон мөнгийг буцаагаад шилжүүлье дансны дугаараа өгчих гэж хэлсэн чинь Хас банкны 5000583812 дансыг өгсөн юм. Тэр эмэгтэй анх орж ирэхдээ 85111494 гэсэн дугаарыг бүртгүүлсэн байсан. Нөгөө эмэгтэй гарч явсны дараа 10 минутын дараа дансаа шалгахад мөнгө нь ороогүй байсан ба 85111494 дугаар руу залгахад дуудаад авахгүй байсан. Жоохон байж байгаад дахиад залгасан салгаад байсан. Би тэгээд мөнгө чинь ороогүй байна гэж мессеж явуулсан. Дахиад залгасан чинь миний дугаарыг блоколсон байсан гэх мэдүүлэг /1-p хх-ийн 128-136/,

 

-таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч Х.Өлзийжаргал нь “би гар утас зарсан хүний нүүрний хэлбэр, царай төрхийг нь хараад шууд танина” гэв. Таньж олуулах ажиллагааг эхлэхийн өмнө хохирогч Х.Өлзийжаргалыг түр хугацаагаар гарган хөндлөнгийн гэрч нарт таниулахаар оруулах гэж байгаа яллагдагч О.Мтэй ижил төстэй царай зүстэй Г.Алтантуяа, Х.Солонго, С.Мягмардулам, Ж.Гэрэлтуяа, Б.Мөнхгэрэл, Ш.Уянга нарын гэрэл зургийг А4 хэмжээний цагаан цаасан дээр word программ дээр байрлуулахаар болж дээрх хүмүүсийн зургийг хөндлөнгийн гэрч нараар өөрсдийн сонгосон дурын байрлалд байрлуулж улмаар 1-7 хүртэл тоог сонгож өгөхийг хүсэхэд Г.Алтантуяа №1, Х.Солонго №2, С.Мягмардулам №3, Ж.Гэрэлтуяа №4, Б.Мөнхгэрэл №5, Ш.Уянга №6 О.М №7 дугаарыг сонгон А4 хэмжээний цагаан өнгийн цаасан дээр хэвлэн гаргаж зургийн доод талд дугаарыг цифрээр тэмдэглэж таниулах зургийн үзэлтийг үйлдэв. ... хохирогч Х.Өлзийжаргалыг өрөөнд оруулж ирээд ширээн дээр байгаа А4 хэмжээний цаасан дээр наасан 7 хүний гэрэл зургийг үзүүлж таны мэдүүлэгт дурдсан үйлчилгээний төлбөрөө мобайл банкаар шилжүүлэн гэж хуурч залилсан хүний зураг эдгээр хүмүүсийн зурган дотор байна уу? Хэрэв байвал та зургийн доод талд байх тоог нь зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад хохирогч Х.Өлзийжаргал нь түүнд үзүүлсэн 7 хүний гэрэл зургийг харж зогсож байгаад №7 гэж дугаарт сонгогдсон Одонбаатарын Мийн гэрэл зургийг зааж үйлчилгээ аваад төлбөрөө төлөхгүй залилсан хүн мөн байна. Би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусган ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл /1-p хх-ийн 117-119/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 115-116/,

-Байгал бюти ХХК-ийн тооцооны хуудасны хуулбар /1-р хх-ийн 122/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги, хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад үйлдсэн хэргүүд байгаа учир нэгтгүүлж байгаад нэг мэдүүлэг өгнө гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52/,

 

5. Хохирогч Н.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Жетро супермаркетын 2 давхарт байрлах Смарт кейр гар утас худалдааны дэлгүүрт гар утас худалдаад сууж байхдаа нэг эмэгтэй орж ирээд Айфон 11 про макс авъя гэж хэлээд надаас асуусан. Би айфон 11 про макс гар утсыг гаргаж өгсөн юм. Тэр эмэгтэй гэртэй шинэ сим гаргаж ирээд айфон 11 про макс маркийн гар утсанд шинэ сим картыг хийсэн.Тэгээд төлбөрөө яаж хийх үү гээд надаас асуусан. Би Хас банкны 5000399087 дугаарын дансыг хэлээд өгсөн. Хэсэг хугацааны дараа мөнгө шилжүүлсэн гэж Айфон 11 про макс гар утаснаас зарлага гарсан гэсэн мессеж үзүүлсэн. Тэгээд менежерээсээ мөнгө орсон эсэхийг асуусан чинь ороогүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй банк хоорондын гүйлгээ учраас 2-3 цагийн дараа орно гэж бодоод Хаан тауерын Хаан банк орсон. Хаан банк орохын өмнө манай 2 давхрын лангуунаас бэлэн мөнгөөр шилэн наалт, кейс худалдаж авсан. Тэгээд бид хоёр Хаан банк орж намайг хүлээлгийн сандал дээр суугаад тэр эмэгтэй теллер дээр очиж нэг юм яриад байсан. Теллертэй ярьж дуусаад над ирээд Юнионпей карт учраас гадаад валют учраас монгол банкаар дамжиж дараа өдөр нь орно гэж хэлсэн. Би тэгээд итгээд салсан юм. Тэр эмэгтэй 85111494 дугаар барьсан байсан. Түүний содон шинж тэмдэг нь үсээ дээр бөөрөнхийлөөд боосон, шар үстэй, нүүр нь улаан, шар царайтай, нүүр захлаад улаан болсон, сэвхтэй, уруул нь нимгэн, 170 орчим см өндөртэй, туранхай, 25-26 орчим насны, маск зүүсэн эмэгтэй байсан. Масктай явж байсан бөгөөд миний хажууд ус уух үед маскаа авсан, тэр үед царайг нь харж авсан. Би тэр эмэгтэйг харвал шууд танина. Яагаад гэвэл би царайг харсан юм. Учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа тул гомдолтой байна. Би гар утасны үнэлгээний төлбөр болох 4,180,000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Уг хүн бусдыг залилан мэхэлсэн асуудалтай хуулийн хариуцлага хүлээх ёстой гэх мэдүүлэг /1-p хх-ийн 173-180/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 159/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан “хохирогч Н.Өлзийжаргал “би гар утас зарсан хүний нүүрний хэлбэр, царай төрхийг нь хараад шууд танина. Одоо болтол царай нь миний санаанаас гарахгүй байна” гэсний дагуу түүнийг өрөөнөөс түр гаргаж, хөндлөнгийн гэрч нараар гэрэл зургуудыг 1-7 гэсэн дугаараар дугаарлуулж байрлуулаад хохирогч Н.Өлзийжаргалыг өрөөнд оруулж ирэхэд ширээн дээр байгаа А4 хэмжээний цаасан дээр наасан 7 хүний гэрэл зургийг үзүүлж таны мэдүүлэгт дурдсан гар утас худалдан авна гэж хуурч залилсан хүний зураг эдгээр хүмүүсийн зурган дотор байна уу? Хэрэв байвал та зургийн доод талд байх тоог нь зааж уг хүнийг ямар онцлог шинж тэмдгээр нь таньж байгаагаа хэлнэ үү гэж асуухад хохирогч Н.Өлзийжаргал нь түүнд үзүүлсэн хүмүүсийн гэрэл зургийг харж зогсож байгаад №7 гэж дугаарт сонгогдсон Одонбаатарын Мийн гэрэл зургийг зааж үйлчилгээ аваад төлбөрөө төлөхгүй залилсан хүн мөн байна. Би хараад шууд таньж байна гэж заасныг тэмдэглэлд тусган ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл /1-p хх-ийн 160-162/,

 

-ай фонь 11 про макс загварын гар утасны  баталгааны хуудас /1-р хх-ийн 166/

 

Дамно ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №ХУ1-20-478 дугаартай:

Айфоне 11 про макс загварын /256 гб/ гар утас одоогийн зах зээлийн ханшаар 4,180,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /1-p хх-ийн 195-196/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Сонгинохайрхан дүүрэг дээр нэгтгүүлэн шалгуулах хүсэлтэй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204/,

 

6. Хохирогч Б.Мөнхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 18 цаг 40 минутын үед Баянзүрх дүүрэг 15 дугаар хороонд байрлах Оч худалдааны төвийн 2 давхарт байрлах миний ажилдаг дэлгүүр болох 203 тоотод хөлөө гэмтээсэн бололтой доголсон цайвар шаргал үстэй шар царайтай 25-30 орчим настай эмэгтэй хүн орж ирээд I watch цаг асуугаад байхгүй гэсэн чинь Ай фоне 11 асуусан. Байхгүй Ай фоне 11 про байг.э гэсэн чинь за тэгүүл би бэлэн мөнгөөр авъя дансаа өгчих гэхээр нь би ажлын газрын данс болох төрийн банкны 106200407875 дансаа өгөөд би хайрцаг саванд нь хийгээд 12 сарын баталгааны хуудас бичиж өгсөн. Тэгээд утас авсан хүн мөнгөө шилжүүлсэн гэж хэлэхээр нь би за гээд ахлах Энхжин рүү залгаад дансанд мөнгө орсон талаар асуух гээд залгасан чинь утсаа авахгүй болохоор нь хийсэн байх гэж бодоод тэр хүнд утсаа торонд хийж өгөөд явуулсан. 5-10 минутын дараа ахлах Энхжин утсаа аваад мөнгө орсон талаар асуухад мөнгө ороогүй байна гэхээр нь араас нь гараад хайгаад олоогүй гэх мэдүүлэг /1-p хх-ийн 241/,

 

Гэрч Б.Өнөргүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн сайхны хөтөл рүү аяллаар явсан ба тэнд Толиун, Туяа гэсэн хоёр охинтой танилцаж байсан. Тэгээд манай лагерь дээр ирээд хамт хоносон. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай лагериас хамт ирсэн. Өөрийгөө таван богдод ажилдаг, Идэр-Одтой хамт хэлний сургалтын төв ажиллуулах гэж байгаа. Тэгээд Оч төвд очиж сургалт ажиллуулах газар судална гэж байсан. Тэгээд бид хоёр миний 03- 48УБЦ улсын дугаартай цагаан өнгийн платц маркийн машинтай явж байсан. Тэгээд Толиунаа надтай хамт явж байгаад Оч төв рүү орсон ба юу хийсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь rap утас зардаг газраас над руу залгаад хамт явж байсан хүн чинь гар утас худалдан аваад төлбөрөө хийлгүй зугтаалаа гэж хэлсэн. Дараа нь цагдаа нар гэрт ирсэн ба тэр охиныг Толиун биш өөр нэртэй байсныг мэдсэн гэх мэдүүлэг /1-p хх-ийн 243/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 228-230/

-баталгаат засвар үйлчилгээний журам, хуудас, бараа хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 237-239/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан “О.Мийн гэрэл зургийг 2 дугаарт байрлуулж нэгээс дөрөв хүртэл дугаарласан гэрэл зургийг харуулж танаас гар утас худалдаж авна гээд дансаар мөнгө шилжүүлсэн гэж залилж гар утас авсан гэх эмэгтэйн гэрэл зураг уг гэрэл зураг дунд байна уу, хэрэв байвал та уг хүний зургийг зааж ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа болох талаар ярина уу” гэхэд Хохирогч Б.Мөнхжин нь надаас гар утас худалдаж авна гэсэн эмэгтэйн гэрэл зураг 2 дугаартай гэрэл зураг мөн байна би тухайн эмэгтэйн шар царай, хамар, хацар царай төрх зэрэг зүйлсийг нь хараад шууд танилаа гэв.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 240-241/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №БЗД2-20-1543 дугаартай:

Ай фонь 11 про загварын гар утас одоогийн зах зээлийн ханшаар 3.350.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 5-6/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4/,

 

 

7. Хохирогч М.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 10 минутын орчим лангуун дээрээ сууж байтал 28-30 орчим насны, туранхай биетэй, дунд зэргийн нуруутай, цайвар шаргал үстэй эмэгтэй ирээд өмд, пиджакийн хослол үзэж байгаад телевизийн зураг авалтад орох гээд яаралтай явж байна, эгчээ жоохон хямдруулаад өгөөч гэж яриад хар өнгийн өмд, пиджакийн хослолыг 120,000 төгрөгөөс яриад 100,000 төгрөгт, нэмээд ногоон шаргал өнгөтэй дан пиджакийг 65,000 төгрөгөөс яриад 60.000 төгрөгт өгсөн. Ингээд нийт 220.000 төгрөг болсон бөгөөд тэр тооцоо хийхдээ эгчээ бэлэн мөнгө байхгүй байна. Дансаар хийе гээд миний банкны 5025302871 тоот дансыг авсан. Ингээд уг эмэгтэй Хас банкны данстай шүү, банк хоорондын гүйлгээ гээд жоохон зогсож байснаа эгчээ минийхээс гарчихлаа шүү гээд байсан. Тэр эмэгтэй явах гээд байдаг миний дансанд мөнгө орж ирэхгүй байгаад байсан. Эгчээ би яараад байна та болохгүй бол миний утас руу залгаад мөнгө орж ирэхгүй бол хэлчих, би дахиад шилжүүлье гээд 85111494 дугаарыг үлдээсэн. Үл таних эмэгтэй яараад байна гэхээр нь за за орчих байлгүй, банк хоорондын үйлчилгээ байх гэж бодоод явуулчихсан юм. Ингээд мөнгө орохыг хүлээсэн боловч орж ирээгүй бөгөөд уг үл таних бараа авсан эмэгтэйн утас руу нэлээн хэдэн удаа залгасан боловч утсаа авахгүй байж байснаа сүүлдээ миний дугаарыг блок хийчихсэн гэх мэдүүлэг /2-p хх-ийн 29-30/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 24/

-таньж олуулах ажиллагаа явуулсан “хохирогч М.Нэргүй нь “надаас хувцас худалдаж аваад мөнгөө төлөөгүй шилжүүлье гээд залилсан эмэгтэй нь 28-30 орчим насны, туранхай биетэй, дунд зэргийн өндөр нуруутай, цайвар шаргал үстэй эмэгтэй хүн ба би харвал шууд танина” гэв. Хохирогч М.Нэргүйгээр зураг таньж олуулах ажиллагаанд бэлдсэн 1-5 гэж дугаарласан 5 эмэгтэй хүний цээж зургийг үзүүлэхэд “би энэ 5 эмэгтэй хүний зургийг сайн харлаа 4 дугаартай хүн надаас хувцас худалдаж аваад, мөнгөө өгөөгүй хүн мөн байна. Би яаж таньж байна гэхээр гадна цариа төрөх, харагдах байдлаас хараад шууд таньж байна. Гэхдээ энэ эмэгтэй энэ байгаа байдлаасаа арай туранхай эмэгтэй байсан. Яагаад гэхээр бараа зарахаар танилцуулж байхдаа маш сайн харсан учраас царайг нь хараад шууд таньж байна...” гэх тэмдэглэл /2-p хх-ийн 33-39/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №БГД2-20-999 дугаартай:

эмэгтэй хүний хар өнгийн пиджакийн өмд 65,000 төгрөг, эмэгтэй хүний ногоон өнгийн дан, шинээрээ пиджак 45,000 төгрөг, эмэгтэй хүний шаргал өнгөтэй дан, шинээрээ пиджак 45,000 төгрөг нийт 155,000 төгрөгөөр үнэлэгдэв гэх үнэлгээний тайлан /2-p хх-ийн 42-43/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги, хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Надад үйлдсэн хэргүүд байгаа учир нэгтгүүлж байгаад нэг мэдүүлэг өгнө гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52/,

 

8. Хохирогч Э.Цэлмэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр бид хоёр өөрсдийн хэрэглэж байсан Nikon Coolpex В700 маркийн загварын зургийн аппаратаа мөнгөний хэрэг гараад зарах гээд фейсбүүкээр Толиун гэх хаягаас камер байгаа юу хаана очиж үзэх вэ гэж асуусан. Хариуд нь тухайн үед би ажил дээрээ байсан болохоор Өргөө кино театр дээр уулзъя гэж чат бичсэн. Үүний дагуу тухайн өдрийнхөө орой 20 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны замын хажууд бид хоёр уулзсан. Уулзаад миний үзэж байгаад 700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Мөнгөө дансаар шилжүүлье гээд өөрийнхөө дансыг тэр эмэгтэйд өгтөл, шилжүүлж байгаад надаа Хас банкны гүйлгээ амжилттай гэсэн зураг үзүүлсэн. Тэгээд тухайн үедээ итгээд дансаа шалгатал мөнгө ороогүй байхаар нь холбогдож уулзсан утас болох 8511-1494 гэсэн дугаар руу залгатал Хас банк ингээд удаад байдаг юм 1-2 минутын дараа орчих байх гэсэн. Тэгээд би мөнгө ортол байж байгаач гээд ярингаа хойноос нь явтал алга болчихсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /2-p хх-ийн 78-84/,

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2-р хх-ийн 68/

-таньж олуулах ажиллагаа явуулсан “А/4 хэмжээтэй цаасан дээр 1-5 хүртэл дугаарлаж байрлуулсан 2 см х 4 см хэмжээтэй зургуудаас, Та 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харав уу гэхэд, би 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харлаа гэв, Таны мэдүүлснээр таны гар утсыг аваад явсан эрэгтэй хүний зургийг заана уу гэхэд хохирогч Э.Цэлмэг би 3 дугаартай зургийг зааж байна энэ эмэгтэй, надаас миний зургийн аппаратыг аваад Хас банкны данснаас утсаараа мөнгө шилжүүлсэн гэсэн зураг үзүүлсэн эмэгтэй хүн мөн байна гэснээр ажиллагааг дуусгав” гэх тэмдэглэл /2-p хх-ийн 75-77/,

-хохирогч, шүүгдэгч нарын фейсбүүкээр харьцсан чатын зураг, хохирогчийн зар байршуулсан постын зураг /2-р хх-ийн 107-112/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №БГ2-20-777 дугаартай:

“...Nikon Coolpex В700 маркийн хуучин хэрэглэж байсан зургийн аппарат 874,997 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан /2-р хх-ийн 86-87/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...яллагдагчаар татах тогтоолтой нэг бүрчлэн танилцлаа. Эрүүгийн хуулийн зүйл анги, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх мэдүүлэг /2-р хх-ийн 103/,

 

9, 10. Хохирогч Я.Доньдсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2019 оны 07 сарын 30-ний өдөр үл таних эмэгтэй миний гар утас руу залгаад сайн байна уу Гадаад харилцааны яамнаас ярьж байна үйл ажиллагаа хөтлөх юм уу гэхээр нь би хөтөлнө гэхэд 2019 оны 7 сарын 31 -ны 18 цагт Blue Sky тэнд уулзахаар болоод маргааш нь тэнд уулзаад хөтлөгч хийхээр тохиролцоод уг арга хэмжээ нь цуцлагдаад тэрнээс хойш над руу залгаж холбоо бариад бид 2 харьцаж эхлээд 2019 оны 08 сарын 18-аас хойш надтай уулзаж байгаад 2019 оны 08 барын 20-с хойш манай гэрт амьдардаг болоод бид 2 цуг Баянгол дүүргийн 7-р хороо 30-96 тоотод хамтран амьдарсан. Тэгээд 2019 оны 08 сарын 22-23-нд хамтран амьдарч байсан Мийн өмсөж байсан цамц нь алга болсон тэгээд тэрнээс хойш 2019 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө миний ай фонь 7 плас маркийн гар утас унтаад сэрсэн чинь өглөө байхгүй болсон байсан. Би тэгээд тухайн үед хамаатны дүү Сүх-Эрдэнийг сэжиглээд орхисон. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр М нь миний канон 70д маркийн зургийн аппаратыг авч яваад эргүүлж өгөөгүй тэр чигээрээ алга болсон гэх мэдүүлэг /2-p хх-ийн 128-129/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “А/4 хэмжээтэй цаасан дээр 1-5 хүртэл дугаарлаж байрлуулсан 2 см х 4 см хэмжээтэй зургуудаас, Та 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харав уу гэхэд, би 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харлаа гэв, Таны мэдүүлснээр таны гар утсыг хулгайлаад явсан, мөн зургийн аппаратыг аваад явсан эмэгтэй хүний зургийг заана уу гэхэд хохирогч Я.Доньдсүрэн би 5 дугаартай зургийг зааж байна. Энэ эмэгтэй надтай нэг cap орчим хамт амьдарсан царай төрх нь яг мөн байна. Өөрийгөө Одонбаатар овогтой М гэж хэлж байсан гэснээр ажиллагааг дуусгав.” гэх тэмдэглэл /2-p хх-ийн 121-123/,

 

Гэрч Б.Сүх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Я.Доньдсүрэн нь миний нагац ах юм. Би 2019 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн тухай оныг дуустал түүнтэй хамт гэрт нь амьдарсан. Доньдсүрэнгийн найз охин гээд О.М гэж хүүхэн хамт амьдарч байсан. Хоорондоо их дотно харьцаатай юм шиг байсан. Доньдсүрэнгийн гар утас алга болоод тэрнээс болж маргалдаж байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132/,

 

Дамно ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №БГ2-20-1023 дугаартай:

“...ай фонь 7 плас загварын гар утас 811,000 төгрөгөөр, Canon 70D маркийн зургийн аппарат 1,020,000 төгрөгөөр, нийт 1.831.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх үнэлгээний тайлан /2-p хх-ийн 133-134/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...2020 оны 10 сарын 12-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би энэ хэргийг үйлдээгүй. Би хохирогчийг танихгүй. Ийм учраас сонсгож буй Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдээгүй учраас мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 143/,

 

11. Хохирогч Б.Оюунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 10 минутын орчимд өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэди төвийн 2 давхарт байрлах 13-06 тоот лангуундаа байхад өмнө нь надаас I phone X маркийн гар утсыг 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан үл таних эмэгтэй ирж дахин гар утас нөхөртөө худалдаж авахаар болоод улмаар надаас Ай фоне 11 про макс 64 маркийн ногоон өнгийн гар утсыг 3,150,000 төгрөгөөр худалдаж аваад миний Хаан банкны 5069219405 дугаарын данс руу өөрийнхөө Хас банкны данснаасаа мөнгийг шилжүүлчихлээ “амжилттай гарлаа” гэсэн бичгийг гар утаснаасаа үзүүлээд залилсан гэх мэдүүлэг /2-p хх-ийн 160/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Шижир-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк дээрээс гар утас зарна гэсэн заруудыг харж байгаад улмаар Munkhjargal Munkod гэсэн фейсбүүк хаягтай хүн “цоо шинэ ipone 11 pro max маркийн midnight rap утсыг 2,900,000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь тухайн хүнтэй холбогдсон.Ингээд тэр хүнтэй мессенжерээр холбогдож байгаад тэр хүн над руу утсаар холбогдоод улмаар тэп хүн манай гэр болох Нарны хороололд гадаа ирж тэгээд би тухайн гар утсыг 2,900,000 төгрөгөөр худалдаж аваад тэр хүний Хаан банкны 5021506299 дугаарын данс руу би өөрийнхөө Хаан банкны 5032423183 дугаарын данснаас интернэт банкаар Нарны хороололд байхдаа шилжүүлсэн. 2,900,000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-p хх-ийн 163-164/,

 

Гэрч А.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Би тэр өдөр Лхагвасүрэнд Ай фонь 11 про макс загварын ногоон өнгийн 64 гэгатай гар утас зарсан нь үнэн. Би тэр rap утсыг 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Тэди төвийн гадна зогсож байхад нэг охин ирээд ахаа гар утас авах уу гэж асуусан ямар утас байгаа юм гэхэд ай фонь гэсэн тэгээд үзье гэсэн чинь ломбардад байгаа гээд дагуулаад 25-р эмийн сангийн автобусны буудлын баруун талд байрлах нэрийг нь үл мэдэх ломбардад очоод авна гэсэн үзээд авах гэсэн чинь бичиг баримт байхгүй гэж байсан. Тэр охин өөр хүний бичиг баримтаар тавьсан гээд өөр хүн дуудаад тэр нь цаг орчмын дараа ирээд нэг эрэгтэй 40-50 орчим насны эрэгтэй хүн ирээд бичиг баримтаа үзүүлээд тэр хүүхэнд миний мөнгөөр авч өгсөн. Тэгээд би тэр эмэгтэйгээс тухайн гар утсыг 2,600,000 төгрөгөөр авсан. Ломбардаас 2,400,000 орчим төгрөгөөр тавьсан байх шиг байсан. Манай эгч Солонгост байдаг юмаа Солонгосоос ирүүлсэн юм гэсэн. Тэгээд ломбардад хайрцаг савтай нь тавьчихсан байхаар нь өөрөө барьчихдаг юм билүү гээд авсан юм гэх мэдүүлэг /2-p хх-ийн 178/,

 

Гэрч С.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

... Би 2020.07.15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 хороо 11-р хорооллын Номингийн тэнд нэг шар охиныг аваад явсан ба тэр охин хоолны мөнгөгүй болчихлоо мөнгөний хэрэг гараад байна яаралтай гар утсаа ломбардад тавих гэсэн юм гээд ломбард олоод өг гээд гуйсаар байгаад бид хоёр Баянгол дүүргийн лоло нэртэй ломбардад орсон. 7 хоногоор тавилаа шүү ломбардын хүн нь дараа над руу залгаад утсаа ав гээд байсан ба тэр хүүхний утас руу залгахаар холбогдох боломжгүй байсан гэх мэдүүлэг /2-p хх-ийн 179/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн №ЧД1-20-803 дугаартай:

Ай фонь 11 про макс загварын 64 гэга, ногоон өнгийн гар 3.150.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 181-182/,

 

Шүүгдэгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хэргүүдээ нэгтгүүлэх хүсэлтэй байна. Би хохирогч Оюунзаяагаас мөнгийг нь төлж 2 удаа гар утас худалдаж авч байсан. Тэгээд таньдаг болсон. Сүүлд Оюунзаяагаас авсан ай фонь 11 про макс загварын ногоон өнгөтэй гар утсыг Тэди төвөөс аваад бусдад худалдсан. Хэдэн төгрөгөөр худалдсанаа санахгүй байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 193/,

Би өөрийн үйлдсэн хэрэг нэг бүрийн талаар ярих хүсэлтэй байна. Үүнд:

2019 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бууч нэртэй дэлгүүрийн лангууны араас 300.000 орчим төгрөг бэлнээр хулгайлж авсан, мөн дэлгүүрийн эзний нөхөр Л.Амартөмөрийн гар утсаар ярьж байгаад авч явсан би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Гар утсыг нь танихгүй хүнд зарсан.

 2020 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь нарын санахгүй байна Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан скуер” төвийн 2 давхарт дэлгүүрээс эмэгтэй хүний хар өнгийн гутлыг өмсөж үзээд интернэт банкаар тооцоог нь хийнэ гэж худалдагч эмэгтэйд хэлээд өөрийн гар утсан дээр татаж авсан программаар интернэт банкны зарлага гарч тухайн хүний данс руу шилжсэн мэт зураг харуулсан. Тухайн эмэгтэй надад итгээд намайг явуулсан. Хэргийг ганцаараа үйлдсэн өөр хэн нэгэнтэй хамтраагүй. Уг дэлгүүрээс авсан гутлаа гэмт хэргийн замаар олсон гэдгээ хэлэлгүйгээр өөр хүнд өгсөн нэрийг нь санахгүй байна.

 2020 оны 08 дугаар сарын эхээр өдөр Хан-уул дүүргийн 17 дугаар хороо Оргил худалдааны төвийн эсрэг талд байрлах одоо нэрийг нь санахгүй байна гоо сайхны салоноор ганцаараа үйлчлүүлээд тооцоог нь интернэт банкаар шилжүүлнэ гэж хэлсэн. Би гар утас дээрээ интернэт банкаар зарлага хийсэн мэтээр өөрчлөөд кассын эмэгтэйд үзүүлээд явсан. Би хэргийг ганцаараа хийсэн.

2020 оны 07 дугаар сард Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо Жетро супермаркетын Смарт худалдааны төвөөс ай фонь 11 про макс гар утсыг 3.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд мөнгийг нь интернэт банкаар шилжүүлсэн гэж утсан дээрээ мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зураг үзүүлээд гар утсыг авч явсан. Тухайн хэргийг ганцаараа үйлдсэн гар утсыг танихгүй хүнд зарсан мөнгийг нь хувьдаа хэрэглэсэн.

 2020 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оч худалдааны төвийн 2 давхраас Ай фонь 11 про маркийн гар утсыг 3.000.000 орчим төгрөгөөр худалдаж авна гэж хэлээд интернэт банкаар мөнгө шилжүүлсэн гэж худалдагчид нь хэлээд тухайн үед ашиглаж байсан гар утас дээрээ мөнгө шилжүүлсэн мэт хуурамч зураг үзүүлээд уг гар утсыг авч явсан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. Гар утсыг танихгүй хүнд өөрийнхөө гар утас гээд зарсан.

 2020 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хар хорин худалдааны төвөөс хувцас зарж байсан эмэгтэйгээс хувцас худалдаж авна гээд мөнгийг нь интернэт банкаар шилжүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед хувцаснууд нь нийт 200.000 орчим төгрөг болж байсан. Мөнгө шилжихгүй байна гэхээр нь өөрийн “85111494” дугаарыг үлдээгээд явсан. Өөрийн авсан хувцасны мөнгөнүүдийг өгөөгүй залилж авч явсан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн хувцаснууд нь одоо надад байхгүй.

 2020 оны 07 дугаар сард фейсбүүк дээрээс зар харж байгаад гэрэл зургийн  аппарат зарна гэсэн зарын дагуу Баянгол дүүрэг Өргөө 2 кино театрын ойролцоо танихгүй залуутай уулзаад 700.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод интернэт банкаар мөнгийг нь шилжүүллээ гэж хэлээд мөнгө шилжсэн мэт хуурамч зураг тухайн камер зарсан залууд үзүүлээд явсан. Тухайн хэргийг ганцаар үйлдсэн гэрэл зургийн аппаратыг танихгүй хүнд зарсан.

 2019 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэнхэр өнгийн 10 орчим давхар хуучны байранд 5 давхар гэж бодож байна 95 тоотод найз Я.Доньдсүрэн, Сүх-эрдэнэ нарын хамт байдаг байсан. Я.Доньдсүрэнг унтаж байхад нь ай фонь 7 плас маркийн гар утас, канон загварын хар өнгийн зургийн аппарат зэргийг хулгайлж авсан. Уг хэргийг ганцаараа үйлдсэн гар утас, зургийн аппарат зэргийг танихгүй хүнд зарсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтэй Доньдсүрэн танихгүй гэж худлаа мэдүүлсэн.

 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тэди төвийн 2 давхарт гар утасны лангууны хүнээс Ай фонэ 11 про макс маркийн ногоон өнгийн гар утсыг 3.000.000 орчим төгрөгөөр худалдаж авахаар тохироод интернэт банкаар мөнгийг нь шилжүүлчихлээ гэж хэлээд банк хоорондын гүйлгээ удах байх гээд интернэт банкаар мөнгө шилжсэн мэт зураг гар утсан дээрээсээ үзүүлж авсан би хэргийг ганцаараа үйлдсэн гар утсаа танихгүй хүнд зарсан. Би дээрх 9 хэргийн эд зүйлсийн үнэлгээтэй уншиж танилцсан надад уг хэргүүдийн эд зүйлсийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй би хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-ийн 70-71/,

 

Шүүгдэгч О.Мийн шүүх хуралдаанд өгсөн:

Би 4 зүйл ангиас 3 зүйл ангийг нь хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэрэг дээр ямар нэг байдлаар надад гэрээ байгуулж өгөөгүй учир би завших гэмт хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэр зургийн аппарат бол Я.Доньдсүрэнгийн аппарат юм. Бид хоёр 7 дугаар сараас эхлээд цуг амьдардаг байсан. Энэ гэмт хэрэг нь 8 сард болсон. Би аппаратыг нь авсан үйлдэл нь гар утас авсан үйлдэлтэй адилхан гэж үзэж байна. Би зургийн аппаратыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэж үзэж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байна. Би утсыг нь өглөө унтаж байхад нь аваад ломбардад тавьсан. Аппаратыг нь бас нууцаар аваад ломбардад тавьсан гэв. Бусад зүйл анги дээр бол мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

 Хавтаст хэргээс шүүгдэгч О.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй  тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн “О.Мийн нэр дээр өмнө болон одоо тээврийн хэрэгсэл бүртгэлгүй” гэх лавлагаа, “О.Мийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг,  “О.М нь 2018-2020 он хүртэлх хугацаанд НДШ төлөөгүй” гэх НДХэлтсийн албан бичиг,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон 02 дугаар захирамжийн хуулбар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, О.Мийн нэр дээрх банкны дансны мэдээллүүд, цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хх-ийн 215 – 2-р хх-ийн 20/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолууд, ялын тооцооны тодорхойлолт /3-р хх-ийн 58/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.  

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд О.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг бусдын биед ямар нэгэн байдлаар хохирол учруулж халдахгүйгээр, өөр бусдад огтхон ч мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилдээ үнэ төлбөргүйгээр авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг. 

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн хулгайлах гэмт хэргийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч О.Мийн хохирогч Б.Эрдэнэцэцэгийн Бууч дэлгүүрийн кассаас бэлэн мөнгө авсан, хохирогч Я.Доньдсүрэнгийн ай фонь 7 загварын гар утсыг авсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хохирогчид өөрт нь болон бусад хүмүүст мэдэгдэж зөвхөн ил байдлаар эд хөрөнгийг хохирогчоос хүч хэрэглэхгүйгээр салган өөрийн өмчлөлд бүрмөсөн авч дариу зугтан зайлсхийсэн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг илэрхийлдэг.

 

Хохирогч Б.Эрдэнэцэцэг шүүгдэгч О.Мтэй ярих зорилготой Л.Амартөрийн гар утас руу залгаж холбогдон ярьсан бөгөөд Л.Амартөр нь хохирогч, шүүгдэгч хоёрыг хооронд нь яриулах зорилготойгоор өөрийн гар утсыг шүүгдэгч О.Мт өгсөн байна. Тэрээр өөрийн гар утсыг хохирогчтой яриулахаар шүүгдэгчид өөрийн зөвшөөрлөөр өгсөн бөгөөд харин шүүгдэгчийг авч явахыг зөвшөөрөөгүй байна. Харин шүүгдэгч нь Л.Амартөрийг дэлгүүртээ орсны дараагаар гар утсыг нь аваад зугтах санаа төрж улмаар уг санаагаа хэрэгжүүлэн гэрээс нь гарч зугтаж явсан нь дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Л.Амартөр нь өөрийн гар утсыг шүүгдэгч О.Мт сайн дураараа бүр мөсөн өгөөгүй зөвхөн Б.Эрдэнэцэцэгтэй яриулахаар түр өгч байгаа нь хулгайлах, залилах зэрэг бусад гэмт хэргийн шинжээс ялгаатай юм.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, мөн хохирогчид хүч хэрэглэсэн үйлдлийг заавал шаарддаггүй. Гэмт этгээд хохирогчийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

Шүүгдэгч О.М нь өөрт нь бараа, эд зүйл худалдаж авах мөнгө байхгүй гэдгийг өөрөө сайтар ухамсарлаж байсан ч хуурч, зохиомол байдлыг зориудаар  бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч нарыг төөрөгдүүлж эд зүйлсийг нь шилжүүлэн авч, худалдан борлуулах, барьцаалах зэргээр мөнгөн хэлбэрт шилжүүлэн өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.

 

Шүүгдэгч О.М нь хохирогч Б.Ариунзул, Н.Өлзийжаргал, Байгал бюти гоо сайхны салон, М.Нэргүй, Э.Цэлмэг, Б.Мөнхжин, Б.Оюунзаяа нараас бараа бүтээгдэхүүн худалдаж аваад “төлбөрийг нь интернэт болон мобайл банкаар шилжүүлсэн” гэж хэлж ярьж байгаа нь хохирогчийг хуурч байгаа үйлдэл юм. Харин хуурамч гүйлгээний мэдээллийг өөрийн гар утаснаас үзүүлж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгож байх бөгөөд өөрийн нэрийг худлаа хэлж байгаа болон банкны гүйлгээний тухай удаад байдаг гэх мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдлыг нуун хохирогчийг төөрөгдүүлж байгаа үйлдэл болно.

 

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гар утасны баталгааны хуудас, хохирогч шүүгдэгч нарын хоорондоо харилцсан чатын зураг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн шүүгдэгчид итгэсэн харилцааны буюу итгэлийн үндсэн дээр эд зүйлийг нь гэмт этгээд шилжүүлэн авч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тэрээр эзэмшиж, ашиглаж байгаа давуу байдлаа урвуулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч ашиглаж байгаа бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэмт үйлдэл болно.

 

Шүүгдэгч О.Мийн хохирогч Я.Доньдсүрэнтэй хамтран амьдарч байхдаа хохирогчийн итгэсний улмаас өгсөн зургийн аппаратыг бусдад худалдан борлуулж мөнгийг нь өөртөө ашигласан үйлдлийн улмаас хохирогчид 1.020.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч О.М нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж  байсан ч түүнийг хүсэж шунахайн сэдэлтээр үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн өдөр тутмын хэрэгцээг хангах зорилгоор гэмт хэрэг үйлддэг болох нь түүний мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Л.Амартөмөр нь өөрөө манай эхнэр чамтай ярья гэж байна гээд гар утсаа өөрөө өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн бол шүүрч аваад явах байсан. Тэгэхээр дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэл тохирохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн завших гэмт хэргийн хувьд хохирогч Я.Доньдсүрэн хэдий хугацаанд эд хөрөнгөө хадгалуулахаар О.Мт өгсөн юм бэ. Эд хөрөнгийг нь юу гэж авсан нь тодорхойгүй байна. Шүүгдэгч О.М мэдүүлэхдээ би хулгайлаад авсан гэж мэдүүлдэг. Анхнаасаа худлаа ярьж залилах гэмт хэргийн шинжийг агуулж хамт амьдардаг байсан. Иймд өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйчлэлийг маргаантай байна гэж үзэж байна” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан.

Өмгөөлөгчийн уг дүгнэлтийг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь дээрэмдэх гэмт хэргийг заавал хүч хэрэглэн үйлддэггүй бөгөөд шүүгдэгч нь Л.Амартөрийн гар утсаар ярьж байгаад түүнийг дэлгүүртээ орсны дараагаар аваад зугтах санаа төрж улмаар хэрэгжүүлэн зугтааснаар дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна. Өөрөөр хэлбэл Л.Амартөр нь өөрөө О.Мт гар утсаа яриулахаар өгч байгаа хэлбэр байх боловч энэ нь гар утсаа сайн дураараа бүр мөсөн өгч байгаа үйлдэл биш учир дээрэмдэх гэмт хэрэг болж бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана.

Хохирогч Я.Доньдсүрэн, шүүгдэгч О.М, гэрч Б.Сүх-Эрдэнэ нарын мэдүүлгээр хохирогч, шүүгдэгч нар нь хэсэг хугацаанд хамт амьдарч байсан нь тогтоогдож байна. Энэ хугацаанд хохирогчийн зургийн аппаратыг О.М хохирогчоос өөрөөс нь авч явсан байх бөгөөд хохирогч өөрөө түүнд өгчээ. Хохирогч нь хамтран амьдарч байхын хувьд шүүгдэгчид итгэн өөрийн зургийн аппаратыг өгсөн үйлдэл нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нууцаар хууль бусаар авсан, ямар нэгэн байдлаар төөрөгдсөн хэлбэргүй байна. Хохирогч нь өөрийн эд зүйлийг шүүгдэгчид өгөхдөө заавал гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд хохирогч сайн дурын үндсэн дээр хэрэглүүлэх зорилгоор өөрийн эд зүйлийг шүүгдэгчид өгснийг буцааж өгөлгүйгээр худалдан борлуулж өөртөө ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Алтанбаяраас 1 хос шинэ гутлыг хураан авч хохирогч Б.Ариунзулд, иргэний нэхэмжлэгч Д.Шижир-Эрдэнээс ай фонь 11 про макс гар утсыг хураан авч хохирогч Б.Оюунзаяад тус тус хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нь хохирогч Б.Ариунзул, Б.Оюунзаяа нарт төлөх төлбөргүй байна.

Харин шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоос төлж барагдуулаагүй байх тул 950.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэцэцэгт, 155.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Нэргүйд, 874.997 төгрөг гаргуулж хохирогч Э.Цэлмэгт, 1.831.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Доньдсүрэнд, 230.000 төгрөг гаргуулж хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзийжаргалд, 4.180.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Өлзийжаргалд, 3.350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхжинд,  2.900.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Шижир-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хариуцлагын хэмжээ, төрлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч О.Мт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдэгдээд өнгөрсөн хугацаа, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ өгч байгаа үнэлэлт дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, хялбар аргаар өөрийн хэрэгцээ болон амин зуулгыг залгуулах гэсэн санаатай үйлдэл, хувийн байдал зэргийг харгалзан түүний  үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт ялыг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Мийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Тэрээр уг ялыг биечлэн эдэлж байсан байх ба 2021 оны 02 сарын 02-ны өдрөөр тасалбар болгож ялын тооцоог ШШГЕГ-ийн 407 дугаар нээлттэй хорих ангиас О.Мийг 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсэн, 1 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялын үлдэгдэлтэй гэж тооцоо хийжээ.

Шүүгдэгч О.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараагаар ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул өмнө оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Мийн хэргийн учир 2021 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө  овогт О ын Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг,

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг,

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч О.Мийг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих хөнгөн ялуудыг нэмж нэгтгэн нийт ялыг дөрвөн /4/ жил таван /5/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг /1/ сар хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг дөрвөн /4/ жил зургаан /6/ сар хорин ес /29/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан 4 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийн цагдан хоригдсон дөчин дөрвөн /44/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мээс 14.470.997 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэцэцэг /фм70110704/-т 950.000 төгрөг, хохирогч Н.Нэргүй /ПЮ74092885/-д 155.000 төгрөг, хохирогч Э.Цэлмэг /УШ97030253/-т 874.997 төгрөг, хохирогч Я.Доньдсүрэн /ДП97080417/-д 1.831.000 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Өлзийжаргал /УП88100847/-д 230.000 төгрөг, хохирогч Н.Өлзийжаргал /РЕ01282505/-д 4.180.000 төгрөг, хохирогч Б.Мөнхжин /МА97121009/-д 3.350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Шижир-Эрдэнэ /НМ91083018/-д 2.900.000 төгрөг тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ